ВОСТОЧНЫЙ САНСРЫН БУУДАЛ. /RIA Novsoti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын ганчаарчилсан уулзалт дуусжээ.
Хоёр удирдагчийн хэлэлцээ дууссаны дараа БНАСАУ-ын удирдагчийн ОХУ-д хийж буй айлчлалд зориулсан албан ёсны оройн зоог эхэлсэн байна.
В.Путин, Ким Жөн Ун нар нүүр тулсан хэлэлцээ хийхээсээ өмнө хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээ хийсэн юм.
ОХУ-БНАСАУ-ын дээд түвшний уулзалт "Восточный" сансрын хөлгийн буудалд болж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0