“Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүхийг энэ удаагийнхаа буланд урьж оролцууллаа.
-Таны төрсөн улирал?
-Нар ээсэн налгар намрын улиралд мэндэлсэн.
-Сургуулийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал... ?
-Хоёрдугаар ангид байхдаа “Номын сайн нөхөр”-өөр өргөмжлөгдөж байсан маань сэтгэлд тод байна. 60-аас дээш ном уншсан хүүхдэд олгодог байсан шагнал шүү дээ. Бас цэцэрлэгт байхдаа Японд хэвлэгдсэн “Монголын хүүхдүүд” номонд ангийнхаа охины хамт багтаж байлаа. Энэ мэт дурсамжууд олон бий.
Урлагийн замд хөтлөж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн УГЖ А.Бүтэд багшийгаа хүндэлж явдаг.
-Таны шүтдэг уул?
-Уул ус, байгаль дэлхийгээ шүтэхгүй монгол хүн гэж хаана байхав. Би ч адил. Тэр дундаа Богд хан уул, Алтан-Овоогоо шүтэж, залбирч явдаг. Жил болгон Алтан-Овоогоо зорьдог юм.
-Шүтлэг?
-Буддын шашин.
-Хайр ямар өнгөтэй вэ?
-Өнгө өнгийн цэцэг алагласан нуга ямар үзэмжтэй, тансаг харагддаг билээ, яг түүнтэй адил хайрыг ертөнцийн бүх өнгөөр төсөөлдөг.
-Бурхан, чөтгөр хоёрт юу захих вэ?
-Бид бурханд юу хэлж, захихав дээ. Бурхны заасан зам, зураг төөргөөрөө л явж байгаа учраас тэр шүү дээ. Бурхан наашаа, чөтгөр цаашаа л гэж хэлье дээ.
-Та сүнс бий гэдэгт итгэдэг үү?
-Итгэдэг. Шинжлэх ухаанаар батлагдчихсан юм билээ.
-Таны дуртай хоол?
-Ерөнхийдөө Ази хоолонд дуртай. Үндэснийхээ хоолнуудаас гэвэл гурилтай шөл, чанасан маханд
нугасгүй?
-Таны дуртай дуу?
-70, 80, 90-ээд оны ретро дуунууд, өөрөөр хэлбэл, дурсамж дуунуудыг сонсоход сайхан байдаг. Бас анх хамтлагаа байгуулчихаад дуулж байсан уран бүтээлүүдээ эргэж сонсох дуртай.
-Таны үзэн яддаг зүйл?
-Зөндөө байна аа. Ерөнхийд нь тоймлож хэлбэл, замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог, машиныхаа цонхоор хог хаядаг, байгаль орчноо бохирдуулж, голын эрэг дээр машинаа угаадаг гээд үзэн ядмаар зүйлүүд их ажиглагдах юм.
-Хэлэх дуртай үг?
-Баярлалаа. Энэ үгийг харамгүй хэлж байх ёстой гэж ойлгодог. Хүн хоорондын харилцааны том соёл шүү дээ.
-Хобби?
-Зуны цагт гэр бүлээрээ байгалийн сайханд аялах хоббитой. Бас өөрийнхөө хэрэгцээнд зориулж нүдний шил цуглуулдаг. Гэхдээ тийм ч олон биш ээ. Одоогоор 20 шахам шилтэй болсон.
-Та хэр өрөвчхөн хүн бэ?
-Өр нимгэн. Гэхдээ бас хатуурхах үедээ хатуурхаж чадна. Ерөнхийдөө туг нь тааруулчихна шүү. Би одоогоос 4 жилийн өмнө найзуудтайгаа хамтраад “За” нэртэй ТББ байгуулсан. Хорт хавдартай хүүхдүүдэд тусалж, тэдэнд амьдрал, аз жаргал бэлэглэхийг зорьсон нь тэр л дээ. Энэ бол миний өрөвч чанарын илэрхийлэл юм болов уу?
-Таны ширээний ном?
-Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын бүх ном бий.
-Амьдралд хар цагаан өнгө хэрхэн оршдог вэ?
-Сүлэлдэж оршдог байх. Гэхдээ цагаан нь илүү байгаасай гэж хэлмээр байна. 90:10 бол болж байна.
-Бусдад хандаж юу хэлэх вэ?
-Их л олон зүйл хэлмээр санагддаг. Гэхдээ товчхон хэлбэл, үнэнч шударга, даруу төлөв, сэтгэлээрээ байх нь л чухал байх даа.
-Нээлттэй үлдээе...
-Танай сонинг би сайн мэднэ ээ. Бидний багад Улаан-Од нэрээр гардаг байсан санагдана. Цэргүүдийн оюуны ганц талх шүү дээ. Тийм болохоор танай сониноор дамжуулж эх орноо, эх дэлхийгээ батлан хамгаалж байгаа цэрэг дайчид Та бүхнээрээ бахархаж явдаг шүү. Та бүхний хийморь үргэлж бадарч байг гэж хэлье.
Баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.
