Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдад Гурван суурьт хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад тус дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг болон салбар бүрийн 900 орчим ажилтан, албан хаагч оролцов.

Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2017 оноос хойш дүүргийн хэмжээнд хийж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа товч танилцуулав. Тухайлбал, 2017 оноос хойш дүүргийн хэмжээнд 18 цэцэрлэгт хүрээлэн, 64 тоглоомын талбай, 22 спорт талбайг ашиглалтад оруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн байна. 22 спорт талбайн 11 нь Хотын даргын санаачилсан 3х3 сагсан бөмбөгийн талбай бөгөөд 2024 онд нэмж 3х3 сагсан бөмбөгийн 23 талбай ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн хот тохижилт, нийтийн аж ахуйн салбартаа онцгой анхаарч, 32 хогийн машин, дөрвөн цасны машинаар парк шинэчлэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд Хан-Уул дүүрэгт 11 сургууль, 21 цэцэрлэг, зургаан эмнэлэг, сувиллын барилга ашиглалтад оржээ. Түүнчлэн есөн өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилсэн аж. Дүүргийн хэмжээнд 21 байршилд 18.1 км авто зам ашиглалтад оруулж, гудамж, замын гэрэлтүүлгийг 3469-өөр нэмж, 1620 камер шинээр суурилуулжээ.

Дэлхийн хотууд шалтгаанд суурилсан бодлогод тулгуурлаж Хотын хөгжлийн индексийг боловсруулан, тулгамдаж буй асуудлаа тодорхойлдог. Тодруулбал, 0.000-1.000 индексээр хотууд хөгжлийнхөө индексийг тодорхойлдог байна. Нью-Йорк хотын хөгжлийн индекс хамгийн өндөр буюу 0.990 бол Токио хотын хөгжлийн индекс 0.806 байдаг. Харин Улаанбаатар хотын хувьд 0.464 буюу хангалтгүй түвшинд байгаа юм. Тиймээс Гурван суурьт хөтөлбөрийн хүрээнд нийт дөрвөн бүлэг, зургаан төрлийн 86 үзүүлэлтээс бүрдсэн Улаанбаатар хотын хөгжлийн индексийг боловсруулсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн удирдлагууд судалгаа, шинжилгээнд тулгуурлаж шийдвэр гаргадаг. Салбар бүрийн эрдэмтэн, олон улсын судалгааны байгууллагууд болон Монгол Улсад ганц байх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судлаачидтай хамтран Хотын хөгжлийн индексийг тодорхойлж, шийдлээ боловсруулж буй. Тухайлбал, үерийн эрсдэлтэй барилга байгууламж, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн зам, нийтийн тээвэр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанаржуулах, төвлөрлийг сааруулах үүднээс судалгаа хийж, бодлогоо гаргана” гэв. Мөн тэрбээр эдийн засгийн хувьд биеэ даасан, эрх зүйн чадамжтай, эрүүл засаглалтай хотыг цогцлооход төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл0
34 45NASNI ER SEXSY XANAGCH ERTEI80955877
S AWN80955877
Хамгийн чухал нь ЧИ ӨӨРӨӨ ЗАЙЛАХ юмаа!!!
МАН-ын боловсролгүй хулгайч бөх хэзээ албан тушаалаа өгөөд зайлах вэ?
Хүмүүсийн ажлыг нь хийлгэхгүй уулзалт хурал гээд өөрийгөө сурталчлаад яваад байх юм.Төмсөг хушган толгойлсон эргүү хар мах чинь. Зайлаач ээ өмхий ста минь
Sumiyabazar ig Demjij bn
Улаанбаатар хотод хөндлөн чиглэлээр тулгууртай гүүрэн зам хийх шаардлагатай Ямар ч уулзваргүй машин саадгүй явдаг замтай болвол түгжрэл алга болно Дугаарын хязгаарлалт ч хэрэггүй болно Хамгийн хямд арга зам энэ л байна Одоо бол бүх зам уулзварууд нь хоёрдугаар зэргийн байгаа учраас түгжрэл гэрэл дохиотой уулзвар дээр л үүсч бий болж байна Ямар ч саадгүй явдаг нэг гол замтай байхад хотоп хэд хичнээн машин байх нь хамаагүй хэд ч байсан нэвтрүүлэх тул машины тоо чухал биш болж ирнэ
Хотод олон давхар зогсоол барих шаардлагатай Зогсоолгүй дээр нь хөдөлгөөний түгжрэлтэй ийм байхад нэг газар машинаа тавих л юм бол ачаад явчихдаг сүрхий болоод байна шүү Зогсоол барихгүй байнаа гэдэг чинь түгжрэлийн эсрэг юу ч хийхгүй, ойлгохгүй байсаар байнаа гэсэн үг. Түгжрэлийн яам зүгээр л зогсоол баринаа гэсэн шийдвэрээ л гаргаад өг, тэгээд газар олголт, санхүүжилтийг нь шийдээд өгвөл барих ажил бол цаг хугацааны л юм болно Машин гэдэг чинь явж байхаасаа илүү олон цагаар зогсож байдаг юм шүү дээ Хүн машинаа нэг газар байрлуулаад тайван өөр ажил хөөцөлдөж явах шаардлагатай байна шүү дээ
МАН-ын 60 тэрбумын албан хаагчид МАН-д төлсөн мөнгөө яаж өсгөж буцааж авах талаар бодно уу гэхээс ямар үхсэн ацны чинь эрүүл засаглал эрүүл мэрүүл .
ИХ ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАХЫН ТУЛД ЭРХ ҮҮРГИЙН СУБЬЕКТИВ ТЭНЦВЭРЖИЛТ БА ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ОБЬЕКТИВ АЖЛЫГ ХОСЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БОЛНО. Хүн амын өндөр нягтралтай их хотод амьдардаг эгэл жирийн хүмүүс нийтийн тээвэрээр зорчиж ажил үйлсээ амжуулж дадсан байдаг. Тэр дадлын эх үндэс нь өөрийнхөө эрх үүргийг бусдын эрх үүрэгтэй хүмүүнлэг сэтгэлгээгээр уяалдуулан тэнцвэржүүлж чадсантай салшгүй холбоотой байдаг. Хотын засаг захиргаа оршин суугчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлж, үнэт цаг хугацааг нь хэмнэхийн тулд иновацлаг шинэ бодлого агуулсан шинэ бүтээн байгуулалтуудыг санаачлах шаардлагатай болдог. Үүнийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн хүчирхэг бодлого ба багагүй цаг хугацаа шаардагдах болно. Үүнтэй нэгэн сацуу иргэн бүхэн бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж, эдлэх эрх ашгаа хорогдуулах замаар "эрх үүргийн шинэ субьектив тэнцвэржилт" бий болгох шаардлагатай болно. Энэ хоёрын аль нэгийг орхигдуулбал түгжрэл бууруулах зорилт обьектив үр д
TSZGN SEKSYG8095587 XUSNEER