sonin.mn

Загвар зохион бүтээгч Н.Соёлмааг танихгүй хүн Монголд үгүй. Эршүүд төрх, хэлж буй үг, хийж буй үйлдлээрээ ямагт бусдаас ялгардаг түүний зан аашийг гайхах хүн ч Монголд үгүй болсон гэхэд хилсдэхгүй биз.

Үргэлж уур уцаартай явдаг, бухимдуу хүн шиг харагддаг тэрбээр хэзээ ч чин сэтгэлээсээ уурлаж байгаагүй гэнэ. Н.Соёлмаа дотоод ертөнц болоод тархи руугаа муу муухайн сүүдрийг ч тусгадаггүй бөгөөд “Бэлэн зэлэн хараалын үг, уур унтуу. Энэ бүхэн миний баг, имиж” хэмээн ярих болжээ.

Эрхэм зохион бүтээгч маань энэхүү өвөрмөц зан араншингаа сум нэвт­рүүлдэггүй хантаазтай зүйр­­лэдэг байна. Түүнчлэн гэртээ байхдаа хүн бүртэй эелдэг зөөлөн харьцаж, хүн бүрт зөвлөгөө өгч, тусч энэрэнгүй сэтгэлээр ханд­­дагаа ч онцоллоо. Тий­мээс ч бие нь муудаж, даралт нь ихэсч, багасах асуудал огт гардаггүй гэнэ. Харин гэрээсээ гадуур байх үедээ сум нэвтрүүлдэггүй хан­таазаа марталгүй өмсдөг аж.

 

Эх сурвалж: Өглөөний сонин