sonin.mn
Манайд цар тахал буурахгүй байна. ЭМЯ-ны мэдээгээр өнөөдөр эмнэлгийн нөхцөлд 4000 гаруй, гэрээр тусгаарлагдан 8000 гаруй иргэн эмчлэгдэж байгаа бололтой. Эмнэлэг болгон коронавирусын халдвартай өвчтөнүүдтэй боллоо.Нэн хүнд өвчтөний тоо 120 гаруй болсон байна.  Энэ өвдөгсдийн төлөө Монгол орны өнцөг булан бүрд өөрсдийн амь нас  үр хүүхэд хань ижил төрөл төрөгсөд хайртай болгоноо эрсдэлд оруулан нойр хоолгүй зүтгэж яваа эмч сувилагч, ажиллагсдадаа зориулан ийм нөхцөлд Ковидыг  уламжлалт аргаар хэрхэн эмчлэх талаарх өмнөх заавруудаа эмхэтгэн шинэчилснээ хүргэж байна.
Өнөөдөр халдвар туссан хөнгөн, хөнгөвтөр хүмүүст/нийт өвчлөгсдийн 80 орчим хувь/ өвчин туссан цагаас нь гэрээр болон эмнэлэгт/ уламжлалт Анагаах ухааны эм танг ууж хэрэглүүлэх буюу “цэвэр” уламжлалт эм тангаараа эмчилье гэсэн үг. Өнөөдөр Яармагийн Эх Нярайн 2 Төв эмнэлэг Цэргийн Төв эмнэлэг болон бусад эмнэлгүүдээр, мөн гэрээрээ хэдэн мянган иргэд Уламжлалт эм танг дангаар нь болон хамсран хэрэглэсээр эдүгээ гэхэд 2000 гаруй иргэн эдгэрээд гарчээ.
Хөнгөн өвчтөнүүдээс гадна хүндэвтэр болон хүнд өвчтөнүүдэд ч уламжлалт эм танг хавсарган хэрэглэх шаардлага тулгарч ирэв.Учир нь энэ өвчний хүндрэлийн нэг том шалтгаан болсон цочмог ДВС-ын хам шинж буюу тархмал цус бүлэгнэлт болж амьсгал зүрх судасны цочмог дутагдалд хүргэн улмаар богино хугацаанд уушги хатуурч амь нас эрсдэх хүндрэлээс сэргийлэхэд нэн тустай уламжлалт анагаах ухааны олон найрлагат “том том” эм танг бусад эмчилгээтэй хавсарган хэрэглэх явдал болно. Иймээс УАУ-ы ном сударт бичиж ирсэн “Цөвүүн цагийн халдварт хижиг” өвчнийг, үе шатнаас нь хамаарч  эмчлэх ном горимын дагуу, ковидын эмчилгээний зааврыг, манай улсын болон олон улсын судлаачдын судалгааны дүн болон ковидтой өвчтөнүүдийг/голчлон гэрээр/ эмчилж байгаа өөрсдийн бага сага туршлага дээрээ боловсруулав.
 
 
 
