Гэр бүлтэй бүсгүйчүүд ганц бие бүсгүйчүүдээс илүү бухимдал, стресстэй байдаг. Харин үргэлж ийм бухимдал, стресстэй байдаг эхнэрүүдийн хайр халамж буурч, хахир хатуу нэгэн болж хувирдаг. Угаас эцэг, эх байна гэдэг амар ажил биш бөгөөд хүүхдүүд бол тэдний санаагаа чилээдэг гол асуудал юм. Гэвч хамгийн хачирхалтай нь эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаагаар гэрийн эзэгтэй нарын 46% нь хүүхдүүдээс нь илүү нөхөр нь тэднийг бухимдуулдаг гэсэн хариулт өгчээ. Гэвч шалтгаан нь хууран мэхлэх, хүчирхийлэл зэрэгтэй огт хамаагүй гарсан байна.
1. Хүүхэд шиг авиртай нөхөр
Эрчүүд 43 нас хүртлээ хүүхдэрхүү зан авирыг бага хэмжээгээр ч болов хадгалсаар байдаг байна. Энэ хандлага тэдний аливаа зүйлд зорилгогүй мэт аашлахаас эхлээд хүүхдүүдтэйгээ харьцаж байгаа харилцаанаас ч анзаарагдах болно. Энэ талаар судалгаанд оролцогчдын нэг “7 настай хүүхэд бол 7 настай хүүхэд. Гэтэл 35 настай эр 7 настай хүүхэд шиг байгаад байхаар үнэхээр бухимдмаар байдаг. Тэр чинь насанд хүрсэн хүн биз дээ” хэмээн ярьжээ.
Ихэнхдээ хүүхдүүд аавтайгаа байхдаа илүү чөлөөтэй байж хөгжилтэй, шинэ санаануудаа саадгүй хуваалцдаг. Энэ нь аавуудын бүхнийг зөвшөөрдөг зантай нь холбоотой байж болох юм. Харин ээжүүд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, ёс суртахуун, хүмүүжилд илүүтэй анхаардаг учраас хүүхдүүдэд заавар, даалгавар өгч, болох болохгүйг зааж, хориг тавьдаг. Ингээд энэ бүхний эцэст хүүхдэд ээжүүд илүү ууртай, аавууд илүү сайн гэсэн хандлага үүссэнээр гэр бүл дэх аливаа харилцаанд асуудал үүсэж эхэлдэг.
Шийдэл:
Нэгдмэл шийдэлд хүрсэн нь дээр. Эцэг, эхийн нэг нь л хүүхдээ ямар нэг зүйл хийхийг хориглосон бол нөгөөх нь ч гэсэн хоригийг дэмждэг байх хэрэгтэй. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээрэз юу хийлгэх, хийлгэхгүйгээ түрүүлээд ярилцаж, тохиролцох нь зүйтэй.
Мөн хүүхдийг харж хандах өдөр тутмын хариуцлагыг тэнцүү хуваарилж нөхрөө юу, хэрхэн хийхийг сайтар ярилцаж, ачаанаасаа хуваалцаарай. Ингэснээр ээжүүд хүүхдүүдээ бүхэлд нь хянах гэж зүтгэхээ больж, хааяа ч гэсэн хүүхдээсээ хол байхад суралцана.
2. Гэрийн ажлын дарамт Судалгааны дүнгээр 5 ээж тутмын 1 нь өдөр тутмын стрессийн эх булаг бол гэрийн ажил гэж хариулсан төдийгүй нөхрүүд огт тусалдагтүй гэдгийг онцолсон байна. Учир нь эхнэрүүд хоол хийж, угаалга хийхээс гадна хүнсээ цуглуулж, өрхийн төсвөө төлөвлөнө гэх мэтчилэн гэр бүлийн амьдралын хэвийн бүтцэд нөлөөлөх олон хариуцлага үүрдэг. Гэвч энэ нь нэг хүний нуруун дээр байхад хэтэрхий бухимдалтай ажээ. Амархан л ажил шүү дээ гэж бодож байвал та эндүүрч байна. Гэрийн өдөр тутмын ажлыг амжуулах нь оффисын ажлаас илүү бухимдал, стресс төрүүлдэг. Тиймээс гэрийн эхлэр хариуцдаг бол таныг гэртээ харихад ууртай царайтай угтаж авбал гайхах хэрэггүй.
