БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өчигдөр 9 дүгээр сарын 19-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр дээр хэлэхдээ, "Одоогийн байдлаар 110 гаруй улс, орны төлөөлөл “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны 3-р удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоо мэдэгдээд байна. “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны 3-р удаагийн дээд хэмжээний уулзалт энэ оны 10 дугаар сард Бээжинд болно.
Дээд хэмжээний уулзалтын үеэр, нээлтийн ёслол, дэд бүтцийн түншлэл, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг дээд хэмжээний 3 салбар форум зохиогдоно. Түүнчлэн худалдааны саадгүй байдал, иргэд хоорондын харилцаа холбоо, зөвлөхүүдийн харилцаа солилцоо, цэвэр шударга торгоны зам, орон нутаг хоорондын хамтын ажиллагаа, далайн хамтын ажиллагаа зэрэг 6 сэдэвчилсэн форум, бизнесменүүдийн хурал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах болно" гэв.
Н.Уртнасан
Сэтгэгдэл0