sonin.mn
БГД-ийн 12-р хороо 13-р байрны дээвэр дээрээс 3 хүүхэд үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
 
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 18:23 цагт нэг эмэгтэй хүүхдийг буулгаж, доош үсэрсэн хоёр хүүхдийг аврах дэр ашиглан аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.