
Алдаа
Олигополь дэглэм буцан ирж байна уу? Урьд өмнөх Засгийн газруудын туулсан гашуун түүх давтагдав уу? Процедур нь л өөр байх, гэвч засаг унагах агаараа нэгэн буй! Уг бай нь ХЗДХЯ байсан байж магадгүй. Дайсагналцалгүйгээр, (ямар дайтаж байгаа биш, улс дотроо дайтна гэж юу байх вэ?) зүгээр л шатрын өрөг талаас нь тал барилгүй харъя л даа! Асуудал “Баялгийн сан”-д байсан уу гэвэл байсан.
Аль эрт, хилийн төмөр азмын холболтын үеэс энэ дажин эхэлсэн. Стратегийн орд эзэмшиж буй компаниудын 34-51 хувийг “Баялгийн сан”-д төвлөрүүлж, төвлөрсөн ноогдол ашгийг ард түмэн тарааж өгөх “сайн эр”-ийн амлалт л Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг торгоож байсан.
Харин үүнийг томоохон компаниуд эсэргүүцэж байсан, их мөнгө л дөө! Хэрэв энэ тулаанд ялагдсан бол олигархиуд бас нэгэн том сургамж авах байлаа. Гэвч удтал зууралдан үзэлцсээр эцэстээ олигархууд ялж байна. Л.Оюун-Эрдэнэ нар цорын ганц үзэл суртлын тулгууртаа хэт анхаарч, бусад асуудлаа орхигдуулсан нь алдаа болжээ. Субьектив юм субьектив л байдаг. ХАрин бодит байдал өөр шүү дээ! Ерөнхий сайдын хүүгийн бэлэглэсэн цүнхний асуудал бол шалтаг юм, харин шалтгаан өөр зүйлд байв. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар төрийн бүтэцдээ л их анхаарлаа хандуулсан болохоос нийгэм-эдийн засгийн асуудлаа хаясан байв. Үүний улмаас татвар нэмэгдэж, аж ахуй эрхлэгчдийн тэсвэр тэвчээр тасрахад ойртоод байв. Нэг талаас нь харвал MCS ч, жижиг аж ахуйн нэгжүүд ч адилхан л бизнес эрхлэгчид. Гэтэл ЗГ зах зээлийн нийгмийн үед улс орны эдийн засгийн суурь болдог хувийн аж ахуйн нэгжүүдэд даанч хатуу хандаж байсан юм. Төв банк бодлогын хүүгээ чангатгаж, аж ахуйн нэгжүүд төвлөрсөн нийслэлийн татварын ачаалал дааж давшгүй нэмэгдэж, ашиг орлого нь буурч байв. Бүхнийг хэт төвлөрүүлснээс ашиггүй ажилладаг үй олон улсын компаниуд, бялуу хуваалтаар очсон улстөрийн томилгоот бизнесийн тухай “түй” ч ойлголтгүй захирал нэртнүүдийн сүйтгэсэн компанийн алдагдлыг хувийнхны татвараар хааж байв.
Төрийн албан хаагчдын цалинг нэмснээ нийт иргэдийн асуудлыг шийдсэн мэт ойлгож тайвширч суужээ. Үүний зэрэгцээ тоо томшгүй “мега” төслүүдийг зарлаж, тэднийгээ заавал хэрэгжүүлэх ёстой хэмээн муйхарлаж байв. Тэр өртгийг бас л хувийн хэвшлийн татвараас бүрдүүлнэ.
Интернет худалдаа түрж, дотоодын худалдаа эрхлэгчид ашгаа алдаж байв. Тэд ч дуртай байсангүй, “Намайг зодож байгаа хүн надад сайхан санагддаггүй” гэсэн үг бий. Л.Оюун-Эрдэнэ сонгуульд ялсныхаа дараа нэгэн “сайн эр” болохын тулд АН-ыг найман яамаар талдаа татаад хамтарсан хүчээр шийднэ гэж тооцоод бас түүндээ тайвширчихжээ. Ингэхдээ архичин, барьцгүй АН-ын даргад найдсан нь алдаа болсон юм. Энэ бол зөвхөн улстөрийн тал нь... Гэвч ганцхан уриа лозунгаар удаан найзлахгүй. Заавал эдийн засгийн ашиг сонирхол хэрэгтэй. Үнэндээ “14 мега төсөл” бол Л.Оюун-Эрдэнийн засаглах гол арга хэрэгсэл байсан юм. Тэрээр улстөрийн бүхий л бүлэглэлүүдээс дэмжлэг авахын тулд тус бүрт нь нэг “мега” төсөл хувьчилж өгсөн агаад аль нэг нь гацах буюу зогсвол кабинетад нь задрал үүсч магадгүй тул бүхнийг зүтгүүлж байлаа. Сангийн сайд нь энэ хуваарилалтыг хариуцаж байсан бөгөөд хувийн хэвшлийг хувалз мэт сорж энэ бүхнээ зүтгүүлсэн юм. Үүнтэй зэрэгцэн Трампын галзуу төлөвлөгөө эхэлж, Хятадаас угаасан нүүрс авахаа больсноор Хятадууд нүүрс авахаа бууруулж, нүүрсний үнэ унасан нь төсөвт нэрмээс болжээ. ЕЭЗХ-нд элсэх нь стратегийн хувьд дотоодод үнэ бууруулах боловч тэдний үнэ ба дамжуулан зарсны зөрүүгээр ашиг олдог дотоодын импортлогчдыг дампууруулах аюултайг ч ойлгохгүй байсан гэхэд итгэмээргүй. Наад зах нь гурилын импортын татварыг сэргээх хөдөө аж ахуйн яамных нь санал ч унаж байв. М.Энхсайханы ЗГ-ын үед импортын татварыг тэглээд шатахууны үнийг чөлөөлж хомсдлоос гарсан ч хожим улсын эдийн засгийн суурь бүтэц эвдэрч, улмаар олигополь компаниудын гарт орсон тэр түүхийг харалганаар давтсаар байв. Энэ хэрээр нийгмийн эсэргүүцэл ихсэж байлаа.