Шийдэл:
Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол нөхр.үүд эхнэрүүддээ туслах. Гэр орны ажлыг тэнцүү хуваарилж авах нь хосууд хэн хэнийхээ хичээл зүтгэлд талархаж сурахын эхлэл юм. Орлого олдоггүй байсан ч бүх ажил үнэлэгдэхүйц үнэ цэнэтэй байдгийг хэн хэн нь ойлгох хэрэгтэй. Мөн ажлыг хуваарилж авснаар илүү хурдан амжуулж, бие биедээ гаргах чөлөөт цаг ихтэй болно.
3.Чөлөө завгүй амьдрал болон гэмших сэтгэл
Дээр дурдсан эхнэрүүдийн үүрэг хариуцлагыг харвал тэдэнд чөлөөт цаг гардаг болов уу гэж гайхмаар. Ялангуяа бүтэн цагийн ажил хийдэг ээжүүдийн хувьд үнэхээр амаргүй. Ажлаа тарж гэртээ ирээд гэр бүлийн гишүүн бүрт анхаарч, гэрийн бусад ажлуудыг хийх хэрэгтэй болно. Мэдээж 24 цагт багтаан маш их ажлыг амжуулах гэсэн эмэгтэйчүүд алдаа гаргаж, бухимдах нь зүйн хэрэг.
Хүүхэд, нөхөр аль алинд нь анхаарал тавихын хажуугаар гэрийн ажлаа давхар хариуцах хариуцлагаасаа болж эхнэрүүд алдаа гаргахаараа маш ихээр гэмшдэг. Стресс ч энэхүү гэмших сэтгэлийн шалтгаан болж болно. Үүнтэй холбоотойгоор судалгаанд оролцогчдын нэг нь “Би нөхрийнхөө оролцоогүйгээр хэрхэн эцэг, эх аль алиных нь үүргийг гүйцэтгэх талаар олон зүйлийг ойлгож мэдсэн гэж боддог. Ямар нэг буруу зүйл болбол би шууд өөрөөсөө л бурууг хайдаг байсан болохоор сэтгэл санаагаар их унадаг байсан” гэжээ.
Шийдэл:
Эхнэрээ ийм гэмшил, стрессээс чөлөөлөхийн тулд нөхрүүд ердөө гэр бүлийнхээ өмнө үүрсэн хариуцлагаа эрх тэгш байх ёстойг ухамсарлах ёстой. Ганц эхнэр бус хоёрын хоёр насанд хүрсэн хүн тэрхүү гэр бүлийг авч явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Та санхүүгийн хувьд гэр бүлээ авч явахыг хичээж байгаа хэдий ч эмэгтэй хүн тэрнээс их зүйлсийг амжуулж байдгийг анзаарч харах хэрэгтэй.
Түүнчлэн эхнэрээ ямар нэг асуудлын талаар яриа эхэлбэл хамтдаа зөвшилцөж, нэг шийдэлд хүрч, хариуцлагаа хуваарилахыг хичээж байх нь чухал. Энэ нь та хоёрыг нэгдмэл нэг баг гэдгийг мэдрүүлж, асуудлыг илүү амар, хурдан шийдэхэд тусална. Ингээд хэт их стресс эцэстээ салалтад хүргэж болзошгүйгээс гадна эрүүл мэндэд муу гэдгийг байнга санаж байгаарай.
Мөн эхнэрүүд өөрсдөө стресстэхгүй байх, стрессээ тайлах тал дээр хувьчлан ажиллах хэрэгтэйг сануулъя.
Эх сурвалж: "Амьдрах ухаан" сонин
Сэтгэгдэл0
Хүнтэй гэрлэж хүүхэдтэй болох чинь хэцүү тийм хүсээд байх зүйл биш.
өөрөөсөө болдог ч бас л олон байгаа ш дээ
Энэ мэтчилэнгээр л биеэ өмөөрдөг юм, эрчүүд.
Нөхөргүй хүүхнүүд үнэхээр сэтгэл амар амьдардаг шүү.
Тийм. Ер нь эхнэр нөхрийн хэрэг байхгүй.
Ганц бие хүүхнүүд сэтгэл амар амгалан тайван амьдардаг шүү мөн эрүүл байдаг.
Ганц бие хүүүхэн гэдэг нийгмийн гаж үзэгдэл.
