/Эргэцүүлэл/
Саяхан манай сонины нэгэн дугаарт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Ганбаатарын өгсөн “Цэргийн алба хэзээ ч зөөлөн байж болохгүй” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгдсэн юм. Удалгүй эл ярилцлагыг манай редакц өөрийн нүүр хуудастаа байрлуулснаас гадна www.sonin.mn сайт нийтлэн олон нийтэд түгээжээ.
Мэдээж гарчгаасаа эхлээд өнөө цагт хүмүүсийн анхаарал татахаар уг ярилцлагыг сонин, цахим сүлжээнд нийтэлбэл хүмүүсийн хандлага хэр байх бол гэсэн бидний битүүхэн хүлээлт байсан. Өөрөөр хэлбэл, 70:30 гэсэн харьцаатай байх болов уу гэж таамаглаж байв. Далан хувь нь гарчгийн утга санааг дэмжээд үлдсэн 30 хувь нь эсрэг бодолтой байна гэж таамагласан хэрэг. Гэтэл цахим орчинд нийтлэгдсэн даруйдаа тус харьцаа эсрэгээрээ эргэсэн юм. Далан хувь нь цэргийн албыг шүүмжилж, тэр ч байтугай зөөлөн байх хэрэгтэй гэв. Зарим сэтгэгдлүүд дотор “Тэнд очсон хүмүүс юу ч сурдаггүй, хүний алаг үрийг авч явчихаад тамалсаар байгаад л халдаг”, “Монгол шиг ардчилсан оронд эрх чөлөөт иргэн нь болж төрчхөөд цэрэгт очоод дэглүүлнэ гэж юу байхав” гэх зэргээр бичсэн сэтгэгдлүүд ихэнх хувийг эзэлж байлаа. Үнэхээр харамсалтай биш гэж үү. Өнөөх эзэн Чингис хаанаараа омогшин бахархаж, цээжээ дэлддэг, чонын удамт, хөх тэнгэрээс гаралтай монгол эрчүүд гэж өөрсдийгөө нэрлэдэг манай залуус ийм сэтгэлгээтэй болчихсон гэж үү. Эх түүхийн эзэд болсон дайчин эрчүүдийн залгамж халаа энд хүрээд бүдгэрч байна гэж үү. Ганц өдөр хоолгүй явж, гуравхан км газар гүйж үзээгүй, ийм л сэтгэл зүй, бие бялдрын хүмүүжилгүй залуусаар дүүрсний дохиог тэр сэтгэгдлүүд бидэнд харин ч хэлээд өгөх шиг боллоо.
Энэ бол өнөөгийн бидний ардчилсан нийгмийн бас нэгэн гажуудлуудын нэг. Монголчууд бид ер нь аливаа гаднын зүйлсийг өөриймшүүлж, хэлбэр дүрсийг нь өөрчилж авдаг онцлогтой ард түмэн (харь хэлний үгсээс эхлээд). Тухайлбал, тэртээх Энэтхэгийн их мөрнөөс үүссэн Буддын шашны өөрчлөгдсөн нэгэн урсгалыг Төвөдөөс авахдаа дахин өөрчилж, өөрсдийн соёл, ахуйгаа нэвт шингээсэн өвөрмөц нэгэн шарын шашинг үүсгэсэн. Ном хурах ёс, адис жанлав хүртээх, цам харайх, тэр ч бүү хэл лам нарын зарим өмсгөл зүүсгэл гээд олон зүйлээрээ Төвөдийн шарын шашнаас монголчуудын шашин өөр байдаг. Уул нь буддын шашны гол зүйл нь шашны философийг ойлгох, үнэн мөн чанарыг нь эргэцүүлэн тунгаах, нүглийг тэвчих зэрэг юм л даа. Үүнтэй адил ардчиллыг ч гэсэн бид өөрийн нутагт авч ирэхдээ зөвхөн нүдэнд харагдах гоё ганган бүхнийг нь дуурайж, хэлбэр төдий нутагшуулаад байна. Залуус бид гаднын орнуудын соёл, эдийн засагт хэт их уусаж байгаагийн илрэл ч байж мэдэх юм. Үүнээс улбаалж бидний даган дуурайдаг Америк, Солонгосын нийгэмд тэр цэргийн алба нь ч бас хүнлэг энэрэнгүй, зөөлөн байна уу, үгүй юу гэдгийг судалж үзлээ.