Хэзээд завгүй байдаг хувийн хэвшлийнхэн аажмаар Засгийн газрыг эсэргүүцсэн үйлдэл болгонд оролцдог болов. Дээр нь Засгийн газрын нээлт хаалт, хурал зөвлөгөөн, хөдөө ажиллаж буй тансаглал хэрээс хэтэрч харагдах болов...
Ингэж болохгүйг хэвлэлүүд ч сануулж байсан, гэтэл ЗГ-ын хэвлэлийн алба нь шүүмжилсэн хэвлэл болгоныг адлаж, цөөн хэвлэлүүдийг ялган тэжээж эхлэв. Газар бүрт, салбар бүрт хуваагдал үүсч байв. Цалин, тэтгэврээ нэмүүлсэн нийгмийн тэр хэсэг 300 гаруй мянган төрийн албан хаагч, улсын үйлдвэрийн ажилчид, 515 мянган тэтгэвэр авагчид гол дэмжлэг болно гэж түүцсон байх, гэвч тэд нийгмийн идэвхтэй хүч биш, сонгуулиар аргалж болох байх, харин сонгуулийн бус цагт тэд түшиг тулгуур болохгүй! Эрхбиш энэ нийгэм өөрөө либерал нийгэм, тиймээс нийгмийн суурь нь ямагт хувийн хэвшлийнхэн байх болно. Хэрэв тэднийг дэмжихгүй бол сууриараа эсрэг эргэнэ гэдгийг ямар 1970-аад онд төрсөн би байгаа биш залуучууд ойлгомоор л юм.
“Баялгийн сан”-гаар дамжуулан иргэдэд үндэсний баялгийг хуваарилах төлөвлөгөөтэй “сайн эр”-сийн авчрах “сайн цаг”-ийг үзнэ гэсэн итгэл нийгэмд багассаар...
Гэтэл цаг хугацаа хожих арга нь төрд бол хүчирхийлэл байдаг. Гэвч MCS нэгэнт хүчиндүүлж байгаа бол таашаалаа бодъё гэдэг компани биш юм. Тэр ганцаараа биш, олигархууд олуулаа, тэд ЗГ-ыг унагаж явснаас ухарч яваагүй, бардам шазруун. Гэхдээ Х.Баттулга, Л.Оюун-Эдэнэ хоёр тэднийг айлгасан л даа! Энд ганцхан MCS-ийг л төлөөлүүлж ярьж байгаа болохоос ЗГ-ийн алхам бүр уул уурхайн биенес эрхлэгчид, хуучин олгополь компаниудыг бүгдийг нь айлгаж байсан билээ. Ядаж байхад гудамжнаас ЗГ-ыг дэмжигчид нь “Бүхнийг хураа, бүгдийг хуваа!” хэмээн хашгирч байв. Энэ хүртэл нийгмийг хоёр туйл руу савлуулах нь хэзээд осолтой, бүр аюултай байдаг. Бүр Гитлер хүртэл “Улстөр бол хэлэлцэн тохиролцоохоос өөр юу ч биш” гэсэн байдаг юм шүү! Хэрэв бүрэн дүүрэн хүчирхийлж чадахгүй бол ур ухаан хэрэгтэй. Тэрнь дутлаа. Ингээд нэг талд МАН+АН+төрийн албан хаагчид, тэтгэврийнхэн, нөгөө талд компаниуд үлдэв... Уг нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа ятгаж зарим нэгэн “мега” төслөө хойшлуулаад, татвараа бууруулж, хувийн хэвшилд амьсгаа авах боломж олгох ёстой байв. Ингэвэл эсрэг талаа хувааж чадна. Гэтэл...
Алт ачсан илжиг...
“Цөлийн шуурга” ажиллагааны дараа Ойрхи дорнодод аагладаг Иракийн арми маш хурдан бутцохиулж, бууж өгсөн билээ. Энэ ялалтын товчхон дүгнэсэн АНУ-ын генерал “Алт ачсан илжиг аль хэрмийн хаалгыг нээдэг” гэсэн Арабын зүйр үг бий гэсэн гэдэг. Компаниуд эхэндээ амжилгүй байсан ч явцын дунд маш амархан учраа олсон юм. Хуваа, захир...
