МАН-ЫН 100 ЖИЛИЙН ОЙ
2021 оны 6-р сарын 25-нд тохиох Монголд улс төрийн анхны нам байгуулагдсаны 101 жилийн ойд
10 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ НИЖГЭР БАЯР
Шадар сайд асан Я.Содбаатар 2020 оны 11 сард “МАН-ын 100 жилийн ойд зориулан улсын төсөв дээр 10 тэрбум төгрөг тавьж байна. Үүгээр 100 жилийн ойд зориулан бүтэн жилийн арга хэмжээ зохион байгуулна” гэж мэдэгдэж байв.
Энэ бол байрны урьдчилгааг 30 сая гэж тооцвол 33 мянган өрхийн ипотекийн зээлийн урьдчилгааг төрөөс дааж санхүүжүүлэх мөнгө. Төсвийн алдагдал 5 их наяд төгрөгт хүрч, 69 мянган ажлын байр өнгөрсөн нэг жилийн хугацаанд байхгүй болсон үед жаахан моральгүй л шийдвэр л дээ. Гээд МАН төрийн эрх барьж байгаа үедээ энэ зэргийн баяртаа зориулж, тэр зэргийн төсөв гаргалгүй яахав!
ЭЛЧИН САЙДЫН ЗОВЛОН
Гадаадад суугаа манай Элчин сайд нар энэ өдрүүдэд Гадаад яамны сайдынхаа өгсөн үүргийг биелүүлж чадаагүйдээ бажгадаж суугаа аж! Хятад, Хойд Солонгос, Лаос, Вьетнамаас бусад оронд суугаа Элчин сайд нарыг эс тооцвол шүү дээ! Гадаад харилцааны яамыг МАН-ын Ажлын албаны дарга толгойлсны хэрэг юусан билээ? Элчин сайд нарт үүрэг өгч, суугаа орныхоо гол гол намуудаар МАН-ын 100 жилийн ойд баяр хүргэсэн баярын цахилгаан олж явуулахыг даалгажээ.
Социализмын үед МАХН-ын ой, их хурлыг нижгэр тэмдэглэж, Америкийн Коммунист Нам, Угандагийн Коммунист Нам зэрэг орон бүхний коммунист намууд баярын цахилгаан явуулдаг байлаа. Гэтэл ХХI зуунд Азийн хэдэн коммунист улсаас бусад улсуудад коммунист нам нь байхгүй болсон тул Элчин сайд нар чардайж хөөцөлдөөд бүтсэнгүй. Швейцарьт суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн төвөөс өгсөн үүргийг хөөцөлдөөд бүтээж чадаагүй бололтой, твиттертээ бухимдлаа жиргэжээ. Швейцарийн Ардын Нам /Swiss People's Party/ МАН-тай адилхан нэртэй ч гэлээ Төв Азийн экс-коммунист намын ойд мэнд хүргэнэ гэвэл гонжийнжоо!
Уг нь Ё.Отгонбаяр хөөцөлдлөгөө сайтайсан бол Америкийн Коммунист Нам одоо ч байгаа л даа! Тэр ч байтугай МАН-тай адилхан 30-р их хурлаа хүртэл Чикагод хийгээд авсан АКН уламжлалаа бодоод баярын цахилгаан явуулах л байсан байх.
1920 ОН УУ, 1921 ОН УУ?
Өнөөгийн МАН, өмнөх МАХН ч намаа 1921 оны 3-р сарын 1-нд байгуулсан гэж үзсээр ирсэн ба 2021 оны 3-р сарын 1-ны өдөр буюу өнөөдөр бол МАН байгуулагдсаны 100 жилийн ой хэмээн хөөрцөглөж буй.
Гэтэл 1919 онд Хятадын генерал Сюй Шүжэн Монголд ирж, автономит эрхийг устгахад үндэсний засаг төрөө сэргээх зорилготой Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6-р сарын 25-нд Туул голын хөвөөнд найр хийх нэрийдлээр цуглан нэгдэж, “Монгол Ардын Нам” нэртэй улс төрийн байгууллагыг байгуулж, Догсомын Бодоо намын тамгыг сийлсэн. Ихэнх улс, нам түүхээ аль болох урагшлуулахыг хичээдэг байтал МАН хойшлуулахыг чармайдаг нь ямар учиртай болохыг социализмын үед ойлгож болох ч харин одоо үед ойлгоход эрүүл ухааны логик хэрэгтэй буй заа!
