ШУА-ийн хэвлэл мэдээллийн албаны Шинжлэх ухаанд үнэн чухал (Өдрийн сонины № 12-д) мэдэгдэлд өгөх хариу тайлбар.
Оршил. ШУА-ийг шинэчлэх цаг нь болсон хэмээх үндэслэлийг миний бие 2011-2012 онд "Өнөөдөр", "Зууны Мэдээ" сонинд нийтлүүлсэн цувралуудаараа нотлохыг оролдсоны дараа зарим нөхөд "Олуулаа хамтарч уриалга гаргая" гэж санал бодлоо илэрхийлсэн юм.
Би ажлын хэсгийн өмнөөс хүмүүстэй нэг бүрчлэн ярьж зөвшөөрлийг нь авсан бөгөөд ярианы агуулга, үргэлжилсэн хугацааны мэдээлэл МОБИ сүлжээнд хадгалагдсан байна. (Заримтай нь 14 минут ярьжээ). Уриалгын төслийг 3 удаа ажлын хэсэг хэлэлцсэн. ШУА-ийг ардчилал зэх зээлийн горимд шилжүүлье уриалгад нэр орсон хүмүүсийн зарим нь "бидний нэрийг зээлдлээ, би хэлмэгдлээ" гэж ШУА-ийн дарга руу утасдаад салдаггүй гэнэ.
Тэд яахаараа ШУА-ийн дарга руу утасддаг билээ, ШУА шүүх юм уу?,...Монгол Улсад шүүх цагдаа гэж бий, хүний нэр ашиглах хуулиар хориотой, тэд ШУА-ийг тэдгээр дарга нарын өмч гэж бодов уу ?. Үгүй байлтай.
Уриалгын эсрэг эсэргүүцэл, мэдэгдэл гаргана гэдэгт ямар логик байнав ?, ШУА-г шинэчилье гэж уриалахад юу нь буруу байнав ?,..шинэчлэх нэг хувилбарыг санал болгосноор ардын цолтны "ариун "нэр төр сэвтэх үү?,..харин шинэчлэх уриалгыг эсэргүүцэж мэдэгдэл гаргаснаараа тэдний нэр төр сэвтэх бус уу?,...Бид төрийн 3 өндөрлөгт хандсан атал хөндлөнгөөс ШУА-н дарга нар юунд нь бухимдав ?, бид ШУА-д хандаагүй, бидэнд хариу өгөх газар нь ШУА биш, ШУА-г хувьчилсан шийдвэрийг бид олж үзээгүй.
Бид Монгол улсын ШУА-н талаар ярьсан болохоос хэдэн хүний ХХК-ийн талаар яриагүй. Эсрэг мэдэгдэл гаргаж буй хүмүүсийн дотроос одоогоор ганцхан Д.Базаргүр " Би замаасаа буцлаа, Жанчив надтай ярьсан "гэж хариу өгөв. Анхны мэдэгдэлд миний хамтран бүтээл хийж буй 1 хүний нэр орсон бол хоёр, гуравдахь мэдэгдэлд манай ажлын 1 хүн, дотны 2 найз, бас ахын маань нэр орчихсон байх юм.
Дараагийн мэдэгдэлд миний нэр орох нь гээч. Ах маань учрыг нь олно гэж хөөцөлдөөд Энхтүвшин, Рэгдэл, Галбаатар, Дорж, Жанчив, Дугаржав нар хамтран бичиг зохиож, хүмүүсийн нэрийг шууд оруулан нийтлүүлж байгааг олж тогтоов.
Монголынхоо оюун санааны хүрээг цэвэр ариун болгох уриалгыг дэмжсэн атлаа маргааш нь 180 хэм эргэж, урван шарваж, шинэчлэх ёсгүй хэмээн мэдэгдэл хийх нь цаг үетэйгээ хэр нийцтэй байна вэ ?,... 1990-д онд зах зээлийн шилжилтийг эсэргүүцсэн хэдэн хүн дараа нь залуус, үр хүүхдийнхээ нүүрийг харахад хэцүүдэж, орох гишгэх газаргүй болсон билээ,... түүх давтагдах нь энэ үү?.
