sonin.mn
Нэгэн шүлгийн түүхээс
 
ИВАН БУНИН “Тосгоны гуйлгачин”
 
Энэ бол түүний анх хэвлэлд гарч, олон түмний сонорт хүрч, түүнийг шүлэг бичдэг болохыг нь таниулж, шүлэг болон зохиол бичих их урам зоргийг өгсөн шүлэг юм. Хэдийгээр үргэлжилсэн үгийн зохиолч хэмээн дэлхийд алдаршсан ч оросын мундаг яруу найрагч гэдгийг нотлох тийм онцгой хувь заяаг авч ирсэн шүлэг юм. Тийм ч учраас зохиолч: - Таны мартагдашгүй дурсамж...? гэхэд
 
-Анхны шүлэг... гэж хариулаад “Анхны шүлэг гарсан сэтгүүлийг тэврээд хөл газар хүрэхгүй гэрийн зүг алхаж явсан тэр баярт мөч огт санаанаас гардаггүй юм. Шүлэг зохиолоо бичих гэж төдийлөн үзэг цаас барьж суудаггүй байлаа. Хөдөө тосгоноор хэсэж, үзсэн харснаа тэмдэглэнэ. Гэхдээ энэ бүгдийг хэн нэг хүнд уншуулах гэж биш зөвхөн өөртөө зориулан бичнэ. Түүгээр ч барахгүй ах Юлидэтдээ хүртэл үзүүлдэггүй байсан. Их тэнэсэн, их ч юм бичсэн. Хүмүүсийн амьдрал шувуудын жиргээн, цэцэг навч, гол усны сэржигнэх чимээ хүний сэтгэлийг аяндаа хөглөдөг юм билээ” гэж их зохиолч Иван Алексеевия Бунин анхныхаа шүлгийг хэрхэн бичсэн тухайгаа өгүүлжээ.
 
Бунин Орос орондоо хязгааргүй хайртай, даарч бээрсэн болжмор, зовж шаналсан хүн хараад сэтгэл гүнээ эмзэглэдэг байв. Тиймээс ч тэр үй олон хүний амь насыг хороосон хувьсгалын цуст жилүүдийг тэв-чиж чадсангүй. 1920 оны намар Одессын усан буудалд гурав хоног зогссон Грекийн далбаа бүхий Францын хөлөг онгоц зангуугаа өргөснөөр Бунин Орос орноо үүрд орхин гарсан юм. Дүрвэж гарсан анхныхаа жил тэр юу ч хийсэнгүй. Юм ч бүтээсэнгүй.
 
“Орос орноо санаж байна, ах Юлидэтээ санаж байна Гэвч цус асгаруулсан хуарангийн коммунизм Троицкий болон түүний нөхөд надад хэрэггүй” гэж хэлжээ.
 
1933 оны намар дэлхийн утга зохиолын дээд шагнал- Нобелийн шагналыг Оросын их зохиолч Иван Алексеевич Бунин хүртжээ гэсэн баярт мэдээ дэлхий дахинд түгэх энэ мөчид тэрвээр Францад амьдарч байсан. Дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хуудсанд Бунины нэр тодорч, сэтгүүлч сурвалжлагчид бүгд түүний зүг хараа сунгаж байлаа. Харамсалтай нь тэдний дунд Оросын нэгч сэтгүүлч байсангүй. Түүгээр ч үл барам “Пролетарийн аугаа их дуучийг гадуурхаж орох оронгүй гуйлгачинд олголоо” хэмээн хэвлэл мэдээллийнхэн хороо руу дайрч давшилж байв. Бунин хагацаж, харуусаж, зовлон бэрхшээл дунд амь-дарч байсан ч эцсийн амьсгал хурааж насан өөд болох хүртлээ Орос орныг сэтгэл зүрхэндээ тээсэн аугаа их суу билэгтний нэг билээ. Тэр даарч, өлсч насбарсан. Түүнийг оросын үндэстний үзэлт зохиолч хэмээн сүүлдээ барууныханч нэг их авч хэлцээгүй түүнийг эргэн орос орон амьдруулсан. 1953 он хүртэл тэрээр ЗХУ-д маш хаалттай зохиолч байв. 1954 оноосхойш хамгийн иххэвлэгдсэн зохиол болсон юм. Түүний үргэлжилсэн үгийн үг хэллэг орос хэлний баялаг сайхныг өгүүлдэг хэмээн үздэг. Гадаадад байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлж байлаа. Түүнийгээ “Окаянние Дни” “Гай түүтгэртэй өдрүүд” гэж нэрлэн тусгай ном болгон хэвлүүлсэн. Энэ нь 90-ээд оны эхээр орос эх оронд нь хэвлэгдсэн юм. Иван Бунин бол өөртөө ч нийгэмтэйгээ ч маш их зөрчилтэй зохиолч хэдий ч өөрийнхөө үзэл бодол үйл хэрэгт нэн тууштай хүн байсан. Тийм учраас залуу цагтаа хэлсэн “би алт биш учраас хүн бүхний нүдэнд гоё харагдаж би бас заавал хүн бүхэнд таалагдаж байх албагүй” гэж хэлсэн зарчимдаа тууштай байж чадсан юм.
 