Хятадын Коммунист Нам 1921 оны 7-р сарын 23-нд байгуулагдсан. МАН яалт ч үгүй 1920 оны 6-р сарын 25-нд байгуулагдсан Азийн анхны улс төрийн нам мөн.
1921 ОНЫ 3 САРЫН 1-НД ЮУ БОЛСОН БЭ?
МАН-ын зааврын дагуу УИХ-ын тогтоолоор Засгийн газраас зохион байгуулж, орон даяар нижгэр тэмдэглэх 1921 оны 3-р сарын 1-ний өдөр ямар үйл явдал болсон бэ?
1920 онд барон Унгерн Монголд нэвтэрч, гамингуудыг хөөн, Нийслэл Хүрээг эзэлснээр Коминтерн Алс Дорнод дахь аюулгүй байдлаа хангах зорилгоор түүнийг яаралтай устгах шаардлага үүсчээ. Тиймээс Сюй Шүжэн-ий гамин цэргийг Монголоос хөөх тэмцэлд Коминтерныг туслахыг гуйж байсан МАН-ыг энэ зорилгодоо нийцүүлэн яаралтай өөрчилжээ.
Чухам ийм зорилгоор МАН-ыг Зөвлөлтийн экспортын нам болгож өөрчлөхийн тулд 1921 оны 3-р сарын 1-нд Троицкосавск тосгонд Коминтерний Алс Дорнодын хэлтсээс зохион байгуулсан монгол, орос нийлсэн 17 хүн зөвлөгөөн хийжээ. Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилж, 3-р сарын 2-нд оролцогсдын тоо 19 болж, 3-ны өдөр 26-д хүрсэн байна. Уг хурлаар МАН-ын удирдах байгууллагыг Төв Хороо гэж шийдэцгээсэн нь анхны 7 хувьсгалчийн ч ой тойнд байхгүй Большевик намын удирдлага байгууллага болох Центральный комитет гэдгийн үгчилсэн орчуулга болой.
Энэ өдөр МАН-аас “Түмэнд тунхаглах бичиг” гэдэг намын мөрийн хөтөлбөрөө зарлажээ:
“Дундад Иргэн улсын хүний тоо маш олон, муж хязгаар, үндэс суртал нь хэд хэдэн буй учраа зүй нь мөн хэд хэдэн анги өөрөө нь эзэрхэн засах улс байгуулан, өөр хоорондоо гэрээ дүрэм тогтоож, тангарагийн Холбоот Дундад Улс болбаас зохих тул манай монгол үндэстэн мөн энэ холбоонд багтан орохоос татгалзах явдалгүй, харин ч Өмнөд хятад, Умард хятад, Сычуань хязгаар, Түвд, Хотон, Манж, Монгол зэрэг дор дороо өөрөө нь эзэрхэн шударга засаг байгуулж, бүгд хоорондоо нэгэн хэлхээ баталж, Холбоот улс байгуулбаас сая харилцан бие биенээ дарлалцахгүй болоод гадаадын эзэрхэг түрэмгий аюулаас хамгаалахад сайн” гэжээ.
1921 оны 3-р сарын 1-нд баталсан МАН-ын дээрх мөрийн хөтөлбөрийг орчин үеийн найруулгаар уншвал Хятад нь хятад, төвд, манж, уйгур, монгол 5 үндэстний Холбооны улс болох ёстой бөгөөд МАН нь Хятадын Холбоот Улсад Холбооны улс байдлаар нэгдэхээс татгалзахгүй, харин ч гадаадын довтолгооноос хамгаалахад сайн гэдэг логикийг хоёрдмол утгагүйгээр бичжээ.
Энэ нь орчин үеийн Хятадыг үндэслэгч Сүн Ятсен “Төр байгуулах стратеги” номондоо бичсэн Хятадын Холбоот Улсын тухай төсөөлөл юм. 1999 оны 5-р сарын 17-нд Тайвань-ы Ерөнхийлөгч Ли Дэнхуй Умард Хятад, Өмнөд Хятад, Төвд, Шинжаан, Тайвань, Монгол, Манжуур хэмээх 7 Холбооны Улс байгуулах саналаа зарласан нь хэсэгтээ л шуугиан дэгдээсэн дээ!