Жамыг сөрдөггүй, дагадаг учиртай. Хэн ч жамаас үл зайлна. ШУА-н дарга нар алдар цолтон тэргүүтэй эгэл хүмүүсийг ийм ёс зүйгүй эвгүй байдалд хүчээр түлхэн оруулав. Энэ бол холын хараагүй, охор бодолтонуудын бодлогогүй, болчимгүй үйлдэл юм. Хүний нэрийг шууд ашиглаж буй дээрхи академичид бол гарцаагүй хулгайч гэмт хэрэгтнүүд мөн.
Энхтүвшин тэргүүтэй дээрхи нөхөд шүүхийн өмнө надтай уулзах болно. УИХ, ерөнхийлөгч, ард түмнийг хуурсан. улс орны хөгжлийг албадан саатуулсан гээд ноцтой гэмт хэргүүд бас бий. Уриалга, сөрөг мэдэгдэл, шүүхийн шийдвэр, бусад бүх материалыг нэгтгэж ном болгон хэвлүүлнэ. Хэн ч үнэнээс зугтахгүй.
1.ШУА-н мэдэгдэлд "Зөвлөлт загвар" гэдгийн тодорхойлолтыг бид олсонгүй гэжээ. Зөвлөлт загварыг англиар soviet model гэх ба энэ нэрээр Google хайлт хийхэд 29700000 илрэц байна. Soviet model of academy гэхээр илрэцийн too буурч 18200000, бүр нарийвчлан Soviet model of academy of science гэвэл 14 сая болно. Хэд гурав биш хэдэн арван сая шүү.
Англи хэлтэй, компьютер, интернет ашигладаг хэн ч болов үүнийг олчихно. Зөвлөлт загварын ШУА гэдгийн тодорхойлолтыг хайхаасаа өмнө өөрсдийгөө хараач ээ,... яг бодитоороо өөрсдөө байж байхад. Ухаан сохрын нүд сохор гэж энэ буюу. ШУА-н дарга " би хүн гэдгийн тодорхойлолтыг олж үзсэнгүй, хүн гэж ямархуу амьтан байдаг бол? гэж асуужээ "хэмээх онигоо үүслээ. ШУА-н удирдлага сэтгэлгээний манкуртизмд өртжээ.
2.ШУА-Г шинэчлэх гэсэн бидний саналыг мушгин гуйвуулж, ШУА-г татан буулгуулахаар төр засгийг хатгаж байна гэжээ. Бид ШУА-н менежмэнтийг шинэчилж орон цагтай нь зохицуулъя гэсэн. Шинэчлэх нь татан буулгахын эсрэг үйл явц. Шинэчлэлийг эсэргүүцдэг ШУА гэж ер нь байж таарах уу?, энэ их ирмүүн хурдтай өөрчлөлтийн эрин үед.
Харин ч ШУА-н дарга нар өөрсдөө санаачлаад төр засгаасаа түрүүлээд ШУА-н менежмэнтийг шинэчлэх ёстой бус уу?. Хэн нь монголын хөгжлийн төлөө, хэн нь түүний эсрэг, хэн нь ШУА-н төлөө, хэн нь албан тушаалын төлөө байгааг цаг хугацаа мөдхөн харуулна, үүнд эргэлзэх юун.
З.Мэдэгдэлд "ШУА-д залуу эрдэмтдийн нууц бүлгэм үүсээгүй, зиндаархлын ялгаа бүр ч байхгүй, ШУА нь байнга шинэчлэгдэж байгаа, биднийг гүтгэлээ" гэжээ. Өдрийн сонины 2012 оны 4 сарын 16-ны №95 (4110 )-д ШУА-д ажилладаг Б.Анхбаяр, Ж.Бадрах нарын хэсэг залуу доктор Монголын шинжлэх ухааны байгууллага өвгөн академичдын тэтгэлгийн газар биш гэсэн ил захидал нийтлүүлжээ.
