ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 5 /Kyodo/. Өнөө өглөө Номхон далайд газар хөдөлсөнтэй холбогдуулан Японы Цаг уурын агентлагаас тус улсын Изү арлуудад цунамийн аюулаас сэргийлэх сэрэмжлүүлгийг гаргасан байна.
Орон нутгийн цагаар 11:00 цагийн үед болсон газар хөдлөлтийг хүчийг урьдчилсан байдлаар 6.6 магнитуд байсан гэж хэмжээд байгаа бөгөөд Изү арлуудын өмнөд хэсгийн орчимд Торишима арлын ойролцоо 10 км-ийн гүнд болжээ. Хүн ам суурьшдаггүй уг арал нь Токиогоос зүүн зүгт 580 орчим км зайд оршдог.
Японы Цаг уурын агентлагаас Изү арлуудын зарим хэсэгт 11:30 цагийн орчимд 1 метрийн өндөр цунами нүүрлэж болзошгүйг анхааруулжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Бохир цацрагтай усаа далайд асгаж байхад нь цунами болоосой доо