СҮН ЯТСЕН-Ы ҮНЭНЧ ШАВЬ НАР
Сүн Ятсен бол Хятадын үндсэрхэг үзэлтэн, орчин үеийн Хятадын үндэсний эцэг гэж шүтэгддэг нэгэн. Мөнөөх МАН-ын 100 жилийн ойн логон дээр дүрслэгдсэн 5 хөндлөн зураастай тугийг 1911 онд зохиосон гар шүү дээ! Хятадыг нэгтгэх, хөгжүүлэх тухай түүний үзэл санааг Хятад, Тайвань нэгэн адил баримталдаг. Гэтэл түүнийг үхсэнээс хойш 100 жилийн дараа хаа холын Монголд түүний үнэнч шавь нар тодорно гэж Сүн Ятсен өөрөө ч зүүдлээгүй байх.
Манай төрийн 3 өндөрлөгийн нэг, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүн Ятсений ардын гурван зарчим нь Америкийн ардчиллын үзэл санаа, Хятадын уламжлал, Европын социалист үзэл санаа гурвын нийлбэр цогц болсноороо гайхамшигтай юм.” гэж нэгэнтээ мэдэгдсэн бөгөөд “Манайд 1923 оны нутгийн захиргааны дүрэмд Сүн Ятсений засаглалын онолын үзэл санаа нуугдаж байдаг” гэдэг нээлтээ хийжээ. Тэрээр Үндсэн хуулийн засаглалын зарчимд Сүн Ятсений онол орох ёстой гэдгийг онолын түвшинд нотолж, Стэнфордод “гэгээрснийхээ” дараа УИХ-ыг толгойлж, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг батлуулсан нь хувь заяаны шоглоом ажгуу.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын улс төрийн “хөшигний ар дахь эзэн” Д.Амарбаясгалан “Бид Хятадын Коммунист Нам ба Хятадтай нэгэн замаар замнаж, Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна” гэж амласан байдаг. Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл (人类命运共同体) гэдэг Сүн Ятсен-ы бодож олсон томьёо нь БНХАУ-ын Үндсэн хуулийн оршил болон Хятадын Коммунист Намын дүрэмд байдаг заалт юм.
Саяхан Хятадад тэтгэлгээр сурахад тавигдах шаардлагын нэг нь МАН-ын гишүүн байх ёстой болсон байсан. Бид тэгэхээр Хятадын Үндсэн хууль ба Хятадын Коммунист Намын дүрмийг Монгол Улсын Үндсэн хуультай хамт дагаж мөрдөх үүрэгтэй болсон ажээ!
ОЙ НЬ ДАВХЦСАН ХОЁР НАМ
Энэ жил МАН-ын 100 жилийн ой нь Хятадын Коммунист Намын ойтой давхцаж байгаа. ХКН-ын 100 жилийн ойг тохиолдуулж, сүүлийн 8 жилийн хугацаанд Хятад улс ядуурлыг бүрэн шийдсэнээ Ши Жиньпин уржигдар зарласан билээ. Гэвч Монголд хүн амын 3-ны 1 буюу 940 мянга нь ядуурлын шугамаас доогуур түвшинд амь зогоож байна. МАН 100 жилийнхээ 88 жилд нь төр барьсан бол ХКН 1949 оноос хойш 72 жил төр барьсан.
ХКН 100 жилийн ойгоо угтаж, авлигын эсрэг тэмцлийг гол зорилтоо болгож, 2019 онд 526 000, 2020 онд 50 2000 ХКН-ын гишүүнийг авилгын хэрэгт холбогдуулан шийтгэжээ.
Харин МАН 100 жилийн ойгоо тохиолдуулж, Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, хараат бус ажиллах ёстой Авлигатай тэмцэх газрыг Засгийн газрын харьяа байгууллага болгож, дархлагдсан хулгайч нар, төрөөс төрсөн долларын тэрбумтнуудаа “хуулиар хамгаалав”.
МАН нь Хятадын Коммунист Намын дүрэм, Хятадын Үндсэн хуулийн заалтыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгддэг мөртлөө ядуурал, авлигын эсрэг огт тэмцэхгүй байгаа нь логикийн хувьд ойлгомжгүй юм.
МАРКСЫН ЗӨГНӨЛ
Түүх дандаа давтагддаг, эхнийх нь эмгэнэл байдаг бол дараагийнх нь инээдэм байдаг гэж Карл Маркс 1852 онд дүгнэсэн байдаг.
