sonin.mn
Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойшхи нөхцөл байдал дэлхий нийтийг зовоож байгаа. Мөн Украинд байгуулсан Америкийн биологийн лаборатори ч дайтагч хоёр талын анхаарлын төвд хэдийн орсон.
Гуравдугаар сарын дундуур Оросын Батлан хамгаалах яам Украины биологийн лабораторийн ажилтнуудаас авсан баримтыг дэлгэсэн. Энэ нь Америк, НАТО-ийн холбоотнууд Украинд биологийн зэвсгийн судалгаа явуулж байсныг ил болгосон юм. Хүн төрөлхтний тал хувийг үхэлд хүргэх чадавхитай H5N1 томуу, Ньюкасл зэрэг асар өндөр эрсдэлтэй вирус  эдгээр судалгаанд хамрагдсан байв.
 
Оросуудын дэлгэсэн баримтыг няцаахын тулд Америкийн эрх баригчид холбогдох судалгааны ул мөрийг яаравчлан баллаж, Украины лабораторид хадгалж байсан аюултай эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг устгах, шилжүүлэх тушаал гаргасан нь хардлагыг улам төрүүлж байгаа юм.
 
Украин дахь биологийн энэ лаборатори бол дэлхийн олон газар байгуулсан Америкийн ийм төрлийн ижил лабораторуудын нэг, мөсөн уулын орой төдий юм. Америкчуудын өөрсдийнх нь гаргасан мэдээллээс үзвэл, тус улс дэлхийн 30 гаруй орны 336 биологийн лабораторийг хянах буюу эсвэл судалгааных нь ажилд шууд оролцдог байна. Эдгээр лаборатори бол Пентагоноос шууд санхүүжүүлэн хянадаг "Био-синержи хөтөлбөр"-ийн нэг хэсэг бөгөөд ихэвчлэн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази, Африк тивд байрладаг аж.
 
2018 онд Гүржийн Аюулгүй байдлын сайд асан Георгадзе “Америкчууд Гүрж дэхь Лугарын биологийн лабораторидаа хүний биед нууц туршилт олныг хийсэн бөгөөд олон оролцогч амиа алдсан” гэж мэдэгдэж байв. Түүнчлэн 2019 онд Өмнөд Солонгосын гаалийн ажилтнууд Пусан боомтын усан онгоцны наймдугаар зогсоол, өөр бусад газраас янз бүрийн зэвсгийн чанартай вирус, бактерийн дээж илрүүлсэн байдаг. Үүнийг Америкийн арми ямар ч мэдүүлэг журам бөглөлгүй Өмнөд Солонгос руу илгээсэн гэж тэд мэдэгдсэн юм.
Америкчууд нэг талаар бусад улс оронд дарамт үзүүлэн биологийн лабораторид хамтран ажиллаж, "биологийн өвчлөл" бий болгоно. Нөгөө талдаа өөрсдийн үзэл суртлаа “экспортолж”, тухайн улс орнууд, тэдний хөршүүдэд гамшиг тарьсаар байдаг гэж үзэж болох талтай.
 
Америкийн дипломатч Уильям Блум өөрийн бичсэн "Ардчилал: Америкийн хамгийн үхэл дагуулсан экспорт" номондоо: "Америкийн “гадаад тэлэлт” нь "ардчиллын экспорт"-той нягт холбоотой. Урт хугацааны турш "ардчилал экспортлох” нь Америкийн гадаад бодлогын "тусгай брэнд" болж, үүнтэй холбоотой тоо томшгүй олон хар түүх бичигдсэн" гэжээ.
 
Мөн Эрдэмтэн О’Рурк: “Хүйтэн дайны үед Америкчууд дэглэм солих 64 далд, 6 ил тод ажиллагаа явуулсан. Коста Рика, Гватемал, Эквадор, Боливи, Сальвадор, Гренада, Гондурас, Панам, Гаити, Венесуэл... Латин Америкт “Америкийн хар гар” хүрээгүй орон цөөн" гэсэн нь бий.
Үнэхээр ч өнгөрсөн 20 жилд Гүржид “Сарнайн хувьсгал”, Украинд “улбар шар хувьсгал”, Киргизэд “Алтанзул цэцгийн хувьсгал” ар араасаа гарав. Америкийн "экспортолсон ардчилал" эдгээр улсуудын алинд нь ч тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт авчраагүй. Харин ч тэд жагсаал цуглаан, Засгийн газрын уналт, эдийн засгийн ухралт, дампуурал зэрэг "хүйтэн дайны хараал" хүрсэн юм.
 
 
Мөн Ливи, Сирийн дотоодын дайнд Америк хөндлөнгөөс оролцож,  Ойрхи Дорнодод хүнд гамшиг тарьсан. Браун их сургуулийн "Дайны зардал" төслөөс саяхан гаргасан тайланд дурьдсанаар:  "9.11-ийн хэрэг явдлаас хойш Америк дэлхийн 85 оронд терроризмын эсрэг гэх ажиллагаа явуулж, үүний үр дүнд 363-387 мянган энгийн иргэн амиа алдаж, 38 сая гаруй хүн эх орноосоо дүрвэсэн аж.
 
"Өнгөт хувьсгал" гарсан Украиныг л харчих. Украины ДНБ 1992 онд бүс нутагтаа хоёрт жагсаж байв. Гэтэл 2018 он гэхэд Европын хамгийн ядуу орон болчихсон байна.
Дайны сэтгэлгээ Америкийн эрх баригчдын “ген”-д гүн шингэсэн гэхэд болно. Энэхүү "хор найруулагч" хөгжиж буй орнуудын хөгжил дэвшлийг хараад түгшиж, өөрийн явцуу гегемони ашиг сонирхолдоо хөтлөгдөн, үймээн самуун, цуст мөргөлдөөнийг өдөөж, зовлон зүдгүүр бий болгосоор байна.
 
Наянтайгийн Далантай