Хубилай хаан бол Хятадыг бүрэн эзлэх дайныг биечлэн удирдсан цэргийн авьяас төгс жанжин юм. Түүнийг Монголын нийслэлийг Бээжинд шилжүүлсэн, алтан ургийн хаан ширээг хууль бусаар авсан хэмээн шүүмжилдэг ч тэрбээр Ази тивд байгаагүй аугаа их эзэнт гүрнийг байгуулсан билээ.
Түүний байлдан дагуулал Хятад гүрнээр зогсохгуй Вьетнам, Бирм, Индонез, Ява Суматрын арал хүрч байв. Мөн Японыг эзэлж авахын тулд хоёр ч удаа далайн усан флот хөдөлгөж байлаа. Хубилай хаан хатуу хууль цаазаар Юань гүрнийг захирч байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Тухайлбал, Юань гүрний нийт хун амыг дөрвөн зэрэглэлд хувааж байв. Үүний нэгд, монголчууд, хоёрт өнгөт нүдтэнүүд (дундат азийн), гуравт, зүрчидүүд, дөрөвт, хятад үндэстнүүд орж байв. Хүн амыг ийнхүү зэрэглэсэн нь хятадуудын бослого тэмцлээс сэргийлсэн хэрэг юм.
Мөн Монгол үндэстнийг хятадад уусахаас сэргийлж хатуу хууль цаазыг тогтоосон байна. Тэрбээр монголчуудыг хятад иргэдтэй гэр бүл бололцох, дотор газрын дээл хувцас өмсөж, ёс заншлыг дагах, хятад бичиг үсэгт суралцах явдлыг чандлан хориглож, цаазлах ял оноож байв.
Хубилай Юань гүрнийг 35 жил захирч, 83 насыг зооглохдоо суурьшмал соёл иргэншилтэй Хятад орныг нүүдэлчин улс хэрхэн яаж захирах бодлогыг боловсруулжээ.
Бичиг үсэг сурсан хүнийг татвараас чөлөөлж байв
Академич Ш.Нацагдорж тодорхойлохдоо "Олонд эзлэх байр суурь, эрх нөлөөгөөрөө Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд урьд хожид гараагүй" хэмээжээ. Хубилай хааны дэргэд 17 жил алба хаасан Марко Пологийн дурдсанаар тэрээр "Бие бялдар сайхан, махлаг дүүрэн, чийрэгжүү, нүүр царай туяаран гэрэлтэх нь сарнай адил, нүд нь ухаалаг агаад мойл хар, хамар нь тэгш, өндөр босоо бие хүн байжээ."
Нэрт Монгол судлаач Г.В.Вернадский судалгааны бүтээлдээ "Хубилай Хятадад засаг төр, эрх дархын хувьд тэргүүлэх хүн гэдгийг Азийн ихэнх хэсэг, Европын дорнод хэсэг, түүний эрх дархыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн хамгийн хүчирхэг, эзэгнэн хаанчлагч байсан" хэмээжээ.
Хубилай Хятад орныг эзэгнэгч аугаа их хаан байсан ч Юань гүрний бичиг үсэг, соёл боловсролд ихээхэн анхаарч байв. Тэрбээр 42 үсэгтэй, дээрээс доош нь бичдэг дөрвөлжин бичиг зохиолгон их гүрний албан бичиг болгон тунхаглаж, 169 хошуунд сургууль байгуулсан явдал нь тухайн улсын хувьд боловсролын талаар гарсан томоохон эргэлт байжээ.
1271 онд төрийн түшээ бэлтгэх зориулалттай "Хөвгүүдийн сургууль"-ийг нийслэл хотод байгуулж сургуулийн дүрэм, үзэж судлах хичээлүүдийн хөтөлбөрийг баталж, суралцагсдын тоог 1304 онд 60,1305 онд 100, цаашид 300 болгож нэмжээ. Мөн 1289 онд лалын сургууль байгуулсан байдаг.
