sonin.mn

Нэрт жүжигчин Анжелина Жоли сүүлийн үед турж, байнгын стресст автан, эрс өөрчлөгдсөн. Түүнийг залуу байхдаа героин хэрэглэж байгаад, халдварт шарын С вирусээр өвчилсөн байж болзошгүй хэмээн найзууд нь үзэж байгаа аж.

Тэрбээр Иорданд айлчлах үеэрээ шатаар өгсөж байгаад ухаан алдсан. Азаар хамгаалагчид түүнийг барьж авснаар гэмтэл, бэртэл аваагүй билээ. Үүний гол буруутан нь гепатит С байж болзошгүй гэж “TCH” тэмдэглэжээ.  

Түүнчлэн Жоли Анкара хотод айлчлах үеэрээ дэлхий дахинаа алдартай, эрхтэн шилжүүлэн суулгадаг эмчтэй нууцаар уулзсан гэх мэдээлэл гарсан байна. Тэд удаан ярилцсаны эцэст элэг шилжүүлэх мэс засал хийлгэх шаардлагатай хэмээн тохиролцсон аж. Гэхдээ энэхүү мэдээллийг Анжелина Жоли өөрөө няцааж буй юм.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"