Тэд нууц зохион байгуулалтанд орсон юм билээ. Ил захидлаас хэсэгчлэн ишлэе. " ...сүүлиин жилүүдэд ШУА-д нийгмийн хөгжлөө дагаад олигтой шинэчлэл хийгдэхгүй, олон улсын жишгээр өөрчлөгдөхгүй, социализмын үеийнх шигээ бахь байдгаараа байсаар байна. Зарим талаар өмнөх үеэсээ ч дорджээ. Энэ бүх буруу бол удирдлагын буруу юм.
ШУА-н удирдлага бидний төсвийг битгий хасаач, бид нар ажилгүй болох гээд байна " гэсэн амин хувиа бодсон элдэв шаардлага нийтлэл захиалгаар бичүүлж, сонинд нийтлүүлэхзэс өөр ажил хийхээ больжээ. Тэд хэзээ ч өөрсдөө юм бичихгүй, харин харъяа хүрээлэнгүүдэд үүрэгдэн явуулж хариуг нь бичүүлж аваад өөрсдөө нэрээ тавьж илгээдэг ийм л ажилтай.
Үүнийгээ их ажил хийчихлээ гэж боддог бололтой. ШУА-н удирдлагад буй өөр нэг дампуурал бол судалгааны төсөл юм. БСШУЯ-ны Технологийн сангаас шалгаруулдаг төслөөр тэд хангалуун амьдардаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Харъяа хүрээлэн болон их сургуулиудын оруулж ирсэн төслийг хэлэлцээд цөөнгүй хэсгийг нь унагана.
Төслөө дэмжүүлэхийн тулд эрдэмтэд удирдлагад буй тэдгээр хүмүүсийн нэрийг төслийн удирдагч болгон тавиад дараа жил нь дахин оруулж ирнэ. Ингээд уг төсөл батлагдаж, тэр дарга цалин дээрээ төслийн цалин нэмж авна. (Энэ бол жинхэнэ авилга мөн-Д) . Төслөөр хийсэн судалгааны нүсэр ажилд ганц ч үг ган хийгээгүй бичээгүй байж хэвлэгдсэн ном товхимол дээр нь даанч нэг ичихгүй нэрээ тавиулна.
Тэр ч байтугай залуу эрдэм шинжилгэзний ажилтнуудад өгөх ёстой бичил төсөл ч гэгддэг бага хэмжээний ажлыг хүртэл удирдлагад буй хүмүүс хуу хаман дээрэмдээд авчихсан тууж явдаг. (Авилга бүр цагаандаа гарчээ-Д). Түүнээсээ ичиж зовж байгаа юм огт байхгүй.
ШУА-н удирдлагад буй удаахь дампуурал бол Академич ба түүнийг тойрсон бүхэл бүтэн архагшсан тогтолцоо юм....ямар ч үнээр хамаагүй академич болох гэсэн шуналт хүсэл газар авч, тэр хэрээр шинжлэх ухааныг гутаан доромжилж байна.
Албан тушаалаа ашиглаж, бас нэр сүрээр далайлгаж болсон академичид, хийсэн олигтой ном, эрдмийн ажил бүтээлгүй атлаа санал өгдөг өвгөн академич нарыг мөнгөөр худалдан авч академич болсон хүмүүс гээд зүй бус үйлдлүүд бидний нүдэн дээр ил тод явагдсаар тун удаж байна.
Ийнхүү ШУА-н хэвлэлийн албаны шаардлагад би биш, ШУА-н залуу эрдэмтэд хариулав. Тэд ШУА-н удирдлагад бүгшсэн авилгыг илчлэв.Авилгач академичдийг АТГ анхааралдаа авна байх.
4.Ингэхэд ер нь ШУА нь ямар статустай байгууллага вэ ?. БШУ-ны сайд Л.Гантөмөрийн зүгээс ШУА-н талаар баримталж буй "ШУА-нь ТББ мөн, ТББ-аараа амьдарч чадна гэдгээ харуул, чадахгүй бол улсад нь өг. Тэгэхгүй хэдэн хүн бөөгнөрч суучихаад бие биенээ хаацайлаад байж болохгүй. Хүмүүс нь солигдож, шинэчлэгддэг ч үгүй, өрсөлдөх чадвар нь ч нэмэгддэггүй.
