sonin.mn
Өчигдөр буюу 9-р сарын 13-нд “Бүс ба зам”-ын 8 дахь дээд хэмжээний чуулга уулзалт Хонконгод нээлтээ хийжээ. 70 гаруй улсын төрийн өндөр албан тушаалтан, нэр нөлөө бүхий бизнес эрхлэгч 6000 төлөөлөгч, олон улсын 100 гаруй төлөөлөгчдийн баг чуулга уулзалтын бусад олон арга хэмжээнд оролцож байна.
 
 Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячао нээлтийн үеэр хэлэхдээ: "Хонконг бол “Бүс ба зам” бүтээн байгуулалтын санаачлагч, хувь нэмэр оруулагч, ашиг хүртэгч юм. “Бүс ба зам” санаачилгаас ирэх асар их нөөц боломж, ашиг тусыг Хонконг авч байж хөгжинө. "Нэг улс, хоёр систем" зарчим дагуу “Бүс ба зам” санаачилгыг бүтээн байгуулж буй  түншүүдтэй худалдаа, хөрөнгө оруулалт, инновацийн технологи, дэд бүтцийн хөгжил зэрэг өргөн хүрээнд нягт хамтран ажиллаж, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх болно" гэжээ.
 
“Бүс ба зам” дээд хэмжээний чуулга уулзалт 2016 оноос зохион байгуулагдаж буй.
 
Г.Бямба