Америкт манайх шиг хугацаат цэргийн алба гэж байхгүй. Цэргийн гэрээт албатай гэж ойлгож болох юм. Сонирхсон иргэн бүхэнд нээлттэй гэсэн үг. Тиймээс цэргийн анхан шатны сургалт бэлтгэл нь хэрхэн явагддаг талаар сонирхож үзлээ. АНУ-ын арми нь төрлийн зургаан цэрэгтэй. Үүнээс хуурай замын цэрэг, тэнгисийн явган цэрэг, агаарын цэрэг, эргийн хамгаалалт, тэнгисийн цэргийн бүрэлдэхүүн цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг зохион байгуулдаг. Үүргээрээ манай цэрэгтэй хамгийн төстэй гэж хэлж болохоор хуурай замын цэрэг нь 10 долоо хоногийн турш армид шинээр элсэж буй хүмүүсийг карантилдаг ажээ. Тэд цэргийн албаны дүрэм, онцлог, эрх зүй, жагсаалын бэлтгэл хичээлд хамрагддаг. Тэднийг жагсаалын дарга ахлах бөгөөд элсэгчдэд бие болоод сэтгэл зүйн хат, хүмүүжил олгох гол үүрэгтэй. Цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдахад өглөө 06:00 цагт босож гурван км-ийн зайд гүйж, хоёр минут гар дээр суниаж, хоёр минут босож суух дасгалыг гүйцэтгэснээр тэдний өглөө эхэлнэ. Дараа нь өглөөний хоолондоо орчхоод хээрийн байрлалынхаа эргэн тойронг цэвэрлэх болон бусад шаардлагатай аж ахуйн ажлыг хийнэ. Ингээд хичээл сургалтууд эхэлнэ. Галт зэвсэгтэй харьцах хичээлийг үндсэн буудагчийн болон саад бэрхшээлийг даван туулах гэсэн хоёр курсээр ордог. Курс, хичээл бүхний төгсөлд сорилын шалгалт авдаг. Ингээд цэргийн анхан шатны сургалтын төгсгөлд элсэгчид “Victory Forge” нэртэй гурав хоног үргэлжлэх төгсөлтийн сорилд хамрагддаг. Энд суралцагчид бүх олж авсан мэдлэгээ шалгуулдаг төдийгүй сорилын босго оноог давж чадахгүй бол цэргийн алба хаагч болж чаддаггүй ажээ.
Харин тэнгисийн явган цэрэг болохыг хүсвэл бүр хүнд шалгуурыг туулах ёстой. Энэ нь 12 долоо хоног үргэлжилдэг бөгөөд нийтдээ гурван үе шаттай явагддаг. Усанд сэлэх, тулааны урлаг, химийн хорт утаанаас урьдчилан сэргийлэх дасгал гэх зэрэг олон төрлийн сургалт орно. Эдгээр нь маш хатуу шалгууртай учир элсэгчдийн дийлэнх хувь нь цааш тэнцэлгүй үлддэг ажээ. Төгсөлтийн сорилд элсэгчид цэргийн хэргийн мэдлэг, биеийн тамирын үнэлгээг хослуулсан 54 цагийн сорилыг даван туулдаг. Уг шалгалтын хамгийн хүнд хэсэг нь амьд гарах арга ухааны шалгалт байдаг ажээ.