Эрдэмтэд юм бол хөгжих ёстой. Хэтэрхий настай хүмүүсээр хүрээлэнгээ удирдуулахгүй" хэмээснийг бид бүрэн дэмжиж байна. ШУА хэмээх ТББ нь засгийн газартай гэрээгээр ажилладаг зөвлөх-экслертийн үүрэгтэй байх ёстой бөгөөд энэ нөхцөлд royal ШУА буюу тэргүүлэх нийгэмлэг болдог.
Одоо ШУА-н статусын хуулийн нэмэлтээр "ШУА-нь ... тэргүүлэгч нийгэмлэг (ТББ )" гэж хуульчлан баталгаажуулах шаардлагатай. ШУА-н дарга нар "бөөгнөрч суучихаад бие биенээ хаацайлж, 130 хүнрүү утасдаж, ховон мэдэгдэл - бичиг зохиож, явган хэрүүл хийж" байгаа нь ажилгүй -арчаагүйн шинж гэлтэй.
5.ШУА нь БШУЯ-тай санхүүгийн эрх булаацалдах ямар ч үндэсгүй. ШУА бол Яам биш. Бидэнд ЯАМАН ШУА хэрэг үгүй. Хүрээлэнгүүд нь БШУЯ-ны мэдлийн газар. Хүрээлэнгүүдийг бодлогоор нэгтгэж цэгцэлмээр байна, залуу докторуудын хэлснээр "Хүрээлэнгийн олон захирал ШУА-н удирдлагын боол болж, эвгүй муухай эвдэрсэн төдийгүй эрдэм шинжилгээний залуу ажилтнуудыг бас боолчлох санаатай байдаг " ажээ. Тэдгээр өөдгүй боолон захирлуудыг өөрчилье. ШУА-с боолчлох ёсыг халъя.
6.Хуурамбай дарган академичдийн IQ-r шалгах бодлого. Монгол гэдэг ядуувтар айл тагтнаасаа үхрийн гуя, адууны хаа, тэмээний хүзүү, хонины ууц, ямааны сээр, гахайны толгой, бас тахианы мах хулгайд алджээ. Өдрийн сонинд "Max хулгайд алдлаа, болиоч?" гэсэн эрдэмтдийн уриалга гарчээ. Гэтэл
Энхтүй -Юун үхрийн гуя вэ ?,
Рэгдэй -Юун адууны хаа вэ?,
Галбарай" -Юун тэмээний хүзүү вэ?,
Дожий -Юун хонины ууц вэ?,
Жончий - Юун ямааны сээр вэ,
Дугажий - Юун гахайн толгой вэ?" гэж орилон босон харайв гэнэ. Тахианы махны хулгайч олдсон уу?.
7.ШУА-н мэдэгдэл “ШУА-г байгуулахыг ЮНЕСКО ихэд дэмжиж байна, жишээ нь 2005 онд Замби, 2007 онд Мауритиус (монголоор Маврик гэнэ - Д), 2009 онд Мозамбик улсууд ШУА -аа байгуулжээ" гэсэн дүгнэлтээр төгсжээ. Эдгээр улсуудын ШУА-н Вэб хуудасанд independent high-level think-tank on science and technology гэсэн нь royal хэлбэртэй ТББ буюу эрдэмтдийн хүндэт индэр тинк-танк болохыг нотлоно.
Монголын нийгэм нь ардчилалтай, эдийн засаг нь зах зээлтэй, харин оюуны салбар нь хуучнаараа төдийгүй бүр дордсон. Хүнээр зүйрлэвэл, тархигүй. Ийм байж таарах уу?. Чухам ийм учраас л бидний 130 нөхөд монголын ШУА-г independent high-level think-tank on science and technology ТББ болгох тухайд уриалсан билээ.
