Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Таван Богд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай ярилцлаа.
-Танд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Маш их баяртай байна. Надад итгэж, намайг өдий хүртэл дэмжиж, тусалсан бүх хүмүүст баярлалаа. Хайрт аав, ээж, хань, хамт олон болон нийт монголчууддаа талархаж буйгаа илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. 1989 онд анх Япон улсын Токио хотноо би оюутан, та бөх байлаа. Хамгийн анх ингэж танилцаж байсан даа. Түүнээс хойш Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Энэ олон жилийн хугацаанд тамирчнаас Монгол төрийн тэргүүн болтлоо амжилт гаргаж, бүх ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болсонд баярлаж явдаг. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
-Төр, засаг таны хөдөлмөрийг ийнхүү өндрөөр үнэлэх болсон шалтгааныг юу гэж бодож байна вэ?
-Би “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Ноолуур бол монголчуудын хувьд маш чухал стратегийн бүтээгдэхүүн. Монгол Улс маань 3,3 сая хүн амтай. Түүний дотор 240-250 орчим мянган малчин өрх бий. Монгол ноолуураараа дэлхийн түүхий ноолуурын 50 орчим хувийг хангаж байна. Энэ бага мэт сонсогдож болох хэдий ч монголчууд бид нийт ноолуураасаа 1.5 их наяд төгрөгийн орлого олдог юм шүү дээ. Манай хамт олон энэ орлогыг дараагийн таван жилд 3 их наяд төгрөг болгохын төлөө зорин ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай хамт олны хөдөлмөрийг үнэлж, надад энэхүү шагналыг өгсөн гэж бодож байна.
-Та бизнесийн салбарт хэр удаан ажиллаж байгаа вэ? Өнгөрсөн хугацаанд гарч байсан хүндрэл, бэрхшээлийн талаар дурдвал?
-Би энэ салбарт 1995 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Ажил хийхэд хүндрэл, бэрхшээл гэдэг зүйл өдөр бүр, цаг тутамд тохиолддог. Тэр тусмаа бизнесийн салбарийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бидний хувьд тэр хүндрэл, бэрхшээлийг даван туулах нь нэг талаараа хэцүү боловч, давж туулсны дараах баяр баясал хэмжээлшгүй их юм. Энэ нь ажил хийж байгаа хүний хувьд хамгийн том үнэт зүйл нь болдог болов уу.
-Өнөөдрийн байдлаар хичнээн ажлын байрыг бий болгоод байна вэ?
-Одоогоор манай групп компанид нийт 11 мянган хүн ажиллаж байна. Цаашид нэг ажилтныхаа орлогыг нэг төгрөгөөр ч болов нэмэгдүүлэхийн төлөө манай хамт олон болон миний бие чармайн ажиллах болно.
-Бизнесийн салбарын онцлогийн талаар та юу хэлэх вэ?
-Ноолуур бол ургадаг алт гэж бид ярьдаг шүү дээ. Яагаад гэвэл элдэв байгалийн баялаг шиг ухаж дуусах нөөцийн хувьд хязгаартай зүйл биш юм. Жил бүр ноолуураа самнаж аваад түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсдаа болон дэлхий дахинаа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа нь манай “Говь” ХК-ийн гол онцлог шүү дээ.
-Баярлалаа.
Сэтгэгдэл0
Haan bank aa Jenko d deeremduuleed baatar bolson yum bish uu
Медал нь томдсон ховдгийн гай. Хувьчлалын булхайгаар баахан улсын үйлдвэр, хөрөнгө хусаад хөдөлмөрийн баатар болчиж байгаа юм уу? Үнэн тэнэг шаазан. Ер тэгээд хувийн бизнесээ хөгжүүлсэн болхоос ямар улсын төлөө ажилсан биш. Энэ шуналын дэв чинь баахан хүн Говиос халчаад худлаа матрын нулимс гаргаад. Яаж ингэж ичихгүй худлаа шаадаг байнаа.
МОНГОЛЫН ЭХ ОРОНЧДЫН ДАЙНЫ ТӨЛБӨРӨӨР БҮТЭЭСЭН ГОВЬ КОМБИНАТЫГ БААТАРСАЙХАНААС УЛС БУЦААЖ АВАХ НЬ УЧИРТАЙ. ГОВЬ КОМБИНАТ БОЛ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ. ГОВЬ КОМБИНАТ ЭХ ОРОНЧДЫН ЦУСААР БҮТЭЭГДСЭН !!!
30 гэр бүлийнхэн нэг нэгнээ шагнаж байна.
Одон шагнал утгагүй Одоогийн энэ ерөнхийлөгч гэх этгээд бүр утгагүй болгосон Мафийн төрхтэй хулгайч урвагч этгээд учир бүгдийг хороор хийдэг Олон хүн шагная хариу нь хэзээ нэг цагт гарна гэж тооцоолж байгаа Гэтэл шагнал авсан хүмүүс нь түүнд талархаад байхаас яах гэж юу хариуд нь уу ер нь энэ шагнал гэгчид утга байна уу гэж бодохгүй байх шиг...я Харин энэ Баатар сайхан бол бүтээлч хүн юм шиг Бүтээлч бизнес хүний хамгийн том амжилт бол компанийн нь нэр хүнд шүү дээ Түүнийгээ л өндөр авч яваасай
МОНГОЛЫН ЭХ ОРОНЧДЫН ДАЙНЫ ТӨЛБӨРӨӨР БҮТЭЭСЭН ГОВЬ КОМБИНАТЫГ БААТАРСАЙХАНААС УЛС БУЦААЖ АВАХ НЬ УЧИРТАЙ. ГОЬ КОМБИНАТ БОЛ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ӨМЧ. ГОВЬ КОМБИНАТ ЭХ ОРОНЧДЫН ЦУСААР БҮТЭЭГДСЭН !!!
Танд болон танай хамт олонд амжилт хүсье
Гавьяатууд сар бүр 150000т авдаг гэсэн. Энэ их мөнгө ард түмний татварын мөнгө.
ХА ХА ХА МӨН Ч АУГАА ХАЙР ШҮҮ. АЖИЛЧИДДАА ДАНДАА ЦАЛИНГ НЬ НЭМДЭГ БҮҮР ДАХИН НЭМЭХЭЭР БАЙНГА ТӨЛӨВЛӨЧИХСӨН ЦОХИЖ ЯВДАГ. ЖЕК МА БИЛЛ ГЕЙТЕС ЦААШАА ХҮН ҮҮ. ОДОО ДЭЛХИЙН ХӨДӨЛМӨРЧИДИЙН БААТААР БОЛООРОЙ
Baatarsaihan bol hedelmerch hyn ta nar zebeer nydeen neegeed har!!!!tyynees hyniig myylahad odoo chagt chini daanch amarhan bolj dee!!!sagnal abch baigaa ni zyi yosnii hereg gej oilgoj baina!
Үхсэн баас, гаднаас бараа оруулж ирэхийг бүгд л хийж байна. Мөнгө хүүлэхэд ямар хөдөлмөр байдгын? Хувьчлалаар баахан хөрөнгө шаасан, жижиг дунд ААН-тэй өрсөлддөг хөгийн шуналтай гаруудын 1
Луйварчин
Цалин хэр өгөхүү гэж асуух нь бүдүүлэг