АН руу ч, МАН руу ч мөнгө цутгав. Тэгээд юу хийх ёстойг нь зааж өгөв. Л.Оюун-Эрдэнийн сул тал нь өөрийнх нь МАН байсан юм. Тэрээр намдаа гүнзгий суурилаагүй бөгөөд зарим талаар тэдэнтэй зөрчилдөж байсан билээ.
Бүр гайхалтай нь тэрээр баахан ганган гялгар залуучуудыг төрийн алба болон УИХ-ын сонгуульд баруун солгогүй дэвшүүлж байсан хэр нь намын чухал албан тушаалуудад байршуулж байгаагүй юм. Эхлээд сууриа бэхлэх ёстойг ухаараагүй гэж үү? Эсвэл ганцхан Д.Амарбаясгаланд л найдаж явсан хэрэг үү? Нам бол генсек биш л дээ! Нэг жишээ хэлье! Сталин тийм ч боловсролгүй хүн байгаагүй. “Марксизм ба үндэсний үзэл” өгүүлэл ихэд алдаршиж, хувьсгал ялсны үндэсний асудал эрхэлсэн ардын комиссар болсон. Большевикууд Засгийн эрхийг аваад засгийн газраа байгуулахад комиссаруудыг төвлөрүүлэн чиглүүлэх байгууллага зайлшгүй хэрэгтэй болсон. Нам үүнийг дангаараа гүйцэтгэж чадахгүй байв. Тиймээс Ардын комиссарудын зөвлөл байгуулсан. Харин зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргаар хатуу, шаардлагатай Сталиныг томилсон. Гэтэл нэг мэдэхэд бүх зүйл түүний гарторсон байв. Л.Оюун-Эрдэнэ эхлээд намдаа хүмүүсээ байршуулах байв. Намын аппаратаар дамжсан кадрууд анхан дунд шаттайгаа харьцаж, намыг чиглүүлдэг. Тэгэд ёстой дуртайгаараа чиглэл өгөөд явж болох байв. Гэвч түүний “нөхөд” намыг голсон юм. Гэвч голсон юм нь... Энэ алдаагаа саяын бага хурлаас ойлгосон байх, гэвч хожимдсон. МАН-ынхны хувьд ялчихаад бүхэл бүтэн 10 сайд нохойн аманд орчихоор харамсаад байсан хэрэг. Санаатай санаандгүйн аль нь юм бүү мэд, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлснээс хойш л МАН-ынхан Ерөнхий сайдынхаа үүдээр эргэлдэж “АН-ыг хөөчихье! Би оронд нь сайд болъё гэлцэж эхэлсэн. ХҮН бол яах вэ дээ, яамтай яамгүй хоср сайдтай тул үлдээчихэж болно. Ингэвэл МАН-ын 64 дээр ХҮН-ын 4 нэмэгдээд болчихно.
Хэрэв АН-ыг Засгаас хөөгөөд цаадуул чинь ЗГ-ыг өргөн баривал Н.Номтойбаярыг нэмээд авчихъя! Угаасаа манай намаас угшилтай, “манайхан” л байгаа шүү дээ! Түүнийгээ бас Ерөнхийлөгчийн чихэнд хүргэсээр явсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол намын аппаратаар дамжиж эрх мэдэлд хүрсэн улстөрч. Л.Оюун-Эрдэнэ намын даргын хувьд нам дахь ганц тулгуур Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилсноороо Я.Содбаатарт “намаа алдсан”. Үндсэндээ МАН-ын төр дэх гол тулгуур нь Ерөнхийлөгчийн талынхан болсон. Л.Оюун-Эрдэнийн алхам бүрт гомдогсод түүнд очсоор эцэстээ намын хүндийн төв тийш шилжчихсэн билээ. Тиймээс Ерөнхийлөгч “намаа бодох” үүрэгтэй болсон. Ялангуяа МАН-ын үеийн шинэчлэлт хууччуулд нэн халтай туссан учраас тэр үеийнхэн бүхэлдээ Ерөнхийлөгчийн шүхэр дор орчихсон юм. Ингэж байтал Ерөнхий сайдын хүүгийн цүнх бэлэглэсэн асуудал босов. Л.Оюун-Эрдэнэ заримдаа хэтэрхий болгоомжтой бөгөөд хаширтаа алддаг. Хүүгээ дунд сургуулиа төгсөхөөр нь гадаадад сургаагүй юм билээ. Тухайн үед БЗС-ын асуудал боссон, хүүхдээ гадаадад сургавал хэл ам дагуулна гээд улсын сургууль төгссөн хүүгээ дотоодын сургуульд оруулчихаж. Залуу хүн мөнгөний хэрэгцээгээ хангах ажил хэрэгтэй гээд нэг жижиг студитэй болгосон юм билээ. Өнөө хүү нь яахав залуу хүн. Өдий насанд эрчүүл дурлахаараа яадаг билээ, тэгээд л хоёр компанийн рекламны захиалгын мөнгө аваад түүгээрээ дургиж. Мэдээж Ерөнхий сайдын хүү болохоор харамгүй “туслаж дэмжих” хүн захаасаа л даа. Тэр мэдээлэл тархаад түүнийг компаниуд шүүрч аваад шахаж эхэлжээ. Энэ үйл явдал яг хил холболтын төмөр замын ажлыг нээх өдөртэй давхцаж таарав. Хувь заяаны шоглоом уу, эсвэл зүгээр л тэгээд таарав уу? Харин үүнийг МАН-ынхан “олз шүүрэх мөч” гэж үзжээ. Жагсаалыг компаниуд биш МАН-ынхан зохион байгуулж эхлэв. Залуус бол үнэн сэтгэлээсээ очсон. Гэхдээ залуус нэгдэж, зохион байгуулалт хийж, хөдөлгөөн үүсгэж шаардлага тавиагүй.
