sonin.mn
УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн асан, АН-ын дарга, АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө сунгаанд нэр дэвшиж байсан Ц.Оюунгэрэл АН-аас гарч буйгаа өнөөдөр мэдэгдсэн билээ.
Тэрээр энэ тухайгаа: "Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил 1 сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа" гэж зарласан юм.
Тэгвэл саяхан тэрээр facebook livestream хийн,  Иргэдийн оролцооны нам нэртэй шинэ нам байгуулж буйгаа зарлалаа.
Уг намын бүртгэл онлайнаар явагдах бөгөөд тэрээр 801 хүний бүртгэлийг авч дууссаныхаа дараа буюу 9-р сард намынхаа үүсгэн байгуулах их хурлаа зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна.
 
С.Сарнай