
БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 29 /DW/. Германы Засгийн газар Украинд 5 тэрбум еврогийн нэмэлт цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Өмнө нь тус улс Украинд холын тусгалтай пуужингийн үйлдвэрлэлийг санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Харин энэхүү нэмэлт тусламжийг "төрөл бүрийн зэвсгийн системд зориулсан сум, мөн газарт байрлах зэвсгийн системүүд, буудлагын зэвсгийн үйлдвэрлэлд" зарцуулах ажээ.
Энэхүү тусламж нь "Украины батлан хамгаалах чадавхыг тасралтгүй бэхжүүлэх, мөн одоо байгаа нөөц бололцоог нь бүрэн дүүрэн ашиглах боломжийг бүрдүүлнэ" гэж Германы Батлан хамгаалах яамнаас тус улсад хийж буй Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн айлчлалын үеэр лхагва гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Түүнчлэн Украины цэргийн техникийн засварын үйлдвэрүүд, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг санхүүжүүлнэ. Айлчлалын үеэр Украины тал Германы батлан хамгаалахын “Diehl” концернтэй "агаарын довтолгооноос хамгаалах систем болон холбогдох сум хэрэгслийг нийлүүлэх" гэрээнд гарын үсэг зурсан байна. Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус, Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нарын Берлинд хийсэн уулзалтын үеэр ийм тохиролцоонд хүрчээ. Украинд нэмэлт дэмжлэг үзүүлэхээр болсон шалтгаан нь “Украины эсрэг түрэмгий дайн эхэлснээс хойш Оросын агаарын довтолгооны улмаас олон энгийн иргэн амь үрэгдэж, шархдаж, иргэний дэд бүтцүүд сүйрсэн” гэж мэдэгдэлд дурджээ. Тусламжийн багцыг Бундестагаас хуваарилсан хөрөнгөөр санхүүжүүлах ажээ.
Холын тусгалтай зэвсэгтэй болоход нь Украинд дэмжлэг үзүүлнэ
Орос-Украины дайн нь Герман, Украин хоёрыг улам ойртуулсан гэж Германы Канцлер Ф.Мерц В.Зеленскийтэй уулзахдаа мэдэгджээ. Ф.Мерцийн хэлснээр, Германы тал Украинд холын тусгалтай зэвсэгтэй болоход дэмжлэг үзүүлнэ. Тодруулбал, Украинд холын тусгалтай пуужинг хамтарч үйлдвэрлэхэд хөрөнгө мөнгө гаргаж байгаа бөгөөд уг пуужингуудыг ашиглах тал дээр ямар ч хязгаарлалт тавихгүй ажээ.
Үүний зэрэгцээ Канцлер уг тусламжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг цаашид өгөхгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн Германы TAURUS далавчит пуужинг Украинд нийлүүлэх тухайд тайлбар өгөхөөс татгалзжээ.
Үүний сацуу Герман улс мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ гэдгийг Канцлер мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Энэ зураг нь нацист Степан Бандер фашист Адольф Гитлер хоёрын зураг байна, ккк
Оросууд NordStream байгалийн хийн хоолойн Германы талын хөрөнгө оруулалт болох 40%-г Америкт өгнө гэчихсэн юмаа, тийм болоод л фашист алиалагч Мерц алиагаа алдан шээс нь гоожиж нацист алиалагч Зеляд хайр зарлаад байгаа юм, өөр юу ч биш, ккк
NordStream-ын крантыг Орос Америк хоёр мэднэ гэхээр Мерцийн хувьд багалзуурдуулсан мэт хэцүү байгаа л даа, ккк. Ядаж байхад хөрөнгө оруулалтын 40%-г Герман гаргачихсан байдаг, ха ха ха
"Германы фашист синдром дахин сэдрэх юм бол бид өмнөх шигээ танк онгоцоор эмчлэхгүй!" гэж Оросууд анхааруулсан чинь Германы БХ сайд Борис Писториус гөлөлзөөд доошоо хараад наасан, ха ха ха. Германы БХ сайдын нэр нь хүртэл Писта гэдэг наасан, ха ха ха, нацист Киевийн БХ сайд Умеров гэж нэг юм бас байна, Умеров шүү! ха ха ха
Германууд Киевт пуужин нийлүүлэх юм албан ёсоор дайн зарлалаа гэж үзнэ гэж Оросууд хэлсэн чинь Мерц бантахдаа пуужингийн үйлдвэр барьж өгнө гэж наасан, ха ха ха. Мерц гуай галт тэргэнд мансуурч байхдаа камерийн өмнө яг ингэж бантан донгио царай гаргаж байсан, ха ха ха. https://youtu.be/-Sz6cIACfB0?si=dg2xUl3IBYmctReM
Яагаад Герман Их Британи Франц орнууд дайныг хүсээд байгаа юм болоо. Үүний цаана дайныг дэмжигч санхүүжүүлэгч сатанууд байгаа юм шиг байна.