
Эрт урьд цагт саруул талын дэнжинд сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гэнэ. Энэ аймагт Хөлөн нэртэй гэсэн гоо үзэсгэлэнт бүсгүй сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр Буйртайгаа хамт амар жимэр амьдарч байв.
Гэвч нэгэн өдөр арван таван толгойтой атгар хар мангас, сэр сэр салхи татуулан, бүр бүр хур оруулсаар, тэнгэрийн хаяанд улаан тоос татуулан тал нутагт ирж, Хөлөн охиныг булаан, гол мөрнийг нь ширгэтэл сорж гай зовлон тарьжээ. Буйр хүү дурлалт бүсгүйгээ аврахаар мангасын араас олон хоног нэхэн хөөсөөр мориныхоо нурууг амраах гэж эмээлийг аваад түр зүүрмэглэжээ.
Тэрхэн зуур түүний зүүдэнд хайртай охин Хөлөн нь үзэгдсэн бөгөөд мангасаас айхгүй эсэргүүцэж байгаад нь хилэгнэн, сараалан цэцэг болгон хувиргаад гал наранд шарж үйлийг нь үзэж байх юм гэнэ. Буйр залуу энэ байдлыг хараад амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр хийхэд цэцэг тэр доороо Хөлөн охины мөн биед хувилав гэнэ.
Гэвч нөгөө мангас хайрт бүсгүйг нь дахиад л булааж аваад зугтаан оджээ. Буйр хүү мангасыг элдэн хөөж дарж чадсан ч Хөлөнгөө олж чадсангүй. Тэгээд мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналж явтал хүмүүс түүнд Хөлөн охин мангасын дарлалыг тэвчихээ байсандаа нуур болон хувирсан гэдгийг хэлж өгчээ.
Буйр үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрд хамт байна гэж үсрэн нууранд оржээ. Түүнээс хойш Хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон гэдэг. Түүнийг Буйр нуур гэдэг болсон байна.
Эх сурвалж: "Ганзам" сонин
Сэтгэгдэл(8)
одоо энэ хөлөн нуур хятадын талд үлдсэн.хятадууд болон баргууд түүнээ далай нуур гэдэг.харин монголд буйр нуур нь үлдсэн.хэрлэн гол хэнтий нуруунаас эх авч ар монголын нутгаар 1090 км урсаад дорнод аймгийн хэрлэнгийн заставаар монгол улсын дархан хилийг зөрчин дахин 247 км давхиад хөлөн буюу далай нуурт 100% хувь цутгаад зогсдог жаахан эх оронч биш гол л доо.монгол улсад дусал ус үлдээдэггүй энэ голын урсаад өнгөрөх урсгалыг харчихаад зарим хүн энэ миний гол гэдэг.гэтэл яс юман дээр ус нь хятадынх урсаж харагдадаг зэрэглээ мэт ус монголынх.мэдээж ус урсдаг ховил газар шороо нь монголынх юм.манай хэнтий аймгийн ганц нэг хүн хэрлэн голын ус хятадынх гэдгийг мэддэггүй юм билээ. хэрлэнгийн ус хятад ус нь урсдаг гуу жалга хөндий газаар шороо нь монголынх шүү.одоо мэдэв үү?
Tegvel govi ruu tatah heregtei
Ямар тэнэг лалар энийг бичээ вээ.Хужаагийн шээсийг алнаа.Чаддаг юм бол утсаа үлдээ
govid usgui hataj baigaa humuustee taliig ni ch gesen uguh l heregtei dee. tertei tergui hujaa ruu ursaad garchihaj bgaa shde
Ekh yrsgal n mongoldoo baikhad teneg khyjaagiin sheesnyyd gol ysiig maani khyrtel kharaaj doromjlokh yum khyjaagaas gol yrsaj irvel eostoi shees l yrsaj irnedee
Элбэгдорж Энхбаяр хоёр нуур болох болов уу Үгүй байхаа Нэг нь атигар биетэй атгаалжийн хар мангас болох байх
Хэрлэн голоос нэг дусал ус Монгол улс болон Монгол хүн хэрэглэдэггүй харин ганц нэг хүн усанд орж хаа нэг малаа усалж хивсээ угаадаг.Хэрлэн гол 1090 км урт хамгийн багаар 5 метр өргөн 2 метр гүн. Ийм их ус 7 хоног бүрт хэнтий нуруунаас урсаад Дорнод аймгийн Хэрлэнгийн заставаар Монгол улсын Дархан хилийг Хулгайгаар сэм даван үүрт Хар хятадын өмхий ам салтаа саамаа угаадаг ус болон оддог.Монголчууд хятадуудаас усны талаар нэг юаньч авч чадалгүй өдий хүрлээ.Одоо энэ Хэрлэн гэдэг монголоос урсдан хятадруу ордог уснаас жаахан ч гэсэн татвар авахсан.Ядаж урсацыг нь багасгахгүйгээр жааахаан ус говьруугаа урсгаж монгол улсын бүтээн байгуулалтанд нэмэр болохсон. хятадруу долоо хоног бүрт ийм их ус гардаггыг мэддэг мөртлөө худлаа мэдээгүй царайлж худлаа миний гол гэж худлаа чалчих амьтад бол угтаа хар хятадуудын гар хөл мөөн.имй юмсын хэрлэнд бөөнөөр нь живүүлж хятадруу урсган гаргах хэрэгтэй.имй урвагчид монголын газар шороонд нойрсох эрх байхгүй.
Гайхалтай