sonin.mn


" Монголчуудын бөхийн соёл" Олон улсын эрдэм шинжилгээний II бага хурал дээр СУИС-ийн докторант, зураач Б. Лхагвасүрэнгийн тавьсан илтгэл.

Монголчууд бөхөө дээдлэх хүндлэхийн учир юу вэ? Ер нь бөх барилдах гэдэг нь юу өгүүлнэ вэ? гэсэн асуултуудад хариу өгөхөөр зарим санааг дэвшүүлэхээр зорилоо.

Ингэхдээ    "бөх", "барилдах" гэсэн үгнүүдийн утгыг ажиглалаа. "Бөх" гэдэг нь бат, бэх, чанар, чансаа гэсэн санааг өгүүлдэг. "Барилдах" гэдэг нь ураг барилдах, шүтэн барилдах гэх мэтийн гүн холбоо, шүтэлцээ үүсгэр гэсэн утгыг агуулдаг байна. Тэгэхээр "бөх барилдах" зан үйл нь бат бэх, холбоо, барилдлага үүсгэнэ гэсэн утга илэрхийлдэг бололтой. Энд "тэмцээн" "тэмцэл" буюу орос хэлний "борьба" "борец" гэсэн утга буухгүй байна. Өвөг дээдэс "Бат -бэх " гэсэн тэмдэг нэрээс нэр үг үүсгэж тийм шинжүүдийг шигээсэн хүнийг "бөх, "бөхчүүд" хэмээн нэрийдэж хүндлэн дээдэлж иржээ.

Ер нь бат бэх шинжүүд яаж илэрдэг вэ?

1.0юун санаа нь уужим, саруул, ул суурьтай, оновчтой.

2.Сэтгэл    санаа тэсвэр, тэвчээр, хатуужилтай, шийдэмгий.

3.Бие бялдар нь эрүүл, чийрэг, хүчирхэг.

4.Үйл хөдлөл нь хурдан, хурц, шалмаг, дайчин.

5.Хэл яриа нь төлөв, түвшин.

6.Харагдах байдал нь сүрлэг, тогтуун, үзэсгэлэн төгөлдөр.

7.Дуу хоолой нь эрмэг, цээл гэх мэт шинж чанараар " бат бэх " гэсэн утга нь тодорхойлогдож байгаа нь бөхийн цолонд уран яруу хэлэлгээр тусгалаа олсон байдгийг харж болно.

"Монголын нууц товчоо"-нд Чингис, Хасар, Билгүүдэй нар бүгд хүндлэл хүлээсэн бөхчүүд байсан. Тэгвэл эдгээр бат бэх хүмүүсийг барилдуулахын учир юу вэ? Ялах, ялагдахыг нь харах юм уу, яаж тэмцэлдэхийг нь үзэх юм уу?, Өөр учир байна уу? гээд бодохоор дурын зоргоороо хүмүүсийн тухай томъёолол санаанд бууж ирж байгаа юм.

Энэ бат бэх хүмүүс талын нэг тарчихвал улс орон юу болох вэ? Эндээс л бөхчүүдийг уулзуулж золгуулж, булганы арьс эвлүүлэхийн нэгэн адил эвсүүлэх шаардлага гарч тэр нь нүүдэлчдын гүн ухаанаар бүтээсэн соёлын өв болон эв эе , шүтэн барилдалгын бэлгэдэл хүндлэл болон хөгжжээ. Эртний овог аймгууд ч энэ утгаар эвлэлдэн нэгдэж байсан. Ийнхүү улс орших, төр оршихуйн ёсоор бөхчүүд барилдан золгож, оюун бодол, сэтгэл санаа, ур чадвар, хурд хүч, эд хав, төгөлдөр сайхнаа танин мэдэж бие биесээ хүлээн зөвшөөрч барилдлага тогтоон илүү дутуугаараа эвлэлдэн оршихуйн утга шингэн "тахим өгөх, авах" ёсыг хуульчилжээ.

