Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын судалгааны төв, Хятадын Шинжлэх ухааны академийн "Дэлхийн их өгөгдлийн шинжлэх ухааны инженер"-ийн тусгайлан редакторласан "Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих дэлхийн их өгөгдөл-2023" тайланг НҮБ-ын 2023 оны Тогтвортой хөгжлийн зорилтын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын тал албан ёсоор гаргажээ.
Уг тайланд тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжиж буй дэлхийн их өгөгдлийн 41 ердийн тохиолдлыг судалж, Хятад болон дэлхийн байгаль орчны өөрчлөлтийн шинэ өөрчлөлтийг илрүүлж, хөгжлийн зорилтуудыг хянах, хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг тайланд тусгасан аж.
Дэлхийн их өгөгдлийн үнэлгээний дүнгээс үзвэл, 2022 оны байдлаар Хятад улс байгаль орчны тогтвортой хөгжлийн 92 үзүүлэлтээс 51-д нь хүрч, үлдэх хувийг 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтын хугацаанаас нь өмнө биелүүлнэ гэж Хятадын ШУА-ын академич, Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын судалгааны төвийн захирал Гүө Хуадүн онцолсон байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0