sonin.mn
Хүүтэйгээ нам гүмхэн амьдардаг байсан Б.Сайханцэцэгийнх өдгөө 17 шинэ гишүүнээр “бүл” нэмжээ. Энд тэндгүй том, жижиг муур гүйлдэх нь амьтны хүрээлэнд орж ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэх аж. Гэрийнхээ өнцөг булан бүрийг тэдэнд зориулж өвөрмөц шийдлээр тохижуулсан нь зочны харцыг өөрийн эрхгүй татна. Бүжингоо, Үжингоо, Сисимаа гэж дуудахад муурнууд түүн рүү хурдлан ирж, өвөр дээр нь гарч эрхлэх нь өхөөрдөм. Тэрбээр гудамжны муурыг хайрлан хамгаалж, асарч тойлж, сайн эзэнтэй болтол нь гэртээ хооллож ундалж, хорвоогийн өдөр хоногийг жаргалаар дүүрэн өнгөрүүлэх боломжийг тэдэндээ олгож байгаа нь энэ. Өнөө цагт өөрийн төрсөн үрээ өвлийн хүйтэнд хэнэг ч үгүй хаяад явах нэгэн байхад өөрт байгаа бүхнээ амьтанд зориулж, аюулгүй орчинд хэсэг хугацаанд ч амьдруулахыг зорьж яваа энэ бүсгүй утас зүү шаглаж, үйл мэтгэж суудаг уран үйлчин. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж муур тэжээх болжээ. Угтаа бол шинэ он дөхөхөөр даашинзны захиалгад дарагдаад “Aurora” урлангийнхан амсхийх завгүй ажилладаг. Их ажлын хажуугаар гэр бүлийнхээ шинэ гишүүнийг угтан авч, муур хэмээх дэггүй амьтантай анх танилцсан гэдэг. “Амьдралын минь хамгийн завгүй өдрүүд бол арванхоёрдугаар сар. Даашинзаа оёод өдөр шөнөгүй урландаа сууна. Хүүдээ цаг зав гаргах боломж төдийлөн хомс учраас ганцаардаж байгааг нь мэднэ. Найзтайгаа ярилцаад муур тэжээх шийдвэр гаргасан юм. Найздаа нэг муур “Чи олоод авч ирээрэй” гэлээ. Ажлаа хийгээд сууж байсан чинь найз маань цагаан алаг, бондгор муур тэвэрчихсэн орж ирсэн. Хичээлдээ явсан хүү рүүгээ залгаж, “Муур нь ирсэн шүү” гэж хэлэхэд хөл нь газар хүрэхгүй баярлачихсан гүйж ирж билээ” гэж тэрбээр хуучлав. Энэ үеэс л муур тэжээх энэрэнгүй үйлсийнхээ эхлэлийг тавьжээ. Урландаа ажиллаж байгаад унтах гээд өрөөндөө ортол муур хажуу талаас нь хараад салаагүй гэнэ. Энэ үед Б.Сайханцэцэг “За нааш ир. Хамт унтах уу” гэтэл, хажууд нь ирээд хээв нэг хэвтсэн нь түүний сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Ээж, хүү хоёр муураа эрхлүүлэх гэж хоорондоо булаацалдсанаас дахин “бүл” нэмэх шийдэлд хүрчээ. Биднийг ярилцах зуур муурнууд зурагтаар хүүхэлдэйн кино үзэж хэвтэх нь тэднийг сониуч зантай амьтан гэдгийг илтгэх мэт. Зарим муур нь хөшигнөөс зүүгдэн тоглож, өөр хоорондоо ноцолдоно. Гэрийн тэжээвэр амьтныг хүүхэд шигээ асарч, зориулалтын тэжээлээр хооллож, тогтсон хугацаанд нь эмнэлэгт аваачиж, вакцин хийлгэхээс эхлээд ажил их. Түүнтэй хэсэг хором ярилцлаа.
 
