Ерөөсөө бүх иргэдээ хянах нь социалист, коммунист нийгмийн гол мөн чанар. Хяналтын олон шатлалт, төрөлжүүлсэн систем байна. Сонгодог, гарт баригдаж, нүднээ харагдах нь манайхны НАХЯ-ны (До яам) сүлжээ, мэдээлэгчид, гүйцэтгэгчид, цээрлүүлдэг аппарат. Энэ байгууллагын хараа хяналтад орж, сануулга шийтгэл амсвал цаад хүн, гэр бүл дуусах нь тэр. Тухайн үеийн цорын ганц эрх баригч МАХН-ын олон шатны сахилгын шийтгэлийн сүлжээ гэж бас нэг харанга байсан. Намын гишүүддээ хамаатай юм болов уу гэтэл цаад намын гишүүний ар гэр, үр хүүхдэд ял зэм нь давхар очоод наалдчихна. Үйлдвэрчний эвлэл хяналт, хяхалтын байгууллагатай байсан бол тэр нь далд нууц байсан байх. Харин МХЗЭ, Монголын пионерын байгууллагад сахилгын ба хяналтын сүлжээ байсан. Эвлэлийн шугамаар ял сонсох нь түгээмэл байсан байх. Хардаж цагдах нь улс төрийн дэглэмийн мөн чанар тул бүхнийг хавтгайруулан хянадаг энэ тогтолцоог тоталитари гэж нэрлэдэг.
.jpg)
Тийм дэглэмд эрх чөлөө, тэр дундаа үзэл санаа, урлагийн эрх чөлөө гэж даан ч зай байхгүй. Рок хөгжим, панк, хиппи гээч шулмын үзэгдлүүд Европ дахь ийм дэглэмүүдийн хүчийг сулруулж эцэст нь нураах хөрс болсон нь тайлагдашгүй оньсого. Ардчилсан Герман гэж халдашгүй дархан эрхтэй коммунист улс байв. Муу нэрээ түүхэнд мөнхөлсөн “Штази” гэж нууц цагдагийн алба нь нацистын Германы Гестапог тэр чигээр нь хуулчихсан, Зүүн Германы бүх хүн ардыг хатуу цагдаж байв. Баруун Берлинийг хана хэрмээр бүсэлсэн тул тэндээс элдэв “хорт үйл” орж ирэхийг хаачихлаа гэж байтал хөгжим, дуунд хил хязгаар, хана хэрэм хамаагүйг коммунист удирдагчид гэнэ алдаад мэдсэнгүй.
1960-аад оны эхнээс Баруун Европт рок хөгжим, панкийн давалгаа үүсч, энэ үйлсийг Британи хошуучилж, тэндээс ХБНГУ руу ямар ч цензургүй нэвтэрч байлаа. Европыг битломани бүрхэж, залуус өвчилж эхлэв. Нөгөөх нь Берлиний хана даваад ороод ирэх нь тэр. “Энэ нэг залхуутай “е-е-е” гэсэн улигт хөгжмийг хогийн саванд чих!” хэмээн БНАГУ-ын удирдагч хатаагдсан коммунист Вальтер Ульбрихт намын хурал дээрээ үүрэг өгчээ. Гай таарч тэр “е-е-е” нь нийгмийг насны ангиллаар талцуулчихав. Залуус тэр “е-е-е”-д соронз адил татагдаж байгааг нь ахмад хижээл насныхан зүрх шимшрэн жигшин харж байлаа. Төмөр хөшигний цаанаас барууны рок дуу хөгжим хуу нэвчин хотын залуусынх нь тархийг бүрэн угаав. Яг ийм үзэгдэл Дорнод Европын бүх социалист орныг нэрвэсэн, СССР руу нэвтэрсэн, хаялга нь алс холын Монголд ч хүрсэн билээ.
Тэрхүү “е-е-е”-ний хөгжмийн аяс, амт, эстетикт коммунист ахмадууд түгшиж байсан хэрэг биш, харин тэрхүү “е-е-е”-гээр дамжаад залуус нь барууны улс төрийн байгуулал-капитализмыг таашаах вий, тийшээ татагдах вий гэдгээс үхтлээ айж байлаа. “Е-е-е”-гийн нөлөөгөөр залуус нь өөрийн шинэ соёлын хувилбарыг коммунист нийгэмдээ буй болгож байлаа. Рок-н-рол хэмээх танцыг хуулбарлан Дорнод Германд “липси” хэмээх “социалист танц” үүсгэв. “Эстрад урлаг”, дагшаа найрал хөгжим, цахилгаан хөгжим нэрээр социалист ертөнц тэр чигтээ “битломани”-йн хуулбар боллоо.