Өнөөдөр бол МАН-ын 100 жилийн ой. МАН-ын гишүүд фэйсбүүк, твиттерт намынхаа 100 жилийн ойн логогоор гангараад эхэллээ.
МАН 100 жилийн ойдоо зориулж, 5 хөндлөн зурааст далбаа хийлгэснээ логоныхоо голд байрлуулжээ. Гэтэл энэ далбаа нь Хятадын генерал Сюй Шүжэн 1919 оны дүн өвөл Хүрээнд ирээд Монголын тусгаар тогтнолыг устгах ёслолын дараа Богд хааны ордны өмнө мандуулсан гамин цэргийн далбааг хуулж зурсан мэт адилхан болчихжээ.
1912 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Хятад нь Бүгд Найрамдах Улс буюу манайхны хэлж заншсанаар Дундад Иргэн Улс болж, Сүн Ятсен-ы санаачлагаар төрийн далбаагаа хятад, монгол, манж, төвд, уйгур 5 үндэстнийг бэлгэдэж, 5 хөндлөн зураастайгаар хийсэн байдаг.
2021 оны 3 дугаар сарын 1-нд гамин цэргийн далбааг МАН-ын далбаа болгож, Хятадад Холбооны Улс байдлаар нэгдэх тухай тунхаг бичгийг баталсны 100 жилийн ойг Эх орончдын өдөр гэж тэмдэглэх нь Марксын зөгнөсөнчлөн эмгэнэл, бас инээдэм бус уу?
Судлаач Б.Батзориг
Сэтгэгдэл0
Булай болох нь байна
Алхам бүрдээ хуучин руугаа буцаж бгаа нам л даа
sain egoodjee,. Esvel uneheer iim yim bolood bganmu
unen l bicmsen baina
МАН ын нөхөд хятадад сургалт курс зөвлөгөө зааварчилгаа авахдаа заавал МАН ын гишүүн байх гэрээг үзэглэсэн тухай Амарбаясгалан үнэн гэдэг тайлбар өгсөн байсан шүү.Тэгээд ч МАН болон Хятадын коммунист намын 100 жилийн ой 3 хан сарын зайтай болно.Бид хаашаа явж байна вэ
ЗХУ МОНГОЛЫН ХУВЬСГАЛЫГ 1921ОНД ГАРГАСАН ЗХУ ХЯТАДЫН ХУВЬСГАЛЫГ МАНЖ ХЯТАДЫГ ХӨӨЖ ГАРГАСНЫ ДАРАА ВЭНХУНШАНЬ УУЛАН ДАХЬ ХЭРЭГ ЯВДАЛ ГЭДЭГ ЖҮЖГЭЭС БОЛЖ ХУВЬСГАЛ 1949 ОНД ЯЛСАН ТЭР ҮЕД ХЯТАД ХӨГЖИЛ ДОРОЙ БАЙСАН БИД СОЦИАЛИСТ СИСТЕМД АЛЬ ХЭДИЙН ШИЛЖСЭН БАЙСАН
Золиг......
ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙН ГАЙ. ТҮҮХЭЭ ХАРИЙНХНААР БИЧҮҮЛСНИЙ ГАЙ.ГЭХДЭЭ ӨНӨӨГИЙН МАН ҮҮНИЙГ ОЙЛГОХЫГ ХҮСДЭГГҮЙ НЬ БҮР ЭМГЭНЭЛТЭЙ
МАН+МАХН=НҮДНИЙ БУЛАЙНУУД, БҮХ ЗҮЙЛ НЬ ХУДАЛ ХУУРМАГААР ДҮҮРЭН. ҮҮССЭН ТҮҮХИЙН ЦАГ ХУГАЦАА НЬ ҮНЭНДЭЭ БУРУУ, ЭНЭ ТУХАЙ ТҮҮХ МАРТАХГҮЙДЭЭ
Tenegteerei
МАН ГЭГЧ ҮНЭХЭЭР 1920 ОНД АНХ ҮҮССЭН НЬ ТҮҮХЭЭР МАРГАШГҮЙ ҮНЭН ШҮҮДЭЭ
1920 1921 гэнэ үү октябрийн хувьсгалын дараа монголын улаантнууд цагаантныг устгаж дэлхийд хоёр дахь улс болж оростой мөнхийн барилдлагатай болов Ленин Сталин монголыг хэнд ч өхгүй хөгжүүлсээр байгаад НҮБ-д элсүүлсэн БРЕЖНЕВ Цэдэнбалд үнэгүй 3 4 хороолол бэлгэлсэн ЯПОН МАНЖ ДОТООДЫН ЛАМ НАРЫН БАСЛОГЫГ ЭС ТООЦВОЛ ОРСООС АЙГААД МОНГЛ РУУ ГЭТЭЖ ДАЙРАХ НЭГЧ ХУЛГАЙЧ 100 ЖИЛ ДОТОР ГАРААГҮЙ ОРСООС САЛБАЛ ГӨЛӨГ ШИГ ЗУУЛГАНА