Чингисийн Монголын ШУА Замби, Маврик, Мозамбикийн ШУА-с зохион байгуулалтын хэлбэрмйн хувьд хоцорч байгаад тун эмгэнэл илэрхийлье. Ө.Манай академичид ШУА хэрэгтэй гэх жишээ хайж хайж Африкийн 2, Арлын 1 улс олжээ.
Гэтэл тэдгээр нь бидний дэвшүүлсэн саналтай яг нийлэх royal загварын нийгэмлэхэн ШУА-тай ажээ. Ингээд монголын ШУА-н удирдлага өөрсдөө өөрийнхөө эсрэг мэдэгдэл гаргаснаа огтоос мэдсэнгүй,...бас дахин онигоо . Шинжлэх ухааны үнэнд хүрэхэд IQ чухал болохын учир ийм бөлгөө.
9.УРИЛГА: ШУА-н шинэчлэлийн асуудлаар Телевиз бас сониноор надтай халз мэтгэлцэх урилгыг ШУА-н ерөнхийлөгч Б.Энхтүвшинд хүргүүлье.
IQ. Дэмбэрэл багш
Сэтгэгдэл0
ШУА болон тэр мундаг академич эрдэмтэд гээч нь олигтой байсан бол Монгол арай ийм арчаагүй байхгүй байсан даа. Консервний лааз хийх төмрөө ч гаргаад авч чаддагүй ээ
Шинжлэх ухааны академи гэж үнэхээр шинэчлэл хийх болсон газар. Жирийн нэгэн багш хүн ингэж харж байгааг бодоод үзэхэд хангалттай. Нэг л их том академич, доктор профессор гэсэн улс төсвийн мөнгөөр гадаад зугаалаад л хийсэн ажил нь гэхээр нэг нэгнийгээ хуулж бичээд л оюутны дипломын ажлаас ч муу гэмээр ном бичиж гаргачихаад хүн хүнд бэлэглээд л
Татварын мөнгөөр номоо хэвлүүлдэг болохоор гүйлгээгүй ч байсан хамаагүй, хүнд гайхуулж бэлэглэхэд нь хэрэг болно. эсвэл өөрийнхөө бичсэн номыг нэрийг нь жаахан жаахан өөрчлөөд л хэвлүүлээд байх нь тэр. Тэр бас хүнээс хуулсан байх жишээтэй.
Тэгээд ч шал хэрэггүй баахан хөгшин зөнөг амьтад байр сууриа залууст тавьж өгөхийг хүсэхгүй зууралдаад л үнэхээр ой гутмаар Одоо болиосой.
á¿ð àð÷èæ õàÿàä øèíýýð õàðèí ìàø äèêòàòóð äîð ýõëýõ õýðýãòýé. ÿäàæ ØÓ-íäàà àðä÷èëàë, øóäàðãà ¸ñîî òîãòîîãîî÷ äýý, ìîíãîë÷óóäàà, åðºíõèéëºã÷ ºº!
mongo- chi mongo ogch chadah yum uu? sudalgaanii ajluud bugd dandaa mongoor sanhuu ehelj avch tohirch bj yavdag. garsniih n daraa companiud yum uu uls hudaldaj avdag yum. manaid tegdeggui bolood hogjdoggui yum.
ШУА-ыг татан буулгах хэрэгтэй.
IQ ondortei ulsuud shinjleh uhaanii salbart ih tsuglarsan bolohoos, IQ ih baih tusam shinjleh uhaan sain hogjdog gesen ug bish yum. Enduurch baigaa zuil bas baina.
Дэмбэрэлийн саналыг дэмжиж байна аа. Татвар төлөгчдийн мөнгөөр амьдарлаа залгуулдаг биш, татвар төлөгчдөд оюун ухаан, шинэ санаа, технологоороо үйлчилдэг Роял Академийг бид хүсч байна. Тэтгэвэрийн өвгөдийг дахин тэтгэдэг систем байж болохгүй. Олигтой юм хийж байгаа бол хийснийхээ хэрээр авахыг үгүйсгээгүй. Академийнхны одоогийн байдал бол хаврын ядарсан борлонгийн хүзүү хоолойд наалдан шиж буй ХУВАЛЗ мэт байна. Дэмбэрэлийг хүндэтгэсэн профессор Пуда
Яг үнэн.
