АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог БНХАУ-д айлчлах үеэр "Хуавэй" дэвшилтэт чиптэй шинэ гар утсаа зах зээлд нийлүүлсэн нь түүний дургүйцлийг хүргэсэн гэсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ? хэмээн 9-р сарын 20-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч асуув.
Уг асуултанд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа, "Хуавэй хэзээ ямар шинэ гар утас борлуулах нь тухайн компанийн сонголт учраас би сайн мэдэхгүй байна. АНУ үндэсний аюулгүй байдал хэмээх ухагдахууныг хэтрүүлэн дөвийлгөж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг дарах, ялгаварлан гадуурхсан, шударга бус үйлдэл явуулж буйг бид эсэргүүцсээр ирсэн. Чөлөөт худалдааны зарчмууд болон олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмаас зөрчих нь дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг алдагдуулах бөгөөд хэн хэнийхээ ч ашиг сонирхолд нийцэхгүй. Бид АНУ-д бас нэг хэлмээр зүйл гэвэл дарангуйлал нь Хятадын хөгжлийг хориглож чадахгүй, харин Хятадын бие даан хүчирхэгжих, шинжлэх ухаан технологийн шинэчлэл хийх шийдвэр зориг, хүчин чадварыг улам бүр нэмэгдүүлэх болно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0