sonin.mn


МУГЖ С.Жавхлан өөрөө үгийг нь зохиосон "Би тэвчихгүй" нэртэй дууныхаа клипыг бэлэн болгожээ.
БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга байсан Ю.Цэдэнбалын гэгээн дурсгалд зориулсан уг дууны клипыг хийж дуусмагцаа дуучин С.Жавхлан хэвлэлийн бага хурал хийлгэж , "ТВ-9" телевизээр нэвтрүүлснээс хойш дахин ямар ч телевизийн сувгаар уг бүтээлийг гаргахгүй байгаа аж.
Үүнд С.Жавхлан ихэд эгдүүцэж яваа бөгөөд "Болохгүй бол төв талбай дээрээ хөгжим зоогоод түмэн олондоо дуугаа хүргэсэн ч чадна" хэмээн найз нартаа ярьсан гэнэ.
Дашрамд дурьдахад Бөхмөрөн сумынхантай хамтран уурхайн үйл ажиллагааг зогсоосон тэмцлийнхээ дараа МУГЖ С.Жавхлан Ю.Цэдэнбалын үйл хэргийг нэр төртэй үргэлжлүүлнэ хэмээн нутгийнхандаа амлажээ.

О.Чулуунбилэг