sonin.mn
5G сүлжээ ашиглагдаж эхлээд дөрвөн жил болж байна. Тодруулбал одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам  5G сүлжээний арилжааны лицензийг албан ёсоор  олгож байжээ.  Энэ оны 4 дүгээр сарын байдлаар тус улс 5G сүлжээний 2 сая 730 мянган суурь станц байгуулж, хөдөлгөөнт холбооны 5G гар утас хэрэглэгчдийн тоо 634 саяд хүрчээ. 5G сүлжээний хэрэглээ улам бүр нэмэгдэж, уул уурхай, далайн боомт, цахилгаан эрчим хүч зэрэг салбарт 5G хэрэглээний шийдлийг ашиглаж эхэлсэн байна.
Тус улс  600 тэрбум юанийн хөрөнгө оруулж, 5G сүлжээг байгуулсан ажээ.
 
Г.Бямба