 
-Муурнуудаа эмнэлэгт үзүүлж, вакцин хийлгэх, хоол хүнсийг нь бэлтгэх зэрэгт багагүй мөнгө гардаг байх. Сард хэдэн төгрөгийг зарцуулж байна?
 
-Үзлэг 15, вакцин 25 мянган төгрөгөөр хийдэг. Өвдөх нь их хэцүү. Хүн хаана, яаж өвдөөд байгаагаа хэлдэг бол муур арай өөрөөр илэрхийлдэг. Гэнэт л хоол идэхээ болиод хөдөлгөөнгүй болчихно. Олон мууртай учраас бүгдийг нь ажиглаад байх боломжгүй. Ажлаа хийж дуусчихаад орой л цаг зарцуулж, хамт тоглоно. Тэр үед илүү анзаардаг. Өвдсөн муураа тэврээд эмнэлэг явна. Үзлэг хийлгээд эмчлүүлэх эсэх нь тодорхой болж, олон хоног эмчлүүлбэл гарах зардал нэмэгддэг. Муурны тоо нэмэгдэх тусам хоол хүнс, элс нэмж авдаг. Элс нь 20 мянган төгрөг боловч тав хоног л хэрэглэнэ. Харин 10 кг хоол нь 90 мянган төгрөгийн үнэтэй. Арваад хоног хэрэглээд дуусдаг. Сардаа 500 орчим мянган төгрөгийг зарцуулна. Амьтанд тусалж байгаа буянтай үйлс учраас сэтгэл хангалуун байдаг. Олон муур тэжээдэг болохоор сайхан сэтгэлтэй хүмүүс тусалдаг юм. Саяхан огт танихгүй эгч муурын хоол, элс авчирч өгсөн.
 
-Муурнуудаа “үрчлүүлэх” бодол бий юү. Эсвэл энэ чигээр нь өсгөх үү?
 
-Мэдээж, бүгдийг нь өсгөх боломжгүй. Хүмүүсийн хэлдгээр гудамжны муурыг олж тэжээдэг гэсэн үг. Хаягдсан болон гудамжинд хэр их хугацаанд амьдарснаасаа шалтгаалж ааш зан нь харилцан адилгүй болчихдог. Сайхан ааштай, хүнд хурдан дасдаг муур байхад маш их стресстэй, хүнээс айдаг нь ч бий. Тэгэхээр олсон муураа шууд хэн нэгэнд үрчлүүлэх гэж яардаггүй. Гэртээ авчраад усанд оруулж, эмнэлэг орж эмчид үзүүлнэ. Тэгээд л гэрийнхээ муурнуудтай нийлүүлээд “нийгэмшүүлнэ”. Ааш зан нь сайхан болоод ирэх үед сайн эзэн хайж, “үрчлүүлдэг”.
 
 -Гудамжнаас анх олоход ямаршуухан байдалтай байдаг вэ. Хэдэн муур үрчлүүлэв?
 
-Хүмүүст зодуулаад гэмтчихсэн муур үснийх нь сор буучихсан, гунигтай харцтай, өрөвдмөөр дүр төрхтэй олддог. Тэврэхэд цээж нь хүржигнэж дуугараад баярлаад сүйд болно. Хэд хоногийн дараа сор нь сэргэж, нүд нь гялалзаад сайхан болчихдог. Ер нь хайрлагдсан амьтай бүхэн хамгийн сайхнаараа л гэрэлтэж чаддаг гэж боддог юм. Одоогоор 20 гаруй муурыг бусдад “үрчлүүлсэн”.
 
 -Танайд ирсэн муурнууд зулзагалсан тохиолдол бий юү?
 
