sonin.mn

Хонг Конгийн мал нядалгааны газарт саяхан амьтан хүртэл зүрх сэтгэлтэйг баталсан өрөвдөлтэй явдал болжээ. Нядалгааны газрын ажилчид ээлжит нядалгаагаа хийхээр том эр үхрийг байрнаас нь гаргахаар ирэхэд тэднийг харсан үхэр учиргүй их нулимс унаган, харцаараа өршөөл эрсэн байна.

 

Түүний энэхүү байдлыг харж, гайхсан ажилчид хэсэг зуур гайхан зог туссанаа удалгүй хүчлэн гаргахаар чирсэн боловч түүнийг байрнаас нь хөдөлгөж эс чаджээ. Шиу тэргүүтэй ажилчид нулимс бөмбөрүүлсээр байгаа эр үхрийг ихэд өрөвдсөн бөгөөд удаан ярилцсаны эцэст хандив цуглуулж, түүний мөнгийг төлөхөөр болсон байна.

 

Хачирхалтай нь, ажилчид түүнийг нядалгаанд өгөхөө болих шийдвэр гаргасан даруйд тэрээр нулимс бөмбөрүүлэхээ болин, дөрвөн хөл дээрээ  босч, тэднийг дагаж явсан гэнэ шүү.

 


Эх сурвалж: “Ганзам”