Түүнчлэн хааны хөвүүд, ач, гуч, төрийн түшээ эрдэмт хүмүүнийг сургах "гэрийн сургууль" буй болгож, суралцах эрхийг нь нээлттэй болгосон байна. 1370 оноос "зурхайн сургууль" байгуулжээ. 1286 онд бичгийн сургуульд суралцагсдын тоо 24400-д хүрч, энэ тоо цаашид улам нэмэгджээ.
Бичиг үсэг сурсан хүнийг албан татвараас чөлөөлөх хүртэл тэтгэн дэмжиж байв. Үүний зэрэгцээгээр хятад хүн амын дунд хятад бичиг үсэг, боловсрол хөгжүүлэхийг хөхүүлэн тусалж байсан баримт бий. Юань гүрэнд боловсрол бол улсын оршин хөгжихүйн үндэс гэсэн бодлого нэлээд хүчтэй явагдаж байсан нь судалгаагаар нотлогддог.
Дэлхийн нэг жилийн хугацааг 365 хоног 2422 секунд хэмээн тогтоожээ
Мөн шинжлэх ухаан, мэдлэг оюун, ном хэвлэлийг хөгжүүлэхэд их анхаарал тавьж байв. 1278 онд "Одон орон судлах төв"-ийг захирал, долоон ажилтантайгаар од гариг, тэнгэрийн эрхэс, өдөр цаг, цагалбар сэлтийг тодорхойлох, тоод бодлого, газарзүйн ухаан, түүх бичлэг, ном зохиол туурвиж, хэвлүүлэх зорилготой байгуулж, Түвд, Хятад, Европ, Араб, Дорно дахины эрдэмтэн мэргэдийг урьж ажиллуулж байжээ.
Энэ төвийн судлаач эрдэмтдийн зохиосон "Цаг улирлын хуанли" дэлхийн нэгэн жилийн үргэлжлэх хугацааг 365 хоног 2422 секунд гэж тогтоосон нь ердөө 0.0003 хоног буюу 26 секундын зөрүүтэй байсан нь үнэнхуү гайхамшигтай.
Хубилай хааны төрийн зүтгэлтэн Марко Поло "Зурхайч нар тэнгэрийн эрхэсийн орчил, харилцан үйлчлэлийг судлаад "Ямар cap, өдөрт тэнгэр эхэлж дуугарах, салхи шуурга болох, газар хөдлөх, ширүүн бороо орох, өвчин тахал гарах, үхэл зовлон тохиолдох хийгээд дайн байлдаан, хэрүүл шуугиан, ов явуулга үүсэх зэргийг урьдчилан таамаглан хэлдэг байжээ.
Мөн тусгай дөрвөлжин хүснэгтэнд тэр жилд тохиолдох бүх үзэгдлийг тэмдэглэн уг хүснэгтээ "календарь" гэж нэрлэн, хүссэн бүхэнд нэг зоосоор худалддаг. Хэний хэлсэн таавар үнэн бол тэр нь тухайн эрдэмдээ төгс мэддэгтэй гэгдэж хамгийн их нэр хүндийг олдог" гэж дурдан бичсэн нь зурхай дэлгэрч, амьдрал аж ахуйд нэвтэрч байсныг нотолж байгаа юм.
Юань гүрэн хийгээд өвөг Монголын түүх бичлэг, төрт ёс, төрийн хүрээлэнг 1264 онд "Судар бичгийн хүрээлэн", 1271 онд "Монгол судар бичгийн хүрээлэн" нэртэйгээр байгуулжээ.
Жинхэнэ судлан шинжлэх байгууллага болох эдгээр байгууллагууд их хаад, хатад, төрийн зүтгэлтэн, түшээдийн намтар, шастир, их толь бичгүүд, хууль цаазын түүхэн бүтээл туурвин хэвлүүлж байжээ. Хүрээлэнгийн монгол, хятад, түвд, араб, перс, самгард хэлтэй олон үндэстний эрдэмтэд, соён гэгээрүүлэгчид олон арав, зуун бүтээлүүд туурвин үлдээжээ.