-Зургаа болон дөрвөн зулзагатай муур олсон хоёр тохиолдол бий. Хоёр ч удаа хээлтэй муур олж байлаа. Гэхдээ нэлээд бодсоны эцэст эмнэлэгт очиж, үржил хаах мэс засалд оруулсан. Уншигчдад миний гаргасан шийдвэр таагүй санагдаж магадгүй. Гэхдээ хэдэн зулзага төрүүлж, хэд нь сайн эзэнтэй болохыг хэн ч мэдэхгүй. Гудамжны муурны тоог ч нэмж болзошгүй. Тэгэхээр муур нохойн үржлийг хаах нь олон давуу талтай.
 
-Муур хэр арчилгаа шаарддаг амьтан бэ. Усанд оруулж, хооллохоос эхлээд ажил их байх?
 
-Амьд амьтан шүү дээ. Тэгэхээр асаргаа арчилгаа маш чухал. Муур өөрөө өөрийгөө долоогоод цэвэрлэчихдэг. Улиралд нэг удаа усанд оруулна. Усанд орохдоо их дургүй. Сав нь ус, хоолоор дүүрэн байхад өөрсдөө зохицуулаад ууж, иднэ. Ариун цэврийн өрөө буюу ОО нь цэвэрхэн байх ёстой. Өдөрт хэд хэдэн удаа цэвэрлэнэ. Бохир байвал бие засахгүй, их цэвэрч амьтан. Өглөө сэрээд муурынхаа ОО руу явж, ялгадсыг нь хутгуураар шүүж авч цэвэрлээд элс нэмнэ. Хоол, усны савыг нэг дүүргэчихсэн байхад долоо хоног болчихдог юм. Дундрахаараа автоматаар нэмэгддэг учраас амар байдаг.
 
-Гэрийнхээ өнцөг булан бүрийг муурнууддаа зориулж тохижуулжээ. Нэг буланд нь бүгдийг нь байршуулах боломжгүй юу?
 
-Муур шинэ соргог зүйлд дуртай амьтан. Тэгэхээр нэг буланд бүгдийг нь байршуулах боломжгүй.
 
-Танай муурнууд их сониуч бололтой. Зурагт хүртэл үзэх юм?
 
-Тийм. Телевизор, гар утсаар хүүхэлдэйн кино их үзнэ. Нэг киног олон удаа үзчихвэл уйддаг. “Солиоч” гэсэн харцаар л харна шүү дээ.
 
-Өнгөрсөн намар нэлээд олон муурын зулзаганы зургийг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн санагдана?
 
-Том жижиг зулзага нийлсэн 24 муур байлаа. Яг л муурын “цэцэрлэг” шиг. Ийм олон муурыг эзэдтэй болгож чадах болов уу, энэ чигээр нь байлгах уу гээд элдэв зүйл бодогдсон шүү. -Муурнууддаа бүгдэд нь нэр өгсөн үү. Бас хувцас оёж өмсүүлсэн нь хөөрхөн санагдлаа? -Хүү маань нэр өгдөг юм. Олон зулзага зэрэг ирэхээр нэр олдохгүй хөгжмийн нотоор хүртэл нэрлэсэн. Хувцас хийгээд үлдсэн материалын өөдсүүдээр тэдэндээ хувцас оёж өгдөг. Гэхдээ муур хувцас өмсдөггүй амьтан юм билээ. Тайлаад л хаячихна. Хувцас өмсүүлэхээр согтуу хүн шиг гуйваад хөл дээрээ тогтож чадахгүй хэвтээд өгдөг.
 
-Муур тэжээхийн ач холбогдлын талаар тодруулаач. Монголчууд муурыг төдийлөн ойшоодоггүй?
 