1. Халдварт хижгийн халууны эхний үе буюу Эс боловсорсон халууны үе
 
Халдвар авсан нь тодорхой боллоо. Бие  арзайж чихүүцэж, хамар битүүрч, нус гоожих, хоолой хөндүүрлэх ганц нэг ханиах халуурах шинж мэдэгдэх байх.
Энэ үед Мана-4 /цагаан тан гэдэг/ ийн танг 1-2 тунгаар /наснаас хамаарч/ давсгүй хонины  махны аяга орчим шөлөнд /эсхүл аяга усанд/ 2-3 минут орчим буцалгаад зээгтүүлээд халуун бүлээнээр 3-4 -5 удаа, эхний өдөртөө шавдуухан, шаарыг нь зайлаад бүгдийг нь ууна. Энэ эмчилгээ 3-4 хоног үргэлжилнэ.Энэ үед Мана-4-өөс гадна, Норво-7 /ноёны уудаг норводүнтан гэдэг/, Лидэр-7/ ханиадны ногоон тан гэдэг/ зэрэг тангуудыг бас адилхан буцалгаж хэрэглэж болно. Энэ үе бол өвчин эхэлж байгаа буюу хижгийн халуун эс боловсорч байгаа үе гэдэг. Эхний хэд хоног ингэж уухад олонх нь “боловсроод” өвчтөнүүд сайжраад эдгэрэх болно. Энэ үед хонины махны хурц биш шөлтэй гурилтай хоол өгч буцалсан ус сайн уулгана. Хайрсан хуурсан, хүйтэн нойтон, түүхий ногоо хийжүүлсэн хүйтэн ундаа, чихэрлэг амттан болгоныг хориглоно. Мөн хүйтэн чийгтэй газар суух, тараг айраг хүйтэн юм идэх, ханаж туулгах, хөлөргөх сэрүүн эм өгөхийг хориглоно. Аль болох сэтгэл амгалан байлгах ёстой.
 
2. Дэлгэрсэн халуун
 
Үлдсэн хүмүүст нь  энэ  халдварт хижиг өвчин дараагийн үе шатандаа буюу дэлгэрсэн халууны үе шат гэдэгтээ ордог. Энэ үе бол боловсорч, хүч төгссөн дан халуун өвчин болно. Шинж нь: Судал нь товойж түргэн лугшина. Шээсний өнгө улаан шар, үнэр уур ихтэй, хэл нь хуурай, хатаж гол нь харлан,амьсгаадна. Энэ үеийн шинж нь халуурах ханиах нь ихсэж, шар буюу цустай эсхүл ногоон цэр гарч, цээжээр хөндүүрлэн хатгах, хоолой өвдөх, амт мэдрэхгүй болох шинж гарах магад.
Энэ үе бол орчин үеийн АУ-ы  аль нэг эрхтэн систем хамарсан цочмог хурц үрэвслүүдийн шинж тэмдгээр илэрнэ. Хоолой багалзуурын цочмог үрэвсэл, цочмог бронхит, бронхиолит, цочмог хатгалгаа/пневмоний, кардит плеврит гастрит пиелонефритхолецистит гэх мэт. Энэ үе шатанд нь Зовуу-8, Банзад-12, Чун-5,Чун-9, Гавар-25 гэх эмүүдээс сонгож 1-2 тунгаар 2-3 удаа буцалсан бүлээн усаар даруулж уулгана. Энэ үед дээр дурдсан тангууд буюу жишээ нь  уушги мөгөөрсөн хоолойд эмгэг тархсан үед Норво-7, Сороол-4 /хүүхдийн буурал тан гэдэг/ тангуудыг тусад нь юм уу хамтад нь усанд /давсгүй хонины махны шөл болно/ дээрхтэй адил буцалгаж 2-3-4 давтан хэд хоног уулгана.
Энэ үед хуурай ханиаж байвал Дарва-5, Үзэм-7 , хоолой илүү барьж хөндүүрлэж байвал Ванжин-15 мэтийн талхан /талхалсан/ эмүүдийг буцалсан бүлээн усаар даруулж өдөрт 1-2 тунгаар  гурваас доошгүй удаа уулгана.. Мөн эдгээрээс гадна өвчин хатгалгаа болж эхэлсэн байвал Уушгины улаан тан /Марво-11/ 1-2 тунгаар хэдэн удаа буцалгаж уулгах, Түглогүнсэл /уушгины хямрааны талхан эм/, Лоцадгүнсэл /уушгины халууныг арилгагч/., Энэ үе шатанд нь Зовуу-8, Банзад-12, Чун-5, Чун-9, Гавар-25, Банзад-12 гэх /ургамлын “антибиотикууд”/мэтийн эмүүдээс сонгож өдөрт өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалж 1-2 тунгаар  2-4 удаа буцалсан усаар даруулж уулгана.
 