Юань гүрний урлаг
Тухайлбал, Чингисийн удмын "13 үеийн хааны тэмдэглэл", "Бүх хаадын он дагийн түүхэн тойм", "Зүрхний тольт", "Монгол-Хятад толь", "Арван буянт цагаан номын түүх" зэрэг алдарт бүтээлүүдийг туурвин хэвлэжээ.
Ираны "Рашид-ад-дины судрын чуулган"-г перс хэлнээс, "Эзэн богдын их сургааль", "Төрд туслах нэвтэрхий товч", "Банзрагч", "Субашид", "Панчатра", "Ачлалт ном", "Жингуаны төрийн толь", "Их суртахуй бичиг", "Долоон өвгөн одны судар" зэрэг алдарт бүтээлүүдийг хятад, түвд, уйгар, самгард хэлнээс монгол хэл рүү орчуулан хэвлүүлж байжээ.
Тогтох Чинсангаар ахлуулсан монгол, хятад эрдэмтэн судлаачид "Ляо улсын түүх", "Сүн улсын түүх", "Алтан улсын түүх" зохиолуудыг бичиж 1345 он гэхэд дуусгасан байна. "Юань улсын судар"-ыг бүтээх ажлыг гэхэд л 16 эрдэмтдийн баг гүйцэтгэж монгол, хятад, орос, франц, англи хэлээр хэвлэгдсэнийг "Судар бичгийн хүрээлэн"-гээс хийсэн ажил гэвэл зохилтой.
Урлагийг хөгжүүлэх талаар ч онцгой бодлого явуулж байв. Тухайлбал олон үндэстний дуу, хөгжим, бүжгийг багтаасан иж бүрэн цогц урлагийг хөгжүүлэх бодлого явуулсан нь амжилтад хүргэжээ. Тахилгын ёслол, ордны ёслол, төрийн хуралдайн бүжиг үүсч ихэд алдаршсан байдаг.
Хааны ордонд "Дагнасан бүжиг", "Цэргийн бүжиг", "Эрдмийн эрхэмлэхүй", "Гавьяаг тогтоохуй" бүжгүүд нэн сайханд тооцогдож байжээ. Улсын найрал хөгжим байгуулж, хөгжмийн зэмсэг үйлдвэрлэн хөгжмийн ая зохиохыг хөхүүлэн дэмжсэн "Хүндэтгэлийн дуулал" бүжиг, "Дээд амгалан" аялгуу, "Өлзий хутагтын аялгуу", "Аялгуут бүжиг" зохиогдон алдаршиж байжээ.
Улсын найрал хөгжмийн 34 хөгжимчин их хэнгэрэг, жагсаалын хэнгэрэг, модон цуур, лууны бишгүүр, бийви, ятга сэлтээр хөгжимдөн тоглолт хийж байжээ. Тогоонтөмөр хааны үед 16 бүжигтэй бүжгийн хамтлаг, 11 хөгжимтэй найрал ажиллаж байсныг "Монгол үндэстний нэвтэрхий түүх" зохиолд дурдсан байдаг. Хөгжмийн монгол зохиолч Аргуй олон арван хөгжмийн зохиол туурвиснаас 19 нь ихэд алдаршжээ.
Ч.Далай: Олон шашны 42318 хийд ажиллаж байв
Шашин шүтлэгийн талаар төрөөс будда, лал, христ, бомбо, бөө зэрэг олон шашин шүтлэг зэрэгцэн оршихыг зөвшөөрөн дэмжиж туслах, бодлого явуулж байв. Олон үндэстэн, угсаатан, хэлтэнтэй, өөрийн ёс заншилтай ард түмэн, төр цэргийн зүтгэлтэн, сайд, жанжин, түшмэд, аж ахуй, соёл урлагийн авьяастан алдартнууд байсан нь шашин шүтлэгийн ийм бодлого явуулахад хүргэжээ.