Харин Өмнөд Солонгосын хувьд 18 нас хүрсэн бүх эрчүүд заавал цэргийн алба хаадаг. Тодорхой шалтгаануудыг харгалзан үзвэл 28 нас хүртлээ хойшлуулж болдог. Цэрэгт татагдахад гол шалгуур нь бие бялдрын хувьд эрүүл чийрэг байх ёстой. Эрүүл мэндээр тэнцээгүй ч гэсэн нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлдэг. Тэнцсэн хүмүүс дөрвөн долоо хоногийн турш карантилагдаж, цэргийн анхан шатны сургалтад хамрагдана. Америктай төстэй байдлаар цэргийн албыг нь зохицуулсан байдаг. Мөн л сэтгэл зүй, бие бялдрын өндөр ачаалал үүрүүлж цэргүүдээ сургаж бэлтгэдэг.
Үүнийг уншихад хэнд ч “зөөлөн” санагдахгүй нь ойлгомжтой. Өнөөх чөлөөт нийгмийн үлгэр дуурайл болсон орнуудад цэргийн алба нь өөрийн гэсэн онцлог, сургалтын хөтөлбөр, түүнийгээ дагаж мөрддөг дэг жаягтай. Тэглээ гээд манай улс шиг нийгэм даяараа цэргийн албаа, эр хүнийг эр хүн болгож байгаа газраа муулж, эгдүүцэж, шахаж хавчаагүй. Энэ бол цэвэр үндэсний ухамсар, тусгаар тогтнолын үзэл санаатай холбоотой. Цэргийн баяр, Наадам болохоор эцэг өвгөд, эр цэргүүдээрээ бахархаж байна гээд бүгд тэмдэглэдэг атлаа цэрэгт алба хаа гэхээр би чадахгүй, зөвшөөрөхгүй гэдэг нь эдүгээ энгийн үзэгдэл болжээ. Бидний ирээдүй хойч үе ийм сэтгэхүйтэй байвал өнөөх дайчин түүх, уламжлал зөвхөн цаасан дээр үлдэх вий.
Ахмад М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Хэтэрхий зөөлөн байх нь бас буруу.
Аливаа айл гэр, улс оронд нэг тийм зарчим байдаг. Юу вэ гэвэл энэ үйлдэл бол буруу, ийм зүйлийг бол зөв гэж үзнэ зөвшөөрнө гээд зааг ялгааг нь зааж өгдөг. Цэргийн албанд ч гэсэн зөв байгаад дарга ахлагчийнхаа тушаалыг биелүүлж, албан үүргээ нэр төртэй хааж яваа цэргүүддээ зөөлөн байлгүй яах вэ ? Буруу үйлдлийг мэдсээр байж, мэдүүлсээр байхад илэрхий эсэргүүцээд байгаа бол буруугийн цаад талын буруу байлгүй яах вэ. Ийм тохиолдолд бол АРМИ ГУЙДАГГҮЙ ЮМ , АРМИ ТУШААДАГ ЮМ гэдэг зарчим баримтлахаас яах вэ. Буруу үйлдэлд тодорхой хэмжээний хариуцлага хүлээнэ шүү дээ
АНУ,ОХУ,БНХАУ,БНСУ гэхчлэн олон улсуудын цэргийн бэлтгэлийг нь харж байхад жинхэнэ хал үзсэн цэрэг эрийг бэлдэж байгаа нь харагдаж байдаг. Эрхийн тэнэг юмнууд өсгөчихөөд армийг эрхийн тэнэгийн оромж болгох гэсэн шулам эмс л сошиалыг ашиглаж гав гав гэж байдаг шүү. дээ.
Буриад пизда чи дүр эсгэсэн Оросынхоо армийг бусад орныхтой битгий харьцуул.
Хэ хэ Монголд Оросын 100 мянган хүнтэй арми өөрийнхөө орноос илүү эрх чөлөөтэй байсан.Улаанбаатарт орос цэргүүд эргүүлд алхаад л.
