sonin.mn

 
Хэдийгээр гэр бүлийн тогтвортой байх эсэх нь хосууд хоорондын харилцаанаас ихээхэн хамаарах хэдий ч гэрлэлт албан ёсны байх нь улам баттай гэр бүлийг нийгэмд бий болгодог. Залуу хүн бүхэн хуримаа хийн, гэрлэлтээ батлуулж, үр хүүхэдтэй болоод сайхан амьдрахыг мөрөөддөг. Гэтэл сүүлийн үед манай залуус хамтран амьдрагч хэмээх нэрийн дор баталгаагүй гэр бүлийг олноор үүсгэх болжээ. Тэгвэл хамтран амьдрах нь өнөөдрийн нийгэмд гэр бүлийн нэг хэлбэр болж чадах уу? Энэ нь гэр бүлийг тогтвортой бат бэх байхад нөлөөлөх үү? Бид энэ дугаарынхаа “Хэлэлцүүлэг ” буландаа энэхүү сэдвийг хөндөн уншигчдынхаа санал бодлыг хургэж байна.


Тамир 24 насшай, эрэгтэй

Дэлхий даяар чөлөөт секс, чөлөөт амьдрал тархаж байгаа үед гэр бүл болж, эхнэр хүүхэдтэй болно гэдэг бол хоцрогдсон сэтгэлгээ. Магадгүй 1990 оноос өмнө амьдарч гэр үед бид одоогийнх шиг залуу байсан бол арай өөр бодолтой байх байсан байх. Яагаад гэвЭл тэр үед хүн бүр нэг нэгэндээ үнэн сэтгэлээсээ хандаж, итгэж, бие биенээ хүндэтгэж гэр бүл гэдэг тухайн үеийн хүмүүсийн хувьд хамгийн нандин зүйл байсан. Бас гэр бүл гэдэг ямар их хариуилага, үүрэгтэй байдгийг хүн бүр ухамсарлан ойлгодог түүнийхээ төлөө хичээдэг, сайн сайхан аз жаргалтай амьдрахыг боддог байсан. Гэтэл одоо 1990 оноос хойшхи энэ нийгэмийн үзэл суртал, хүмүүсийн ярьж байгааг ажиглаад үзвэл хуучин итгэл үнэмшилээс шал эсрэг болж хувирчихжээ. Энэ нийгэмд бие биенээ хууран мэхэлж, араар тавих, эсвэл хэн нэгнийхээ хөдөлмөрийг шулж нөгөө нь зүгээр тэжээлгэх, эсвэл эд хөрөнгө мөнгийн төлөө хайртай гэж дүр эсгэх, зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч баигаа аятай. өдөр бүрийг зугаа иэнгэлээр өнгөрүүлэх гэр бүлүүд маш олон байдаг. Тийм амьдрал зохиох эхнэр нөхөр гэр бүл гэж явсанаас эсвэл насаараа ганиаараа амьдрах, эсвэл өөрийнхөө үзэл бодолтой адилхан хэн нэгэнтэй хамтран амьдрах нь илүү дээр юм .шиг санагддаг. Хүүхэдтэй байхын ч хэрэг байхгүй. Яагаад гэвэл миний хүүхэд ч ялгаагүй ийм аймаар бие биендээ итгэж болохгүй нийгэмд амьдрах болно шүү.


Ганхуяг 30 настай, эрэгтэй

Гадаадын олон оронд залуус бие биедээ дурлаж, бие биенээ сонгосон хэдий ч цаашдаа гэр бүл болж нэгдэн амьдарч чадах эсэхээ шалгах гэж хэсэг хугацаанд хамтран амьдарч "туршдаг" хэв маяг бий. Тэд хэсэг хугацаанд хамтран амьдарч үзээд, боломжтой мэт санагдвал гэр бүл болцгоож, боломжгүй гэж үзвэл бие биенээсээ уучлал хүсэн, салж одоцгоодог. Гэр бүлийн өөрийн гэсэн дэг жаягтай Монголчууд бидэнд энэ үйлдэл нь "гажиг", байж боломгүй зүйл мэт санагдаж байсан ч, даяаршиж буи өнөө цагт Монгол залуус маань энэ хэлбэрийг сонгох болсон нь нууц биш. Аливаа зүйл сайн муу хоёр талтай байдагчлан, энэ үйлдэл зарим залууст зөв сайн "туршилт" болж байгаа бол нөгеө нэг хэсэгт нь "зугаацах тоглоом" болж ч байгаа. Гэхдээ энэ бүхний эцэст залуучууд юуг хамгийн сайн ухаарсан байх ёстой вэ гэвэл гэр бүлийн үнэ цэнэ, утга учир юу болохыг ойлгож, өөрийнхөө сонголтондоо харамсахааргүй амьдрах явдал юм.