Христ шашинт Марко Пологоос гадна лал шашинт Хорезмын сайд Шаме Дд-Динь төрийн сайдаар, түвд лам Пагва улсын багшаар ажиллаж байв. Академич Ч.Далайн тооцож үзснээр 1291 оны байдлаар олон шашны 42318 сүм хийд ажиллаж байжээ.
Монголчууд буддын шашин, зурхайн ухааныг бишрэн дээдэлж байв. Хубилай хаан, түүнийг залгамжлагчид сүм хийдийг байгуулахыг дэмжин, лам нарыг албан татвараас чөлөөлөн аж ахуй, үйлдвэрлэл эрхлэхийг зөвшөөрч "Төр улс нь шашин сэтгэлийг засна" гэсэн хоёр ёсны сургаалийг мөрдөж байжээ.
Ш.Батцогт
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл0
Өөрөө өөрийгөө хаанд өргөмжилж монголын он удаан жилийн хагаралын үрийг тарьсан хүн бол Хубилай. Мөнх хаан Сүн улсыг дайлж байгаад нас барахдаа Аригбөхийг хаанд өргөмжил гэж зарлиглаад өнгөрсөн. Энэ зарлигийг Мөнх хаан өөрийн төрсөн хан хөвгүүдээр Аригбөх Хубилай нарт хэлүүлсэн боловч Хубилай хятад түшмэдийн ятгалга дэмжлэг болон хууль цаазыг зөрчин хаан болох шунахай хүсэлдээ хөтлөгдөн хятадад өөрийгөө хаанд өргөмжилсөн. Аригбөх хууль ёсоор Хархоринд хаанд өргөмжлөгдсөн. Ингээд 2 лаа байлдаж эхэлсэн. Чингис хаан монголыг нэгтгэж их армийг байгуулахдаа бүх цэргээ 99 мянганд хуваагаад өөртөө 10000 торгууд ялгаж авчихаад нийт цэргээ баруун зүүн 2 жигүүрт хуваасан. Ингэж хуваахдаа баруун чигийн овог аймгийн цэргүүдийг баруун түмэнд, төв болон зүүн чигээс гаралтай овог аймгийн цэргүүдийг зүүн түмнүүдэд хувиарласан. Угаасаа оршин амьдарч байгаа нутгийнхаа багцаагаар тэгж хувиарлахаас аргагүй. Их цэргээ хувааж байгаа, торгон цэргийг сонгож байгаа тухай Нууц товчоон судрын чуулган бүх түүхэн дээр тодорхой байгаа. Хубилайг өөрийгөө өргөмжилж байх үед ойн иргэдээс гаралтай, дөрвөд, ойрад зэрэг аймгийн цэрэг баруун түмэнд хувиарлагдаж хархорумыг сахих цэрэгт үлдсэн байсан. Отчигин ноён болон Хасарын удмын хорчин, жалайр гэхчилэн төвийн болон зүүн чигийн овог аймгийн цэргүүд хятадыг дайлах тулаанд орсон байсан. Аригбөхийн цэргийн гол хүчин нь дөрвөд зэрэг ойрад аймаг байсан нь ийм учиртай. Хубилай зүүн өмнөд азийн бараг бүх улсыг байлдаж дагуулсан боловч хойд нутагтаа байгаа Аригбөх, Хайду нарыг хүчийг бүрэн дарж чадалгүй өнгөрсөн. Өөрөөр хэлбэл тарьсан зөрчлийнхөө хожмын үр дагаварыг арилгаж чадаагүй. Аригбөхийг дэмжигч ойрадууд Хубилайг Мөнх хааны зарлигыг зөрчиж хятадтай хуйвалдан өөрийгөө өргөмжилсөн тул ёст эзэн бус гэж үзэж байсан нь цаашид Хубилайн удмынханыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь болсон бөгөөд улмаар ойрад болон зүүн монгол 2-ын зөрчил түүхийн шинэ шинэ зөрчлөөр баяжсаар байгаад 4 ойрад болон монгол гэсэн 2 тусдаа улс байгуулагдахад хүрсэн. Энэ нь яван явсаар сүүлдээ халх нар манж хятадтай хавсран ойрадыгаа дарсанаар дууссаныг бид мэднэ. Дуусах ч гэж одоо хүртэл халх ойрад гэлцэн нэг нэгийгээ доромжилон талцан байдаг явдалын үндэсийг энэхүү хубилай тавьсан юм. Өөрөөр хэлбэл Хубилайн хятадыг нэгтгэн хөгжүүлсэний үр шимийг хятад л хүртсэн болохоос өнөөдрийн бид хүртээгүй. Тэр бидэнд халх ойрад гэж хагаралдах муухай өвийг л үлдээж өгсөн хүн.