Одоо буу барайд гүүгээд явж байлддг нгэ ч орон байхгүй бүх техник н бүгд компетр прграмм болсн бүх улс гүрнүүд цэрг арми н өндр болвсрол олгож бна энэ талр н явсн др байх
Аймхай гөлөг вэ чи компютер шагайсан номхон дорой новш уу чи
Зүгээр л хатуу зөөлөн гэж хуваах нь социализмын сэтгэлгээ.Арми хуулийн хүрээнд амьдардаг юм.Монголын армид азийн дайсан Оросуудын зориуд халдаасан ярга дэгийг Улан Удэ рүү нь хөөх болсон. Оросын арми угаасаа дэгтэй байсан нь Орос слав Армен Грузинуудыг дээд үндэстэн бусдыг нь доод гэж үздэг Оросын үндэстний бодлоготой нь холбоотой байсан.
Орос яагаад монголын дайсан болчихсон юм. Тайлбарлаач.
202.9.46.69 аан гэж бай Монголчууд эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө 30 гаруй жил тэмцэж байна гэтэл Путиний дэглэм 30 гаруй жилийн тэмцлийг үгүйсгэх нураах авилгалыг дэмжих төсөл гацаах эдийн засгийн мэдлэгтэй цөөхөн мэргэжилтэнүүдийг гүтгэж шоронд хийлээ Ганцхан Монгол нүүрснээс Путин 10 тэрбум доллар дээрэмдлээ Монголын цөөхөн бараанд гаалийн 70 хувь татвар ногдуулж өр үүсгэх бодлогоо тулгадаг Путин Монголын эдийн засагт 1 номер дайсан болсон
202.9.46.69 Азийн 5 их үндэстний нэг Монголчууд тэнэг биш,жижиг ч биш, сөнөж байгаа тэмбүүтэй нүүдэлчид ч биш.Оросын үндэсний бодлого Азийн ард түмнүүдэд дайсагнадаг. Тэрэн дундаа өөрийнхөө иргэдэд хүртэл. Хужаа эрлийз хасаг дөрвөд гэж биднийг Оросын улс төр хагалж ирсэн. Гадагшаагаа Хятад Казахстан Америк Япон гэж турхирч ганцаардуулан атган доороо байлгадаг.
Цэргийн алба зеелен байвал ямар болдогийн Америкын армиас хар!! 20 жил тэр их менге херенге зарцуулан орчин vеийн хамгийн шилдэг зэв сэг хэрэглэн дайтаж дайтчихаад хэдэн углааштай , АК- аас еер олигтой зэв сэггvй , мансуурах донтой малчид тариачдад ялагдаад гарч байгааг нь ээ!! Зеелен байвал ийм л болно!!
Америкийн армийг зөөлөн гэж Орос буриадууд та нар андуурч байна. Афганистанд Америкийг ялагдсан гэж баярлан хөөрч байгаа шигээ.Удахгүй та нар төв Ази бужигнаж өмнөд Сибирь чичрэхэд Америк ялсныг ойлгоно. Афганистанд бараг айл бүрд нь Америкийн гар хөлүүд байгаа.Энэ зөөлөн хүч армиас одоо илүү үр ашигтай.
Цэрэг армид дүрэм журам тодорхой чанга байх ёстой харин хэрцгийгээр зодох (алах )байж болохгүй
tsergiin alba zuulun amraltand bgaa met bwal Afganii tserguud shig l bno doo...