Хаанаас ч юм, хэн ч юм бэлэн микрофон, чанга яригч гараад ирсэн. Залуус түүн дээр л цугласан. Тэд Л.Оюун-Эрдэнийн эдийн засгийн бодлогын алдааг туйлын үндэслэлтэй шүүмжилж байсан.
Хүүгийн зардал ба иргэдийн татварын дарамт хоёр бол харьцуулалтанд тун чиг тохирсон эд! Тэдгээр залуусыг би хоёр гараа өргөн дэмжиж байна, иргэний хяналт ийм байх ёстой, шинэ үеийнхний зөв бөгөөд цаашид ч ийм байх жишиг тогтоох ёстой. Ингээд байдал маш хурдан хүндрээд явчихжээ. Л.Оюун-Эрдэнийг шахаж намын бага хурал хуралдуулах болов. Бага хурлын өмнө Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг “хүлээн авч уулзаад” намын хамт олны хүсэлтийг биелүүлэхийг шаарджээ. Үүний дараа намын бага хурлаас намыг хэн захирч байгааг харуулж МАН-ын түүхэнд ховорхон тохиох намын даргынхаа эсрэг шийдвэр гаргав. Намын бага хурлын гишүүдийн олонх “сайдад” горилогч. АН-аас найман яам салгаж авах ёстой, найман яам гэдэг бол бараг л бүтэн Засгийн газар шүү дээ! Аргентин есөн яамтай... Ингэхдээ ХҮН намыг хөөгөөгүйг нь хэн анзаарсан бэ? ХҮН үлдэнэ гэдэг эвслийн ЗГ үлдэж буй хэрэг бөгөөд магадгүй Ерөнхийлөгчийн хүсэлтээр “Үндэсний эвсэл” тус намын жишгээр ЗГ-т эвсвэл Ерөнхий сайд өрөөсөн оймсоо солиод л цааш явна гэсэн үг юм. Харин энэ зуур баахан нөхөд Ерөнхий сайд болно гэж “нойтон зүүд” зүүдлээд балрав. Заримыг нь өөр хүмүүс сааж өгсөн сурагтай. Эхлээд Л.Оюун-Эрдэнэ огцрох ёстой байхгүй юу! Гэхдээ МАН хаширлаж компаниудын захиалгыг бүрэн хэрэгжүүлэхийг бодохгүй байна. Ерөнхий сайдыг соливол намын даргаа ч солих хэрэг гарна. Намын даргаа солиод Ерөнхийлөгчийн сонгуульд орох туйлын эрсдэлтэй! Гэхдээ компаниудын захиалга биелээгүй биш, биелсэн. ХЗДХ-ын сайдыг амжиж огцруулснаар компаниудыг шалгаж, цуглуулсан материалууд хэргээ гаргаж чадахгүй болох юм. Одоо компаниуд болж өгвөл Л.Оюун-Эрдэнийг огцруулах санаатай үзэлцэж байна. Равсалын сунгасан гар хаана хүрэх бол..? Хэрэв Л.Оюун-Эрдэнийг огцруулж чадахгүй бол ХЗДХ-ын яамыг мэдэлдээ авч өмнөх “гэмт явдлын мөр”-өө баллах ажлыг хийхийн тулд бүх хүчээ хаях нь дамжиггүй.
Гарц...
Гурван зам байна. Нэгд бууж өгөөд Ерөнхий сайдаа өгөөд зугтах. Яах вэ улстөрийн ирээдүйгээ бодвол сайн нэр хүндтэй мултарна. Гэхдээ сонгогч бол сонгогч, нэг сонгоод мартана. Алсдаа гудамны тэмцэгч болно. Аюултай нь ийм өндөрлөгөөс буусан хүнийг зүгээр ч орхидоггүй юм. Мөчийг нь жиргэхээ мэдэх байлгүй, ялангуяа компаниуд... Түүнийг яваад өгвөл МАН даргаа өөрчлөх л гэж бужигнана. Тэгээд солиод мартана.
