sonin.mn
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл явах бөгөөд хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ. Мөн Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа дуусах цаг буюу 21:30 цагаас долоон чиглэлд  долоон автобус үйлчилгээ үзүүлэх юм.
 
Тодруулбал,
 
 
“Цэцэг” төв-Хайлааст
“Цэцэг” төв-Дүүхээ дэлгүүр
МУБИС /хойд/-Ханын материал
“Ард” кино театр-Орбит
“Ард” кино театр-Нисэх
Сүхбаатарын талбай-Улаанхуаран
Сүхбаатарын талбай-Шархад чиглэлд үйлчилнэ.
Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дээрх зураглалын дагуу  үйлчилгээ үзүүлнэ.
 
Зөвлөмж
 
 
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг мөрдөж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.
 
Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслаж, нарнаас хамгаалах малгай өмсөх, шил зүүх, сэрүүхэн үед даарахаас сэргийлэх, борооны шүхэр авч явах,
Хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж эцэг эх, асран хамгаалагчид утасныхаа дугаарыг цээжлүүлэх, утасны дугаартай бугуйвч, мандат, бусад таних тэмдгийг заавал хэрэглэх,
Хүнсний аюулгүй байдлыг хангасан, баталгаат хугацаатай, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэх,
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг бэртэж гэмтэх, зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх.
Хүүхдийн баяраар болох үйл ажиллагаа болон хөтөлбөрийн мэдээллийг доорх QR кодыг уншуулан аваарай.