sonin.mn
Монгол Улсын Их Хурлаас 3-р сарын 29-нд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан билээ.
 
Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд: "Х.Баттулгыг дууд, Хөгжлийн банкнаас хамгийн их зээл авсан хүн бол "Сахал" Д.Эрдэнэбилэг, "Женко" Х.Баттулга хоёр" гэж байв.
 
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор АН-ын даргад нэр дэвшигч Х.Баттулга намын гишүүдтэйгээ уулзах үеэрээ:  "Хөгжлийн банктай холбоотой асуудалд намайг холбож байх шиг байна лээ. Үнэндээ Хөгжлийн банкны зээлийн ихэнхийг одоо эрх барьж буй хүмүүс авсан. Энэ асуудал МАН-ын фракци хоорондын зодооноос үүдэлтэй. Одоо асуудал нэгэнт өндрийг авч, ЖДҮ-гийн зээл шиг дуулиан болоод эхлэнгүүт АН-ынхныг холбогдуулж, оруулж ирж байх шиг байгаа юм. Хөгжлийн банкинд надтай холбоотой ямар ч асуудал байхгүй шүү. Ер нь би улс төрд орсноосоо хойш банк, бизнес гэсэн зүйлээс нилээн хол явж байгаа" гэжээ.
 
О.Чулуу