ЛОНДОН. /Financial Review/. Өнгөрсөн сард танилцуулсан хөндлөнгийн дүгнэлтээр Оюу толгой уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал хэтэрсэнд буруу менежмент нөлөөлсөн хэмээн үзсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар зэсийн уурхайн асуудлаар илүү ил тод, нээлттэй байхыг “Rio Tinto” компаниас шаардаж байна.
Их Британи-Австралид бүртгэлтэй тус компанид тулгараад буй асуудлуудын талаар ил тод мэдээлэх, тэдгээрийг зохицуулахад нь шахалт үзүүлэхийг эрмэлзэж байгаатай холбоотойгоор Монголын сайд, төлөөлөгчид Их Британийн Засгийн газартай уурхайн талаар хэлэлцэхээр Лондон хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Австралийн Канберра хотод ирэх оны эхээр айлчлахаар төлөвлөж байна.
Нийт 6.75 тэрбум ам.долларын зардал бүхий уурхайн ашиглалтад орох хугацаа эхний хуваариасаа ойролцоогоор хоёр жилээр хойшилж, 5.3 тэрбум ам.долларын анхны төсвөөсөө 1.45 тэрбум ам.доллароор хэтрээд буйг “Rio Tinto” геологийн байдал урьдчилан тооцоолсноос хүнд байсантай холбон тайлбарласан юм. Харин хөндлөнгийн шинжээчдийн хувьд дээр дурдсан асуудлуудын шалтгааныг төслийн буруу менежменттэй холбоотой гэж дүгнэсэн билээ.
Лондонд Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжингийн хамт айлчилж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгын хэлснээр, хөндлөнгийн дүгнэлтийг “Rio Tinto”-гоос өдийг хүртэл өгч байсан тайлбартай харьцуулж үзэхэд нэлээд ялгаатай байна.
“Монголд ийм том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд нарийн төвөгтэй, хүндрэл бэрхшээлтэй гэдгийг бид бүхэн ойлгож байгаа. Тийнхүү бид “Rio Tinto”-той далд уурхайн ашиглалтад орох хугацаа яагаад хойшилсон, ямар асуудлууд тулгарсан талаар, мөн хугацаа хойшилсон талаарх мэдэгдлүүдийн талаар туйлын шударга хэлэлцээ хийх хэрэгтэй байна” гэж тэрбээр нэмж хэллээ.
Мөн хөндлөнгийн дүгнэлтийг “нарийвчлан судалж” буй Засгийн газрын хувьд төслийн асуудлаар илүү ил тод, нээлттэй байхыг хүсэж байгааг онцлоод, талууд “харилцан итгэлцэх, бие биеэ хүндэтгэх зарчимд тулгуурласан бат бэх харилцааг бий болгох” хэрэгтэйг цохон тэмдэглэв.
Монголын Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдын дунд хэцүү гэсэн нэр зүүхгүйгээр “Rio Tinto”-той Оюу толгойтой холбоотой асуудлуудыг зохицуулахыг эрмэлзэж байна. Б.Солонгын хувьд Монгол дахь “Rio Tinto”-гийн үйл ажиллагааг магтан сайшаахдаа болгоомжлон "харилцан ашигтай шийдэлд ойрын хугацаанд хүрнэ гэдэгт найдаж" буйгаа илэрхийллээ. Тэрбээр үргэлжлүүлэн, “Хүрэх зам хэцүү хэдий ч бид зорьсондоо хүрнэ. Манай талын хувьд маргах, санал зөрөлдөхөөс илүү асуудлыг шийдвэрлэхэд голчлон анхаарч байна” гэв.
Мөн Монголын эрх баригчид Оюу толгойтой холбоотой бусад асуудлуудын шийдвэрлэгдэх хугацааг ч мөн тооцоолох хэрэгтэй юм. Тухайлбал, Торонтод төвтэй “Turquoise Hill Resources” компанийн АНУ-ын хөрөнгө оруулагчид нэхэмжлэл гаргаад байгаа бөгөө энэхүү нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр ойрын хугацаанд гарч магадгүй байна. Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг тус компанийн 50.79 хувийг “Rio Tinto” эзэмшдэг юм.
Үүнээс гадна “Rio Tinto” Монголын уурхайтай холбоотой асуудлуудын талаар зах зээлд цаг тухайд нь, үнэн зөв мэдээлж байсан эсэхийг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Эдгээр асуудал нь компани, Засгийн газрын хоорондын хэлэлцээний тэнцвэрт байдал хийгээд санал болгож, шаардаж болзошгүй нөхөн төлбөрийн хэмжээнд нөлөөлж болзошгүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Оюутолгой хэмээх охиноо айлд өгчихсөн буцааж авч болохгүй гээд мэдрэлтээд байсан өвгөнийг баривчлаач.
Баяр Санжаев бас хариуцлагыг нь би хар толгойгоороо хариуцна гэж байсан.Даан ч тэгж хэлхэд нь толгой нь саарал болчихсон байхыг Монголчууд ойлгоогүй.
heleltsej shiidverlej asuudliig Mongol ulsiin huvid ashigtai zov golidrold oruulah tsag bolsoon. Ashig avch chadahgui, hariltsan ashigtai gej yu baihav dee. Jil bolgonii ashgaa avah estoi sh dee. yun 2037 ve. ugui bol tsutsal, ter zartsuulsan mongo ni gunii uurhaidaa l uldeg. Bid avaad yamar gazriin gund bulchihsan bish. Rio tinto zartsuulsan horongoo busad ashigtai salbaruudaasaa olood huvitsaa ezemshigchiddee ogno biz.