Хоёрт АН-ыг хөөсөн шийдвэрийг дэмжээд ХҮН-ийг авч үлдээд “Үндэсний эвсэл”-ийг нэмээд засаглаад явж болно. Гэхдээ нам болон Ерөнхийлөгчийн зүгээс ихээхэн хараат байж, хүнд засаглана. АН үе үе бослгодэгдээж ажил явуулахаа болино, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болон сонгуулийн үед... Тэгээд дараагийн сонгуульд ялагдвал хаашдаа ажлаа өгнө.
Гуравт Засгийн газраа хадгалж үлдэх. Асуудлыг намаас шийддэг тоталитар дэглэм устсан. Бүр Б.Даш-Ёндон гуайн үеэс л нам төрд “зөвлөгөө өгөх” үүрэгтэй болсон. Үүнээс илүү эрх мэдэл байхгүй. Өмнөх дэглэмтэй төстэй нь намаас төрийг боловсон хүчнээр хангах үүрэг бол бий авч өөрөө түүнийг эвдчихсэн. Төр бол төр, нам бол нам, тусдаа! Асуудлыг МАН-ын бага хурал ч шийдэхгүй. Намын их хурал бол боломжтой. “Ялсан намын дарга Ерөнхий сайд болно” гэдэг заалт бол цаагуураа намын үгэнд орохгүй бол Их хурлаараа Ерөнхий сайдыг авч хаях эрх мэдлийг өөртөө авсан гэсэн үг. Дэвшихэд амар заалт боловч бас буулгах шат юм. Гэхдээ асуудлыг УИХ-төр шийднэ.
Төрийн эрх мэдлийн урдуур монголд 30 гаруй байдаг нэг муу улстөрийн олон нийтийн байгууллага шааж ороод байх юм байхгүй! Тиймээс АН-тай яриад УИХ-д Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал оруулж болно. Энэ хоёр нам нийлээд парламентын 90 шахам хувь!
АН-ын өлөнгүүд найман яамнаасаа үхэн зуурна. ХҮН ч Ерөнхий сайддаа буугаад өгчихсөн. Одоо л жагсаалтанд дэмжиж оруулсан гишүүдээ ашиглах цаг шүү дээ! Тэгээд өөрийнх нь кабинет ажиллана. Ийм тохиолдолд хэрэглэх гээгүй юм бол 126 гишүүнтэй болох, холимог тогтолцоо энэ тэр гэх ямар ч шаардлага байгаагүй! Дэн Сяопиний дүрд тоглох гээд эсрэгээр нь хийсэн бол одоо Кобадаад эрх мэдлээ буцааж сэргээх хэрэгтэй. Үүний дараа компаниудтай хатуу ярих байх, ер нь атаманыг нь зоддог. Компаниудын засаглал, олигополь дэглэмээс салгах нь түүхэн алхам болно. Улсын эдийн засаг хэт эмзэг үед бүгдийг хоморголох нь хүндрэл дагуулна. Тиймээс эсрэг талаа хуваагаад жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжээд даварсаныг нь дарж “Баялгийн сан”-д төвлөрүүлэхийг нь төвлөрүүлэх ёстой. Энэ улсын газар нутаг баялгийн төлөө компани биш улс хариуцлага хүлээдэг! Тэгээд Монгол-Дэн болж аж ахуйн нэгжүүдээ тэтгэх, татвар бууруулах, төрийн бүтцээ цомхотгох ажлаа хийж болно шүү дээ! Яг энэ далимаар л ЗГ-таа өөрчлөлт хийж, хэт тэлэлтээ хумьж авах боломж. Сургамж авсан хүн юм хийдэг. Засаглаж чадахгүй бол зайлах шиг амар юм хаана байна? Гэхдээ Солонгосчууд зөвлөж байгаа бол тэд чинь олигополь дэглэмтэй л улс!
Авиан Баатархуяг
Сэтгэгдэл49
Сайн бичсэн байна
Долоодог Хуягаа долоож л бна даа ! Ойрд чи мээ нь тасарсан юмсан,одоогийн дүйвээнээр юухан хээхэн чаачих санаатай, сэргэлэн тууч ий шүү !
За даа одоо ч Оюунаагийн засгийн газар хэрэггүй болж бна даа, Оюунаа ч бүр хэрэггүй. Монголд дайсагнасан коммунистуудыг яамаар ч юм бэ дээ бүгдий нь тэр МАН гэсэн бүлэглэлтэй нь устгах ажлыг эхлүүлмээр бна.
Оджаргал гуай галзуурчихгүй сууж бай.
ard ni hatgaad suuj bgaa hunii ilerhii noloo bna l daa. odoo yaaya gehev, ooroo unasan huuhed uildaggui yum
Аливаа улс дайн болох гээд ирэх үед баячуудынхаа хөрөнгийг хурааж, ядуу ард түмнийгээ зэвсэглэж дайнаа хийдэг юм. Тэр утгаар харвал хулгай хийж баяжсан Оджаргалаас хөрөнгийн хурааж, монголын ард түмнийг зэвсэглэж өгөхгүй юм бол дэлхий дайнд бэлдээд хэцүү байна. Монголын төр энэ ажлыг хий. Дайн болбол оджаргал ганцаараа дайдахгүй харин 3 сая 500 мянган монголын ард түмэн дайтах учраас тэр юм. Төр төмөр нүүрээ үзүүл.
10 хятад цэрэг орж ирээд малгайгаа шидэхэд л Фүүк Данк тэргүүтэй Данжаадууд өмдөндөө чацгаа гоожуулаад гадаадад нуусан хөрөнгө рүүгээ амь зулбан зугатацгаах болно. Эднийг одоо бүрмөсөн зайлуулж устгацгаая
Хулгайч Оджаргалыг барьж шоронд хий. Юуны түрүүнд 1999 оны үед байгаагүй энержи ресорс гэгч компанийг шалгах хэрэгтэй. Оджаргалын эргэн тойронд байсан захирал нэртэй болгон эхнэрээсээ гадна олон нууц амраг болох янхантай явалдаж ирлээ. Иймд эдгээр бүлэглэлд том цохилтыг өгч, Монголын 3 сая 500 мянган ард түмний эдлэх ёстой ноогдол ашгийн олж өгье.
үнэн дэлхийд барууныхан америкууд эрээ цээрээ алдаж эхэллээ дайны үед амьдрах төр хэрэгтэй байна дэлхийн олигарх улсууд улайн цайм соёл суртахуунгүй далд нууц бузар санаагаа ил болгож байна доо
МАН - ыг татан буулгах , хөрөнгө хураах , хууль бусаар хөлжигсөдийг 461 \ билүү \ - д нь хашаалж " компани байгуулах .... Монгол цааш алхах өөр зам байхгүй - эсбөгөөс хойшоо , эсбөгөөс урагшаа ...
Хуц. Монголын ард түмэн буруу безнисийн дүрмээр амьдарсан учраас цөөн баячууд, олонх ядуус болж нийгэм хоёр хуваагдсан. Цаашид үүнийг засаж, маш зузаан олон тооны дундаж давхарга хүн амыг үүсгэх ёстой. Үүний төлөө намууд ажиллана.
Хуц. Монголын ард түмэн буруу безнисийн дүрмээр амьдарсан учраас цөөн баячууд, олонх ядуус болж нийгэм хоёр хуваагдсан. Цаашид үүнийг засаж, маш зузаан олон тооны дундаж давхарга хүн амыг үүсгэх ёстой. Үүний төлөө намууд ажиллана.
Хуц. Монголын ард түмэн буруу безнисийн дүрмээр амьдарсан учраас цөөн баячууд, олонх ядуус болж нийгэм хоёр хуваагдсан. Цаашид үүнийг засаж, маш зузаан олон тооны дундаж давхарга хүн амыг үүсгэх ёстой. Үүний төлөө намууд ажиллана.
Хуц. Монголын ард түмэн буруу безнисийн дүрмээр амьдарсан учраас цөөн баячууд, олонх ядуус болж нийгэм хоёр хуваагдсан. Цаашид үүнийг засаж, маш зузаан олон тооны дундаж давхарга хүн амыг үүсгэх ёстой. Үүний төлөө намууд ажиллана.
Хуц. Монголын ард түмэн буруу безнисийн дүрмээр амьдарсан учраас цөөн баячууд, олонх ядуус болж нийгэм хоёр хуваагдсан. Цаашид үүнийг засаж, маш зузаан олон тооны дундаж давхарга хүн амыг үүсгэх ёстой. Үүний төлөө намууд ажиллана.
Хуц. Монголын ард түмэн буруу безнисийн дүрмээр амьдарсан учраас цөөн баячууд, олонх ядуус болж нийгэм хоёр хуваагдсан. Цаашид үүнийг засаж, маш зузаан олон тооны дундаж давхарга хүн амыг үүсгэх ёстой. Үүний төлөө намууд ажиллана.
Зоригийг алсан хүн бол Элбэгдорж, Халзан Да Ганболд, Дорлигжав нар болно. Гүйцэтгэгч нь Дорлигжав, аллага захиалагч ньДа.Ганболд, зохион байгуулж аллагыг удирдсан хүн нь Элбэгдорж мөн. Эрдэнэтийн 49 хувийг оросоос шууд авч Да Ганболдын толгойлсон хятадын бүлэгт 49% хувьцааг авах гэсэн ажилд шууд саад хийсэн хүн бол ардчилсан намын нөхөр Санжаасүрэнгийн Зориг байсан учраас хятадын мафи халзан Да Ганболд захиалга өгч алуулсан байдаг.
Монголын нийгэм цөөхөн баячууд дийлэх ядуус гэсэн хоёр хэсэгт хуваагдлаа. Цаашид алга болчихсон дундаж давхаргыг маш олуулаа болгох бодлого хөтөлбөрийг засгийн газар хэрэгжүүлнэ. Оджаргал, Нямтайшир гэсэн хулгайч нарын муу муухайг сайн дэлгэж, шоронд суулгана.
монголыг сүхбаатар чойбалсан цэдэнбал жолоодож байгаад лодогийн түдэвийг сонгож чадалгүй ард түмэн өөрөө буруудсан муу дээр боос гэгчээр ард түмнийхээ төлөө байсан с зоригоо алуулж түүнээс хойш өөдлөөгүй уг нь том жижиг компани гэхгүй баялгийн сангаа бүрэн хэмжээгээр бзгдийг байгуулаж хүссэн үйлдвэр заводаа байгуулахсан олны хүч оломгүй далай
МАНыг хуйгаар нь устгаж толгойлогчдыг нь гэр бүлээр нь талбай дээр толгойг нь цавчиж цаазлаад цогцсоор нь золбин нохой тэжээцгээе. МАНын байрыг өнчин ядуу хүүхдийн асрамжийн газар болгое. Ингэхээс нааш Монголчууд нар үзэхгүй.
МАНын стандарт бус толгойтойтолгойтой урт чихтэй урд зүгийн данхагнасан илжигнүүдийг заазанд оруулж махлая
Монголын намуудад тархи толгой байхгуй!!! Зугээр л тер болж тоглож байгаа хуухэлдэйнууд л бн!
кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон Монгол Монгол улсын иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож алсан еронхий сайд Монгол улсад хэрэгтэй юу ???????????????
Сангуудыг үгүйрүүлж хоосруулсан нь ардын намын жаанууд өөрсдөө! Хүрэлсүн лав бүтэн банзны мөнгөөр казинодож дапууруулсан!!! Энэ намыг татан буулгавал таарна
Дайн дэгдэх магадлал өссөн байгаа гэдгийг дэлхийн бүх мэдээллийн сувагаас харж болно. Оджаргал та хоёрын хувийн асуудал биш. Ухаа худаг бол монголын ард түмний хөрөнгөөр нээсэн нүүрсний орд юм. Оджаргал та хоёрын махан бие нэг нохойг хооллож дийлэхгүй. Монгол улс дайны энэ хүнд цагт ард түмэндээ аюулгүй амьдрах нөхцлийг бэлдэж өгөх ёстойг хэлье. Битгий саад хийгээд бай.
Энэ гурван толгой ч улс орныг самарч байна дөө. Яасан ханаж цадахгүй сэтгэл вэ
Тиймэ. Хамтарсан засаг үргэлжлэн тогтнож сүүдрийн олигополь засаглалыг түлхэн унагаах шаардлагатай. Хэдхэн хувийн том компаниуд юу ч биш. Шаардлага гарвал ард түмнийхээ дэмжлэгийг авч болно шүү дээ. Ард түмэн наад гурван үсэгтэй компаниудыг чинь хөлдөө няц гишгээд л гарна
АН ын сайдууд гомдсон эрх хүүхэд шиг зан гаргахаа больж үз. Тэмүүжин худлаа яриад байгаа юм уу? Танай намынхан гэрээ зөрчсөн нь үнэнш дээ. Хэрэв хамтарсан засаг байгуулагдвал ажлаа үргэлжлүүлж хийгээд ард түмэндээ баялгийн санд нь Ухаа худгийг авч өг. АН засагт орохгүй гэж байгаа бол МСS ийг хамгаалж, амлалтаасаа буцаж байна гэсэн үг.
уншлаа. алдааны талаар бичжээ.Алдааг.зөвлөх.хэрэгтэй. Гэвч оройтсон.одоо.огцор!?.
АН-тай эвсэх нь дайсантай эвсэж баййгаа хэрэг. Гэвч жинхэнэ дайснууд нэв гадагш зугтаад гарчихсан эзэнгүй байгаа үед аюул арай бага. Эв нэгдлийг бодоод эвсэж маш болгоомжжтой байж болно. Ерөнхий сайд үүнийг мэдэж байгаа. Харин МАН доторх олигорууд, сайд болох гэж зүүдлэгчид бол тун хэцүү. МАН тэднээс салах чиглэлийг баримтлах ёстой. Баг багаар нь илчилж дарж байх ёстой. Хүрэлсүх яах вэ? хасаараа ерөнхийлөгч болох гээд байгаа бол хүчээ ашиглан засгийн газрыг хөндөлгүй зүтгүүлнэ биздээ. Ард түмэн бол баялагийн сан, мига төслүүдийн хэрэгжихийг л харж хүлээж өнөөгийн засгийн гакзрын бодлогыг дэмжижи байна.
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороо Гоулдын лтны ордыг ерөнхий сайд асан Сү.Батболд, Нямтайшир, Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
Огцрох бусад жагсаалаа хамгийн хэцүү нь Сонгуулиар мөн чанар нь танигддаг. Философийн тахал номыг унш
За болио зүгээр огцроод зайл л даа. Эрх баригч нам нь өөрсдөө ЗГ аа огцруулж байна. Женко Данх Хэрээ Зи нарт монголын төр өргүй, бүгд улсаа тонож амьдралаа сайжруулцгаалаа шд. Иргэдийн амьдрал, амьжиргаа өдрөөс өдөрт улны болж байна
Дайн гарах гэж байхад огцордог гэж байхгүй. Чамайг цэрэгт татна, чи бэлэн бай. Дэлхийн дайн гарвал төвийг сахих боломжгүй.