-Амьтан бүхэн өөрийн гэсэн эерэг энергитэй. Муур л гэхэд элдэв муу зүйлээс эзнээ хамгаална. Хүржигнэх дуу нь эрүүл мэндэд ээлтэй. Хүүхдүүдэд амьтныг хайрлах, энэрэнгүй сэтгэлтэй болж өсөхөд ач тустай гэж боддог. Монголчууд эртнээс муурыг хараалч, мааждаг муу амьтан гэдэг байсан. Тэжээвэр амьтантай гэр бүл стрессгүй, халуун дулаан уур амьсгалтай амьдардаг нь судалгаагаар батлагдсан байдаг.Гэрийнхээ өнцөг булан бүрийг тэдэнд зориулж өвөрмөц шийдлээр тохижуулсан нь зочны харцыг өөрийн эрхгүй татна. Бүжингоо, Үжингоо, Сисимаа гэж дуудахад муурнууд түүн рүү хурдлан ирж, өвөр дээр нь гарч эрхлэх нь өхөөрдөм. Тэрбээр гудамжны муурыг хайрлан хамгаалж, асарч тойлж, сайн эзэнтэй болтол нь гэртээ хооллож ундалж, хорвоогийн өдөр хоногийг жаргалаар дүүрэн өнгөрүүлэх боломжийг тэдэндээ олгож байгаа нь энэ. Өнөө цагт өөрийн төрсөн үрээ өвлийн хүйтэнд хэнэг ч үгүй хаяад явах нэгэн байхад өөрт байгаа бүхнээ амьтанд зориулж, аюулгүй орчинд хэсэг хугацаанд ч амьдруулахыг зорьж яваа энэ бүсгүй утас зүү шаглаж, үйл мэтгэж суудаг уран үйлчин. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж муур тэжээх болжээ. Угтаа бол шинэ он дөхөхөөр даашинзны захиалгад дарагдаад “Aurora” урлангийнхан амсхийх завгүй ажилладаг. Их ажлын хажуугаар гэр бүлийнхээ шинэ гишүүнийг угтан авч, муур хэмээх дэггүй амьтантай анх танилцсан гэдэг. “Амьдралын минь хамгийн завгүй өдрүүд бол арванхоёрдугаар сар. Даашинзаа оёод өдөр шөнөгүй урландаа сууна. Хүүдээ цаг зав гаргах боломж төдийлөн хомс учраас ганцаардаж байгааг нь мэднэ. Найзтайгаа ярилцаад муур тэжээх шийдвэр гаргасан юм. Найздаа нэг муур “Чи олоод авч ирээрэй” гэлээ. Ажлаа хийгээд сууж байсан чинь найз маань цагаан алаг, бондгор муур тэвэрчихсэн орж ирсэн. Хичээлдээ явсан хүү рүүгээ залгаж, “Муур нь ирсэн шүү” гэж хэлэхэд хөл нь газар хүрэхгүй баярлачихсан гүйж ирж билээ” гэж тэрбээр хуучлав. Энэ үеэс л муур тэжээх энэрэнгүй үйлсийнхээ эхлэлийг тавьжээ. Урландаа ажиллаж байгаад унтах гээд өрөөндөө ортол муур хажуу талаас нь хараад салаагүй гэнэ. Энэ үед Б.Сайханцэцэг “За нааш ир. Хамт унтах уу” гэтэл, хажууд нь ирээд хээв нэг хэвтсэн нь түүний сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Ээж, хүү хоёр муураа эрхлүүлэх гэж хоорондоо булаацалдсанаас дахин “бүл” нэмэх шийдэлд хүрчээ. Биднийг ярилцах зуур муурнууд зурагтаар хүүхэлдэйн кино үзэж хэвтэх нь тэднийг сониуч зантай амьтан гэдгийг илтгэх мэт. Зарим муур нь хөшигнөөс зүүгдэн тоглож, өөр хоорондоо ноцолдоно. Гэрийн тэжээвэр амьтныг хүүхэд шигээ асарч, зориулалтын тэжээлээр хооллож, тогтсон хугацаанд нь эмнэлэгт аваачиж, вакцин хийлгэхээс эхлээд ажил их. Түүнтэй хэсэг хором ярилцлаа.
 
-Муурнуудаа эмнэлэгт үзүүлж, вакцин хийлгэх, хоол хүнсийг нь бэлтгэх зэрэгт багагүй мөнгө гардаг байх. Сард хэдэн төгрөгийг зарцуулж байна?
 
