АНУ Хятад Улстай харилцах харилцаагаа өрсөлдөөн гэж харах нь түгээмэл. Энэ өнцгөөс Хятадыг эрээ цээргүй дарамталж буй мэт аашилж буй нь нууц биш. Хятад -Америкийн харилцааг ийм буруу байр сууриар үнэлж буй нь хоёр орны хамтран ажиллаж хамтран ашиг олох түүхэн боломжийг үгүйсгэж, хэвийн харилцааг мушгин гуйвуулж буй гэхэд болно. Сүүлийн жилүүдэд АНУ, тус хоёр орны харилцааны талаар ам нээх болгондоо өрсөлдөөн гэх үгийг ашиглах болсон. Өнгөц харвал Хятад -Америкийн харилцаа бүхэлдээ өрсөлдөөн болчихсон мэт л санагдана. Америкийн тал энэ үзлээ улам лавшруулж Хятадтай харилцах харилцаа бүхнийг өрсөлдөөн гэж үзэж, бүх талаар хориг тавьсаар байгаа юм.
Хоёр том гүрний хувьд АНУ, Хятад хоёр эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологийн салбарт зохих өрсөлдөөнтэй байх нь хэвийн үзэгдэл юм. Ийм өрсөлдөөн нь шударга, зүй зохистой, дүрэм журамд суурилсан, доод хязгаартай, давж болохгүй босготой байх ёстой. Зах зээлийн эдийн засгийн хууль дүрэм, олон улсын харилцааны хэм хэмжээг үл хайхарч болохгүй.
Ялангуяа амин чухал ашиг сонирхлын асуудлыг өрсөлдөөний сэдэв болгож, өдөөн хатгах арга хэрэгсэл болгож бүх ч болохгүй. Америкийн тал өрсөлдөх нэрээр төрийн машинаа ажиллуулж, бусад орныг дарамтлан, бусад орны ашиг сонирхлыг хохироож, бусад орны хөгжлийг хааж боох нь өрсөлдөөний зарчмаас хазайсан, илэрхий хүйтэн дайны үзэл юм.
Шударга өрсөлдөж болно. Гэвч АНУ-д ийм хүсэл алга.
Тэд хориг тавихаар далайлгаж, худалдааны системээ таслахаар зүтгэж байна. Үзэл бодлын ялгаанаас болж, үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголтыг хэтрүүлэн хөөргөдөж, юм л болбол хориг тавьж, шалгалт хийнэ гэж заналхийлж буй. Жижиг эвсэл бүлэг байгуулж, бусад орныг албадан, Хятадаас зай барихыг шаардаж, тус улсын улс төрийн тогтолцоо, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг амин чухал ашиг сонирхлын асуудлаар Хятадын өдөөн хатгасаар байгаа юм.
Хувь заяаны нэгдмэл цогцын өнцгөөс харвал дэлхий ертөнц бол нээлттэй хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх орон зай юм. Тус хоёр орон дэлхийн энх тайван аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чухал хариуцлага хүлээдэг. Хятад-Америкийн харилцаа тогтвортой хөгжихийг дэлхий нийтээрээ хүсэж байна. Улс орнуудын эрхэм зорилго бол төрөө сайн засаглаж, эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдээ сайн сайхан амьдруулах явдал. Эдүгээ дэлхий нийт цар тахлын дараах сэргээн босголтын чухал цаг үед тулж ирээд байна. Цаг уурын асуудлыг хамтдаа зохицуулах шаардлага ч гарч байна. Бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн, тогтворгүй байдлыг энх тайвнаар шийдэх хэрэгтэй байна. Дэлхийн 8 тэрбум хүн ардыг аюулгүй орчинд амьдруулах асуудал юу юунаас илүү тулгамдаж байна.
Наянтайн Далантай
Сэтгэгдэл0
Монгол улс АНУ - тай ойр байж хөгжих нь өлзийтэй шүү ! ! !