Yag unen, Hubilain gaviya bidend padgui, tuuniig Chingis haan shiitgeh baisan.
unen yumuu hudlaa buraad
Tegeed Halh-Oiradiin zorchil Hubilaigaas bolj uussen gesen uguu? Yamar eh survaljaas ene tuuhiig medej boloh ve?
Аль нэг олж уншсан юмаараа бүхнийг зөв гэж бодоод хэрэггүй ээ. Ядаж хятад түвд хэл дээр эх сурвалжийг нь өөрөө уншчихаад цэцэрхэх хэрэгтэй. Дандаа гадаадын эрдэмтдийн нэг талаас нь судалсан юм олж уншчихаад л өөрөө тэр үед байсан юм шиг бурахаа больцгоо. Д.Сүхбаатар ямар хүн байгаад хэзээ өөд болсныг ч мэдэхгүй байж та нарын Хувилай хааныг мэддэг гэж хаашаа харсан юм байдгийм. Судлаад үзвэл чи өөрөө Хувилай хааны удам байж л байгаа ш дээ.
hajuud ni haraad zogsoj baisan yum shig avch baina aa, tuuhiin unen zov, aldaatai onootoig densleed baih ni yu l bol, tertee tergui tsag hugatsaag erguulj chadahgui, buur chadsan ch tuhain tsagt hubilai haanii esreg chi bolil doo geh ard baij chadah uu, haha.
HAHAHAHA YOOOOOIIII HAJUUDN BSAN UM SHIG SH.AAH UMAA, TEGSEN INGESEN GEEL AIN MANAIHAN HUNIIG DOROMJLOHDOO GARGUUD, HAA BAISAN HEDEN ZUUNII OMNOH HUNIIG MUULJ BGA UM CHIN DERGEDEE BGAA HUNEE BOL ARGAGUI UM BNA L DAA OILGOMJTOI
Худлаа гуйвуулсан түүх байна!!! Ойрдууд Аригбөхийн харъяаны өмч байгаад сүүлдээ Аригбөхийн угсааны ноёдыг хагарал гарсанаар нъ далимдуулж алаад!!! Монголоос огт өөр тусдаа улс байгуулах гэж зүтгэсээр ирсэн!!!! Гол учир нъ үүнд л байгаа юм!! Өөөрөөр хэлбэл өөрийн эзнээ алаад оронд нъ хаан суух гэсэн увайгүй оролдлого л байсан!! Монголын түүхэн дэх хар толбо!! Тиймээс, ойрдуудын дудн Алтан Ургын хүн байгаагүй, Хувилайн удмынхныг ч, Аригбөхийн удмынхныг ч бүгдийг алж устгах оролдлого хийсэн!! Го үнэн нъ үүнд л байгаа юм!!