Тосгоны гуйлгачин Энэхүү шүлэг нь 1995 оны 1-р сарын “Хөх толбо” сонины №1-д анх удаа монголд хэвлэгдсэн юм. Бие дааж англи орос хэл үзсэн Найдангийн Батмөнх ор сураггүй алга болох хүртлээ олон зүйлийг орчуулсан нэн ялангуяа газар газраас ирсэн гадаадын тэнүүлчдийг даган явдаг байлаа. Тэр өөрөө бас гэр оронгүй эхнэр хүүхэдгүй өмссөн хувцастайгаа байсаар хаяа идээнийхээ дээжийг тасралтгүй хүртэж гудамжинд хонж байгаад тэр өвлиин тэсгэм хүитэнд ' их цэвэрлэгээнд орсон гэсэн яриа байдаг. Цогзолын Ганхуяг, Алмас Батбаяр гээд олон олон зохиолч сэтгүүлчид ор сураггүй болсон. Тэд эргэж ирсэнгүй. “Ертөнц” сонины Адьяасүрэн “Залуучуудын үнэн” сонин Тогмидын Даваадорж, нэрт шог зураач Чулуун, зохиолч яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Уянга гээд л сураггүй бологсод зэл залуу насандаа учир битүүлгээр амь үрэгдсэн юм. Тэдний дурсгалыг хэн ч хэзээ ч хүндэтгээгүй. Зүгээр л алга болсон.
 
            ДЕРЕВЕНСКИЙ НИЩИЙ 
 
(Первое напечатанное стихотворение)
В стороне от дороги, под дубом,
Под лучами палящими спит
В зипунишке, заштопанном грубо,
Старый нищий, седой инвалид;
 
Изнемог он от дальней дороги
И прилег под межой отдохнуть...
Солнце жжет истомленные ноги,
Обнаженную шею и грудь...
 
Видно, слишком нужда одолела,
Видно, негде приюта сыскать,
И судьба беспощадно велела
Со слезами по окнам стонать...
 
Не увидишь такого в столице:
Тутуж впрям истомленный нуж-дой!
За железной решеткой в темнице
Редко виден страдалец такой.
 
В долгий век свой немало он силы
За тяжелой работой убил,
Но, должно быть, у края могилы
Уж не стало хватать ему сил.
 
Он идет из селенья в селенье,
А мольбу чуть лепечет язык,
Смерть близка уж, но много мученья
 
Перетерпит несчастный старик.
Он заснул... А потом со стенаньем
Христа ради проси и проси...
 
Грустно видеть, ка много
 
страданья И тоски и нужды на Руси!
 
         X           X                X
 
Замаас зайдуухан царс модны дэргэд
Зулай цоргин шарах нарны илчэнд
Үрчийтэл нөхсөн зэвхүүн дээлтэй
Өрөөл татанхай өвгөн дугжирна
 
Эцэж туйлдсан хөөрхий өвгөн
Эзгүй газар амрахаар хэвтэнэ
Цуцсан хөл, нүцгэн цээжий нь
Цоргих нар хорстол нь шарна
 
Орчлонгийн зовлон өвгөнд барагдсангүй
Орох орон ч түүнд олдсонгүй.
Халамжгүй хорвоод оромжгүй гансрах
Хатуу тавилан л харин заяажээ.
 
Гачлан зовлонд ингэж туйлдсан хүнийг
Ганган хотын гудамжинд та харахгүй
Гяндан шоронгийнх нь харахгуй сараалжинд ч
Ганц нэгхэн л хааяа харагддаг
 
Туулсан амьдралын үүрсэн зовлон
Суусан хүчийг нь үгүйртэл шавхжээ
Үхлийн босгыг алхая гэсэн ч Үнэхээр түүнд тэнхээ дутжээ.
 
Тоост орчлонгоос энэрэл хайр амандаа шивнэн
Тосгоноос тосгонд хэсүүчлэн яваа
Үйлтэй өвгөнд үхэл ойрхон ч
Үзэх зовлон үнэхээр их ээ
 
Исүс Христос буяныг бодож юм хайрлаач...
Ингэж шивнэн нойрноосоо тэр сэрнэ
Орос хүн чамайг би харж байна.
Орчлонд чи юутай гунигтай, юутай гачлантай.
 
Орчуулж бэлтгэсэн Найдангийн БАТМӨНХ
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин