Австралийн унаган иргэдийн түүх соёлыг хадгалсан газар нутгийг болон уугуул иргэдийн түүх соёлтой холбогдох 46 мянган жилийн настай агуйг тэсэлж дэлбэлж эвдэж нураасан дуулиант хэрэг явдлаас болж Дубайн дээрмийн болон луйврын гэрээг байгуулсан Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себстьян Жак, Зэсийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Крис Салисбюри тэргүүтэй тус компаний уридлагууд огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж дэлхийд томоохон жүжиг тавьж байна.
Одоо 6 хүний нэрийг захиралд дэвшүүлж байгаагийн дотор Монгол Улсын иргэн Рио Тинто компанийн Эрчим хүч эрдэс баялгийн салбарын захирал Б.Болд орж байгаа нь мөн л Монголчуудыг хууран мэхэлж байгаа хэрэг юм. Түүнийг хэл ам таталдаг дайн байлдаантай цус нөжтэй Африкийн төслүүд дээр ажиллуулдаг.
Рио Тинто компани дэлхийн өнцөг булан бүрт хууль бус ажиллагаа түрэмгийлэл явуулдаг, маш их маргаан хэрүүл тэмцэл эсэргүүцэл дайн байлдаан өрнүүлдэг. Серби улсад дайн явуулж газрын ховор металл Литийн төслийг дуулиантай эхлүүлэх гэж байна.
Монголд огт төлөхгүй хэмээн гүрийж байгаа татварын маргааныг Арбитрын шүүх дээр эцэслэн өөрийн талд шийдүүлж Монголын Байгаль орчинд нөлөөлөх хуурамч үнэлгээ, Усны үнэлгээ зэргийг хийлгэх тийм хуурамч тоглоомын захирлыг хайж байгаа тухай мэдээлж байгаа нь тоглоом юмаа.
Нэн ялангуяа Австралийн уугуул иргэдийн соёлтой холбоотой бүхэл бүтэн агуйг дэлбэлсэн, учраас Австрали хүн тавьж Австралиудыг хууран мэхэлж магадгүй гэж бичиж байна. Аль эсвэл Австрали бус хүн тавьж Австралиудыг тайтгаруулах гэж байна. Оюутолгойн усны хуурамч үнэлгээг хийхэд оролцсон Монголын зарим нөхөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын Байгаль орчин нийгэм эдийн засгийн хуурамч хуудуу үнэлгээг хийхэд оролцож байгаа нь сэтгэл түгшээж байна.
Эх сурвалж: "Хөх толбо" сонин
Сэтгэгдэл0
Луйварчидыг хөөж гаргаач
Монголчууд өөрсдийгөө ухаантай, эзэн Чингэсийн удам гэж томрох дуртай. Гэвч Рио Тинтог хөөгөөд явуулж чадахгүй, сул дорой, авилгалд идэгдсэн хүмүүс. Рио Тинтогийн гар хөлүүд бидний тархийг угаахдаа Рио Тинто бол том хөрөнгө оруулагч, ажлын байр бүтээгч гэдэг. Тэгэхээр бид Австралийн Аборгенүүд, Африкийн бушменүүдээс ялгаагүй дорой, Рио Тинтод дарлуулсан хүмүүс.
Үүнийг Монголд хэрэгжүүлэхэд Рио Тинтогийн хөсний тавиул Булгантуяа мэтийн МАН -ынхан идэвхийлэн зүтгэх учиртай.
Рио Тинтотой гэрээг толгойгоороо хариуцна гэж пээдийгээд Баяр байгуулсан. Сайханбилэг 5 дахь гэрээ Дубайг хийсэн. Монголыг төлөөлж ОТ-н удирдлагад Багабанди ажиллаж ирсэн. Буруутай нь тэгэхээр Монголчууд! Ашигтай гэрээнээс буцаагүй ОТ-н буруу байхгүй.Харин хахууль авилгал ашиг сонирхлын зөрчил гэрээ хийхэд орсон бол энэ нь хууль бус.Монголд хууль байхгүй бол хохь нь.
Gongonj baihaar Hulgaich luwarchdtai temtsej suudlaasni buulgyaa
Hervee ene Kompaniin buh muu muuhai luivart hamtran oroltsoj eh nutgaa baigali ehiigee suiruulj baiga Mongol hun bur Muu uiliihnee uriig aimshigtaigaar edelne gedgiig ertheen oilgoj uhamsarlah heregteidee Burhan urshuug
Оюутолгойд Монголыг төлөөлөөд эрх ашгий нь хамгаалаад суучих хүн олдохгүй байна гэж үү??? МАН, АН 2 ээлжлэн өөрийн тоглоомын хүмүүсээ Рио Тинтогийн захиалгаар тавьж ирсэний хар гай дуусаагүй л байна. Рио Тинто энэ намыг далдуур санхүүжүүлдэг булхайг Монголоос төлөөлөн сууж байгаа хүмүүс хайцаалдаг нь илэрхий. Одоо солих хүмүүсээ захиалаад л сууж байгаа. Тэр хүмүүс нь мөнгөнд шуналтай, гадныханд эх орноо худалахад бэлэн, асар их жүжиг тавьдаг хүмүүс байгаа
ene met hudal medee taraaj hyatad orosiin gart bur yalanguya tsookhon avilgach humuusiin gart OT-g ogoh jujig KGB hiij baigaag oilgoh bailgui dee. Gadniihniig uzen yaddag setgelgee hend ashightai ve? Undesnii uzeliin tsaana jinhene eh ornosoo urvasan garuud suuj baina. Buh yumaa gadnaas avdag ba delhiigees hamaaraltai gedgee meddeg baij...