Oirduud Arigbohiig ashiglasan gej helj bas bolno. Gehdee Mongolchuudiin hoorondiin ul oilgoltsol iim baidalruu oruulsan. Hulgu haan Hubilain tald baisan gej medee baidag.
hubilai haan ni zov dainii bolovsruulalttai hun bsan arigboh haan bol bayd tushmeduuded mehlegden munhag bolson negen ym
Hubilai Hulgu 2-iin sanaliig sonsolgui Arigbuh haan suusan gej duulsan yum baina. Ene talaar sonin bicheerei.
Hulgu haan irand baiguulsan ulsaa zasaad zavgui ter tsag ued Monkh khaan nas barsan baidag. Hulgu Hubilaig erdem chadaliinhaa huvid haand suuh yostoi hun gej uzej baisan tuhai barimtiig tuuhiin nomond bichjee.
нээрээ хувилай сэцэн шиг Монголыг тодорхойлсон хүн өөр байхгүй. одоогийн монголын оршин тогтнож бгаа суурь бааз бүгд Хувилай хааны үед тавигдсан. өвөөгөөсө бараг илүү агуу хүн дэ
Za boli doo. ha ha ha.
юу вэ юу ч мэдэхгүй байж ичээ, хубилай урд зүгт улс байгуулж байхад энэ монголын суурь бааз гээд бгаа газарт чинь аригбөх хаан улсаа байгуулж тэмцэж явсан юм шүү дээ
hench ih ejen chingisees iluu bish za. muu malaa.
Эх хаадаа эрхэмлэн хүндэтгэж явийяа монголуудаа. Бүү дэмий цэц сэц булаалдаж хуцалдаад байцгаа.
baasnuu uh haan. hujaa shees
ХУБИЛАЙ ХАА ХАМААГҮЙТОЛОН УЛС ГҮРЭНД ДОВТОЛЖ ХҮЧ САРНИУЛЖ ЭЦЭСТ НЬ ХӨӨГДӨЖ ГАРАХ УЛ СУУРЬ ТАВИХЫН ОРОНД ГАНЦ ТОМ ЗОРИЛГО ТАВЬЖ ТЯНЖИН БООМТОД СЭТРЭН ОРЖ ДАЛАЙД ГАРЦТАЙ БОЛОХ БАЙРШЛИЙГ Л МОНГОЛД ОЛЖ АВСАН БОЛ ЮУНААС Ч ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ АСУУДАЛ ШИЙДЭЖ ӨВДҮҮЛЭХ БАЙСАН.
Хублайг хэзээч сайн хаан гэхгүй. Төр булаасан хаан. хятад,г эзлээл биз яаасын. Юан гүрэн байгуулаал биз. Тэрнээс хойш Монгол улсийг хятад,н нэг муж гэж яарвдаг болсон. Энэ үгүүлэл,г бодвол Батотгон, Даваанм 2 мөнгө өгч бичүүлээ биз. Батотгоний Сорхогтан хатний сургааль гээд бга юм байхгүы шүү дээ. Бат отгон өөрөөсөө ичмээр юм.
Ццц.д чи түүхээ унчаад чалчиж бай. Чамшиг рүмүүс гэртээ очоод авгайгийнхаа. . . . . үнэрлээд урамдаж суувал таарна.
Батотгонийг хүмүүс өмөөрөх байх. Галаарид,н блогт байгаа /сорхогтан хатний сургааль гэсэн сураггүы юманд итгэжээ/ гэсэн юм,г уншаарай.одоо Түүхч Нагаанбуу бж л бгаа
Энэ газар,н зураг худлаа зураг бн. Тэр үед Цагаадай, ил хаант, алтан орд бүгд салцан байсан. Шинэ түүхийн ном дээр юан гүрэний газрын зурагт тус тус улсууд ордоггүй. Дан ази,н улс гүрэн багтдаг. Маргах хүн байвал хамгийн сүүлийн түүх,н ном,г үзээрэй
Монголын бусад ханлигууд өөртөө засах эрх мэдэлтэй бсан гэхдээ бүгдээрээ их хаанд захирагддаг бсан шүү дэ. жил болгон их хаанд зүчи, цагайдай, ил ханы элч нар ирж их хаанд алба барьдаг бсан гэж бүх сурвалж бичигт бн шүү дэ. тиймээс Их Монгол улс 14р зуун дуустал нэгдмэл бсан гэж үзэх бүрэн үндэстэй.
Mundag xaan baijee.
mal chin yu genee?
Hubilai bol huuli bus haan,harin yaaj azaar Harhorumd niislelee baiguulaad buun hyataduudaar duurgechiheegui yum.
Hubilai haan sur javkhlan bureldsen goz udirdagch baisan. Tsag hugatsaa tuuniig bii bolgoson.
GEHDEE HUBILAI IH ALSIIN BODOLTOI HUN BSAN SHIGEE
ha
1370 оноос "зурхайн сургууль" байгуулжээ. 1286 онд бичгийн сургуульд суралцагсдын тоо 24400-д хүрч, энэ тоо цаашид улам нэмэгджээ.1370 on hudlaa
GUJAANAR UUSGASAN BAIHGUIYUDAA MALAAA,NEEH HAANSAAD BAIH NI CH YUL BOL.
chino
Sh. Nazagdorj bol muu tuuhch. Bichsen nom ni Mongolchuudiin hoorond yas hayasan gej oilgogdohoor. Bas nileen manj taliig barisan ch gej bolohoor tuuhch. Tuuhiig ooriinhooroo tailbarladag hsu. Haramsaltai.
yostoi muu tuuhch . shees bndaa
хурганууд хаадын явдлыг шүүж гэнэ зарим нь бүр боомт авах байсийм гэж ярих шиг.хонь болохоо чинь алаад идчиишдээ зугтахаа бод том том майлах яахав
YAJ BODSON HUVILAI MONGOLYN TUUHEND IH HOR HIISEN HAAN.
mongol hun bur nulmij baival taarsan ogor haandaa.
Hubilai haan bol erdem togs Ih Haan monoos mon.
Sh. Natsagdorj gegch ene hyn tyyh sudlaach hyn bol tyyh ogt meddguitei ijil hyn bnaa. Alivaa amjiltiin zalgamj uyaldaa holvoond ach holvogdol orshidog um. herev Chingiss khaan ene suuriig tavij ogoogui baisan bol gedeg asuult yaalt ch ugui garch irne enuuhniig tootsohgui ih ezen Chinggis khanaas Khuvilai khaaniig ene terguund tavij baigaa ni dald yamar neg utga sanaa baihgui umaa gej bodhod tiim tom enduurliig gargaj olon niitiin site-eer ene met zyiliig tavij bgaa ni haramsaltai bnaa. medeej Khuvilai khaan ih khaan hediich Chingiss khaan iluu baij hezeech chadahgui um tiim ch uchiraas delkhiin tyyhchid 1000 suut hyneer gargaj irsen bui zaa.
гарчиг нь арай бишээ
mongold tus bolson haan bhgv mongol delhiig ezelj ywsan nertei bolhoos opos delhiig ezeleegv angli ch chadaagv odoo hytad gehdee tedniig har delhiin hamgin tom ulsuud mongl delhiig ezelsen geed ydaj ural xvrtel mongolor yrij bnuu angli shg bsn bol delhiin talin tal n ydaj mongol vndesten bx bsim delhiin taliig gej yrihad ewgv ym bishv gazar nutagiinha ehenhiig aldaj algiin chinee gazartai vldchheed ydaj gazariiin zuragttaa sibiree yagaad bvtneer n oruulagv ym ystoi mongolin unagan nutag baital
hubilai bol hytaduudig darlaj amia borluulj dowoo sharluulj ywsan haan mongold bol yuch naaldaagv gxdee harhorind niislel hiij busadda gai tariagvn terni gaway bh tegsen bol ter ved hamag ohid n hariinhta nuhtsuud udiid mongol gj bhgv bsn biz
Mandkhai tsetsen khatan kinong xymyys ix sain kino bolson gej yaridag ch zoxioliin bichsen xyniig ni xench dursdaggui , getel Sh. Natsagdorjguai gedeg ene xyn bichsen yum shu dee. Zoxioliin bicheegui bol yaj kino xiix baisan yum bol ? Sh. Natsagforj guai bol mongoliin tom tyyxchdiin neg bsan yum .