Зөвхөн оройн цагаар, ажилчин залуусын үдэшлэг дээр тавьж сонсго хэмээн квот тогтоож үзэв. Залууст зориулсан социалист агуулгатай, цэрэг-эх оронч эстрадын соёл тогтоох гэсэн нь үлгэр, инээдэм боллоо. Эрх баригч намуудын Төв Хорооны үзэл суртлын хэлтэс, түүний мэдлийн хүчирхэг аппарат социалист ертөнцийн залуусыг капиталист урлагаас хамгаалах үүрэгтэй хоршин ажиллаад нэмэргүй. Хориглоод байхлаар нь залуус радио хүлээн авагч ашиглан барууны радиостанцуудын долгионуудыг барьдаг болов. Хиппи, Панк-рок хөгжүүлэх гэсэн залуус барууны моод, хэв маяг, жинсэнд автав. Дээрээс нь нам, эвлэл нь дарамтлаад дийлдэггүй ээ. Хөөрхий, иргэдээ барууны ертөнцөөс харамлаад хариу алга.
1969 онд коммунист Германыг нураах шахуу үйл явдал гэнэт тохиолоо. Баруун, Зүүн Берлиний хананы ойролцоо английн Rolling Stones хамтлаг тоглолтоо хийнэ гэх сураг дэгдэв. Үнэндээ Rolling Stones-ын дуунуудыг цагаан хоолойгоор Зүүн Берлиний хана туургыг нэвт чарлуулжээ. Rolling Stones-ын концертыг сонсохоор германы хэдэн түм, буман залуус гудамжинд гарчээ. Ядаж байхад БНАГУ байгуулагдсаны 20 жилийн ойн босгон дээр тэгдэг нь ч өдөөн хатгалга болж “Штази”-д хүрчээ. Ардчилсан Германы залуус паникт автжээ. Берлиний хана руу дөхөж ирж дуу сонсох гэсэн залуус болгон дээр хавтаст хэрэг нээжээ. Баривчлагдсан, хоёр гурван жилээр заагдсан хүн ч нэлээд байна. Хананы ойролцоох байшингийн дээвэр дээр шувуу шиг суусан үй олон герман залуусыг барьж хүчрэх биш. Үнэндээ хориглож чадаагүй юм. Барууны хөгжимд дурлагсад хот хөдөөгүй тоо нь өсч үржлээ. “Штази” залуусыг хардаад байсан болохоос хөгшчүүлийг хяналтаасаа гаргачихжээ. Баруун Германд ах дүүсдээ зочилсон хөгшчүүл барууны хитүүдийн пянз бичлэг зөөвөрлөнө чинээ санасангүй. Баруунд байгаа ахан дүүс нь бэлэг бэлгийн дээдийг чухам олж харжээ. Дайсан, хоцрогдсон гэж үздэг орнуудаас бэлэг цувж гарав.
Социалист ертөнцөд нэг иймэрхүү дүр зураг явсаар 1980-аад оны дунд үе хүрч Горбачевын эринтэй золгожээ. Зөвлөлтийн коммунист хяналт энд тэндгүй суларчээ. Дорнод Германыг зөнд нь орхижээ. Зүүн Берлинийг чиглүүлсэн хөгжим, концерт улам чанга цууриатлаа. Рок хөгжим коммунист ертөнцөд нийгмийн байгуулалд хэрхэн нөлөөлж байгааг барууныхан олж харсан төдийгүй уухайлан дэвэргэх нь тэр. Унгар, Чехословак, Югослав руу барууны дуучид хамтлагууд цувж эхлэв. Хүүхэд, залуу насаа хөгжимд донтуулсан шинэ үеийнхэн цагдаа, дотоодын хамгаалахад гараад иржээ. Тэд фанат байснаа чекист болоод нэмэр болсонгүй. Берлин хотын цагдаагийн газрын дэд дарга Дитер Дитце гэх нөхөр яг үүний сонгодог жишээ юм. Боб Дилан, Брюс Спрингстин гэхчлэн дэлхийн рокийн одууд Берлинд тоглов. Эрх чөлөөний мэдрэмжийг тэд дуугаараа мэдрүүлэв. БНАГУ-ын 100 мянган залуусын өмнө “Born in the USA” дуу хангинахад 100 мянгуулаа дагаад хоороор дуулна гэдэг коммунист Германыг хөмөрчих шахсан үзэгдэл биш гэж үү? БНАГУ, “Штази” түүхнээс арчигдах эхлэл биш гэж үү? Хянаж цагдах, коммунист үзэл шингээх гэж дэндүү их цаг хугацаа алдсанаа “Born in the USA” хэмээх хоор дуунаас эрх баригчид нь олж мэджээ.