Дэслэгч Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо"
Сэтгэгдэл0
Энэ сонгуульд АН-6 МАН-13 бусад нь шинэ хүмүүс сонгогдож Шинэ хүчин гарснаар 22 жил төр баригсад олигарихуудын бүх гэмт үйлдэл илчлэгдэж ял шийтгэл хүлээж идсэн шамшигдуулсан төр ард түмний өмчийг буцаан авч ардчилал сэргэн мандаж байгалийн баялгаа зөв ашиглаж ард түмний амьдрал эрс дээшилж МОНГОЛЫН ТӨР АРД ТҮМНИЙ 60 жилийн жаргал ирэх ажгуу, Гэвч 15 толгойтой атгаалжийн хар мангас амилж төр түйвээж улс бусинуулж мэдэх төөрөгч бас байнаа, Нэр дэвшиж их мөнгөө үоэгсэд хар хор хонзогнол өвөрлөн үймээн самуун дэгдээнэ, Эмх замбараагүй байдал газар авна,Өөд нь хаясан чулуу өөрийнх нь толгой дээр аянга болон бууна, Монгол төр үгүй болно Баттуога гэдэг эрхэм сар илүү ерөнхий сайд хийхч өөрийн нөхдийнхөө хорлолд өртөнө, Олон банк дэлгүүр үйлчилгээний газрууд улс хувийн байгууллагууд тоногдож сүйрнэ, Цахилгаан ус бүгд тасарна, Хүнс шатахууны хомсдолд орж урд хойт хил хаагдана, Цэрэг цагдаа сургууль багш нар ажлаа хийж үл чадна, Шоронгуудаас олон ялтан суларч улс төрчид хууль хүчний гүйцэтгэх олон ажилтнууд амьшигтайгаар амь насаа алдана, Гадны хөрөнгө оруулагчид хөлсний цэрэг оруулснаар улс орон иргэний дайнд шилжинэ,Олон олигарихууд гадаадад зугтахыг оролдох ч гэр бүлээрээ сүйрч өмч хөрөнгөнөөсөө салж амь насаа алдана, Эх орны эрдэнэсийн сан алт балютын нөөц газрын баялаг гадныхны гарт орно, 2012 оны 12-р сард БНХАУ-ын тусламжийг ард түмэн хүссэнээр Монгол улсад автономит өөртөө засах эрх бүхий төрийг сэргээж Хятадын баруун хойт муж болно, Хуучин нэр хүнд бүхий улс төрч Монголын ерөнхийлөгч болно, Монголын талаар Хятад улс тусгай бодлого боловсруулж хэрэгжүүлснээр Барууны ашиг сонирхол хөсөрдөнө, Америк мэтийн том гүрнүүд Монголын төрд шургуулсан гар хөлүүдээ тусгай шалтгаанаар өөрсдөө устгана, Байгалийн баялгийг 2 орны хэрэгцээнд ашиглаж Багануур Дархан Зуунмод Улаанбаатарыг нийлүүлсэн асар том хот 1 жилийн дотор бий болно, Монголчуудад газрын баялгаас ашиг хувь оногдохгүй ч улс орон өндөр хурдацтай хөгжиснөөр бүх Монгол хүнийг орон сууцаар үнэ төлбөргүй хангаж цалинг 5000 орчим доллар болно, 2013 оны эхний хагасд багтаж 7-р сарын 1-ний хэрэг Зоригийн хэрэг Алт дилер Айбекс 17 чингэлэг спирт цагдаагийн дарга нарыг шийтгэсэн хууль бус үйлдэл 5 хүний амь нас хөнөөсөн хэрэг 2012 оны сонгуулийн будилааны хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж олон хүн төрийн хуулийн хатуу цээрлэл хүлээнэ, Хятад болон Шинэ Монголын тагнуулчид гадаадад оргон зайлсан зальт этгээдүүдийг илрүүлж устган гадны банкинд хадгалуулсан асар их балют алт эрдэнэс урлагийн бүтээл үнэт зүйлсийг эх оронд нь авч ирнэ, Хууль бусаар хөрөнгөжсөн өмч хувьчлалаар завсан олон хүний хөрөнгийг хурааж улсын оролго болгоно Хятад улс Коммунист намын зөв мэргэн бодлогыг дэлхийд харуулах зорилгоор Монголыг асар хурдан хөгжүүлж жаргалын орон болгох ч бид бас АТГААЛЖИЙН ХАР МАНГАСЫГ амилуулахгүй л байвал зүгээрсэн, Монгол түмэн шударга үнэнчээр төрөө төвхнүүлж чадвал МАНГАС ч БАС АМИЛАХ ЧАДВАРГҮЙ юмаа, Дээд тэнгэртээ мөргөцгөө Монгл түмнийг ТЭНГЭР ӨРШӨӨГ ТЭНГЭР ӨРШӨӨГ ТЭНГЭР ИВЭЭГ,,, ИЛГЭЭСЭН ЗАХИАСЫГ ДАМЖУУЛЛАА МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАХИАС ИЙМ БАЙНА