Яс юман дээрээ бие даасан улс төрийн анхны байгууллага Монгол Ардын Нам 1920 оны 6-р сарын 15-нд байгуулагдсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэгэхээр энэ жил МАН-ын 100 биш 101 жилийн ойн жил. Үүсгэн байгуулсан хүмүүс нь гол төлөв язгуур угсаатай ноёд байжээ. Тиймээс зарим эх сурвалжид Ноёдын нам ч гэж нэрлэсэн байдаг. Харин хожмын үзэл сурталжсан түүхээр 1921 оны 3 сарын 1-нд Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулангуутаа шууд л Ардын хувьсгалыг ялуулсан мэтээр гуйвуулан шал худлаа түүх зохиожээ. Харин анх байгуулсан нөгөө ноёд түшмэдийн бодийг хөтөлсөн. МАН худалч хүн хулгайч болоход хуруу дутуу гэгчийн үлгэрийг үзүүлж худлаа түүхээр 70 жил яваад сүүлийн 30 жилд хулгайч болох замдаа орсон
Тэр ч тийм шүү
Энэ нөхрийг мэднэшд, ЖЭНКО -ийн жинхэнэ бууны нохой доо, тээр жил Баянгол буудлын гадаа гол дүрд тогложийсон доо
үнэн үнэн бас дахин үнэн
Херо баатрын 100 эрхэмд темникийн ажил хийгээд яваад байсан, хэдийдээ судлаач болчив. Болоогүй ээ бас ууган намын 100 жил, гадаад харилцааны асуудлаар юу мэдэж бичдэгийн болдоо хөөрхий. цаанаас захиалагч бичээд өгөө байлгүй.
чамайг бодвол 5 хэлээр бичдэг, уншдаг юм билээ.
хуцдаг пизда вэ
одоо үед таван хэлний толь судалдаг хүн хэдэн арван мянгаар нэмэгджээ "" таван хэлний хятад манж төвд уйгар соёмбо "" хэлний толь олдохоо больсон нэг боть нь нэг сая төгрөг шүү манж гамин тайванд их байна гэнэ Хэзээ нэг цагт монглыг дахин манж гамин төвд боолчилно гэж бэлтгэж байгаа гэдэг
Ээ нүдний булай коммунистууд аа
BAS neg Sudlaach Garaad irlee
ман махн намыг ""монгол ардын социалист нам"" гэж нэрлэх хэрэтэй
Ерөнхийлөгчийн сонгуулын өмнө ид тулалдаж байна. Нэг талаас МАНАН бүлэглэлээс ард түмэндээ байгалийн баялагийг авч өгөх гэсэн ерөнхийлөгч Баттулгын бүлэглэл, нөгөө талаас ард түмнээс байгалийн баялагийг булааж авсан МАНАН-гийн буюу экс ерөнхий сайд Сү.Батболдын бүлэглэл хоёр хоорондоо үхэх сэхэхээ үзэх гэж ид тулалдаж байна. Экс ерөнхий сайд У.Хүрэлсүх аль хэдийнээ Сү.Батболдын бүлэглэлд элсэн оржээ. Монголын хоосорсон боловч ухаалаг ард түмэн хэнийг Ерөнхийлөгчөөр сонгохоо У.Хүрэлсүхийг ерөнхий сайдын хариуцлагтай албаа хаясан тэр өдөр шийдчихсэн юм. Одоо У.Хүрэлсүх ерөнхийлөгчөөр сонгогдох нь байтугай улс төрийн жинхэнэ үхдэл болсон, улс төрийн карьер нь нэгэнт дууссан. Монголчууд ухаалаг шүү. Ийм ухаалаг ард түмнийг заяа нь түшдэг юм
Кк
Марксизмын үзэл санаагаар зэвсэглэсэн, монгол орныг 70 жил үсрэнгүй хөгжүүлсэн МАН-ыг 1990 онд нугасыг нь таслаж хороочихоод, марксизмын үзэл санаанаас урвачихаад одоо МАН-ын заламжлагчид болж сүүлийн 30 жил жүжиглэх нь инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй юм.Гэтэл Хятадын коммунист нам 100 жил марксизмын үзэл санаанаас урвалгүй хятад орноо үсрэнгүй хөгжүүлж дэлхийн тэргүүлэгч гүрэн болгож чадлаа. Харин МАН 100 жил гэж сүүлийн 30 жил жүжиглэгсэд Монголыг дэлхийн хамгийн ядуу буурай орон болголоо. Хохь чинь усан тэнэг үхэр монголчуудаа.
1990 оноос хойшхи МАН бол максизмын үзэл санаанаас урвасан хулгайч, худалч, дээрэмчин, луйварчин, тонуулч, оффшорчин, зальтан, гэмт хэрэгтнүүд, хорвоогийн хамгийн адгийн шаарнуудын цуглуулга, мафийн бүлэглэл юм.
одоо ман махн нийлээд ""монгол ардын социалист юм уу коммунист нам"" нэртэй болно ЗХУ СССР-тэй ах лүүгийн барилдлагаа эвдэршгүй юм
Ховч хар хэмээн алдаршсан С.Пүрэвсүрэн аятайхан байвал дээрсэн дээ. Асем-ийн хэргээр шалгагдаж дуусаагүй байгаа биз дээ.
Жэнко судлалын хүрээлэнгийн захирал. Юуг ч судалж чаддаг хүн дээ. Битгий цаашаа үржээсэй бурхан минь
Энэ хүн л бичсэн болохоос сургуульд суралцсан хүн бүхний мэдэх зүйл л бичиж одоогийн ардын намыханд улс орноо авч явах чадвар байхгүй хятадад худалдагдаж тэдний заавраар яваа нь туйлын үнэн дэн
Энэ харваас балиар судалдаг нөхөр байна
ezniihee bugsiig amaaraa dolooj tuugeeree uhaan telj ym buhnii sudlaach boljeedee huurhii mine
тэгээд 1921 оноос хойш хятадын талд хэзээ ч ороогүй орос америк англи том гүрнүүд ялтын гэрээгээр монголын тусгаар тогтнолыг бататгаад 1962 онд орос монголыг НҮБ-д элсүүлсэн брежнев цэдэнбал аж үйлдвэржсэн социализм байгуулсан МОНГОЛ УЛС манж хятадын 240 жилийн боолчлолоос орсын хүчинд салаад дахиж хятадтай нийлээгүй нийлэх ч гүй мао сталинаас москва очих болгондоо гуйж байсан ч өгөөгүй ОДОО ч путин өхгүй Орос алс дорнотыг хэнд ч өхгүй мод зарахгүй гэдэг хууль гарсан ОРСЫН ХАРЪЯАНЫ ПОЛИТИК БАРИМТЛАГЧ СОЮЗНЫЙ ХЭМЖЭЭНД ХАРИЛЦААТАЙ УЛС ТӨРИЙН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛТЭЙ МОНГОЛД ХАЛДАХ ЯМАРЧ УЛС БАЙХГҮЙ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ГОЛ ТҮШИГ ТУЛГУУР ЮМ
Манай аймаг ч гэсэн ман ын баяр нэрээр засаг дарга агентлагуудын дарга нарт даалгавар өгч төрийн сангуудаас мөнгө татуулсан. ххүг ын дарга олон жил төрийн сангуудаас мөнгө хулгайлсаар мэргэшсэн хүн болхоороо авлига ор хөнжилөөрөө холбоотой хайртай даргадаа харамгүй мөнгө хулгайлж өглөө. ххүг ын данс тайлан зарлага бүгд худлаа!!! Худал Хуурамч гүйлгээ тайлан зарлага ... мөнгө нь архи шоу тансаглалд зарцуулахаас гадна өөрийн халаасанд ордогч, баримтууд нь шаал өөр утгатай зориулалтыг нь өөрчлөөд бичсэн байдаг. Аймгийн санхүү аудит шалгаад ч мэдэх мэдлэггүй!!! мэдсэн ч даргын гар хөл дуугай өнгөрөөнө. Шалгалтын 3 өдөр архи завхайрал бар буудал мөрийтэй тоглоом ... халамжийн дарга авгай ч аймгийн удирдлага МАН ыхныг бөлдөгдөрөөс гадна АТГ комиссарыг аргалж гэмт үйлдлээ авлигын хэргээ аргалсан зальтай шулам даа.
Энэ муу Херогийн гөлөг шдээ. Юу мэдэж хуцдаг бна аа
ЧИ БОЛ ХЯТАДИЙН МАН ШЭЭС ҮҮ ХАХА ЧАМ ШИГ МАНЫ ХЯТАДУУДИЙГ УСТГАХ ЦАГ ИРНЭЭ ХАХА
ЭНЭ МАН ЧИНЬ ХЯТАДУУДААР ТЭДНИЙ БОДОЛ САНААГААР ДҮҮРЧИХСЭН НОХОЙНУУД ЮМ БИШ ҮҮ МОНГОЛЧУУДАА ЭНЭ АРАЙ ДЭНДЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ МАНЫГ ШҮҮХ ЦАГ ИРЖ БАЙХ ШИГ ЭЭ..
Увсак нямкагаас эхлээд ман-ынхан бүгд хятад тагнуулууд .Ард олон нэг л өдөр шүүх болно
1.Цагаантан Монголыг чөлөөлсөн мэт санаа хэлжээ.Япончууд “Азийхан Азидаа” гэдэг номлол гаргасныг гардан дэлгэрүүлсэн хүн бол Балтийн хавийн немц гаралтай Барон Унгерн Фон Штернберг байв. Зөвлөлт Оросын заналт дайсан атаман Семеновын бараг л баруун гар болох Унгерн “Азийн морин дивиз” байгуулсан нь олон улсын харгис хүчинтэй нягт уялдсан бодлого байв. Японы цэргийн Ерөнхий штаб стратегийн төлөвлөгөөгөө бүрхэгдүүлэхийн тулд Улаан армид бут цохигдсон цагаантны үлдэгдлийг ашиглан “хүний гараар могой бариулах” бодлого баримталж байсныг ойлгоход их ухаан хэрэггүй юм. 1920 оны 8 сард Чита хотод Семеновын штабт болсон зөвлөлгөөнөөр Барон Унгернийг Монголд түргэн оруулахаар тогтжээ. Унгерний дивиз нь Японы цэргийн хяналтад байсан бүсэд эмхлэгдэн Монголд нэвтрэн орсон ажээ.
2.цагаантнууд Нийслэл хүрээг хэд хэд довтолж, ялагдан ухарч, дахин довтолсоор монголчуудаар цэргийн хүчээ зузаатган 1921оны 2 сарын 3, 4 –ний үед Нийслэлд орж иржээ. 2 сарын 4-нд гамингийн 200 хүнтэй цэрэг хүрээг орхин хойт зүг хөдөлжээ. Унгерн Монголд орж ирэхэд 800 цэрэгтэй байсан. Өөрийнх нь байцаалтын үед хэлснээр Хүрээг эзлэх үед 5000 цэрэгтэй байжээ. (Эрхүү мужийн цэргийн архив. 1921 оны 9 сарын 1-ний өдөр Унгернийг байцаасан баримт). Зарим баримтанд Цагаантнууд 10 мянган цэрэгтэй байсан гэдэг ч энэ нь дайснаа сүрдүүлэх, нэр хүндээ өндөржүүлэх бодолтой нь холбоотой байв. Энд тэндээс цагаантны цөөн хэсгүүд ирж нийлснийг тооцох ёстой ч цэргийн өсөлтийн гол нь монгол цэрэг байв. “Азийн морин дивиз” 800 цэрэгтэйгээр 1920 оны 10 сарын эхээр Монголын хилд цөмрөн оржээ. Гаминг үзэн ядах үзэлтэй Монголын зарим феодлууд Бароны ятгалганд орж, монгол цэрэг олноор элсүүлэхэд нь түүнд туслажээ.
3. Олон мянган хүн оролцсон байж болох Хүрээг эзлэх энэ тулалдаанд талууд хэрхэн хохирсон тухай тоон мэдээ бараг байдаггүй. Нийслэлийг эзлэх үед Гамингийн 1000 цэргийг олзолсон гэх мэдээ байдаг ч (Мөн тэнд) тэднийг хэрхсэн тухай мэдээ үлдээгүй учраас бас л Унгерны хууран мэхлэлт байж болох юм. Унгернийхэн дайснаа бүрэн устгах зорилт тавиагүй бололтой, харин бага хохирол амсах, Нийслэл Хүрээг эзэлж Монголын баялагаас хүртэх, Богдын ивээлд орж цэрэг хүчээ нэмж, гол нь хойт зүгт дайтахыг эрхэмлэж байжээ. Тэд Баянзүрх уул, Дамбадаржаа зүгээс сүрдүүлэх дайралт хийж, бас олон хоногоор ухран хүлээх тактик хэрэглэж байснаас үзэхэд баруун хойт, хойт талыг задгай үлдээж, гамин цэрэг хойт зүгт явж улаан цэрэг, ардын журамт цэрэгтэй учраа олог гэсэн байдалтай тактик хэрэглэсэн байдаг юм. Нийслэл Хүрээнээс зугтсан гамин цэргийн ихэнх нь Хиагтын районд очсон бөгөөд 1921 оны 3 сарын 18- нд Ардын журамт цэрэг гаминг бүрэн бут цохиж Хиагтыг чөлөөлсөн билээ.
МАН үнэхээр чөтгөр болждээ
МАН-ыг 20 онд байгуулагдсан гэж нийтлэлч үзжээ. 1919 онд нууц 2 бүлэг байгуулагдсан. 1920.06.25-нд 2 бүлэг нэгдэж, МАН нэртэй байгууллага бий болсон нь Жинхэнэ нам байгуулагдахын үндэс болж өгч. Зорилгоо " Шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэхэд оршино. Алдагдсан эрхийг эргүүлэн аваад шашныг сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу доод ард түмний тусыг туйлаар бодох ба дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухал болгоно" гэж нийт ард түмнээ дээр дор гэлгүй хамгаална гэдгээ тов тодорхой заажээ. Энэ байгууллага нь дүрмээ тусгайлан батлаагүй, удирдах байгууллагаа сонгоогүй, намын дарга удирдагч хэн гэдгээ тогтоогүй тул зохион байгуулалтын ихээхэн бэлтгэл хийж байж 1921. 03. 01-нд түүхэн хурлаа хийж, МАН-г жинхэнэ ёсоор нь эмхэлж, программ, дүрмээ баталж, Төв Хороогоо байгуулж, Данзанг даргаараа сонгожээ. Жинхэнэ улс төрийн нам байгуулагдсан нь үнэн байгаа биз.
1921оны 3сарын нэгэнд юу болсон гэвэл юу ч болоогүй.Дээд шивээнд орос монгол нийлсэн хэдэн хүн хуралдсан нэртэй коминтерний хувьсгал експортлох хуйвалдаан хийсэн.Оролцсон хүмүүс бүгд хэлмэгдээд сүүлд чойбалсан оросын захиалгаар түүх нэртэй зүйл зохиохдоо юу оруулахаа мэдэхгүй надаас хүртэл асууж байсан гэж Бошигтын аав Гонгоржав гуай хүүдээ хэлсэн гэдэг.
Судлаач тоймч түүхч гэх мэт хүмүүс улс төрөөс хол байхгүй бол бодит үнэн гуйвуулах хортой л юм байна даа
МАНыхан монгол улсыг мөхөөхийг оролдож байна гэж ойлгов. Арай ч дээ
Ман ыг зайлуулахгүй бол нэг мэдэхэд хятадын хоол болж мэднэдээ Болгоомжлох чухал буцалтгүй хөрөнгөны цаана юу байгааг ойлгоход бэрх шүү
Хятадад уусан орох санаа МаХн д байгаагүй билээ 30 жилийн настай Ман ын увайгүй инээдэмтэй үйлдэл нь ил болжээ
ДАГААР ОРОХ ОО БИЛЭГДСЭН ЮМ БАЙНА ШҮҮ УРВАГЧИД
энэ стратеги судлаач мэргэн буудагч судлаач чинь женкогийн бууны нохой иймэрхүү гаж нөхдүүдээр хүрээлүүлсэн женкогийн хүний нөөц ямар байх нь ойлгомжтой
Дэд сайдаар тавиагүйн хариуг цус судлаач Бао зоо риг сайн өгч гэхдээ энд ШУы үндэстэй баримттай юм хомс хольж хутган бантагнуулжээ
Ардын намын модон тамгыг хэн сийлсэн би сийлсэн(Бодоо) ,Ардын намын мөнгөн тамгыг хэн худалдсан би(У.хүрэлсүх) худалдсан .Түүх заавал мөрөө үлдээдэг юм шүү....