(56).jpg)
Горбачевын эрин эхлэхээс 30 жилийн өмнө Зөвлөлтийн коммунистууд рок-н-роллтой байлдаад эхэлжээ. 1957 онд Москвад дэлхийн залуучууд оюутны их наадам тохиох үеэс эхлэлтэй. Тэр үеэр Зөвлөлтийн иргэд анх удаа рок-поп дуу хөгжмийн зах зухтай танилцжээ. 1960-аад оны эхээр СССР-т рок-хөгжим далд нууц байдалд оршиж эхлэв. Пянз хэлбэрээр Зөвлөлт рүү Америкийн ритм-энд-блюз, британийн «биг-бит» нууцаар нэвтэрч тархаж эхлэв. «Битлз», «Роллинг стоунз»-ын дуунууд орос залуусыг донтуулж эхэлжээ. Орос залуус тэссэнгүй 1960-аад оны дунд үе гэхэд өөрийн бит-группээ ил болгожээ. Анхны рок-ансамбль нь Москвад «Славяне», «Странники», «Мифы», «Скоморохи», Ленинградад «Авангард», «Лесные братья», Минскэд «Песняры» хэмээн тодров. Тэднийг хуульчиллаа. Гэхдээ «Зөвлөлтийн эстрад» гэсэн шошготой. Оросоороо “дуу-хөгжмийн хамтлаг” гэсэн даруухан нэртэй. «Веселые ребята», «Поющие гитары» гэж тэр үеийн монголын залууст хүрсэн нэртэй хамтлагийг нэрлэж болно.
Ах дүү социалист орнуудын соёлын солилцоогоор Польш, Унгараас жинхэнэ рок хамтлагууд Зөвлөлт рүү зочлон тоглоод, ганц нэг нь Монголд ч ирж байв. 1970-аад оны хоёрдахь хагас гэхэд СССР-т рок-н-роллыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. «Мелодия» хэмээх студэд «Мелодии и ритмы зарубежной эстрады» хэмээх пянз хэдэн саяараа үйлдвэрлэн худалдаанд гаргав. Элвис Пресли, Том Жонс хэмээх барууны поп-рок хитүүдийг монголчууд бид «Мелодия»-гаас анхлан сонссон доо. Зөвлөлт улсад аялан тоглолтоор Клифф Ричард, Элтон Жон, «Boney M» гэх диско-хамтлаг ирж цахиур хагалав. Польшийн Сопот, Болгарын Наран эргээс орчин үеийн дуу хөгжмийн наадмуудыг шууд нэвтрүүлдэг боллоо. Балти хавийн улсуудад рок-фестиваль зохиогоод эхлэв. “Ардын дууны” нэрээр Вильнюс, Таллин, Тарту хотод рок-хөгжим цэцэглэв.
«Зөвлөлтийн эстрад» цэцэглэсний өртөг хожим коммунист нам, зөвлөлт төрд маш өндөр өртөгтэй туссан билээ. «Зөвлөлтийн эстрад»-ад тархиа идүүлсэн зөвлөлтийн залуус коммунизмын материал-техникийн баазын бүтээн байгуулалтад сэтгэл гутарчээ. Хорт хавдар адил идэж тархсан рок-поп хөгжим коммунизмд аранга болж сэдэрлээ. Одоо яанаа? “Как Smokie повлияли на российскую эстраду” гэх пост www.youtube.com-оос сонирхоорой. Оросууд хэрхэн тархиа угаалгаж донтож байсныг өгүүлжээ.
Энд би сайн санаж байна. 1978 онд «Boney M» Москвад Кремлийн их хурлуудын том танхимд тоглосныг “Орбит” ТВ-ээр Улаанбаатарт шууд үзүүлж, дараа нь Монголын радиогоор тусгай нэвтрүүлэг болгон цацсан юм. Карибын тэнгисийн арлуудын хар арьст дуучин залуус (ямайкийн дуучин Лиз Митчелл, Марсия Баррэтт, Монтсеррат арлын бүжигчин Мэйзи Уильямс, Аруба арлын бүжигчин дуучин Бобби Фаррелл) Орос орныг жинхэнээсээ доргиосныг бид харсан, сонссон.
Тэд зөвлөлтийн ТВ-д ярилцлага өгч байгааг хараад бид шооконд орсонсон. “Таны хүсэл юу вэ?” гэсэн асуултад хариулахдаа “Бид социализм, коммунизмыг хүсч байна”, “Гал улаан туг хүсч байна” гэх болов уу гээд нүдээ чилтэл ширтээд байтал байдаггүй шүү. “Бид аз жаргалыг хүсч байна”, “Бид хайр сэтгэл хүсч байна” гэх нь тэр. Тэд бүр давраад Улаан талбайд видеоклип хийлгээд тавьчихав. Өмнө нь хэн ч ингэж зориглоогүйсэн. «Boney M хамтлагийн үдэшлэг–Останкино концертын танхим» гэсэн нэртэй теле-шоуг нэрт найруулагч Евгений Гинзбург гэх эсэргүү жүүд нөхөр дэглээд тавьчихлаа. Тэр нь кино-концерт болоод 1979 оны хавраас Зөвлөлт даяар түглээ. Харин Ю.Андроповын өнгөн дээр Зөвлөлтийн КГБ нөгөө теле-шоуны бичлэг бүхий кино-концертыг Зөвлөлт даяар ангуучлан нэг бүрчлэн устгалаа. Гэлээ гээд коммунизмыг нуралтыг зогсоож чадаагүй юм даа.
“Хүйтэн дайн”-ы төмөр хөшгийг барууны рок хөгжим нэвтэлж коммунист үзэл суртлыг яалт ч үгүй ялсан юм. Рок-поп хөгжмийн өмнө коммунист үзэл суртал ёстой хог боллоо.
