Австралыг Сиднейн театр, АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөө, Францыг Парис хотын Эйфелийн цамхаг, Японыг Токио хотын Тэнгэрийн мод цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тухайн оронд очсон хүн бүр түүнийг нь заавал үздэг уламжлалтай. Тэгвэл манай улс ч удахгүй тийм бахархалтай болох нь.
Төв Азийн цээжнээ, Монголын Улсын нийслэл Улаанбаатар хотноо Морин хуур цогцолбор сүндэрлэн босох гэж байна. Цогцолбор Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт сүндэрлэнэ. Уг барилгын төсөл 2013-2017 оны хооронд хэрэгжих бөгөөд одоогийн байдлаар зураг, төсөл нь батлагдчихсан байна.
Уртын дуу, Хөөмий, Морин хуур бол Монголчуудын эртнээс уламжлагдаж ирсэн соёлын гайхамшигт өв их эрдэнэ. Тиймээс үндэсний өлзий билэг, өрнөн дэгжихүйн хийморь болсон морин хуур хөгжмийг монгол үндэсний бахархал болгон мөнхжүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор морин хуур хөгжмийн зэмсэгийн хэлбэртэй, 300 гаруй метр өндөр цогцолбор барих төслийг “Морин хуур тауэр” компани хэрэгжүүлж байна.
Монгол соёлын молор эрдэнэ Морин хуур цогцолбор сүндэрлэн боссоноор дэлхийн орчин үеийн өндөр барилгуудын тоонд багтаж, Монгол орны нэрийн хуудас, бахархал болох төдийгүй, үндэсний өв соёлоо хүндэтгэн дээдлэх соёлын их өргөө болох нь зүйн хэрэг юм.
Морин хуур цогцолбор өндрийн хэмжээгээрээ Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин том, Эффелийн цамхагтай эн зэрэгцэх гэдгээрээ бас онцлогтой. Мөн 90 гаруй мянган шоо метр талбайтай бөгөөд морин хуурын толгойн хэсэг, дээд доод чих, иш, цар, суурь, гадаад талбай гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэх буюу яг л морин хуур ямар байдаг тийм л хэлбэртэй.
Хуурын толгойн хэсэгтээ шүншигтэй, чихний хэсэгт алсыг харах битүү шилэн тавцан, ишний хэсэгт мөнгөн аяга хэлбэртэй ресторан байхаар зураг төсөл нь батлагджээ. Харин царын хэсэг 30 давхар бөгөөд гадна ханыг төгсгөлгүй үргэлжлэх түмэн наст хээгээр чимэж, суурь хэсэгт автомашины битүү зогсоолыг бий болгоно.
Энэ мэтээр монгол уламжлал, соёл, зан заншил дээр тулгуурлан Монголын онцлогийг илэрхийлсэн бүтээн байгуулалтыг хийхээр зорьж буй. Цогцолборын нэгдүгээр давхарт Молор эрдэнийн морин хуур шүтээн хөшөөг босгохоос гадна морин хуур чуулгын орчин үеийн концертийн танхим, морин хуурын түүхийн музей байгуулахаар зэхэж буй юм.
Барилгыг барьж эхлэх төслийн явц нь батлагдсан бөгөөд төлөвлөгөөний дагуу энэ онд эхлүүлсэн төслийн эхний бэлтгэл ажил дуусчээ. Төслийг Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөний эх загвар, Их Майдар цогцолборын зураг төслийг зохиосон УГЗ, зураач Д.Эрдэмбилэг гуай санаачилжээ.
Уг цогцолборыг барихад урьдчилсан тооцоогоор 300 сая орчим ам.доллароор сүндэрлэх нь. Төслийн санаачлагыг МУын ерөнхийлөгч ч дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Мөн “Өндөр барилга, хотын байгууламжийн зөвлөл” (CTBUH) хэмээх олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах юм байна.
Үүний учир нь дэлхийн хэмжээний томоохон байгууламж учраас гадны туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаж буй. Энэхүү цогцолбор баригдсанаар Монгол үндэсний өв уламжлалыг үзэж сонирхох гадаадын жуулчдын тоо нэмэгдэж Монголын эдийн засагт зохих хувь нэмэр оруулж, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт болох нь ойлгомжтой.
Учир нь дээр дурьдсанчлан АНУ-ын алдарт Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин том, Эйфелийн цамхагтай эн чацуу, нүсэр байгууламжтай барилга бөгөөд 500 гаруй ажлын байр шинээр бий болгох юм.
Хамгийн гол нь олон улсын барилгын стандартын шаардлага хангасан томоохон бүтээн байгуулалтыг байгуулсанаар Монголын залуу үеийнхэн бахархах нэгэн өргөөтэй болж, Монгол орны содон дүр төрх гадаад улс орны сонорт хүрнэ.
Д.Тэмүүлэн
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Ter mungu nn bgaa Bol hiih l Shou tuilshrahdaa garguud boljee Yum uzeegui yaduu ulsiin zan bhshuu
Сайн байцгаана уу? Энэ ч тун сайхан эд болохдогоо. Бид сүрлэг барилга байгууламж байгуулж хараахан байгаагүй болохоор энэ талаарх туршлага дадлага арвинтай бусдаасаа дэм авана гэдэг тун онож. Болж бүтээд, ашиглалтад орохоор нь нүдээ баясганаа. Дашрамд, энэ мэтчлэн өөрсдийнхөө аж төрөлтийн нарийн нандин бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүдээ байгуулаад байвал ч "гоёдоо".
Hiij buteej ehlee ch ugui baij bitgii gaihuulhaa ehendee tavij baigaach ee, hiisen umaa yari za uo!
Ene budnii soyol ulamjiliig iltgesen baiguulamj tm uchiraas buh setgel zurheerei handah heregtei barigdasanii daraa zaawal ochij uznee Harin bi uund ene duutseh baiguulamj barih bolnoo
saihan bnaa amjilt amjilt