-Үзлэг 15, вакцин 25 мянган төгрөгөөр хийдэг. Өвдөх нь их хэцүү. Хүн хаана, яаж өвдөөд байгаагаа хэлдэг бол муур арай өөрөөр илэрхийлдэг. Гэнэт л хоол идэхээ болиод хөдөлгөөнгүй болчихно. Олон мууртай учраас бүгдийг нь ажиглаад байх боломжгүй. Ажлаа хийж дуусчихаад орой л цаг зарцуулж, хамт тоглоно. Тэр үед илүү анзаардаг. Өвдсөн муураа тэврээд эмнэлэг явна. Үзлэг хийлгээд эмчлүүлэх эсэх нь тодорхой болж, олон хоног эмчлүүлбэл гарах зардал нэмэгддэг. Муурны тоо нэмэгдэх тусам хоол хүнс, элс нэмж авдаг. Элс нь 20 мянган төгрөг боловч тав хоног л хэрэглэнэ. Харин 10 кг хоол нь 90 мянган төгрөгийн үнэтэй. Арваад хоног хэрэглээд дуусдаг. Сардаа 500 орчим мянган төгрөгийг зарцуулна. Амьтанд тусалж байгаа буянтай үйлс учраас сэтгэл хангалуун байдаг. Олон муур тэжээдэг болохоор сайхан сэтгэлтэй хүмүүс тусалдаг юм. Саяхан огт танихгүй эгч муурын хоол, элс авчирч өгсөн.
 
-Муурнуудаа “үрчлүүлэх” бодол бий юү. Эсвэл энэ чигээр нь өсгөх үү?
 
-Мэдээж, бүгдийг нь өсгөх боломжгүй. Хүмүүсийн хэлдгээр гудамжны муурыг олж тэжээдэг гэсэн үг. Хаягдсан болон гудамжинд хэр их хугацаанд амьдарснаасаа шалтгаалж ааш зан нь харилцан адилгүй болчихдог. Сайхан ааштай, хүнд хурдан дасдаг муур байхад маш их стресстэй, хүнээс айдаг нь ч бий. Тэгэхээр олсон муураа шууд хэн нэгэнд үрчлүүлэх гэж яардаггүй. Гэртээ авчраад усанд оруулж, эмнэлэг орж эмчид үзүүлнэ. Тэгээд л гэрийнхээ муурнуудтай нийлүүлээд “нийгэмшүүлнэ”. Ааш зан нь сайхан болоод ирэх үед сайн эзэн хайж, “үрчлүүлдэг”.
 
-Гудамжнаас анх олоход ямаршуухан байдалтай байдаг вэ. Хэдэн муур үрчлүүлэв?
 
-Хүмүүст зодуулаад гэмтчихсэн муур үснийх нь сор буучихсан, гунигтай харцтай, өрөвдмөөр дүр төрхтэй олддог. Тэврэхэд цээж нь хүржигнэж дуугараад баярлаад сүйд болно. Хэд хоногийн дараа сор нь сэргэж, нүд нь гялалзаад сайхан болчихдог. Ер нь хайрлагдсан амьтай бүхэн хамгийн сайхнаараа л гэрэлтэж чаддаг гэж боддог юм. Одоогоор 20 гаруй муурыг бусдад “үрчлүүлсэн”.
 
-Танайд ирсэн муурнууд зулзагалсан тохиолдол бий юү?
 
-Зургаа болон дөрвөн зулзагатай муур олсон хоёр тохиолдол бий. Хоёр ч удаа хээлтэй муур олж байлаа. Гэхдээ нэлээд бодсоны эцэст эмнэлэгт очиж, үржил хаах мэс засалд оруулсан. Уншигчдад миний гаргасан шийдвэр таагүй санагдаж магадгүй. Гэхдээ хэдэн зулзага төрүүлж, хэд нь сайн эзэнтэй болохыг хэн ч мэдэхгүй. Гудамжны муурны тоог ч нэмж болзошгүй. Тэгэхээр муур нохойн үржлийг хаах нь олон давуу талтай.
 