Баруун хөгжмийн фэнүүд анхлан Монголд (үнэндээ бол Улаанбаатарт л даа) 1950-иад оны сүүлчээр гарч ирцгээсэн юм билээ. Ихэвчлэн Дорнод Европын социалист орнуудад сурдаг оюутнууд тэдний анхны элч түүчээ байсан юм. “Шилээ дарсан үстэй, шилбээ барьсан өмдтэй” гэсэн хоч нэрийг нийгмээс тэдэнд хайрлаж, “Матар” (сүүлдээ “Тоншуул” болсон) сэтгүүлд тэднийг шоглон зурдаг байв. Тэд үнэхээр үсээ урт ургуулдаг моодыг манайд авчирсан, тэд зузаан ултай гутал, том хар шил, цэмбэн пиджак, дөрвөлжин хээтэй хурц өнгийн цамцыг Монголд дэлгэрүүлсэн. Тэр үедээ этгээд гэмээр ийм хувцастай цэвэрхэн залуус зундаа Улаанбаатарт үзэгддэг, “Чарлстон” хэмээх америк бүжиг хийдэг, тэдний гол төлөөлөгч нь миний мэдэхээр “Элдэв-Очир” кино театрын зураач Я.Үржнээ (хожмын Төрийн шагналт нэрт зураач) байна. Дараахан нь шөвгөр гутал моодонд орж, “Твист” бүжиг дэлгэрч эхэлсэн. АНУ-д Chubby Сhecker хэмээх дуучин ид мандаж байх үед түүний дам нөлөөгөөр рок-поп хөгжмийн урлаг Монголд эхлэлээ тавьсан юм. Чехословакт сурдаг Х.Төмөр (хожмын хурандаа, мөн нэрт орчуулагч) гэдэг оюутан анхлан Chubby Сhecker, твист хоёрыг анхлан оруулж ирсэн болов уу. Дараахан нь дуучин Төмөр (3ууны манлай дуучдын нэг), нэрт жүжигчин Шороотын Цэвээний хүү Оросхүү, тэр үеийн вальсын хаан гэгддэг хөгжмийн зохиолч Түмэнжаргал нар барууны хөгжмийн элч төлөөлөгчид болцгоосон юм. Эдний гавьяа (монголчуудыг төрөл арилжуулахад) баларшгүй ээ. Өнөөгийн энэ даяаршил гэж нэрлээд буй үзэгдлийн анхдагч хүчин зүйл нь рок-поп хөгжим байсан гэх онол бараг зөв байх. Тэр онолыг зөвшөөрөгчийн нэг нь би өөрөө юм. Би ба миний үеийнхэн өөрсөд дээрээ туршсан биет амьд жишээ нь. Миний сайн санаж байгаагаар бол эхний алхам нь, анхлан 1960-аад онд Улаанбаатарын ганц нэгхэн сэхээтэн (ихэвчлэн дипломатч) айлуудаар “The BEATLES” хэмээх хамтлагийн пянз үзэгдэж, хотын сэхээтний хүүхдүүд хошуурч, эрэл сурал болж байснаас эхлэн Монголын социалист нийгмийн байгуулал нурах гараагаа авсан гэж дүгнэвэл хилсдэл болох уу?
(58).jpg)
“Beatles”-т зориулсан хөшөөг Улаанбаатарын унаган иргэдийн нутаг болох 40 мянгатад, Их дэлгүүрийн чанх урд 2008 онд босгож билээ. Битгий л нураачихаасай билээ!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
(1)(1)(1)(1)(1)(1)(1)(1).jpg)
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
Сэтгэгдэл0
Доктор биш хунд профессор олгодог газар бнаа!!! Ямар ч ундэслэл, судалгаагуй, балай юм нийтлуулдэг евчтэй хумуус тасрахгуй юмаа!
“Хүйтэн дайн”-ы төмөр хөшгийг барууны рок хөгжим нэвтэлж коммунист үзэл суртлыг яалт ч үгүй ялсан юм. Рок-поп хөгжмийн өмнө коммунист үзэл суртал ёстой хог боллоо.БАЯРХҮҮ ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ХАМТ КОММУНИЗМ СОЦИАЛИСТ НИЙГЭМД ТӨРЖ ӨСЧ ХҮМҮҮЖЧИХЭЭД ЯАЖ ИНГЭЖ ТӨРӨЛ АРИЛЖСАН МЭТ БИЧИЖ ЧАДАЖ БАЙНА АА. ХҮН МУУТАЙ ХУЛГАЙЧ АА “Beatles”-тэйгээ газрын гаваар ТОНИЛ
Зохиолч С.Эрдэнэ тухайн үеийн Социализмыг магтан дуулж, төрийн шагнал хүртэл авсан байдаг. Тэгээд хүү Бат-Үүл нь аавынхаа нөмөр нөөлгөөр МУИС суралцаж, төгссөн. Гэтэл дараа нь Бат-Үүл аавынхаа магтан дуулдаг байсан нийгмийг газар дор ортол нь муулж, өөрөө тэр нийгмийг бүтээгдэхүүн гэдгээ мартан, төрөл арилжсан байдаг. Иймэрхүү хүмүүс өнөөдөр найз гээд маргааш матан шоронд суулгадаг хүний үнэргүй нөхдүүд байдаг юм.
Өөрөө өөртөө өгсөн юм болов уу
Шинжлэх ухааны доктор хүн эхлээд доцент дараа нь профессор болдог номтой. Дэд эрдэмтэний ч цол зэрэггүй хүн профессор болно гэж хаашаа харсан юм байдаг юм.
Профессор бол эрдмийн цол болохоос чам мэтийн малнууд хүнээс хэдэн юм хуулж эсвэл хүнээр бичүүлээд хамгаалдаг магистр доктор гэдэг эрдмийн зэрэг биш. Шинжлэх ухаанд он удаан жил зүтгэж яваа хүнд өгдөг эрдмийн цол.Наанадаж доцент, цаашилбал ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Академич зэрэг цол болж өсдөг.
Профессор цол нь эрдэмтэн хүнд олгодог хамгийн дээд цол. Эрдмийн зэрэглэлийн Докторын (PhD) зэрэг хамгаалсан судлаач коллеж, их сургуульд туслах багш, багшийн албыг тодорхой жилээр хашиж байж профессор цолыг авдаг.Баярхүүг ямар эрдэмтэн, доктор гэдэг юм. Дураараа муу яа.. вэ?.
Улаанбаатарын унаган иргэдийн нутаг болох 40 мянгатад gen u busd ni tsagaach boloh uu
Улаанбадаатарын унаган иргэд гэдэг чинь хүрээ хүүхэн гэгдэж явсан эмсийн удам хужаа өвөө нарын чинь эрлийз хурлийзууд л даа. Тэд 40 мянгатад нутаг заяагдсан юм лдаа. Одоо эзэнгүй төрийн эзэд болцгоосон доо. тэгээд битльз хөшөө гээд үхчих гээд байдгиймаа.
Баярхүү . НАХЯ-ны том тушаалтны хүргэн харин тэр хадам эх орондоо ихийг бүтээсэн шудрага төлөв түвшин хүн байсан юм шүү. эцэг нь ч гэсэн баримтат киноны найруулагч олон сайхан бүтээл хийж үлдээсэн хүн тэднийхээ нэр төрийг бодооч ...
Хулчгар ёгт угээр бичих баттулга ч ба уу хурэлсух ч ба ёрөнхийлөгч болох юм бол буцаад соц нийгэмруу яван ард тумний тёг цагдаа гээд хуч хэргэлэн хувын хэрэг нээн мөрдөж мөшгөн алж тална яарглан эрх чөлөөгуй болно босцгоо өөр хунд санлаа өг гэж гадаадын эдийн засгын алуурчид массоныханы гао хөлуудын бичдэг хийдэг юмыг хийж бичиж ба энэ 2 нэг гарвал гадныхан бослог ходолгоонийг санхуужуулж төр засгыг солдог тэр уёд эгэ нэг муу гадны гар хөл болсон хог буур их юм бичэх нэээ өөрийгөө ингэж таниулдаг юм шүү дээ
цагаантны үлдэгдэл буриад батмөнх тэргүүтэй бямбасүрэн ганболд бат үүл гээд баяр энхбаяр санжаасүрэнгийн зориг нар нь төр засгийг булаан аваад 30 жил мөлжсөөр өнөөг хүрлээ энэ алдааг улаан буриад нь орос улстайгаа нэгдэж ард түмний засгийг дахин тогтоох мөлжихөө зогсоох болоогүй юуу жижиг хөрөнгөтний тариачин хувийн аж ахуйч хэзээч хувьсгалч байгаагүй хужаа буриад мелкий буржазийн политика хэнд хэрэгтэй юм бэ цэдэнбал шиг том сэтгэж ажлаачээ
Энэ нээрэн тэнэгдүү юмуу эсвэл нэг ядруу сэтгэлгээнийхээ хийгээр дэвэн балай юм шиг байж хортой элий юм сараачдаг новш нэг байнаа Бурхангүй газар бумба галзуурна гэгчээр өөрийгөө мэдэхээ байсан эргүү юмаа
"Ерөөсөө бүх иргэдээ хянах нь социалист, коммунист нийгмийн гол мөн чанар" гэж Д.Баярхүү мэдэмхийрчээ. Проф. цолтнууд нь ингэж балайрч байхлээр энгийн иргэд нь харанхуй байх нь аргагүй ч юм уу даа.
АНУ болон бусад оронд коммунизм, дарангуйлагч дэглэмийг ингэж тодорхойлдог юмаа. Баярхүүгийн үг биш ээ.
Хянаж цагдаж байсан нь үнэн юм даа
Иргэдээ хянадаг НАХЯ.ны туршуулууд гэж байсан юм аа.Голдуу МАХНын гишүүд байсан.Нам бус иргэнийг тагнадаг загнадаг,дээш ховлодог байсаныг миний бие маш сайн мэдэх юм байна
Шизо
Худлаа үнэн юм эрээчдэг гаруудын нэг. Өөр чадах юмгүй.