Дэлхийн баялгийг өөрийн өмч болгох сонирхолтой байж болох энэ компанитай тун хашир болгоомжтой хэлэлцэн тохиролцох нь зөв билээ.Манай засгийн газар их зөв ажиллаж байх шиг байна.Үр дүн гарна гэж итгэлтэй хэлж болох байх…
Тархи угаалт
SOLONGOD NAIDAJ BAIGAA. IX ZUV ONTSGOS ASUUDLIIG SHUDARGA AVCH UZEJ BUI EMRGTEI SHUU. MUUXAN EREES DEER XUN. ZARCHMAA BARIAD ENE BAIDLAAR YAVAXAD SOLONGO AMJILT OLJ MONGOLCHUUDIINXAA ERX ASHGOIG XAMGAALSAN SHIIDELD XURNE GEJ NAIDAJ BAINA. SOLONGO CHAMD AMJILT EROOE SAIN MERGEJILTEN BOLOVSROLTOI XUN GEJ DUGNEDEG SHUU OLN TUMEN
ENE BALIAR BAIDALD XURGESEN SANJIIN BAYAR, TSAXIAGIIN NOVSH, SAIXAN BAAG NART XATUU ARGA XEMJEE AVAX YOSTOI MONGOLCHUUDIIN NERIIN OMNOOS. BAYAR CHI YAJ XUNII NUUR XARJ AMID YAVDAG LALAR VE? ORCHLONGOOS TONILOOCH INGEJ AMID YAVAXAAR
xexe сая бүгд суллагдчихсан. Түйтэр дээр марзан юм бичээд сууж байдаг болсон. Баярцогт ном гаргана биз. Энхсайхан гадуур хүмүүстэй хувьчилж уулзаж өөрийгөө цагаатгах ажиллагаагаа хийж буй болтой.
Оюутолгойн луйврын гэрээг санаачлагч нь хүзүүгүй өвгөн.
Эби нэг америк нөхрийн 35 сая долларын асуудлыг шийдээд оронд юу амлаж авсан нь тодорхойгүй. Мөн охиноо харьд өгсөн, буцааж авч болдоггүй юм ч гэх шиг хачин элий балай юм чалчаад бсан. Гадныханд найр тавьж баялагаа өгснөө дүүрсэн хэрэг гэх маягийн айлдвараа айлтгаад бсан нь луйварын шинжтэй болоод явчих шиг... юу л болоод бна даа.
АСУУДЛЫГ ИЙМ ТҮВШИНД ХҮРГЭЖ АВИЛГА АВСАН ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ОДОО АМЬД СЭРҮҮН БАЙГАА ТУЛ ЭДГЭЭР ЭТГЭЭДҮҮДЭЭР ҮНЭНГ НЬ ХЭЛҮҮЛЭЭД ГЭРЭЭГ НЬ МОНГОЛД АШИГТАЙГААР ӨӨРЧЛҮҮЛЭХ ТИЙМ ХҮНД БИШ БАЙЛТАЙ
Оюутолгойн орд 400 тэрбум долларын нөөц баялагтай гэж байсан. Үхэр монголчууд үүнээс хувь хүртэж чаддаггүй азгүй заяагүй хүмүүс юм даа.
Рио-Тинто Монголд байх нүүргүй болсон. Учир нь Рио-Тинто Авилгаар бүх асуудлыг шийдэж монгол улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг худалдаж авч хууль бус үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Тэгээд ч зогсоогүй Монгол улсыг цаг ямагт алхам тутамдаа хуурч мэхэлсээр байгаа. ОТ асуудлаар улс төрийн хүрээнд санал зөрөлдөөн байгаа нь авилгатай холбоотой .УИХ -гишүүн ажлын хэсгийн ахлагч нь асуудлыг эвтэйхэн зөөллөх байр суурь үе үе илэрхийлэх маягтай, тууштай биш урвагч араншингаа харуулаад ....ЗГХЭГ-ын дарга , ТӨРИЙН сайд нь "чөтгөртөй" нийлж ОТ -н бүх луйврыг хамгаалахаар зарлаад .. УИХ -ын ажлын хэсэг , Ерөнхий сайд та нар минь ОТ - гэрээг түдгэлзүүлж "ОНЦ БАЙДАЛ" тогтоож газар дээр нь , үйл ажиллагаанд нь хяналт тавьж 6-12 сар ажиллаж үзэх цаг болжээ.Хэтэрхий их зөрчил байна. ОЮУ-ТОЛГОЙ хавийн газруудыг худалдчихсан яриа гарсан . 2200 жилийн төрт ёстой улс гэдгээ харуулах цаг болсон .Цаг яваад бн.Цагыг ухрааж БОЛДОГГҮЙ...
Солонго гэгч авгай билээ, бичиг баримтын зангилаан дээр ийм Урвагч Рио Тинтогийн талыг дэмжигч авгайг байлгаад байдгийг гайхайд барахгуй, Риогоос тууний дансанд 700000 Доллор шилжиж очсон нь ил болоо биздээ
Үнэн юм уу? Солонго л ганц гайгүй ярилцлага мэдээлэл өгөөд байгаа шүү дээ.