АРМИ ГУЙДАГГҮЙ, ТУШААДАГ ЮМ. ГҮЙЦЭЭ
Ардчилсан Монголын арми зөөлөн байх нь зөв шүү дээ хатууг зөөлөн иддэг, харанхуйг гэрэл иддэг юм орчин үеийн Монголын арми зөвлөлт школоос үүссэн Зөвлөлт школоос улбаатай дедовщина аргаар цэрэг яргалаад дайснаа ялна бодож байвал том эндүүрэл шүү Бэлтгэлийг хатуу аргаар биш шинжлэх ухааны үндэслэлтэй зөөлөн аргаар тооцоотой бэлтгэлд хамрагдсан цэрэг амьд үлдэнэ
Цэрэг нь шорон шорн нь гяндан болсон гэдэг биздээ ангийн хашаанаас гарах эрхгүй алба хааж бгаа биздээ
Мал минь ангийн хашаанаас дураараа гаргана гэж бодоо юу? Түй май Гэхдээ би армид байхдаа өөрийн дураараа гадуур тэнэдэг байлаа гэж учир нь ангийн усны тэрэг барьдаг байлаа Өдөржин гадуур яваад шөнө анги руу орох жишээтэй
Тушаал биелүүлэхгүй байгаа доод албан тушаалтнуудыг зүгээр дүрмийн дагуу шийтгэ.Буруу шаардлага тавьж байгаа дээд албан тушаалтнуудыг мэдэгдэж бас дүрмийн дагуу хариуцлага тооц. Арми угаасаа хатуу, зөөлөн байж юунд ч болохгүй.
Тэнэгүүд очиж цаг нөхцөөгөөд жирийн амьдралдаа юу ч хийж чаддаггүй худлаа ярьсан солиот болгодог газар
Новш болсон одоогийн залуус 80 аад онд Дорноговь аймагт цэргийн алба хаасан миний хувьд Цэрэгт явсан нь маш их тэсвэр хатуужил олсон доо Дараа нь халагдаж ирээд тээврийн жолооч болсон Тэгэхэд л цэрэгт явсны минь хэрэг гарсан даа Өвлийн хүйтэн зуны халуунд машин эвдрээд хээр суувал хэрхэн амьд гарах тал дээр цэрэгт явсан минь тусалж байлаа Одоогийнх шиг хээр суувал Онцгой байдал дуудчихаад хэвтэж байна гэсэн ойлголт байх биш Хотоос гарсан бол өөрөө л амиа авч явахгүй бол дуусааа гэсэн үг. Цэрэгт байхдаа ОП цув (химийн) өмсөөд хорт утааны баг зүүгээд 20 км газар бүх хэрэгсэл буугаа үүрээд гүйдэг байлаа Зарим цэрэг нь муужраад унана Нөгөөдүүлийг нь зогсооно гэж байхгүй тойруулаад гүйлгээд байна унасан цэргийг Аргагүй босоод гүйнэ тэгэхгүй бол онжавууд нь зодно дараа нь Харуул ротын нэг дарвайсан илжиг худлаа ойчоод биднийг үхтэл гүйлгэж билээ Дараа нь нөгөө дуракийг онжавууд нь зодоод унахаа байх жишээтэй АК бууг цээж рүү эсвэл ууц руу цохиж цэнэглэнэ
Шанаа өгөх мэт бол хамгийн гайгүй дэглэлтэнд тооцдог байлаа даа Дэглүүлсний хүчинд эр хүн болдог юм даа Бие хаа томроод жинхэнэ эр хүн болоод халагддаг байлаа
Dyrmiin bus harilcaa baij bolohgyi.Jishee inu 1 uidsan sda zugaagaa gargah
Tsergiin alba hatuu zoolondoo bish bieiin bolon eos surtahuunii ondor sahilga battai l baih estoid l hergiin uchir orshno. Deereesee buh asuudal ni ehelj bna. Tsergeesee olon generaltai ted ni tsergiin tosovt olgoson heden tsaasiig ni yamnii saidtaigaa hamt bugdiig ni huurailchihdag. Dund shatnii darguudiin ahui amidral mash muu bolohoor tsergee daramtalj amidralaa zalguuldag. Ted ni ugui geheer tegeed l buh asuudal uusej bna. Tegeheer ene bol tsever udirdlagiin muugaas bolj bui asuudal. Uul shugmaaraa bolon turshlagaaraa Mongol delhii deer hamgiin shildeg armitai uls baih estoi, guitsee!