СТОКХОЛМ, 2023 оны аравдугаар сарын 2 /BBC/. Энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр Унгарын эрдэмтэн Каталин Карико, Америкийн судлаач Дрю Вайсман нар тодорлоо.
Эрдэмтэд "нуклейн хүчлийн суурийг өөрчлөх чиглэлээр нээлт хийж, COVID-19-ийн үр дүнтэй mRNA вакциныг гарган авах боломжийг олгосныхоо төлөө" уг шагналыг хүртжээ.
Дэлхий даяар COVID-19 хэмээх аймшигт цар тахал дэгдэж, бусад тахал өвчний аюул маш их байгаа энэ үед тэдний ажил үнэлж баршгүй үнэ цэнтэй гэж Нобелийн хороо шийдвэрээ тайлбарласан байна.
Өнгөрсөн оны шагналыг Шведийн ген судлаач Сванте Паабо "устаж үгүй болсон гоминидын ген ба хүний хувьслын талаар хийсэн нээлтүүдээрээ" хүртсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Mongol geheer l Nobeliin sagnald bagtdaggyi hemeen oilgoson Swediin ene gargalgaa mas muu suudeg taltai...Manaihaan anagaahiin salbar yrlag ytgazoiold ch abah hymyys bisgyi l bailaa odoo ch baina?.....Manahan eersdiigee delhiid aldarsyylaj chadahgyi bna uu?Ene SWEDIIN Nobeliin sydalgaa sylhan bna uu?...................haramsaltai sanagdana..............ene talaar manaihan haryylaad egmeer bna suu!!!!