Google hailtiin tuhaid helmeer baina. Google-d hailt hiilgehed zovkhon tuhain hesegt hailtand orson neg ug baihad l ter jagsaaltand nemegdeed yavna. 14 saya gej garch irj baigaa ch yag tanii haisan zuil hedhen filed l baigaa gedegt ergelzeegui. Google-iin hailtiin ontslogoo medehguigeer ingej bas yarih ni buruu.
tiim sh dee, usreed l ehnii 2 huudas. onoson bh magadlaltai, busad olon saya bugd bna gej bhgui. Yah ve nertei duuchid hamtlaguudiin zurag text-iin halituud ih onoson, uneheer olon zurag achsan bj bolno. tuunees yeronhii medeelel medlegiin chiglel deer bol ugui.
Demberel guia ta dandaa xudal, amidralgui yum bichih yum aa. olon udaa tanii bichsniig unshlaa. ta uls turiin esvel xuviin ush xonzongiin sanaagaa shinjleh uxaanii akademi gej tom ail, ulsiin gol salbaraar turii barij xudal bichihee bolioch ee. ta uuruu akademich exleed bolchihooch. teguul bux yum bas tamid neelttei shtei. uuruu ter ix aild bagtaj chadahgui zojig xun bish uu ta. exleed uurtuu dugnelt tavia ta
Ingej bas bolomgui, Acedimch gej chuham yamar aldar gaviyatai baih yostoig todorhoi bolgo.Ter shalguuraar yavj baigaa esehiig buh erdemted unelgee ogch baij songoh heregtei.
germand bol deed surguuli togsson deed bolovsroltoi huniig akademich gedeg.
Akademiker/-in gedeg yum.
I am enough of the artist to draw freely upon my imagination. Imagination is more important than knowledge. Knowledge is limited. Imagination encircles the world Albert Einstein. 1929.
Einstein learn mongolian
3 jil tutamd acedimchidiig shalgaj dahin sanal huraalt yavuulaj solij baihiig husej baina. Olon acedemchid baigaa bol terniig selgej solij baihaar bolgo. Hedhen acedimch baigaa bol ediin zasgiin daramt ch baga baih yostoi doo. Ajil uragshilahgui baigaa ni busadaas bish ooriin dotoodoos olj har.
ÇÕÓ çàäàðñàíû íýã ãîë øàëòãààí íü øèíæëýõ óõààíàà çºâ õºãæ¿¿ëýýã¿é. Ìàíàéõ òýãýýä áîäîõîîð õàæóóä íü á¿ð 7-í äîð áàéñàí, îäîî á¿ð äîðäîõûí 7-í äîð áîëãî÷èõñîí. ¯¿íä ìýäýýæ ÁÑØÓß ãýýä òàíèë òàëäàà öàðàéã íü õàðààä ë òºñºë ºãäºã õ¿ì¿¿ñ íýí ò¿ð¿¿íä áóðóóòàé /ººðñ人 ÷ øó ãýæ þóã îéëãîäîãã¿é áîëîëòîé/, äýýð íü ìàíàéõíû õóäëàà õèéðõýë áóðóóòàé. íàíî òåõíîëîãè ãýýä ë íýã íýð òîìüåî ãàð÷èíãóóò ë áààõàí íàíî òåõíîëîãè÷èä òºðººä ë õè÷íýýí ìºí㺠èäýâ äýý, õººðõèé. Ñîö ¿åä ØÓÀ ïðàêòèêò õîâîð àæèë íýâòð¿¿ëæ áàéñàí îäîî á¿ð 뺺뺺 áàéëã¿é. íýã èõ ä¿ð ýñãýñýí áààõàí öîë ãóíøèíòàé õ¿ì¿¿ñ òàíèë òàëààðàà õóâààãààä ë ìºí㺠öîõèîä ñóóäàã þì áèø ¿¿.