Осорбаяр 27 настай, эрэгтэй

Хэн нэгнийг сайн таньж мэдэхгүйгээр хамт амьдарна гэдэг хэцүү. Бас хүнийг богинохон хугацаанд таньж, гэр бүл болох шийдвэрийг гаргана гэдэг бүр ч амаргүй. Ихэнх салж байгаа гэр бүлийн дунд үзэл бодол таарахгүйгээс болсон нь нилээд их байдаг. Дараа нь өөр бусад олон шалтгаанууд байдаг байх л даа. Хамгийн чухал нь бие биенээ зөв таньж сайн муугаа мэдэлцэж, хэн хэнээ ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болохын тулд багагүй хугацаанд хамт амьдарч хэдэн жилийг өнгөрүүлж яагаад болохгүй гэж. Манай залуучууд хамтран амьдрах гэдгийг хэтрүүлж ойлгодогоос, эцэг эхчүүд ахмад настангуудын дунд шинэ үзэгдэл болохоор хүлээн зөвшөөрдөггүй болохоос гадаадад бол өөр шүү дээ. Магадгүй хэдэн жилийн дараа шал өөр болох байх л даа.
Хүмүүс үүнийг зөвөөр хүлээн зөвшөөрч залуучууд ч гэсэн арай өөр өнцөгөөс харж эхлэхээр энэ бол байдаг л зүйл гэж хүлээн зөвшөөрөгдөх байх. Одоо бол хүмүүс арай л хүлээн зөвшөөрөх болоогүй байна.


Уянга 38 настай, эмэгтэй

Сүүлийн үед гэр бүлийн дунд асуудал маш их байдаг болжээ. Ялангуяа залуу гэр бүлийн дотор асуудал их байгаа нь гэр бүл салалт нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Өнөөдөр залуучууд тогтвортой аз жаргалтай гэр бүл зохион гэж ярихаасаа илүүтэй хамтран амьдрах, түр зуурын харилиааг илүүд үзэж байгаа нь нууи биш. Зарим нэг гэр бүл болж байгаа залуучууд дэндүү яарснаас удалгүй сэтгэл санаа нийлэхгүй салах үзэгдэл их байна. Энэ нь нэг талаар хамтран амьдрах нь зөв ч юм шиг бас нөгөө талаас нь харахаар гэр бүлийн үнэ иэнэ залуучуудын дунд маш их алдагдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Залуу гэр бүл, залуучуудад үлгэр дууриал үзүүлэх хүмүүс ч алга, үнэн зөвийг ялгаж яриад өгөх найз нөхөд, хамт олон ч алга. Наад зах нь гэр бүлийн боловсрол, суурь хүмүүжил гэж бараг байхгүй болсон нь үүнд хамгийн их нөлөөлж байна. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд гэр бүл баталгаатай байх хэрэгтэй юу эсвэл хэсэг хугацаанд хамтран амьдарч цаашид гэр бүл болох уу гэдэг аль нь зөв болохыг хэлэх аргагүй болсон.


Саранчимэг 30 настай, эмэгтэй

Хамтран амьдрагчдыг яаж гэр бүл гэж үзэхэв дээ. Гэр бүл, хамтран амьдрагч гэдэг чинь хоёр өөр ойлголт тэс өөр зүйл шүү дээ. Нэг нь албан ёсоор баталгаажсан харин нөгөөх нь хосууд бие биенээ илүү таньж мэдэхийн тулд хамт амьдарч байгаа зүйл шүү дээ Хүмүүс нэг нэгнээ таньж хамт хэсэг хугацаанд амьдарч сайн мууг нь мэдэх нь тийм ч  муу зүйл биш л дээ. Гэхдээ л тэглээ гээд баталгаатай гэр бүл болж байгаа нь хэд бол гэдэг нь сонин. Минийхээр залуучууд ихэнхдээ л сонирхолын журмаар л ийм сонголт хийдэг болов уу гэж бодож байна. Хэн нэгнийхээ өмнө үүрэг хүлээхгүй, бас нэг нэгнийхээ асуудалд оролцохгүй зөвхөн сексийн хамтрагч байх сонирхол нь давамгайлдаг байх. Зарим хүмүүсийн хувьд удаан хугацаанд хамт байсан болохоор бие биедээ дасаж гэр бүл болдог л байх. Аль ч сонголтыг хийсэн байлаа гэсэн хамгийн эцсийн үр дүн нь тухайн хүний хувьд харамсахааргүй зөв байх чухал.

Бэлтгэсэн К.Ариунтуяа

Эх сурвалж: "Эрчүүд ба эрүүл мэнд"