“...Өсөхөө больсон мал хотондоо мөргөлдөж, өөдлөхөө больсон айл гэртээ хэрэлддэг” гэдэг. АН иймэрхүү дүр зурагтай амьдраад хэдэн жилийг үдлээ. Сүүлдээ “..АН ер нь байна уу” гэмээр л болж байна. Тамга нь хаана байгаа юм бүү мэд. Дарга нь хэн бэ гэдэг хэнд ч тодорхойгүй. Яг үнэндээ Дээд шүүх ч АН-ын дарга хэн бэ гэдгийг тодорхойлон бүртгэж чадахгүй байна. Лав хоёр тамга явна. Дөрвөн ч даргын сураг дуулдана.
Уг нь АН-ыг нийгмийн захиалгаар үүсгэн байгуулагдсан улс төрийн хүчин байсан гэдэг. 2000 онд зургаан нам, хүчин нэгдсэн. Сайндаа ч бус, тэгэх шаардлага үүссэн гэсэн үг. Түүнээс хойш нэг болж чадалгүй зургаан тийш фракцалж гүйсээр сүүлдээ тарах шахаад явж байна л даа.
Цул байх ганц боломж нь АН атамантай болох байсан юм. Даанч энэ намынхан бие биеэ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэр байтугай залуустаа ч зай гаргах дургүй хүмүүс байдаг юм. МАН-ыг атгаж буй наяад оныхон АН-д цүнх барьдаг хэвээрээ л байна. Тэд ах нартайгаа цуг өтөлж байгаа гэхэд болно.
Ер нь АН яагаад ийм их зөрчилтэй байдаг вэ. Нийлсэн цагаасаа хойш нэг асуудал гарахад л фракц фракцаараа тасраад булан бараадаад суучихна. Тэгж тэгж шийдвэрээ нэгтгэж байж нэг хариу гаргадаг.
Үүний учир нь тэдний үзэл баримтлалтай холбоотой гэхэд болохоор байгаа юм.
Үзэл баримтлал яагаад чухал юм гэхээр тухайн нам, улс төрийн хүчин засаглалын эрх мэдэлд хүрч, үнэт зүйлсийг бүтээхэд чухал нөлөөтэй.
Дэлхий дээр улс төрийн намуудыг баруун, зүүн, төв гэсэн үзэл баримтлалуудаар нь баримжаалдаг. Монголын улс төр дэх хамгийн нөлөө бүхий МАН зүүн төвийн социал демократ, харин АН баруун төвийн либерал чиг баримжаатай гэж тунхагладаг.
Баруун, зүүн гэдэг нь XVIII зууны үед Францын хувьсгалын үеэр парламентынх нь танхимд хаант засаг, язгууртнуудыг дэмжигчид баруун талд, шинэчлэлийг дэмжигчид зүүн талд сууж эхэлснээр энэ нэр томъёо бий болжээ. Түүх ингэж үздэг юм байна.
Баруун төвийн либерал үзэл баримтлалтай улс төрийн хүчин засаглахдаа цагаачлалын чиглэлд хатуу бодлого баримтлах, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, язгуур хэл, соёл, уламжлалаа хадгалах, хамгаалах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн ёс суртахууныг хангах, сүсэг бишрэл, үнэт зүйлээ дээдлэх, төрийн эрх мэдлийг хариуцлагатай болгох, ардчилал, хүн төрөлхтний эв санааны нэгдлийг хангах хатуу бодлого барьдаг байна. Яг л өнөө цаг үед яв цав нийцэх чиг шугам байгаа юм л даа.
Гэвч АН хэзээ эвлэж, хэдийд засаглах эрх мэдэлтэй болж, энэ чиг баримжаа, үзэл баримтлалаа хэрэгжүүлэх вэ. Хэн ч хариулт хэлэх боломжгүй.
Тэгтэл АН-ыг ингэж мунгинаж байтал ХҮН баруун төвийн үзэлтэй болж байгаагаа зарлачихлаа. Үүнийгээ “...Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл” хэмээсэн байна. Тэгээд Хөдөлмөрийн үндэсний нам гэдгийг товчилдог байснаараа ХҮН хэмээн өөрчилсөн байна. Лого нь ч өөрчлөгджээ.
Хамгийн гол нь АН-ын баруун төвийн либерал орон зай дээр ХҮН тоглохоор гарч ирж байгаа юм. Хэрвээ АН маш хурдан хугацаанд босож ирэхгүй бол ирэх 2024 оны сонгуулиар ХҮН-ын энэ шинэ үзэл баримтлал УИХ-д 8-10 суудал чирж ирэх нь тодорхой болж байна.
