sonin.mn


Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ өглөө айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах, бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав өглөөний цайгаа уун ажлын шинэ өдрийг угтаж, харин би хөтөвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хүрэм гүйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хүнийг мартаж болохгуй. Тэр xүн бол тогооч, зарц, үйлчлэгч, үсчин, гоо сайханч, нарийн бичиг энэ бүx ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ....

Том эгчийн ажилдаа өмсөх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж өгнө. Бага эгчийн vc гэзгийг ороож маяглахад нь туслана. Бүx гэрийнхэний өглөөний цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хөлд opooгүй мөлхөө над шиг ээжээр хувцаслуулна. Ажлын бичиг баримт хавтсаа мартчихсан, гээчихсэнийг ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан хувцас, оймсоо нэхэн хашгирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нөгөө өрөөнөөс бага эгч индүүдсэн өмдөө асууна. Мөнөөхөн л ээж түүнийг нь хэзээ ч юм индүүдээд бэлдчихсэн байснаа авчирч өгнө.

Хачирхалтай нь нэргүй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгүй. Бүгд л их л чухал царай эсгэн хөмсгөө зангидан яарч байснаа хаалга mac хийтэл хаан гарч одно. Араас нь ээж "Цайгаа уугаач, дулаан хувцаслаач, ороолтоо ав, малгайгаа мартлаа " гэж хашгирна. Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гүйж гарна.

Ингээд нэг юм өглөөний бужигнаан дуусч ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх ажилд эцэс төгсгөл гэж үгүй. Хөтөвчин дээр сууж залхсан би часхийтэл хашгиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлүүлнэ гэсээр ээжийн минь үнэт цагаас нэлээн хэсэг явчихна. Үдийн цайгаа аав гэртээ ирж уудаг учир түүнээс өмнө гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, бас xүнc цуглуулна.

Ээж минь баадуутай юм шиг тэдний минь өмнө борви бохисхийхгүй ажиллана. Харж суусан би өмдөндөө хүндэрч хөнгөрөхгүй хичээн харж сууна, өөрийгөө зугаацуулна. Ядахад цэвэрлэсэн эмхэлсэнийг нь би нураах дуртай. Тэгж тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж бас ажилласаар. Үдийн цай сэтгэл гарган бэлдээд аавыг хүлээсэн авч утсаар залгаад "Ажилтай " гэж мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хүлээн хөрнө. Ээж урамгүйхэн цонхоор нэг харна. Аав ирэхгүй ээ гэж би хэлмээр байвч даанч хэлд арайхан opooгүй учир дэмий дотроо бодохоос цаашгүй.

Ээж бол миний хувьд бүхий л хорвоо өртөнц. Намайг ангир уургаараа амлуулж, халуун энгэртээ тэврэн бүүвэйлж, энхрийлэн хайрладаг xүн бол ээж. Ээжийнхээ зөөлөн гар, уянгалаг хоолойгоор би ертөнцийг таньж эхэлсээр. Гэвч бид хоёрын хамт байхцаг орой болоход дуусгавар болж, ээжийн эцэс төгсгөлийн ажил туйлдаа хүрнэ.

Ажил тарах цагаар баахан ууртай, өлсгслөн xүмүүc орж ирэн идэж ууцгаана. Зарим нь голно шилнэ, зарим нь ирэхгүй оройтно. Ээж минь хоол цайгаа халаан хүлээсээр. Өнөөдөр л гэхэд ахыг ирэхийг хүлээгээд цонхоор нүдээ ширгэтэл харуулдан байна. Би бушуухан хөтөвчнөөсөө босч алхдаг болоод ахыг ухаартал хэлж, болохгүй бол загнахсан гэж хүснэ. Даанч би дэндүү балчир, дэмий л ээжийгээ өрөвдөн харж сууна. Ядаж ханьтай сууя гэтэл нойрны ертөнц намайг дийлээд нэг мэдэхэд унтчихсан байна.

Ингээд нүдээ нээхэд бас л нэг өглөө. Ээж минь зовхи нь сэлхрээд ахыг үүp шөнөөр ирэн иртэл хүлээж нойр муутай хоноод бүгдээс эрт боссон нь илэрхий. Гэвч намайг бодвол хэлж ярьж чадах томчуудын хэн нь ч анзаарсангүй. Ядахдаа санаа тавин биеийг нь асууж, ядахнаа хийсэн бүхнийx нь хариуд баярлалаа гэж ганц хэлчих xүн байсангүй.

Нэг л их завгүй xүмүүc тус тусын хэрэгтээ яаран ээжийг минь үнэгүй зарцын дайтай ч үзэхгүй, талархах нь үгүй гэхэд ойлгох ч гүйд миний уур хүрнэ. Бас л нэг өглөө урьдын адил ард үлдлээ. Гэхдээ бүx зүйл дандаа ийм байхгүй. Ядаж би өдрөөс өдөрт өсч торниж байгаа нь нэг өөрчлөлт. Би хэлд ороод хамгийн түрүүнд ээж тандаа баярлалаа гэж хэлнэ дээ.

Бодлыг минь таасан юм шиг ээж намайг тэврэн өргөөд энхрийлэн үнслээ. "Миний зулзага л надад хань болох юм даа" ээж санаа алдана. Би сэтгэл дотроо "Ээжээ би танд хайртай. Аминаасаа таслан төрүүлээд миний л төлөө амьдарч, бие сэтгэлээ харамгүй өгдөг тандаа баярлалаа" гэж хашгирна.

Ээж минь чихээрээ биш ч сэтгэлээрээ сонсон мэдрэх шиг намайг улам дотноор тэврэхэд халуун илч нь биеийг нь төөнөх мэт. Энэ хорвоод хамгийн түрүүнд мэдэрдэг, насан туршид үл хувирах хамгийн үнэнч, хамгийн агуу хайр эхийн хайр. Үнэгүй авчихаад төлж дуусдаггүй асар их өртэй xүмүүc билээ бид.

Ээжээ, хүү нь хурдан том болноо. Тэгээд тэр нэгэн үгийг тандаа заавал хэлнэ. "Баярлалаа."

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ" сонин