Ном их унших, бодлого их бодохоос өөрөөр тархиа “тэжээж” болно. Судлаачид хүний тархинд омега-3, антиоксидант болон тосны хүчил агуулсан хүнс хамгийн тустай байдгийг нотолсон. Тархины хөгжил хэвийн бөгөөд эрүүл явагдсанаар ажил хэрэгт амжилт гаргах магадлал мэдэгдэхүйц өндөрсөнө. Жимснээс эхлээд загас хүртэл хэрэгтэй 6 хүнснийг танилцуулж байна.
1. Хушга
Хушгыг гадна талаас нь харвал яг л хүний тархийг жижигрүүлчихсэн юм шиг харагддаг даа? Тэгвэл хушганы хэлбэр тийм байдаг нь санамсаргүй тохиолдол биш ч байж мэднэ. Хушга нь хөгшрөлтийг 2 хувиар бууруулж, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх чадвартай. Сурах чадварыг нэмэгдүүлж, мартамхай байдлыг бууруулдаг байна. Их хэмжээний антиоксидант бодистой хушга нь тархины хамгийн сайн тэжээлийн нэг. Самранд дуртай хүмүүс ухаантай байдаг гэлцдэг.
2. Лууван
Лууванг хараанд тустай гэдгийг бид эртнээс мэднэ. Тэгвэл лууван нь мөн тархинд тустай хүнсний нэг юм. Лууван нь лютейнээр хамгийн баялаг ногоо бөгөөд зөнөх өвчин болон тархины шарлаа зэрэг өвчнөөс сэргийлдэг. Луувангаас гадна оливын тос чинжүү зэрэг нь лютейн бодисоор баялаг юм. Байнга лууван хэрэглэдэг хүмүүс хөгширсөн хойноо ч залуу хүн шиг сэргэлэн цовоо ой санамж сайтай байдаг.
3. Бөөрөлзгөнө
Бөөрөлзгөнө болон гүзээлзгэнэ жимс нь антиоксидант үйлчилгээтэй бөгөөд стрессийг бууруулж, тархинд мэдээлэл ирэх чадварыг нэмэгдүүлдэг. Тиймээс ч бөөрөлзгөнө идсэний дараа хүнд бодлого, хэцүү даалгаврыг хийхэд илүү хялбар болдог.
4. Загас
Загас нь витамин В12-оор баялаг бөгөөд мөн хөгшрөлтийг удаашруулж, баруун тархины хөгжлийг хэвээр нь хадгалж, сайжруулдаг юм байна. Энэ юу гэсэн үг болохыг мэдэх үү? Чиний бүтээлч чанар нэмэгдэж, шинэ санаа гаргах чадвар дээшилнэ гэсэн үг. Маркетингийн менежер, зохиолч зэрэг мэргэжилтэй бүсгүйчүүд загасны махныхаа хэрэглээг нэмэгдүүлээд үзээрэй.
5. Бууцай
Ногоон навчит ногоо нь С болон Е витаминаар баялаг байдаг. Тогтмол хэрэгпэхэд тархины эд эсийг сэргээж хөгшрөлтийг удаашруулж мартамхай байдлыг бууруулдаг гэнэ. Хэрэв чи гэрийнхээ хаалгыг түгжиж гарчихаад, хэд алхасныхаа дараа түлхүүрдсэн эсэхтээ эргэлзэх юм уу хэдхэн хоногийн өмнө танилцсан хүнийхээ нэрийг санахгүй байвал бууцай мэтийн гүн ногоон хүнс хэрэглээрэй.
Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”
Сэтгэгдэл0
Bayarllala