Баярхүү та өнгөрсөн цаг үеэ өнөөдөр үргэлж муулж суудаг учир юу вэ.Монголд өнөөдөр наадахаас чинь өөр зөндөө асуудал байна.Монголчууд амьдралын чанарын түвшингээр дэлхиийд доороосоо байр эзлэх боллоо.Авилга албан тушаалтгы хулгайн хэргээр дэлхийд дээрээсээ байр эзлэх боллоо.Манай толгой хулгайч нар Элбэгдоржоос эхлээд яг л таны энэ үгийг хэлж хүмүүсийн толгойг эргүүлдэг.Гэтэл тэд дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хэмжээний хулгай хийж улс орноо тонож байна.Та энэ хулгайч нарын хэргийг нууцлахын тулд албаар ийм юм бичиж анхаарлыг сарниулахаа боль.Тэр социализм дотор чинь бид амьдраад үзчихсэн юм.Давуу төл бий, дутагдалтай тал ч бий.
1911 онд Хүрээнээс гаминг хөөсан байдаг ....1919 онд хүрээ гамгийн гар хөлийн тусламжтайгаар тусгаар тогтнолоо алдаж байсан. Яагаад 8 хан жилийн дотор буцаад тусгаар улс биш болов? Сайн бод!!! Хүрээнийхэн буруутай! 40 мянгатынханыг төр засгаас зайлуулаагүй цагт дахиад л аюул ирнэ гэж 2011 онд нэгэн түүхч бичиж байсныг сонсож билээ......
Баярхүүгийн нийтлэлүүд дандаа сон ирхолтой сайхан байдаг, баярлалаа. Үнэн түүхийг бичсэнд бухимдаад байгаа улс юу ч мэдэхгүйгээ харуулав, энэ сэдвийг бичих байтугай сураг ч байхгүй үл мэдэхүүд
Таны бичсэн нийтлэлийг амтархан уншаад сурчихсан би таныг дахиад хэзээ бичих бол гэж долоо хоног бүрийн Баасан Бямба гарагуудыг тэсэн ядан хүлээдэг. Баярлалаа, сайхан нийтлэл болсон байна.Улам их бичээрэй, МАН-ын авлигачдыг ичтэл нь тэднийг дэмждэг үхэр царайлсан оркуудыг улайстал нь .
Иш чааваас, дөчин мянгат гэж дүвчигнэгч, "би УБ-ын унаган иргэн" гэж дүвчигнэгч нарыг дээ. Ийм шавар амбарт чихцэлдэж өссөнийгөө нэг их гайхуулах юм. Би бол ийм хэмхэрч унах гэж байгаа байшинд өссөн гэж хүнд хэлэхээс ичмээр л санагдах юм. Гадаадын гонгиносон дуу, хөгжим гэгчийг шүтэгч, ажил хийх дургүй, бааранд орж манартал тамхи татаж, ангайж суух дуртай залхуу нөхөд л "Биттлз" энэ тэр гэж солиорох юм.
ийм урвагч нохойн юмыг уншаад дасдаг хун гуай эмэгтэй хун ба чи арын дэвсгэр болж явжээ та
Соц .үеийн хяналт одооний даян дэлхийг хамарсан интернетийн гэх хяналтыг яаж гүйцэхэв дээ!! Энэний дэлгэр шал дэмий юм байсийм билээ! Англи хэлтэй сүлжээрүү зориуд Монголоор амэрикийг нилээд муулсан сэтгэгдэл бичээд оруулахад хэсэг хугацааны дараа баталгаатай устгаж байгаам ш дээ!!! Үүнийг л жинхэнэ хяналт гэдэг юм байгааз дээ! Мөн ч нарийн чадвартай дэлхийг хамарч чадаж байгааз?? Ккк.
Энэ социализмыг хамгаалаад байгаа ухэруудийг хэд хоног мах сууний очерт зогсоогоод узвэл яаж омдондоо чацага тавих бол.
махны оочер, барааны "хомсдол" төдийхнээр соц үеийг доош хийх нь их л мулгуу хүмүүсийн шинж. өнөөдөх мах, сүүний оочергүй боллоо гээд оронд нь яг юу хожсын? социализмаа тордоод, засч залруулаад явсан хятадыг хар! хэдэн зуун сая ядуучуудаа ажилтай, орлоготой, баян чинээлэг болгож, улс нь дэлхийн 2 дахь эдийн засаг болтлоо хөгжсөн байна... тэгтэл манай хэдийн ярьдаг юм нь "махны очер, 00-ийн цаас, барууны хөгжим, бохь жинс" - хямдхан ч амьтад даа, та нар
Энэ хүний бичсэнийг үхэх бгаа юм шиг эсэргүүцэж, утга агуулгыг биш хүн рүү муйхарлан дайрч балайрах нь цаана нь нэг асуудал бна. Яагаад ингэж улайран дайрна вэ?