Энэ үе шатнаас эхлэн хануур заслыг хэрэглэх бөгөөд голдуу гүрээн судал нодга рүтүнг ханана. Боломжтой бол хануураас өмнө 3 үрийн тан/брайвсүмтан/ -г хандалж 3 хоног уулгаж муу цусыг ялгасны дараа хануур хийвэл илүү үр дүнтэй. Эдгээр тангуудыг уух үед өглөөний өлөн шээс улаан шар өтгөн байх бол хамгийн тохиромжтой  өвчний халууны цаг үе нь мөн болно.
Өвчин эхэлснээс хойших энэ үе бол 10-14 орчим хоног шаардана. Энэ үед ихэнх өвчтөн эдгэрч сайжраад эмнэлгээс гарах болно. Харин нас өндөр, суурь өвчтэй, дархлаа сул хүмүүст өвчин даамжраад дараагийнхаа үе шатанд орох болно. Чухам энэ үеэс эхэлж өвчтөн хүндэвтэр болж цаашлаад хүндрэх шатууд эхэлнэ.Энэ үе бол бараг өдөр бүр уух эм тангууд нь өвчний үе шат , өвчний хувирлуудаас шалтгаалж дээрх эмүүдээс сонгож хэрэглэх шаардлага үүсэх тул эдгээр хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэгч эмч болон уламжлалтын эмчийн хатуу хяналтад эмчлэх шаардлагатай. Энэ үед өвчтөнг сэрүүвтэр байлгаж давслаг мах, архи ногоо зэрэг бүлээн шимтийг цээрлүүлнэ.  Давсгүй буцалгасан ус, цагаан будаан зутан, хонины шөлтэй /шингэвтэр хурц биш/ хоол, мах, талх, ялигүй амтлаг ундаа хэрэглэнэ.
Дээрх хоёр шатны эмчилгээнүүдэд үр дүн муутай, өвчин даамжрах хандлагатай болсон дараагийн үе бол нэлээд хариуцлагатай байх үе бөгөөд  уламжлалт анагаах ухааны ойлголтоор дэлгэрсэн халууны сүүлд сэрүүн найрлага /дээр дурдсан эмүүд болон сэрүүн идээ ундаа, хүйтэн сэрүүн орон байр гэх мэт/-ийг хэтрүүлбэл халууны хүч буураад хүйтэн үүсэх үе тул хоосорсон халуун, нуугдсан халуун, булингартсан халуун, үгдэрсэн-хямарсан халуун, хуучирсан халууны үе шатуудыгдамжих болоод ирдэг гэх боловч зөв зохистой эмчилгээ  хийвэл энэ шат болгоныг заавал дамжуулахгүй эдгээж болно.
 
3.Уул талын завсрын халуун
 
Энэ үе бол дэлгэрсэн халууны хүч буураад хүйтэн үүсэх гэж байгаа үе шат мөн. Уул талын завсар гэдэгт хийн уул талын завсар, бадганы уул талын завсар, шарын уул талын завсар гэх хамгийн ярвигтай цаашид яаж ч үгдэрч хүндэрч болох дараагийн үе шат руу ордог гэдэг. Эдгээр нь дараах онцлог шинжүүдээр биенээсээ ялгагдана.
 
 
 
Хийн уул талын завсар- бие нь халуурна. Ам хэл нь хатаж, амьсгаа нь бачимдах, хамрын нүх сарталзах, энд тэнд давшиж хатгуулах, судал нь хоосон түргэн, шээс нь улбар боловч их хөөстэй гарна. Онцлог нь их умдаасавч юм их уухгүй. их
 
 
 
