-Цагдаагийн ажилтынг хуураад дүрэм мэт боловч цаашид шарч болох осол аваарыг хуурч чадахгүй гэдгийг жолооч болгон анхаарах хэрэгтэй-
Өнгөрсөн пүрэв гаригийн өглөөний 7.30 цагт Хайлаастын автобусны буудал дээр "Prius" маркийн авто машинтай согтуу жолооч гурван хүн мөргөөд хэргийн газраас зугтаажээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж, осол гаргасан жолоочийг баривчилсан байна. Уг зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна.
Замын цагдаагийн олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Б.Сүхбатаас дараах зүйлийг тодрууллаа.
-Жолооч нар ихэвчлэн ямар зөрчил гаргаж байна вэ?
-Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар ихэвчлэн гэрлэн дохио, урсгал сөрөх, зогсоол, хүн тээвэр хэтрүүлэх, хурд хэтрүүлэх, гэрэл шилжүүлэхгүй байх, эгнээ байр буруу эзлэх зэрэг зөрчлүүдийг гаргадаг. Ийнхүү дүрэм зөрчснөөр зохиомол түгжрэл саатал бий болгодог юм. Зөрчил гаргаж байгаа жолооч нарын эрхийг хасах буюу торгох арга хэмжээ авдаг. Энэ нь захиргааны хариуцлагын тухай хуульд заагдсан байдаг. Тухайлбал, хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журам зөрчсөнд эрүүгийн хариуцлага хүлээхгүй бол 1000-10.000 төгрөгөөр торгох гэж заагдсан байдаг юм.
Мөн захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1 согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эсвэл согтууруулах ундаа уусан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасах шийтгэл ногдуулдаг.
- Зөрчил гаргасан жолооч цагдаа нарыг "ганц удаа сануулаад өнгөрчих. Дараа ахиж зөрчил гаргахгүй" гэж "панаалдах" тохиолдол цөөнгүй байдаг байх даа?
-Захиргааны хариуцлагын тухай хуульд сануулах гэсэн зүйл заалт байдаггүй. Торгох, эрх хасах, баривчлах гэсэн хариуцлага байдаг. Хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авдаг. Сануулах гэдэг маань жолооч нар хувь хүн тапаасаа битгий намайг торгооч ганц удаа сануулаад явуулчих гэдэг байдлаас хандаж хэпдэг юм.
-Гэрлэн дохион дээр хяналтыг яаж тавьдаг бол уу. Тухайлбал, гуравдугаар сургуулийн урд замын гэрлэн дохиог жолооч нар байнга зөрчиж байдаг?
-Гуравдугаар сургуулийн урд замын гэрлэн дохион дээр замын цагдаагийн алба хаагчид зохих журмын дагуу хяналт тавиад, зөрчил гаргасан тохиолдолд зохих арга хэмжээг авдаг. Жолооч нар цагдаагийн байгууллага ажилтан хянаж байгаа үед эсвэл зохиоцуулагч уулзварт байгаа тохиолдолд дүрэм зөрчдөггүй. Харин байхгүй үед дүрэм зөрчөөд байдаг юм. Тухайлбал, хөдөө орон нутаг руу жолооч нар постон дээр ирж шалгуулахдаа хүн тээвэр болон бусад зүйлүүд нь нормынхоо дагуу байдаг. Харин пост өнгөрөөд цагдаа байхгүй газар, араас ахиж машинаар хүнээ зөөлгөж цаашаа явах тохиодол гардаг. Тухайн нөхцөлд цагдаагийн ажилтныг хуураад дүрэм зөрчөөгүй мэт боловч цаашид гарч болох осол аваарыг хуурч чадахгүй гэдгийг жолооч бүр анхаарах хэрэгтэй байна.
-Осол аваар гаргачихаад, хэргийн газраас зугтах явдал хэр гардаг вэ?
-Ер нь ослын газрыг орхин зугтаах тохиолдол нэлээд байдаг. Тухайлбал, энэ сарын нэгний шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт гурван явган зорчигчийг "Prius" маркийн машин мөргөчихөөд зугтаасан. Зам тээврийн ослын улмаас нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн. Тиймээс жолооч нар зам тээврийн осол хийсэн тохиолдолд хэргийн газраас зугтаахгүйгээр үүргээ биелүүлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, осолд орсон хүндээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлбэл хүлээх харицлага нь хөнгөрдөг гэдгийг жолооч нар мэддэг хирнээ зугтаадаг. Жолооч зугтааснаар давуу тап гэж байхгүй, хүлээх хариуцлага хүндэрдэг гэдгийг сайн анхаарах хэрэгтэй юм.
-Нийтийн тээврийн автобуснуудын зөрчил, осол аваар гаргах нь цөөнгүй байдаг. Хяналт шалгалт хийдэг үү?
-Нийтийн тээврийн автобуснуудын гаргаж байгаа зөрчил, осолд замын цагдаагийн газар судалгаа хийсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-наас Авто тээврийн газар, нийтийн тээврийн газар, мэргэжлийн хяналтын газруудтай хамтарч нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжид шалгалт хийсэн байгаа. Шалгалтын явцад цацруулагч гэрэл ойлголт байхгүй, техникийн бус эвдрэлийн зөрчлүүд нэлээд илэрснийг арилгуулсан. Дахин шалгалт хийхэд зарим байгууллага зөрчлөө арилгаагүй байсан. Тухайлбал, "Цахилгаан тээвэр" компани гаргасан зөрчлөө арилгаагүй байсан юм.
-Зөрчлөө арилгаагү байгууллагад ямар арга хэмжээ авсан бэ?
-Захиргааны хариуцлагык тухай хуулийн 25.7-д зааснаар аж ахуй нэгж байгууллагг хөдөлгөөний аюулгүй журам зөрчсөн, эрүүгийн хариуцлага хүлээхгүй бол аж ахуй нэгж байгууллагыг 50.000-200.000 төгрөгөөр торгох гэсэн заалтын дагуу арга хэмжээ авна.
-Нийт хичнээн тооны жолоочийн үнэмлэхний машин шинээр суурилуулав?
-Үнэмлэхний таван машин шинээр суурилуулсан байгаа. Хуучин үнэмлэхийн машинуудад тодорхой хэмжээний доголдол гарч бүрэн хэмжээнд ажиллаагүйн улмаас жолооны үнэмлэхүүд хуримтлагдсан байсан. Цагаан сарын өмнө хаясан болон гээгдүүлсэн, ангилал ахиулахаар өгсөн үнэмлэхүүдийг бүгдийг нь хэвлүүлж жолооч нарт тараасан. Одоо үнэмлэхийн машин хэвийн ажиллагаанд орсон.
-Өдөрт хэдэн үнэмлэх хэвлэгдэж байна вэ?
-Дунджаар 100 үнэмлэх хэвлэгддэг.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Сэтгэгдэл0