ØÓÀ ãýõýýð ïðàêòèê åðººñºº õàìààã¿é, íýã èõ ë õ¿íä ØÓ ãýäýã ÷óõàë à÷àà ë ¿¿ð÷ ÿâàà õ¿ì¿¿ñ ë õóäëàà ÿíöãàà÷èõ þì.
ZHU zadarsnii shaltgaan minii bodloor ter bish. Orsuud muugui l bsan yum bilee. USA-tai orsoldood . Yah ve baruuniihan bol dandaa update hiideg daraa uye taslahguigeer belddeg yun deer ch ter, chuhal uildveriinh n jiriin ajilchniihaa daraa uyeiig hurtel aldahguigeer erthen belddeg.
оросын шинжлэх ухааныг монголынхтой харьцуулалтгүй ээ. энэ дээр нэг нөхрөө чам шиг мал дуугүй байсан дээр байх
íýã øàëòãààí íü ãýñýí ø äýý. ãîë øàëòãààí ãýýã¿é. ìîíãîëûíõîîñ ìýäýýæ õýä äàõèí äýýð ø äýý. òýíýã õ¿í÷ õàðààä òýðèéã ÷èíü îéëãîíî. ÇÕÓ ìîíãîëòîé áèø áàðóóíòàé ºðñºëäºæ áàéñàí þì áàéãàà áèç äýý. áè òýä íàðòàé õàðüöóóëæ áàéíà. çàõûí öàõèëãààí áàðààãûí ë àâààä ¿çýõã¿é þó. ýíý äýýä íºõºð þó ãýýä õóóðàé àãñàí òàâèàä áàéãàà á¿ä¿¿ëýã áààñ âý.
сайн уу юу байна. Улс орныхоо өнөөгийн нүүр царайг л харчих ямар арчаагүй дорой байнаа бид. ШУ-ны менежмэнтээ угаасаа сайжруулж өөрчилөх хэрэгтэй хэрэгтэй. Доктор MegaMind.
Одоогийн ШУА байхгуй бол монгол хохирохгуй тосвийн монгийг их хемжээгээр хэмнэнэ
za tegeed malaa hariulaad yavl daa
Odoogiin akademiig burmoson tatan buulgah ni zov
òýð àéõòàð òàòâàð îðóóëäàã àæ àõóéí íýãæ¿¿äèéí ìºíãèéã õýäýí þì õóâüäàà çóâ÷óóëæ áàéõààð òîäîðõîé õóâèéã íü áóöààãààä òýð óëñóóäàä íü òîäîðõîé äààëãàâàð ºãººä õóãàöààòàé áóöààæ ºãâºë òààðíà. ØÓÀ ãýýä õýäýí ïèäæàê ºìññºí öàãààí ãàðòàé õ¿ì¿¿ñò ºã÷ áàéõààð.
õààíà ÿìàð óëñûí èõ äýýä ñóðãóóëü óëñ îðíîî, øó-àà àâ÷ ÿâæ áàéãàà þì áý. ñóðãàí õ¿ì¿¿-ã÷, øó-÷èí 2-í ñýòãýëãýý ÷èíü 2 ººð òèéøýý ø äýý. ìàíàéõàí ýíä òýíä î÷èõîîð íü ñóóðü ñóäàëãàà õèéæ èðýýä ë, íºãºõèéã íü ýíä íýãýí õýäýí þì õóâààæ ìºí㺠èäýõ ãýýä ë òºñºä áîëãîîä áàéõ þì. ÿìàð òýíýã óëñ õîðìîé õîòîî äýëãýýä èéì þì õèéæ áàéíà ãýýä ãàäààäûí õ¿íä õàðóóëæ áàéäàã þì. òýíýãýý èõ ãàéõóóëàà÷
Ene DEMBEREL chini huuchin SHUA=d baij baigaad ajil ogt hiihgui, dandaa avgai, huuhen yarisaar baigaad hoogdson hun baigaa yum. Terendee os sanaad l....hehe, muu hunee gej...hoorhii yum
Tiim uchraas tanai akademiig sain medej baigaa hereg.
Demjij baina. Yag unendee heden hogshchuul salj ogohgui bas ajil hiideg hun hovordson gazar shuu dee. Tegeed neeg ih sport urlagiin naadam tsasnii bayar geed arga hemjee tasrahgui. Zaluuchuud ni oligtoi zaluus tooj orohoo bolson.
Монголд ардчилал болоод 20 жилийн үзсэн хэдий боловч Шинжлэх ухааны академд шинчлэл, өөрчлөлт болохгүй өдий хүрсэний учир шалтгаан хаанаа байгаа юм бол доо. Ардчилал бүхий л өндөрлөгийг эзэлсэн өнөө үед эрх биш нэг өөрчлөлт, шинэчлэлийг хийх байлгүй дээ. Харж л байя.
Академи гэдэг уг нь эртний грекийн гүн ухаантан Платон хүн зоныг гэгээрүүлэхий төлөө байгуулсан, харин манайд элдэв ид шидтэн гэх луйварчидтай хамсан олныг мунхаруулдаг болсон, тэгээд ч төр барьж буй гэх эрхэмүүд дотор ном хардаг нь хэд вэ? аан, нэрлээч, 10 жилийн өмнө гарсан номыг харчихаад одоо гайхав гэж, хөөрхийс дөө, морь бөх гэвэл их навсаганана тэд, хэмжээ нь тэр
Ene yooyootoi hun chn uuruu Akademid gishuuneer ursulduud diileeguudee ush sanaj academyiig ingej eldweer helj uliig n sahgaij yawdag hun. bichsen yumii n l har l daa jinhene schizophrentei gar bn daa. hudlaa sain medehgui engiin arduudad buruu oilgolt uguud boliosoi
Er ni academ gej tom baiguulga baina. Tend baigaa erdemtediig l sain ajillaj baihiig shaardah ni zov baih. Ternees ingej oorchlono ene ter gedeg hudalaa zuil. Bodood uzel dee tend ajillaj baigaa buh humuus sain ajillaj chadahgui bolood asuudal uuseed baina. Huvi humuusiin oroldlogo charmailt barag 0 gesentei adil baigaa biz.
Ц.Дэмбэрэл багштай уулзлаа. Түүний хашдаг алба олон, хийдэг ажил маш их. “Хан-Уул” дээд сургуулийн захирал, “Оюуны чадварын IQ төв”-ийн захирал, Монголын Математикийн багш нарын Академийн ерөнхийлөгч, “Монголын ирээдүй судлал” нийгэмлэгийн тэргүүн зэрэг.
ШУА-ийг өөрчлөн шинэчлэх цаг болоод удаж байна. "Академичид" гэж 80 хол гарсан тэтгэвэрийн хөгшчүүд сар бүр 500 000 төгрөгийн тэтгэлэг авдаг гэнэ. Энэ байгууллага чинь "Батсүмбэрийн асрамжийн газар"-ын салбар биш биз дээ. Эдгээр эрдэмтдийн буруу гэж юу байх вэ. Тус байгууллагын мулгуу удирдлагын л буруу. Иймд ШУА-ийн их чуулганыг татан буулгаад чадалтай эрдэмтдээр дахин байгуулах хэрэгтэй. Тэхдээ эрдэмтдийн бүтээлийг ШУ-д болон монголын хөгжилд оруулсан хувь нэмэр, ЭЗ-ийн үр ашгаар тооцох хэрэгтэй. Үнэхээр бүтээлтэй, чадалтай эрдэмтэн бол 90 настай ч бай дахиад л шалгараад ороод ирнэ шүү дээ. Сар бүр тэтгэмж олгодогоос түүн рүү жинхэнэ чадалтай эрдэмтэд орохоосоо элдэв зальхай нөхөд шургалах газар болоод байгаа тул сар бүрийн тэтгэлгийг болих хэрэгтэй.