sain ch bai muu ch bai tuukh tuukheeree l uldene tuuhend hezee ch hervee bdaggui. Khubilain zuv esvel buruu baisniig bid unuudur shuuj diilehgui ee Ikh hunii hiisen aldaag irgen hun shuudeggui ee gedeg. yal gavya 2 laa l Hubilainh yum daa...
Teneg deeree hubilai mongoliinhoo toloo ooriigoo haand orgomjilson harin arigboh shunaldsan monh haan arig bohd hubilaitai ewler tuuniig haan bolgoj tusal hemeen hld olongorson harin chingis haanii 4dohi gereeslelt hubilaig haan bolgohod belderei gsn bsn shde arigboh hubilaid os sanan shunaltsan etses suuld n arigboh yalagdsan shdee tuuhee sain sudalaad henii buruu gdgiin oilgooj mongol hun iim zuiliig oilgoh bh gjde mongoliin tuuhee sain sudalaad yrij bai.
Ta nar yj bodohloro hubilaig muuldag bna kino tuuhiin sudalaajee hnn uur hurchihlee tuuhee sain sudalaad yriajee sain sudalaagui buruu tald orj sainiig ul anzaardag ataarhsan shunaltai humuus ingj yrih bz. Hnnnnnnnn tuuhee sain sudal
Zarim zvilvvd ni oor oor yma 1294n ond nasbarsn geched 79teide l nas barsn bmar ym zarim 83 taich gh shig
Ирр
Хубилай хаан бол хаадын хаан, Аугаа хүн байжээ. Урвагч Хайдуу болон тэдний намтнууд түүнд байнга гай болж байсан боловч өршөөнгүй хандсаар ирсэн. Их Монгол гүрний хагарал аль эрт Ахмад хөвгүүдийн аян дайнаар илэоч гарсан зүйл. Хубилайтай хамаагүй.
Hubilai haan heden ond hytad ulsig buheld ni ezelsen be? Tuslaach
Хубилай хааны товч намтар хэрэг бна
hubilai haan mundag haan sh natsagdorj guai ch mundag hun hubilai mundag bish bol modun haan mun l mundag bish bolj baigaa bishuu yaahav huuli busaar haan shireeg avaa l biz tiim yum haa saigui l baidag sh dee ter ueiin ded butets tehnologiig bodohod mun uls turiin baidal zergiig hargalzahad beejind tuvrurohoos uur arga baigaagui harin ir hoichis n l ih haanii helsneer uvsend uroovch uher doloohgui uls baij
mash caihan bolchoo
yooy zarim humuus boliosoi uvug deedsee arail helhiimaa ene humuus chn baihgui bsan bol bid neg holildson tsustai yumnuud esuul gazar nutaggui ymnuudl bgaa bolitsgoogooch uvug deedsiihee neriig sevteegeed
ene baruun zvvn , halh oiradin temtsel ene vyes ehleltei geltei ch.dalai , sh.natsagdorj guai 2 ch vzel bodol margaantai bdg shige
Goy ym aa bi ih ym medej avlaa shuu
ezen chingisees hoish ur huuhed tuunii udam ugsaan dund haanii tuluuh temtsel tasraagui odoog hurtel bidend iim zan bgaa. hubilai arigbuh 2 2uulaa haanii tuluuh temtsel ni ah duu 2 gedgee umartsan