Шарын уул талын завсар болхөлрөх дуртай болох, умдаасах, дуршил хаагдах, амьсгал бачимдах, бие эцэж турах, арьс мах шарлах,шар үс нь босох, судал нь нарийн эрчимтэй, шээс нь улаавтар шар байна.
Бадганы уул талын завсар бол нүүр царай цайх, идээний дуршил хаагдах, шингээлт доройтох, үл умдаасах, нүд зовхи нь сэлхрэх, үсний уг зарайх, судал нь живэнхий алгуур дорой, шээс нь хөхөвтөр тунгалаг байна.
/Энгийн үгээр хэлвэл энэ уул талын завсар гэдэг бол таны эмчилж байсан халуун өвчин яг эдгэрч эхэлж байгаа үе. Хэрэв дээрх аль нэг шинж гараад эхэлбэл өвчнийг эдгээж яваад буцаагаад алдаж эхлэх дохио өгч байгаа нь тэр. Европ эмнэлгийн боловсролтой эмч хүн, энэ ийм онцлог, өвчний хувиралтыг  заалгаж байгаагүй тул “өвчтөн маань халуун нь буугаад нэг их сайхан болж байснаа дахиад л нэг олигтой биш болчхоод байх юм. Ер нь уг өвчний нь хордлого яваад байх шиг байна гэж тайлбарлах нь энүүхэнд../.*
Эмчилгээнд Агар -8 буюу гурван шимт ясны шөлийг бүрий болохын цагт хоёр лан хэртэй уулгахад тэр шөнөдөө нойр сайн, эвэршээл сул, дэмийрэх нь багасаж өглөө нь хэл нойтон ухаан саруул болсон байвал хийн хайлж царцсаны шинж магад мөн.
Шинэ мах, зөөлөн архи аль зохистойг нь өгч хийг нь дараад Зову-8-г уулгаж халууны сүүлийг сэргийлэх. Бадган шарын хувь их хавсралдсан халууныг сэргийлэхэд манагсэлжор, галын илчийг сэргийлэхэд жугандэжидчайнамыг өгч, шарыг сэргийлэхэд барагшүн -9 зэрэг сэрүүн найрлага зөөлөн хэрэглэвэл сайн. Үүнийг угтах буюу сэргийлэн анагаах гэдэг. Мөн Агар- 35 болон Мана-4 танг өгч махбодийг тэгшитгэж болно.
 
4.Хоосорсон халуун 
 
Энэ үед шээс нь улаан бөгөөд тунгалаг хөөс ихтэй, судал хоосон түргэн, хэл нь улаан өнгөтэй, хуурай, ширүүн, амьсгал түргэсэж уухилах, ам цангах, биеийн халуун ихдэх, нойр багасах, биеийн энд тэнд сэлгэж хатгуулах, хийн оньсыг дарвал хөндүүрлэх, заримдаа цочих, зүрх дэлсэх, дэмий донгосох, солиорох шинжүүд гараад ирвэл борви тойгны шөл уулгах, Хийн агар-8, Срогзон-5, Сампилсрогзон, Гогтал-12, Агар-35 мэтийн эмүүдээс сонгож хонины давсгүй махны шөлөөр даруулж хавсаргаж уулгана. Хонины махтай шөлтэй хоол, зутан өгч буцалсан ус арвин уулгана. Хийн бэлчирт төөнө хийнэ. Энэ үед хануур засал хийхгүй.
 
5.Нуугдсан халуун
 
Шалтгаан нь хүйтэн хий мөн.Халуун боловсрохоос өмнө засал /гаврын найрлага болон хануур, туулга/ эртэдсэн,уул талын завсрын үед шимтэй зүйлийг эрт идсэнээс хүйтэн хий нь халууныг бүрхээд бадган хийн доогуур халууны шинж  нуугдсан үе гэдэг. Халууны хүч их бол судал нь дороо эрчимтэй, өлөн шээс улаан, хувирах удаан буюу мэдрэл хүнд, нүүр тослог.Шөнө нойр хөнгөн, өдөр унтах, ам хэл хатах, гашуурах, толгой хүнд, хамраас цус гарах зэрэг халууны шинж, эсхүл царай цонхигор, бие хүйтэн, хамраас ус гоожих, үнэр амт муудах, шээс ус шиг тунгалаг, хөх болох зэрэг хүйтний шинж давамгайлж гарна.  Энэ үе бол нуугдсан халууны шинж тул эхний нэг хоёр өдөр дамнайнжог /Тунгалаг-5 гэдэг/ эмийг  буцалсан ус юм уу борви тойгны шөлөөр, /эсхүл хонины мах ясны давсгүй шөлөөр даруулж / 1-2 удаа 2-4 хоног дээрх эмүүдээс аль эрхтэн систем илүү өвдсөн байна тэр эмүүдтэй хавсаргаж өгнө. Жонлон-5 болон Гурван үрийн танг бурамтай чанаж уулгана.
 
6.Булингартсан халуун
 
Энэ бол боловсроогүй байх үед нь эм, засал, идээ явдлын ерөндгийг эртэдүүлж хэрэглэснээс шар усыг арвитгаж амьсгаадах, зүрх дэлсэх, цочих,  их хөлрөх тамир барагдах, их ханиалгах, идээ цустай цэр гарах, ам хэл хатах, аньсага өлмийгөөр сэлхрэх, хамраас цус гарах, бие загатнах, туурах, хоолой сөөх, ар өврөөр хатгуулна. Арьс маханд дэлгэрвэл загатнах усан цэврүү гарах, идээ буглаа үүсэх, васкулит, эндоартерийт, флебитын шинж илрэх, хэрх, артритын шинж гарах, уушгины цочмог болон идээт үрэвсэл, бронхит, кардит перикардитын шинж гарах, элэг цөс бөөр үрэвссэн шинжүүд гарвал Жонлон-5-ыг олонтоо буцалгаж өгсний дараа Үлч-18, Даоднорчин, Уушгины улаан тан, Гавар-25 зэргээс сонгож хэрэглэнэ. З үрийн тан, Чүсэргэмтан/шар усны гэм арилгагч/ ийг-1-2 тунг усанд буцалгаж 1-3 удаа буцалгаж цөөн хоног уулгана. Аль эрхтэн систем гэмтсэн шинж илүү давамгайлбал тэр эрхтний эмгэгт зориулсан эм танг сонгож хэрэглэнэ. Жишээ элэг цөсний үрэвсэлд Гиван-9, манагчинбо , бөөрний үрэвсэлд Ар-10, Ар-18, Уушгинд бол Үзэм-7, Үзэм-11, Дарва-5 /цэргүй ханиахад/ Лоцадгүнсэл, Уушгины улаан тан, Туглогүнсэл, Зову-25, Жуган-25 гм эмүүдээс сонгож хэрэглэнэ. Рүтүн нодга уушгины судлуудыг ханана.
 
7. Халуун хуучрах үе болон /8/ үгдэрсэн халууны үе
 
Энэ үед олон хоног халуурах бөгөөд голчлон уушги зүрхний  талаас хүндэрсэн шинж гарч, өвчтөн хүндрэн хүнд гэх ангилалд орох тул сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй болно. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн яриа болон олон улсын эмнэлзүйн туршлагаас харахад энэ үед цус бүлэгнэх, цусархах хүндрэл гарч уушгинд цусны үер болж, бүлэн үүсэж, уушгины хатгалгаа, уушги хатуурах зэрэг хүндрэл гарч,  зүрх уушгины дутагдал болох тул сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний сацуу ЭНЭ ШАТАНД юуны түрүүнд цусыг маш сайн шингэрүүлж “муу цус”-ны хорыг тайлдаг Гурван үрийн тан/Брайвсүмтан/,Тагтаггүнсэл/цусан хямрааны талхан эм/, Туглогүнсэл/уушгины хямрааны/-(энэ хоёрыг нийлүүлээд заримдаа Рүхлотаггүнсэл гэдэг/) эмүүдийг олонтоо өгөх, уушгины том  үрэвслийн үед  Жуган-25, Зову-25, болон  Танчин-25, Гавар-25 зэрэг эмүүдээс сонгон зохистой хослуулан  хавсаргаж олонтоо уулгах шаардлагатай.
 
 
 
Мөн энэ үед олон эрхтний талаас эмгэг шинжүүд гарах тул бодит байдлаас үндэслэн газар дээр нь шаардлагатай бусад эм танг хавсарган хэрэглэнэ. Булингартсан дэлгэрсэн хямарсан- үгдэрсэн халууны үеэс эхлэн уушгины  судал,  нодга рүтүн судлуудыг олонтаа ханах шаардлагатай.
 
 
 
/Судал сул, шээс ус шиг эсхүл цайвар үед буюу цус багатай тамир муутай цусны даралт багатай хүмүүст буюу  хүйтэн шинжүүд илэрсэн үед хануур хийхгүй, эсрэгээрээ хийн бэлчрүүдийг төөнөх тослох зэрэг эмчилгээг хийдэг!/
Эцэст нь энэхүү Коронавирусын гаралтай халдварт хижиг өвчний УАУ-ы эмчилгээний үндсэн зарчмыг доорх мэтээр томьёолж болох мэт Үүнд:
 
1. Энэ халдварт хижиг нь голцуу хүйтэн сэрүүн давамгайлсан эс боловсорсон халууны үе шатаар эхэлж байх тул ЗААВАЛ ХАЛУУНЫГ БОЛОВСРУУЛАХ. Үүнд эхний 3-4 хоног орчимд заавал Мана-4 ийг олонтоо уулгаж боловсруулж авах. Дараа нь боловсроод хүйтний шинж нь багасаад халууны шинж/шээс нь улаан шар/ нь илүүтэй болбол Норво-7 болон Лидэр-7 тангуудыг  хэрэглэхийн сацуу  Банзад-12, Зову-8, Чун-5, Чун-9 эмүүдийн аль нэгийг эхнээс нь заавал хавсарган хэрэглэх
2. Эс боловсорсон халуун болон уул талын завсар гэх яг эдгэрэх мэт болж байгаа энэ эмзэг үеийг маш зөв удирдахгүй бол/идээ явдал эм заслаар/хоосорсон, нуугдсан, булингартсан, хямарсан/үгдэрсэн /, хуучирсан халуун гээч болоод явчихдаг тул өдөр болгон өвчтөний зовиур, өлөн шээс, хэлийг ямагт дээр хэлснээр  үзэж НЯГТАЛЖ энэ халууны үе шат болгонд тохирсондээрх эм заслаас сонгож хавсарган  хэрэглэнэ.
3. Аль эрхтэн систем хамарсан байна тэр эрхтэн системийн эмгэгт зориулсан олон найрлагат эм тангаас сонгож хавсаргах
4. Энэ өвчний үед зайлшгүй баримтлах ёстой идээ ундаа явдал мөрийн ёс, дэглэмийг боломжийн хэмжээгээр сахих.
5. Бас судар номд заасан,энэ өвчний үе дэх гүрэм тарнийн эмчилгээ засал байдаг гэдгийг санагтун.
6. Өвдөөд эдгэрсэн гэх хүмүүст голчлон дээр дурдсан уул талын завсар/хийн уул тал, шарын уул тал, бадганы уул тал/ шинж гарах тул сайтар ялгаж эмнэхгүй бол уушги болон бусад эрхтнүүдэд  эмгэг ужгиран хоцрох эрсдэл үүсдэг. Энэ үед эдгээр эрхтэн системийн эмгэгийг тодруулан холбогдох эм тангуудыг сонгохоос гадна реаблитац болгож махбодыг тэгшитгэх илчийг үүсгэх, сарнисныг хураах,хорыг тайлах, хийг дарах үйлдэлтэй дараах эм тан- Мана-4 , Норво-7, Тунгалаг -5, Танчин-25, Шижид-6, сэрдог-5 болон зөөлөн тосон бариа , хийн бэлчрүүдийг төөнөх, Таван рашааны дэвтээлгэ зэргийг хэрэглэнэ.
 
(Эмчилгээ Судалгаа Үйлдвэрлэлийн Монг Эм ХХК)
 
 
 
 
З.МЭНДСАЙХАН
Монгол Улсын гавьяат эмч, УАУ-ы зөвлөх, доктор, профессор