Энэ нь эх захтай, эрэмбэ дараатай, харилцан барилдлагатай байх ёс буюу гэрийн ёс, хот айлын ёс, төрт ёсонд шингэж улс төр оршихуйн зохион байгуулалтын үндэс болжээ. Иймээс бөх барилалдах ёс нь хүндлэл, ёслол шүтэн барилдахуйн өргөн утга агууламжтай соёлын онцгой хэлбэр мөн болно. Энэ санааг дэлгэрүүлж үзвэл олимпийн үүсэл үзэл санаатай тохирч байна.

Монгол наадмын хосгүй чанар ч энд хадгалагдаж байна. Ийнхүү бөх барилалдах ёс нь эв эеийг эрхэмлэх үзэл санааны бэлэгдэл, бат бэх хүндлэл ёсон болж байна. Бөхийн ёслолын олон зан үйл гараа, дэвээ, шаваа зэрэг нь өнгөц харахад хүчирхэг амьтадын дүр төрхийг үзүүлэх мэт боловч цаанаа олны сэтгэл онгод    эрмэлзэлийг хурайлах, физик биеийг цочроон сэргээх зэрэг шинжлэхүйн ухааны олон нууцыг чандалсан гэлтэй.

Хөхийн тухай цаашилбал бөх барилдах нь жудаг суулгадаг эрхэм ёсыг ймсгйлдйй шингээсэн гэх талтай. Учир нь зодог шуудаг хэмээх үндсэн өмсгөлийн "зодог" хэмээх үг нь модны зодог, холтос гэсэн утгаар нь харвал халхавч бүрхэвч гэсэн утгатай харин "шуудаг" гэсэн ог нь хормой шуух, өмдний шуумаг гэх мэтийн ахар богино өмд хувцас гэсэн утгаар ойлгож болох боловч хэрвээ монгол бичгийн "ж, 3, с,ш, о, у" үсгүүдийн сэлгэдэг хэлбэрээр нь авч үзвэл зодог-шуудаг нь жудаг-суудаг гэсэн өөр утга үүсгэж байгаа нь сонирхолтой.

"Жудаг" гэдэг нь хэм, хэмжээ, ёс суртахууны илэрхийлэл юм. "Суудаг" гэдэг нь хүний суудаг хэсэг ч юмуу "сандал суудал" гэсэн утгаасаа илүү аливааг "шингээх-тогтоох", "хэвшүүлэх-төлөвшүүлэх" гэсэн утгаараа сонирхол татаж байна. Ийнхүү жудаг-суудаг өмсгөл нь эртний нүүдэлчидийн хувцас өмсгөлөөр сэтгэл санаа, намба төрхийг заах сод гүн сэтгэлгээний нэг жишээ болж байгаа юм.

Саяхан болтол монголчууд төрийн хэргийг төрийн ёсны өмсгөлтэй хэлэлцдэг байсан. Тэгэх тусмаа малгайгүй ямарч хэргийг хэлэлцдэггүй билээ. Тэхээр бат бэх барилдлага шингээсэн үзэл санаа нь жудаг ёсоор хэлбэржинэ гэсэн гүн сэтгэлгээний санааг өмсгөлдөө шингээн хэлбэржүүлж, шүтэн барилдуулсан "Жудаг-суудгаг" гэсэн үгтэй дохио нь өнөө үед бидэнд "зодог-шуудаг" гэсэн энгийн үгээр хэвшижээ.

Ингэж үзвэл монголчууд жудаг суулгадаг өмсөглөлөө өмсөж, бат бэхээр барлилдан өнө мөнхед золгохын ёсыг эрхэмлэдэг ажээ.

Дүгнэлт:

1.Монгол бөх нь нүүдэлчидийн гүн ухааны олон талт шинжүүдийг агуулсан төгс хэлбэржсэн соёл мөн.

2.Монгол бөх нь эв эе бат төрийн бэлгэдэл шингээсэн ёслол юм.

3.Монгол бөх нь монгол эр хүний үлгэр дуурайлал мөн.

4.Монгол бөх нь бат бэх гүн барилдлага хүндлэлийн илэрхийлэл болдогоороо босоо тэнхээлгийн сэтгэлгээний чандын дохиог хадгалдаг.

Тайлбар: Судлаач илтгэлдээ "Хөх" гэдгээ тодорхой тайлбарлаагүй байна. Иймд цаашид энэ ойлголтыг тодруулан уншигчдадаа хүргэх болно.

Эх сурважл: "Бөх" сонин