sonin.mn

 

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Алтантуяаг "Ану хатан" түүхэн жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллах болоход итгэх нэгэн байхад эс итгэх хүн бас байсан. Юутай ч тэр энэхүү киноныхоо ард гарсан төдийгүй "Academy awards" наадамд шилдэг найруулагч номинацид нэр дэвшсэн.  
 
 
Харин тэр энэхүү наадмын улаан хивсний ёслолд их сонин хувцасласан харагдана лээ. Тодруулбал драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг "Гэгээн муза" наадамд жүжигчин А.Ганчимэгийн өмссөн даашинз шиг торон хар даашинз өмссөн байсан.
 
 
Ганчимэг залуу охин бас гоо үзэсгэлэнтэйн дээр төгс галбиртай юм болохоор тэрхуу даашинз үнэхээр сайхан харагдаж байсан. Харин Алтантуяа нас тогтож байгаа эмэгтэй. Тэгээд ч хоёр Ганчимэгийг нийлүүлсний дайтай мярайлаг болохоор үнэндээ энэ даашинз утгаа алдчихсан харагдсан.
 
 
Ямар сайндаа л хажууд зогссон үл таних нэгэн "Алтантуяа өөрийгөө Ганчимэгтэй адилхан гэж бодсон юм байх даа. Барьцаж байгаа юм шиг яасан сонин хувцасласан юм бэ" гэж шивнэж байхав. Нээрээ олон нийтийн өмнө тэр тусмаа улаан хивсний ёслолд оролцохдоо маш бодлоготой хувцаслахгүй бол олны элэг доог болох байх шүү, урлагийнхаан.
 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”