sonin.mn

ЭМЯ-ны төлөөлөл Сүхбаатарын талбай дээр очиж жагсаал цуглаан хийж буй УИХ-ын гишүүдээс хүн цуглуулахаа болихыг хүсэж, ковидын үеийн журам дэглэм барихыг сануулж, албан бичиг өгөв. 

 

Коронавирусын цар тахал улс орон даяар тархаж, одоогоор 150 орчим хүн нас бараад байгаа билээ. 

 

Хариуд нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар : "Бид МАН-ын шударга бустай тэмцэж байна. Бидний тэмцэл коронагаас чухал" хэмээн мэдэгдэв. Түүний хэлснээс харвал, Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг хууль бусаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэсэн тэдэнд ковидын улмаас хүний амь нас эрсдэх хамаагүй бололтой. 

 

С.Наран