СОЦ ҮЕД МОНГОЛЫН БҮХ ИРГЭН ЭЗЭНТЭЙ БАЙСАН ЮМ ШҮҮ. ГУЙЛГАЧИН ХҮН БАЙГААГҮЙГ ГАЙХААД БАРАМГҮЙ
Орос Монголын социализмыг үзэн яддаг хирнээ хятадын социализмыг магтан дуулж хэдэн зоос олж амьдрагч энэ риздаак өөрийгөө агуу нийтлэлч гэж сэтгэнэ. Ард иргэдээ социалист коммунист улсууд л хянадаг гэж хуцаж ульжээ. Хөрөнгөтөн орнууд бас яг тэгдэг. Тэгж ч байна. Ирээдүйд бас яг тэгж хянах болно. Олон зуун мянга биш олон саяар нь ард түмнээ хянаж заримыг нь шоронд суулгаж байсан байдалдаа хөрөнгөтөн орнуудын удирдлага одоо уучлал гуйж нөхөн төлбөр олгож байна. Амаа мэдэж бур. Надаас бусад нь юу ч мэддэггүй мал гэж монголчуудыг бүү доромжил бялдууч пиздээкээ
30-аад онд УБ-т дуугүй кино гардаг байхад нэг хар негр төгөлдөр хуур тоглодог байсан нь америкийн хөгжмийн урсгалыг анх оруулж ирсэн. Намдаг гуайн Шинэ Монголын шинэ театрт энэ тухай бий. Циркт дагшаа /жазз/ хамтлаг байгуулагдахад ардын жүжигчин Цогзолмаа гуай саксафон тоглодог байсан
Цагаан негр гэж байна аа? Гэмнээс негр гэж ярьж болдоггүй юм шүү, өнгөт арьстан, хар арьстан гэнэ
Mongoldoo baigaa hedhen gaigui niitlelchdiin neg bol Bayrhuu
ишш, чааваас гэж. Баярхүү харин ч хамгийн муу нийтлэлч. Маш нуршуу бичнэ, үг зүй найрлага, утга санаа бүр муу, эссе бичлэгийн структур, стилистик маш тааруу. Арван жилийн хүүхдийн зохион бичлэгийн түвшинд бичдэг шт. За тэр яахав гэж бодье. Хамгийн новш өмнөх үеээ газар дор ортол нь муулдаг хирнээ одоогийн луйварчдын тухай ганц үг ч "ган" хийж чадахгүй, хөгийн амьсгаа. Үхсэн хүмүүсийг муулахад хэн намайг яав гэж боддонщг юм шиг байгаан. Нэг хүн коммент бичсэн байсан "Баярхүү авьясгүй ч гэсэн хөдөлмөрч цус юмаа" гэж... Дахин хэлье, асар тааруу бичвэртэй_ энэ Баярхүү. Харин ерөнхий сайд асан С.Баяр, Б.Долгион 2 энэ дуракийн хажууд маш гоё, сонихолтой нийтлэл бичдэг шүү
"бнмау, социалист нийгэм, барууны рок хөгжим" сэдвээр харин ч илүү сонирхолтой, илүү мэдээлэлтэй гоё нийтлэл бичиж болмоор.. италийн эстрад 80-аад оны эхээс манайд яаж дэлгэрч байсан тухай, оросын ТВ-ийн шинэ жилийн нэвтрүүлгээр барууны хамтлагуудын концерт гардаг, пянз магнитофон хөгжмөөр Chick, Chicago, Pink Floyd, ELO, Eagles хамтлагуудын дуу хуур чөлөөтэй л явдаг байсансан. нэг их дарангуйлалд байсан юм шиг л ичихгүй худлаа ярих юм, эднуус
Тийм шуу
Хүнтэй мэдлэг боловсрол ойролцоо байж түүниийг шүүмжилдэг Гэтэл утгагүй үгүсгэж шүүжлэх санаатай улаан нойл этгээдүүд өөрийнхөө царыг таниулсан юм их бичих юм Баярхүү бол одоо цагийн хуруу дарам гайгүй тойч шүү
Ану-ын өнөөгийн байдал фашизм руу аваачиж болох яум
40 мянгат унаган улаанбаатарчуудын орон суурин биш хэт өрөөсгөл бичсэн байна 40 000 ыг баригдаагүй байхад төрсөн хүмүүс унаган хотынхон биш болж байна уу
Баярхүү чи профессор уу? хэд хэдэн хүний эрдмийн зэргийн ажил удирдаж, олон арван шилдэг шинэ санаа бүхий шинжлэх ухааны өгүүлэл нэртэй хэвлэлд гарган санал авч, олон жил их сургуульд багшилж байж л профессор болдогсон. Та яг тэгсэн үү. Зүгээр лолон улсын харилцаа судлаач Баярхүү гээд бичих нь даруухан бөгөөд хүмүүс найртай хүлээж авна. Харин доктор, профессор гэхээр танд бол арай зохихгүй л байнадаа. Цаашдаа бодож үзнэ биздээ. зүгээр л зөвлөж байгаа юм. Энэ ажиглалт нь ганц нэг хүнийх биш нийтлэг бодол шүү .