-Муур хэр арчилгаа шаарддаг амьтан бэ. Усанд оруулж, хооллохоос эхлээд ажил их байх?
 
-Амьд амьтан шүү дээ. Тэгэхээр асаргаа арчилгаа маш чухал. Муур өөрөө өөрийгөө долоогоод цэвэрлэчихдэг. Улиралд нэг удаа усанд оруулна. Усанд орохдоо их дургүй. Сав нь ус, хоолоор дүүрэн байхад өөрсдөө зохицуулаад ууж, иднэ. Ариун цэврийн өрөө буюу ОО нь цэвэрхэн байх ёстой. Өдөрт хэд хэдэн удаа цэвэрлэнэ. Бохир байвал бие засахгүй, их цэвэрч амьтан. Өглөө сэрээд муурынхаа ОО руу явж, ялгадсыг нь хутгуураар шүүж авч цэвэрлээд элс нэмнэ. Хоол, усны савыг нэг дүүргэчихсэн байхад долоо хоног болчихдог юм. Дундрахаараа автоматаар нэмэгддэг учраас амар байдаг.
 
-Гэрийнхээ өнцөг булан бүрийг муурнууддаа зориулж тохижуулжээ. Нэг буланд нь бүгдийг нь байршуулах боломжгүй юу?
 
-Муур шинэ соргог зүйлд дуртай амьтан. Тэгэхээр нэг буланд бүгдийг нь байршуулах боломжгүй.
 
 -Танай муурнууд их сониуч бололтой. Зурагт хүртэл үзэх юм?
 
 -Тийм. Телевизор, гар утсаар хүүхэлдэйн кино их үзнэ. Нэг киног олон удаа үзчихвэл уйддаг. “Солиоч” гэсэн харцаар л харна шүү дээ.
 
-Өнгөрсөн намар нэлээд олон муурын зулзаганы зургийг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн санагдана?
 
-Том жижиг зулзага нийлсэн 24 муур байлаа. Яг л муурын “цэцэрлэг” шиг. Ийм олон муурыг эзэдтэй болгож чадах болов уу, энэ чигээр нь байлгах уу гээд элдэв зүйл бодогдсон шүү. -Муурнууддаа бүгдэд нь нэр өгсөн үү. Бас хувцас оёж өмсүүлсэн нь хөөрхөн санагдлаа? -Хүү маань нэр өгдөг юм. Олон зулзага зэрэг ирэхээр нэр олдохгүй хөгжмийн нотоор хүртэл нэрлэсэн. Хувцас хийгээд үлдсэн материалын өөдсүүдээр тэдэндээ хувцас оёж өгдөг. Гэхдээ муур хувцас өмсдөггүй амьтан юм билээ. Тайлаад л хаячихна. Хувцас өмсүүлэхээр согтуу хүн шиг гуйваад хөл дээрээ тогтож чадахгүй хэвтээд өгдөг.
 
-Муур тэжээхийн ач холбогдлын талаар тодруулаач. Монголчууд муурыг төдийлөн ойшоодоггүй?
 
 -Амьтан бүхэн өөрийн гэсэн эерэг энергитэй. Муур л гэхэд элдэв муу зүйлээс эзнээ хамгаална. Хүржигнэх дуу нь эрүүл мэндэд ээлтэй. Хүүхдүүдэд амьтныг хайрлах, энэрэнгүй сэтгэлтэй болж өсөхөд ач тустай гэж боддог. Монголчууд эртнээс муурыг хараалч, мааждаг муу амьтан гэдэг байсан. Тэжээвэр амьтантай гэр бүл стрессгүй, халуун дулаан уур амьсгалтай амьдардаг нь судалгаагаар батлагдсан байдаг.
 
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин