sonin.mn

Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн жиргээ шуугиан тарихын зэрэгцээ зэмлэлийг дагуулж байна. Учир нь тэрээр хар галууны эрлэг болсон гэх.  

Тодруулбал Их аварга Өгий нуурын хар галуунуудыг зэрлэгээр агнаж эхэлсэн бөгөөд  ингэхдээ хар галууны гэдэс дотрыг хүүлж идсэн уусныг нь гарган түүгээрээ жиргэсэн байх юм. Үүгээр ч зогсохгүй махыг нь шарж идэн “Бэлгийн сулралтай хүн нэг хар галууны махыг битүү чанаад идэхэд маш сайн” хэмээн рекламджээ.

Хар галуу ихсэх нь загас жараахай багасахад нөлөөлдөг хэдийч амьтанд ийнхүү зэрлэг хандсанд гайхах хүмүүс олон байгаа юм.