Үнэнийг хэлэхэд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч засгийн үйл ажиллагаандаа баруун төвийн либерал хэв шинжтэй шийдвэрүүдийг гаргаж, хэрэглэх болсон. Тэр утгаараа энэ орон зай, үзэл баримтлал нь АН-д хэдэн лидерийнх нь явах ирэхээс илүү үнэтэй юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хүн намынхан бялуугаа аваагүй байж хоорондоо зодолдож эхэлдэг хүмүүс шүү дэ ! Өнгөрсөн жилүүдэд ямар паянтай байсаныг нь хүмүүс мартаагүй байгаа ! Энэтхэг доржоо ядаж босоо ганбаа задгай цагаан алтанхуяг хоёрын ухааныг нь олоод урвуулж чадахгүй өөр бүлэглэлд алдчих юм ! Ганц гайгүй хүн Энхбатаар туг хийгээд явбал бас хувь тэнцүүлэх систёмээр сонгуульд орвол яахав хэдэн суудал авч магадгүй юм ! Энэ үзэл баримтлал чинь ямар байхыг хэн ч тоохгүй монголын ард түмэн ийм юмыг өвч хэлэлцдэггүй юм !Тэртэй тэргүй Үндсэн хууль болон бусад хуулиуд нь нам ямар үзэл баримтлалтай байхыг заагаад өгчихсөн байгаа ! Наад үзэл баримтлал маримтлал баруун зүүн лёбарал мёбарал гэж балайрахаа боль хоцрогдсон явдал наад чинь !!
Eebiigiin karmaanii nam
ХҮН НАМ АН ын хэмжээнд очтол хаа ч байсан юм. Зүг чиг баримжаагаа мэдэхгүй /барууны зүүний /нам НЭГ ТОМ НАМЫН хэмжээнд хүртэл хаач байсан юм. Ендоогоор ганц нэг сонгогдсон л байгаа биз .Дөвийлгөх хэрэггүй.Бараг МАН ын охин нам шүү дээ.Дээхэн 1990 онд МАН алиагаа алдчихсан бүр шашиний онол хүртэл ярьчихсан явсан даа. Нагар жунайн онолоор гээд авдаг байгаө даа.Сүүлд ГОНЧИГДОРЖООС танай зүүний онол социол демократ эвсэлд нэгдэе .Бидний элсэхэд туёлаач гээд гуйгаад гүйж байсан үе бий .
AN bohiin holboo shig buzartsaan Tamagaa bulaaldaad orondoo oroh zavgyi 2 tolgoitoo bolood l alaltsaj bna Jonhuuraad Vaaglaad Zikaadaad Hyzyygyi hyn Soliorood l Daravgar har Sosor orliod l Salga Batyyl Orost dain zarlaad l MAN giin Manguunuud manraad l hehe
ХҮН нам гэдэг чинь арай тоглоомны нам биш л баймаарсан.Нэг хоёр лидерэрхүү нөхөр гарч ирээд үзэл бодлоо 180 градус өөрчилнө гэж юу байхав?Нөгөө үзэл бодлоо үнэмшил итгэлээрээ намд элссэн хүмүүс чинь даргаа дагаад намирхуу? Доржханд энэ удаа ретингээ өсгөх биш маш ихээр унагаж орхив уу даа. Либерал үзэл чинь зөв боловч баруун төвийн гэхээр л утгаа алдчихаад байна даа????
Их сайн ярьвал доржханд бусдын байгуулсан намыг булааж авсан түүхтэй юм билээ. Нөгөө хүн цагдаагийн газарт хандаад байгаа гэсэн ч чимээгүй болсон. Энэ доржхандын ард алдарт рецедевист элбэгдорж байгаагаас хэрэг уламжлал ёсоор замхарсан биз. доржхандыг барууны эдийн засгийн алуурчдын бууны нохой гэдэг нь ч үнэн байх. Түрүүчийн зандалчин элбэгдоржоос арай гэж салж байж шинэ элбэгдоржоор бид яах билээ. Нам өөрийн үзэл баримтлалаа ийм амархан сольж болдог бол өрөвдөлтэй л юм.Эхнэр нөхөр хоёр гэхэд арай удаан салж харагдах юм. с.баяр,сү.батболд хоёр Тэрэлжид очиж хонуут архидаад, МАН н үзэл баримтлалыг социал демократ гэж зарласан Тэрэлжийн тунхаглал санагдлаа. МАН бас ч гэж зангарагтай нам болохоор одоо буцаад социал демократ чиг баримжаагаа олж авлаа.АН бол үзэл баримтлал байх ямар ч боломжгүй эвсэл.Энэ жорлонд фашист,нацист,либерал,учраа үл ологч,баруун зүүнээ үл ялгагч,соцдек,коммунист,зандалчин,хар тамхичин, архичин,янхан,ижил хүйстэн гэхчлэн байж болох бүх үзэл санаатай хүмүүс байна.
Сүүлийн үед ёс зүйтэй иргэд Ан с зайгаа барьж жигших болсноос одоо Трампын хэлдгээр дэлхийд хаана ч байхгүй оргүй хоосон ардчилал гээч юманд хэт итгэсэн гэнэн зомбинууд болон нийгмийн ёроолын гэмт хэрэгтнүүд ёс суртахууны ялзралд орсон хар тамхичид,янхнууд,эрүүгийнхэн,ижил хүйстнүүд гэхчлэн шаар шавхруунууд болон эднийг элдэв жагсаалд ашигладаг гамингийн хорлон сүйтгэгчид гишүүн дэмжигч гээд явдаг болсон. Шар даавуутны жагсаалын бүрэлдхүүнийг л харчих. Нийгмийн ёроолын шаар шавхаруунууд хаана байна тэнд л байна.
Юун 8-10. Харин 20-30 суудал авах биз