ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим зургаадугаар сарын 5-ны өдрөөс өмнө дефолт зарлахаас зайлсхийх хуулийн төслийг лхагва гарагт баталлаа.Бүгд найрамдах намынхан олонх болж буй Төлөөлөгчдийн танхим уг хуулийн төслийг 314-117 саналын харьцаатайгаар баталж, Сенатын танхимд илгээжээ.
Эцсийн санал хураалтад Ардчилсан намын 165, Бүгд найрамдах намын 149 гишүүн Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти, Ерөнхийлөгч Жо Байден нарын хэлэлцэн тохиролцсон хуулийн төслийг дэмжсэн байна.
Засгийн газрын 31.4 их наяд ам.долларын өрийн таазыг 2025 оны нэгдүгээр сар хүртэл өсгөх хуулийн төсөлд Ж.Байден гарын үсэг зурахаас өмнө Сенатын танхим батлах ёстой юм. Өрийн хязгаар нэгдүгээр сард таазандаа тулаад байсан боловч Сангийн яам АНУ холбогдох төлбөрүүдээ үргэлжлүүлэн төлөх арга хэмжээг авч байв.
Ж.Байден санал хураалтын дараа хийсэн мэдэгдэлдээ, “Өнөө орой Төлөөлөгчдийн танхим дефолт зарлахаас зайлсхийж, улсын эдийн засгийн сэргэлтийг хамгаалахын тулд чухал алхам хийлээ. Энэхүү төсвийн хэлэлцээр бол хоёр намын тохиролцоо бөгөөд талуудын аль нь ч хүсэж байсан бүхнээ авч чадаагүй” хэмээн тэмдэглэжээ.
АНУ-ын төрийн тэргүүн мөн К.Маккарти болон түүний багийнханд “шударгаар” хэлэлцээ хийсэнд талархал илэрхийлжээ. Түүнчлэн Сенатын танхимд хандан хуулийн төслийг аль болох хурдан батлахыг уриалсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Америкийн ардчилагчид галт зэвсэг хар тамхийг хэрэглэхийг хууль ёсоор хүлээн зөвшөөрч хаана бол хаана зардаг болгож, хар тамхинаас болж ядуурал ажилгүйдэл гэр оронгүй сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүс олноор бий болгосон, галт зэвсэгээс болж аллага, хулгай, дээрэм нэмэгдүүлсэн. Инфляцийн өсөлтөөс болж ядуурлыг нэмэгдүүлсэн. Өрийн таазийг нэмэгдүүлсэн. Дээрх хүчин зүйлүүдээс болж ардчилсан намын рейтинг маш их унасан. Ардчилсан намын ард мөнгө санхүүгийн нууц эзэд байдаг нь ил болсон. Ардчилсан намынхан мөнгө санхүүгийн нууц эзэдийнхээ даалгавараар зээлсэн олон их наяд доллараа галт зэвсэг дайн хүмүүнлэгийн тусламжид зарцуулдаг. Дахиж ардчилсан нам сонгуулиар хэзээ ч ялахгүй. Дүр эсгэсэн ардчилалд хууртагдах хүн байхгүй болсон. Ирэх 2024 онд бүгд найрамдах намаас Дональд Трамп эсвэл Рон Десантис ерөнхийлөгчөөр сонгогдоосой.
АНУ ӨӨРӨӨ ДОЛЛАР ҮЙЛДВЭРЛЭДЭГ ТУЛ ХЭЗЭЭ Ч ДИФОЛТОДОРОХ УЧИРГҮЙ ШҮҮДЭЭ. ХҮССЭН ҮЕДЭЭ ДОЛЛАР ХЭВЛЭЭД ӨРӨӨ ТӨЛНӨ, ЭСХҮЛ ДОЛЛАРЫГ ГҮЙЛГЭЭНЭЭС ТАТАЖ ХАНШИЙГ НЬ ЧАНАГРУУЛЖ ЧАДНА
Мангараа холбооны нөөцийн сан нэртэй доллар хэвлэдэг хувийн компани доллар хэвлэж АНУ-д хүүтэй зээлдэг. АНУ-ын засгийн газар тус доллар хэвлэдэг хувийн компанид асар их долларын өртэйгөөс гадна америкийн засгийн газар зээлсэн мөнгөө захиран зарцуулах эрхгүй байдаг. Холбооны нөөцийн санг татан буулгаж, АНУ-ын засгийн газар өөрөө доллараа хэвлэдэг болвол, америк өргүй болно, инфляци өсөхгүй, америкийн засгийн газар мөнгөө захиран зарцуулах боломжтой болно.