ямар эрдэмтэд тогтоосон юм бол тэр талаар нь бичиж бай тэгэхгүй бол үнэмшил багтай байдаг юм
Хүнтэй суух нь сайхан зүйл биш.Хүнээ таньтал гэрлэх ч хэрэггүй.Зовох гээгүй л юм бол.Эрэгтэй хүн гэрлэх нь ашигтай.Эмэгтэй хүнд гэрлэх нь зүгээр л дарамт л авчирдаг.
Одоо байтлаа гэр орон өрх гэрийн амьдралыг мөрдөх дүрэмтэй дагах хуультай болгож тэнэгтэх нь л дээ өмхий коммунистууд өнгөрсөн нийгмийн үлдэгдлүүд.
Huntei gerlej huuhedtei bolohiig husehgui baival yankhanii amidralaar yavaarai.chi bukh erchuudiin huseliig hangakh yostoi.
Zarim mungutei medeltei erchuud zaluu saihan ued ne avch suuchaad heden jiliin daraa , zaluu ohid huuhen ruu yavaad ugdug ne hamgiin gutamshig. Ene asuudaltai sanal 1 baina zarim busgyichuud hynii nuden nuhurtei haragdah gej ih olon asuudliig tevchij amidardaga, Ih cuhal asuudal baina Ynensh dee zarim er hyyd nudnii harts gariin ayesaar ehneree bailgahiig husdeg, yamar buruutai gej ygee helj uzel bodloo heleh vh erhgyi . Temtseerei huuhnuud ee
Нэг айлд эх нь гэх нэг новш өөрийн хөвгүүнээ бусдын охидыг үзэн ядагч богон хүмүүжүүлсэн гэдгийг бүү мартаарай.Ялангуяа өрх толгойлсон эхчүүдийн хүмүүжүүлсэн хөвгүүд ажилгүй,биеийн амрыг харсан,бэртэгчин байх нь элбэг. Эхчүүд нь бүгдийг урдуур нь орж хийгээд хал үзүүлдэггүй.бөөцийлж,эрхийн тэнэг болгож өсгөдөг юм. эхийгээ зардаг шигээ эхнэрээ зарж хүний үрийг зовоож байгаа юм.Тиймээс эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэжхдээ хувьсгал гаргах хэрэгтэй.Гэр гэртээ боол зардаг хаан, хатадыг бус харин өөрөө гараа хөдөлгөдөг гэрийн эзэгтэй,өрхийн тэргүүнийг хүмүүжүүл.5 эмэгтэй тутмын 1 нь ажилгүй залхаг заваан новш байгааг дээрх статистик харуулж байна. Хүүхдээ англиар ярьдаг, тоо боддог,усанд сэлж балет бүжинглэдэг арчаагүй үзвэрийн амьтан биш гэрээ цэвэрлэж,хоолоо хийж ,хувцсаа оёчихдог бие даасан хүчирхэг хүн болгож хүмүүжүүл. Чиний хүмүүжүүлсэн эрхийн тэнэгийг чамайг үхэхээр эрхлүүлэх нийгэм байхгүй шүү.
Esergeeree erchuudee zardag.biee daah chadvargui lai bolson huuhnuud ih bolj bn.Sanhuugiin tal deer ch er nehree shulaad.amidral deer ui zaigui zaraad suuj bga haragdah uom.Neheruud n daramttai bdg huuhnuud ch bas baigaa
Тэгвэл тэгээд гомбын гозон гэдэг шиг ганцаараа доёийгоод л явж байхгүй юу. Хүүхнүүд нөхрийнхөө хамаг мөнгийг сорж, шулдаг мөртлөө "би дарлагдаад байна" гэж хуцах юм. Эрэгтэй хүн огт уурлахгүй зүйл дээр хүүхнүүд л уурлаж маяглаж, гэр оронд хэрүүл үүсгэдэг нь худлаа юу? "Хүүхэн зантай" гэж ард олноороо ярьдаг чинь хүүхнүүд өөдгүй ааштайг нотлоод байна ш дээ.
Гадагш гарахад л гэдэс, гүзээ нь унжчихсан, шалхгар муухай авгай нар явж ядаад л, гахай шиг муухай харагддаг. Их идэмхий болохоороо ландайтал таргалдаг. Тэр гэдсийг нь мэс заслын хутгаар зүсээд үзвэл ямар муухай жорлон гарч ирэх болоо гэхээс жигшмээр санагддаг.