Судлаач Ганаа бол зүгээр л судлаач Ганхуяг гээд байдаг. Тэр нь илүү үнэнд ойр сонсогддог. Худлаа өөрөө өөртөө элдэв цол чимэг өгөх нь саваагүй нохой саранд хуцахтай адил.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтөй үхэр унасан хүнд нохой өшөөтөй
Үндсэрхэг дуу
Энэ дорсгой хятад "шүд" баярхүүд мэдэхгүй юм гэж алга аа. Бүх юманд бүхий л сэдвээр хошуу дүрж байна шүү. Галзуурчихсан юм биш биз дээ?!
Хаанаас нь ч харсан хөгшин луухаан шүү, энэ хуурамч профессор Баярхуй.
Bayarhuu mundag, hend ch guitsegdeshgui, tal buriin undur medlegtei bolhoor anhaarald orood hurts ataarhal daguulaad bgaa um. Hun muulah geed, ugiin muug songoh geed uhen hatan uraldaj buig deerh komentuudaas unshlaa.Niigem ingej horsoltoi honzontoi ork bolson b. Haramsch b. Tanihgui murtluu l balbana. Diilehgui sh dee.Uursduu l bahardan unana. Umhii shulsee saviruulaad l.Eo eo buuljis hureh ni.Bayarhuu uu, suuliin ued baruund mash goe heden nom garchee.Nadad yavuulna gesen . Bi huvaaltsana aa. Ta mundag shuu. Estoi lut bicheech.Soen gegeeruulegch.Tasraltgui uzeltsene.Bas goe gentleman gesen.Olon jiliin umnu minii Hairtai Hani taniig 2-r emnelegt haraad "Elegant Handsome Smiling Gentleman with Classic Beautiful Suit" gesen.Bi hamt yavsan ch haraagui um bilee. Er hun er hunee sonirhood sejigtei bn shuu.Hahaha.Za za biatshan onigoo bailaa.Ineegeerei.Goe ineedeg gesen.Good Luck, sweetheart.
Энэ нийтлэлд рок хегжим барууны залуусыг дараа нь комунизмын агуу орон зху болон тууний холбоотон улсын залуусыг байлдан дагуулж ардчилал эрх челеений телеех даяарчлалын эрин уеийн хаалгыг нээж егсен юм. Энэ хешее уурд байх болно . Энэ хешее дэргэд миний хуухэд нас нгерсен газар болох 40 мянгат эндээс хотын соел бий болсон монголын анхны ардчилсан цуглаан хунсний 20 зодоон болж ард 1982 анх тер засгийн. Эсрэг дугарч байлаа. Хэдий зодоон байлаа ч ард тэнд талхны унэнийг хямдруулах. Цэргийн албан хаагч хугацаат цэрэгтэй хууль бусаар харцаж байхыг эсрууцэж байлаа.энэ нь анхны ардчилсан цуглаан юм. Хууль бус. Юун 90 оны жагсаал цуглаан ардчилсан хувьсгал вэ. За баярлаа сайхан нийтлэл байна.40 мянгатын унаган пазаан хунсний 20 ын 4 тоот
Хүнийг ч мөн дураараа доромжлох юм даа
энэ нэг ружаа цустай гёрманы худалдааны акидамид сураад энд тэнд сурч бхдаа гадны эдийн засын алуурчдын шалны алчуур болсон хун хог гадныхны бичиж явуулсан юмыг энд тэнд нийтлэлч нэртэй тавдгаа болио дэлхий том биш болоод удаж ба ард тумэн дундаж мэдлэгтэй сэхээтэн нары айлгдагаа болиоч
“Beatles”-ийг хүндэтгэж босгосон хөшөөг Битгий л нураачихаасай билээ! Баярхүү профессорын энэ өгүүлбэрийн цаана "Коммунист МАН -ын харгис дарангуйлал Монголд эргээд тогтчих вий" гэсэн гүн эмзэглэл сонсогдож байна. Надад ч бас ийм муу совин татах боллоо. Төрийн гурван өндөрлөгийг МАН атгасан тохиолдолд тэд Монголын ханатай шоронгуудыг дор нь дүүргээд, улмаар улсыг минь задгай шорон болгох ч энүүхэнд. Энэ нийтэлийг бичсэн хүнийг өмхий шүлсээ үсэргэн муулж, хараагчид нь НАХЯ -ны мэдээлэгч болох нууц хар хүсэлдээ шатан тэчьяадаж байх шиг! Монголын заяа их л гэдэг.
Үнэн юм хэлэхээр ком оркууд бархиралдаад унах юмаа
профессор гэдэг цолыг доктор биш хүн авч болдог юм шүү мундагуудаа өө хөөрхий гэж арчаагүй мудакуудаа?????
Delhiid onigoond goe orloodoo kkk
Ichsen hun hun alna gedeg gejj kkk