MCS-ийн Оджаргал, МАК-ийн Нямтайшир, Сү.Батболд, Голомтын Баясгалан нарын олигархиуд 3.5 сая жирийн монголчуудаас тонон дээрэмдэж авсан олон олон их наядын үнэтэй Ухаа худгийн нүүрсний орд, Гашуун сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны орд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордуудын хажууд хэдхэн саяын үнэтэй нэг бэлэгний цүнх, нэг бөгж, нэг машин юу юм вэ? Ухаант монголчууд минь сайтар ухаарагтун. Иймд монголчууд минь ээ, ард түмнээ бодсон Ерөнхий сайдтай биш, харин дээрэмчин, тонуулчин Оджаргал, Нямтайшир, Сү.Батболд, Баясгалан нартай эцсээ хүртэл хатуу тэмцэх хэрэгтэй.
Оджаргалыг барьж аваад шоронд хийчихвэл болно. Эсвэл Оджаргалыг барьж хориод нуухад наад жагсаал чинь алга болно.
MAN er chereggui dain chiij bur moson ustgach estoi.
Дийлдэхээргүй гурван том тэрбумтан даргатай улс болжээ бид.
Ямар ч логикгүй санаа, ач холбогдолгүй дүгнэлт, гарц гаргалгаагүй нийтлэл байна. Гавьяат ч болдоо
Тэгвэл чи бичсэн юмаа үзүүл. Ганц хуудас ч эвлүүлж чадахгүй лалар байж юун том том юм ярьдагийм... Судлаач Х.Д.Ганхуяг.
ОЭ-ийн засгийн газар бол Женкогийн засгийн газар гэсэн бна лээ, Ганхуяг, Баатархуяг, Уянга нар бол Женкогийн хөлсний бичээчид учраас ОЭ-д долигнох нь ойлгомжтой
Ямар ч логикгүй санаа, ач холбогдолгүй дүгнэлт, гарц гаргалгаагүй нийтлэл байна. Гавьяат ч болдоо
Монголоо гэсэн сэтгэлгүй. Ухаан муутай бэртэгчингүүд хятадын хурдны галт тэргэнд монгол улс сууна гэж хэлэх байх
Авлига авсан хүн хүн гүтгэдэг. Авлига авсан прокурор: авлига аваагүй мөрдөгчөөр сэжигтэнг эрүүдэн шүүж, прокурор байцаалт дутуу байна гээд байцаалтад буцаагаад эрүүдэн шүүгээд байдаг. Зоригийн хэрэгт петровисын дарга хэлмэгдэж байна. Вэтүбээр бөөгийн онгод зоригийн хэргийн захиалагч нь элбэгээгийн насны чинээлэг их мөнгөтэй мафийн эзэн байна гэсэн
МАНын ямааны хошного царайтай нэг өвгөн бас нэг хамаргүй коммунист өвгөн хамсаж алсан байна гэж буудаг. Энэ мафийн толгойлогчийг хамсаатнууд нь алж ул мөрөө баллах юм байна
Эрүүдэн шүүлт дан ганц авлигаас болж гарахгүй
Байгалийн баялгийн үр шимийг 30 гэр бүл биш, монголын 3.5 сая иргэдэд хүртээхийн төлөө Л.Оюун-Эрдэнийн тэмцлийг олигархийн бүлэглэл улаан цайм эсэргүүцэж байна. 30 гэр бүлд Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал, Сү.Батболд, Х.Баттулга, Б.Нямтайширын гэр бүл багтаж байгаа нь нэгэнт тодорхой болжээ..
Баатархуяг нэг зүйлийг бичсэнгүй. Оюун-Эрдэнэ бол ямар ч эдийн засгийн мэдлэггүй, баримжаагүй, шазруун тэнэг хүн ш дээ. 400 сая жуулчин гэж анх ярихад нь л огцруулах бсын?
Dolgortseren Davaa; Миний нөхөр 10 гаруй жил хамт амьдарч жаргаж зовж гуних үедээ гуниж олон бэрхшээлийг туулж ирлээ! 2 хөөрхөн хүүхэд төрүүлж өглөө. Гэтэл Нөхөр мөөнь өөр хүүхэнтэй явалдаад 2 хүүхэдтэй болоод хэдэн жил болжээ. Хайр оршдог газар хөндий хүйтэн итгэл сэтгэл шавхайнд хутгалдаад хэнд ч хэзээч битгий итгэ! Гэж өөртөө сануулж байна. Салъя гэхээр салахгүй гэх 2 айлын дунд хоног төөрүүлээд яахав дээ нөхөр минь, чамайг минь олон хүмүүс харж байгаа өөдрөг өнгөтэй амьдралаа нураасан хүн бол чи өөрөө шүү!!! Цаашдын амьдралаа хэрхэх ээ чи өөрөө мэдээрэй! Үнэ цэнэгүй гуниг гутарлаараа ташуур болгож өндийх болно оо бид 3. Ханийг минь ханиа гэж дууддаг бүсгүй та хэзээ нэгэн цагт миний амьралыг туулах болно оо чамд ч бас гунигтайхан алхах өдрүүд ирнэ ээ