Тусгай сангуудын зарцуулалт ил болсон нь нийгэмд нэлээд хурц хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Ингэх ч ёстой юм. Ингэснээр бид тусгай сангууд албан тушаалтнуудын “тусгай хэрэгцээ”-г хангаж ирснийг хангалттай мэдэж авав. Мэдээлэл нь ил болсон сангуудаас Боловсролын зээлийн сан хамгийн их яригдлаа.
“Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгосон мэдээллээр Боловсролын зээлийн сангаас 2008-2023 оны хооронд 1605 хүн “зээл” авчээ. Мэдээж, хэрэг эдэн дунд жинхэнэ мэдлэгээрээ, чадвараараа хамрагдсан хүмүүс байгаа нь тодорхой юм. Гэхдээ дийлэнх нь албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд оногджээ. Уг нь энэ сангийн хөрөнгө ийм маягаар тэгш бус зарцуулагддаг талаар үе үе яригддаг л байв.
Жил гаруйн өмнө л гэхэд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Байнгын хорооны хуралдаан дээр “...Төрийн мөнгөөр гадаадад сурсан залуучууд байдаг. Гэтэл хөдөө орон нутагт хэчнээн сайхан алт шиг шижигнэсэн сайхан хүүхдүүд байна вэ. Тэдэнд боломж байхгүй. Энд хэдэн даргын хүүхдүүд тэр боломжийг нь хуваагаад идчихдэг. Энэ гэмт хэрэг биш юм уу, прокурор оо. Улс оронд асар ихийг бүтээх чадвартай залуучуудын боломжийг энд хувааж аваад идчихдэг дарга нарын хүүхдүүд хагас хугас, хальт мөлт явсан орныхоо хэлээр ярьчихдаг өөр юм байхгүй. Ингээд хохироочихдог. Том утгаараа улс орон хохирчихоод байгаа юм биш үү. Үүнийг цаашдаа ярих ёстой” хэмээн сануулж байсан. Олонх нь “...Нээрэн, тийм л дээ” гээд л өнгөрсөн. Зориулж хэлсэн прокурор нь ч огт тоогоогүй. Нийтийн хөндөгдсөн эрх, алдагдсан боломжийг нэхэмжлэх эрхтэй ганц субьект нь прокурор байдаг. Ц.Цэрэнпунцаг гишүүн ч тэр утгаар нь “...Прокурор оо” гэж байгаад хэлсэн биз ээ.
Ер нь бол энэ санг “...Арай ч дээ” гэмээр л зооглоцгоожээ. Тийм учраас л нийгэм тэгтлээ бухимдаад байгаа хэрэг л дээ. Зээлийн сангийн энэ мэдээлэл хэзээ ч ил болохгүй юм шиг, олон нийт үүнийг нь яагаад ч мэдэхгүй юм шиг л дураараа хүртэцгээсэн байгаа юм.
Боловсролын зээлийн сангийн 15 жилийн зарцуулалтын ил болсон мэдээлэлд дурдагдсан 1605 хүний төлбөрт хэр зэрэг их мөнгийг хаашаа, ямар улс руу өгснийг тооцож үзэв.
-Америк руу 41 орчим сая ам.доллар
-Австрали руу 9.1 орчим сая ам.доллар, 200 мянга орчим австрали доллар
-Англи руу 6.1 сая орчим ам.доллар, 2.1 сая орчим фунт,
-Канад руу 6.5 сая орчим ам.доллар, 45 мянга орчим канад доллар
-Япон руу 1.8 сая гаруй ам.доллар
-Солонгос руу 1.5 сая орчим ам.доллар
-Орос руу 1.3 сая орчим ам.доллар
-Герман руу 940 орчим ам.доллар
-Хятад руу 800 гаруй мянган ам.доллар
-Австри руу 700 орчим мянган ам.доллар
-Швейцарь руу 530 орчим мянган ам.доллар
-Нидерланд руу 500 мянга орчим ам.доллар, 20 мянга орчим евро
-Тайвань руу 410 орчим мянган ам.доллар
-Польш руу 300 мянга орчим евро, 40 мянга орчим ам.доллар,
-Франц руу 340 орчим мянган ам.доллар
-Сингапур руу 210 орчим мянган ам.доллар
-Тайланд руу 200 орчим мянган ам.доллар
-Энэтхэг рүү 170 мянга орчим ам.доллар
-Итали руу 150 мянга орчим ам.доллар
-Шинэ Зеланд руу 130 мянга орчим ам.доллар
-Малайз руу 112 мянга орчим ам.доллар
-Хонгконг руу 106 мянган ам.доллар
-Унгар руу 54 мянган евро, 21 мянга орчим ам.доллар
-Бельги, Люксембургийн Вант улс, Турк, Норвеги, Финланд, Болгар улсууд руу 15-80 мянган ам.долларыг сургалтын төлбөрт “цохсон” байна.
Цаг өөр болсон. Залуу үе боловсролтой, мэдлэгтэй байна. Зээлийн сангаас мөнгө авч яваад халь мөлт сурч ирдэг гэх гадаад хэлийг залуус тэр чигээрээ эзэмшсэн байна. Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт болж өнгөрлөө. Нобелийн шагналтан Константин Новоселов энэ олимпиадын хүндэт зочин болж хүрэлцэн иржээ. Тэрбээр 2023 оны тавдугаар сарын 27-ны бямба гаригт “Ирээдүйн материал” лекцээ англи хэлээр уншлаа. Түүний лекцийг сонсох гэж Соёлын төв өргөөнд цуглагсдын дийлэнх нь залуус байсан. Тэд лекцийн дараа Константин Новоселовоос англиар асууж, хариултаа авч байв. Энэ бол нэг л жишээ юм. Өөрөөр хэлбэл, гадаад хэлний мэдлэг гэдэг хэдийнэ хэрэглээ болчихжээ. Залуус шинжлэх ухаан сонирхож судалж байна. Ийм л залуус Боловсролын зээлийн сангийн гадна үлдээд байгаа хэрэг. Тэгэхээр бухимдахаас, бачуурахаас аргагүй юм.
Нэгэнт ил болсон мэдээллээс “...Хэний хэн яаж яваад зээл хүртчихэв” гэдгийг бүгдээрээ тойрч суугаад шүүж байх шиг байна. Харин “...Боловсролын зээлийн сан өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний мөнгийг гадагш нь шилжүүлсэн бэ” гэдгийг анхаарах хэрэгтэй юм шиг байна. Ямартай ч ил болсон 15 жилийн зарцуулалтын талаарх мэдээлэлд дурдагдсан 1605 хүний төлбөрт хаашаа, ямар улс руу хэдий хэрийн мөнгө өгснийг багцаагаар тооцож үзэв.
Боловсролын зээлийн сангийн мөнгөний дийлэнх нь Америкийн их сургуулиуд руу өгчээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийтдээ 41 орчим сая ам.доллар зарцуулсан байна. Мөн Австрали руу 9.1 орчим сая ам.доллар, 200 мянга орчим австрали доллар, Англи руу 6.1 сая орчим ам.доллар, 2.1 сая орчим фунт, Канад руу 6.5 сая орчим ам.доллар, 45 мянга орчим канад долларыг олгосон байна. Бас Япон руу 1.8 сая гаруй ам.доллар, Солонгос руу 1.5 сая орчим ам.доллар, Орос руу 1.3 сая орчим ам.доллар, Герман руу 940 орчим ам.доллар, Хятад руу 800 гаруй мянган ам.доллар, Австри руу 700 орчим мянган ам.доллар, Швейцарь руу 530 орчим мянган ам.доллар, Нидерланд руу 500 мянга орчим ам.доллар, 20 мянга орчим евро, Тайвань руу 410 орчим мянган ам.доллар, Польш руу 300 мянга орчим евро, 40 мянга орчим ам.доллар, Франц руу 340 орчим мянган ам.долларыг сургалтын төлбөрт өгсөн байна. Түүнчлэн тус сангаас Сингапур руу 210 орчим мянган ам.доллар, Тайланд руу 200 орчим мянган ам.доллар, Энэтхэг рүү 170 мянга орчим ам.доллар, Итали руу 150 мянга орчим ам.доллар, Шинэ Зеланд руу 130 мянга орчим ам.доллар, Малайз руу 112 мянга орчим ам.доллар, Хонгконг руу 106 мянган ам.доллар, Унгар руу 54 мянган евро, 21 мянга орчим ам.долларыг “цохсон” байна. Бельги, Люксембургийн Вант улс, Турк, Норвеги, Финланд, Болгар улсууд руу 15-80 мянган ам.долларыг сургалтын төлбөрийн зээлд олгожээ.
Боловсролын зээлийн сангийн эхний жилүүдэд буюу 2008-2012 оныг хүртэл Америк, Япон, Англи, Орос улсууд руу сурах хүмүүс түлхүү хамрагдаж байжээ. Харин 2013 оноос хойш Австрали, Канад улсад суралцагчид нэмэгдсэн байна. Олон нийтийн хардаад байгаа хоёр “тоо” бий. “...ЖДҮ шиг 32, бас 48 мянган ам.доллараар олгосон байна” гэцгээсэн.
Энэ үнэний ортой байна. Эхэндээ сургууль нь байтугай улс нь өөр байхад 32 мянган ам.доллараар тэгшитгэж олгосон. 2013 оноос 48 мянган ам.доллараар бас олгож эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, 32-оор ч, 48-аар ч өгч байжээ. Боловсролын зээлийн сангаас 2008 оноос хойш олгосон нийт зээлийг төгрөгт буулгаад харвал бачуурмаар өндөр дүн гарна шүү. Тиймээс л “...Ийм хэмжээний мөнгийг үрэн таран болсон уу, үнэхээр үр дүнтэй зарцуулсан уу” гэдгийг заавал шалгаж тогтоох шаардлагатай тулсан хэрэг. Угаасаа, энэ санг шалгах олон шалтгаан байгаа юм байна лээ. Хамгийн түрүүнд зээл хүртэгсэд шалгуураа хангасан эсэх нь тодорхой болох ёстой. Араас нь Боловсролын зээлийн сангаас зээлийн зориулалтаар гарсан мөнгө тухайн улсдаа, сургуульдаа очсон уу гэдгийг тогтоох хэрэгтэй.
Тэр ч бүү хэл, энэ зээлд нэр нь гараад байгаа нэлээд олон улсын топ сургуулиудыг “...Төлбөргүй” гэх мэдээллүүд гараад л байна. Энэ бүхнийг шалгах шаардлага бий. Юутай ч эхлээд хэдүүлээ өнгөрсөн 15 жилийн хугацаанд “...Дарга нарын хүүхдүүдийг явсан орныхоо хэлээр хагас хугас ярьдаг болгохын тулд Монгол Улс ямар зардлыг, яаж гаргасан бэ” гэдгийг ил болгож таарах нь.
Энэ бүхний дараа Боловсролын зээлийн сангийн энэ их мөнгө ямар хаанаас, яаж “гарч ирсэн”-ийг ч нийтэд мэдээлэх ёстой юм. Нөгөөтэйгүүр, хууль хяналтын байгууллагаас энэ зээлийн сангийн зарцуулалтыг шалгаад “...Хууль бус явдал гараагүй байна” гэсэн ч заавал бодох шаардлагатай зүйлүүд бий. Хэдхэн хоногийн өмнө дөө, ШӨХТГ-ын дарга болоод удаагүй Н.Мандуул “...Манай байгууллагын жилийн төсөв Боловсролын зээлийн сангаас гардаг нэг хүүхдийн төлбөрөөс ч бага” гэж жиргэсэн байна лээ. Үүнийг сануулсан нь, тус сангаас зээл авах ёсгүй хүнийг санхүүжүүлсэн нэг “хүүхэд”-ийн сургалтын төлбөр зөв зүйлд зарцуулбал ямар их мөнгө вэ гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Тэр мөнгөнийх нь хэмжээг л их үү, бага уу гэдгийг ялгах санаатай сануулж байгаа юм. Ер нь бол нэг хүүхдэд зарцуулдаг мөнгөөр дэлхийн топ сургуулиудаас нэртэй профессорыг уриад залуустаа лекц уншуулах хэрэгтэй. Сурсан сураагүй нь тодорхойгүй ганц хүн гадаадад явж байхаар багшийг нь авчраад бөөнөөрөө сурвал болохгүй гэж үү. Мэдлэгийг хүлээж авах, ойлгох тал дээр манай залууст асуудал алга гэдгийг дээр жишээлсэн. Тэр ч байтугай ганцхан Америкт сурна гэсэн хүмүүсийн зээлд олгосон 40 гаруй сая ам.доллараар л гэхэд Монголдоо дэлхийн аль нэг топ сургуулийн салбарыг ч байгуулж болох байсан юм. Дэргэдэх Казахстанд ч ийм бэлэн жишээ байж л байна. Угтаа, энэ мэтийг хэрэгжүүлж байж л Боловсролын зээлийн сангийн өөрчлөлт, шинэчлэлт, ил тод байдал нь бодит болно.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Үнэнийг хэлэхэд монголчууд дээд доодгүй ёс суртахуунгүй байна.
Энэ бол номёр нэг хулгай юм ! Энийг хулгай гэж хэлэхгүй бол өөр юуг хулгай гэж хэлэх юм ! Эргүүлж өгдөггүй зээл гэж цоо шинэ юм ганцхан Монголд байдаг юм ! Боловсролын сайд болгон нь сайд болонгуутаа маргааш өглөө нь энэ сангаар орж найз нөхөд болон бусад гуйсан хүний зээлийг олгодог юмуу тэглэдэг юм ! Монголын олон баян хүн болон хүүхдүүд нь энэ сангаас ичихгүй зээл авсан ! Одоо Илон Маск Билл Гёйтс хоёр л зээл авах үлдээд байгаа юм ! Анх шүгэл үлээж олонд мэдэгдсэн Сийлэгмааг том шагнах ёстой монголын ард түмэн !!
хүүхдээ хөрөнгөтөн оронд сургаж сургаж монгол хүнийг мөлжих боолчлох арга арга мэх замаа хүүхдээрээ үргэлжлүүлэн гүйцэтгүүлдэг хувьдаа кассны мөнгөөр нь хувьчилж хувьдаа авсан үйлдвэр завод нэгдэл САА ферм машин тракторын станцууд суурь суурь малуудыг хэдэн мянган толгойгоор хувьчилж авсан компаниуд хувийн банкуудын эздүүдиййн гадаадт байгаа хүүхдүүд тоо томшгүй адгийн ганзгын наймаачин дамчдын хүүхдүүдийг яаана нүүрсний хөгжилийн бусад банкны банкны хүүхдүүдийг яана ждү-гийн хүүхпүүпийг яана газрын наймаачпын хүүхпүүпийг яана
Аль ч салбарт иймэрхүү хувийн амбицтай нөхдүүд өөрсдийн болон танил тал, хань хамсаатныхаа хүүхдийг явуулдаг нь нууц биш. Бидний үед цаашид ажиллах чадвартай хүнийг судлаж хамт олны зөвлөл болон удирдах зөвлөлийн хурлаар оруулж асууж шалгааж байж протоколтой танилцуулж гарын үсэг зуруулдаг байсан нь хариуцлага гэдгийг мэдрүүлдэг байсан. Шалгалтанд тэнцсэн нь ордог байсан даа.
Цэрэнпунцаг хулгайч ганц юман дээр гайхуул ж дээ, хөөрхий ! Өөрөө адилхан хулгар байж өрөөлийг тавлах гавлах хэрэггүй ээ, чи өөрө ө маргааш нэг гэмт хэргээр прокурорт очино доо !!!
юу сурч ирэв гэдэг нь сонин эх орондоо хэрэгтэй хөрөнгө оруулалт олж ирж чадавуу
Зээлийг зогмсоох хэрэгтэй Яагаад гэвэл топ 100 д хэн тэнцэх вэ гэвэл Тоэффелийн шалгалтанд ондор оноо авсан хуухэд л тэнцэнэ Улсын сургуулийн хуухэд ондор оноо авах магадлал маш бага Маш хичээлтэй цоон хуухэд л тэнцэж байгаа юм Голдуу багаасаа англи дээр хичээл узсэн хувийн сургуулийн хуухдууд тэнцэж байгаа юм Бугд ч биш шуу Тэднийг эцэг эх нь хувиара сургана биз Харин улсын сургуулийн хуухдийг тоэффельд бэлдэхэд нь улсаас тусалж сангийн хоронгийг ашиглпх хэрэгтэй Боловсролын яамны ярьж байгаа шиг бага ангиасаа англи узээд хол явахгуй Соц уед орос хэл узээд л узээд л бичих чолоотэй бичиж сурдаггуй байсан
Боловсролын сан хуудуутай нь илэрсэн. Гэхдээ Монголчууд хуучин шигээ орос хэл сурч архичин Буриадууд шиг амьдрахыг биш, англи сурч дэлхийтэй танилцахыг хүсдэг болсон нь сайн хэрэг. Цэрэнпунцаг олигтой хүн биш гэж боддог. Ах нь 11 хүн буудаад 2-г нь алаад, амалснаараа эмчилгээнийх нь төлбөрийг нь ар гэрийнхэнд нь өгөөгүй. Багабанди буухынхаа өмнө өршөөж ял завшуулсан.
Монгол улсад дээдчүүдийн бус, жирийн ард түмний эрх ашгийг дээдэдлсэн Марксист онолоор зэвсэглэсэн Коммунист нам байгуулаагүй цагт Монгол улс хэзээ ч өөдлөхгүй, дээрэмчин Америкийн боловсруулж өгсөн одоогийн Үндсэн хуулийг яаж ч засаж сайжуулаад ямар ч нэмэргүй болохыг 1000 хувь батлан хэлье. Сүүлийн 30 жил дээрэмчин америкчууд монголчуудын тархи толгойг Марксизм, Коммунизм гэж үгийг хэлэхээс ичдэг, айж чичирдэг болтол нь угаасан бөгөөд өнөөдөр ч улам хүчтэй угаасаар байна. Босцгоо дарлагдсан ардуудаа, боолчуудын ертөнц босцгоо!!!
Нэртэйгээр нь чи Октябрын хувьсгал хий л дээ, оркоо ! Кх кх кх
Боловсролд мөнгө зарах ёстой. Тийм учраас сан байгууулсан. Замд нь завхрал гарч мэдээлэлд ойр нөхөд зүггүй дайрч, зараим нь төлөх ёстой төлбөрөө төлөөгүй байгааг засаг маань залруулж эхэлж байгааг бид сайшааж байна. Гэхдээ зээл авсан бүхнийг гэмт хэрэгтнээр заллаж, улайрч дэвэргэж байгаа нь буруу, хэтрүүлэл. Сурч төгсч ирээд гэрээний дагуу улс орондоо хүч мэдлэгээ өгч ажиллаж байгаа хүмүүс бүгд буруутан биш. Харин төгсөгчид бүхэнд ажиллах боломж олдсон уу? ажлын байр нь байсан уу гэдэг ббр асуудал. Манайд чин бүх зүйл замбараагаа алдаж тооцоогүй сургаж, аль зальтай самбаатай нь ажилд орж, чадахгүй нь зээлийн гэрээтэй ч гэсэн мэргэжлээрээ ашиглаж гэрээт үүргээ биелүүлэх боломж тэр болгон байхгүй байна шүүдээ. Боловсролын сан зээлээ авах ёстой хүмүүсээс нь авч, асуудлыг хэт дэвэргэж бүгдийг харлуулаад байлгүй шийдээсэй гэж хүсэх байна.
Ардчилал анх үүсэхэд "ТУСГАЙ" гэдэг үгнээс татгалзаж тусгай нэртэй байгууллагыг татан буулгаж байв. Гэтэл хэдийд ч юм баахан ТУСГАЙ САН байгуулчихжээ.Энэ сангаас хүртдэг хүмүүс нь тусгай эрх ямбатай, халдашгүй хүмүүс байх юм. Тэгэхээр бид ардчилсан нийгэм байгуулж чадаагүй, дүр эсгэсэн ардчилалтай юм байна. 30 жил бд буруу замаар будаа тээнэ гэгч болжээ. Алт үэсийг хямд үнээр ач борлуулдаг гадаадынхан биднийг арлчилалын үлгэр жишээ улс гэж хөөрөгдсөөр хүлцэнгүй болгож өөрсдийн түүхий эдийн бааз болгож, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашилбал улсыг хөгжүүлэхэд нэмэр багатай, өр зээлээр зүрх зоригыг мохоож байна. Эдгээрийг бд ойлгож эхэллээ. Үндсэн хуульдаа ч өөрчлөлт оруулж 76 гэсэн тоог 126 болгов. Гадныхан нэмээд 50 хүнийглоббиддохрд амаргүй болж байгаа бололтой. Дараагийн 30 жилд улс маань өөрийнхөө бодлогыг элдэв лобби, элдэв бүлэглэлийн нөлөөнд орохгүйгээр хэрэгжүүлэх бага ч гэсэн боломж бүрдсэн гэнэ. Зүй нь 76 гишүүн шударга, сангийн хөрөнгийг идэж ашигладаггүй байсан болоосой!!
yos syrtahyynaa aldsan delemgii Mongolchyyd zah zeeliin niigemd amidrah gej byryy zytgej baina?ene bol hench taibsirch bolohgyi aldaa zabharal menees men,enyynd sanaa zobj baigaa hyn baina uu?....deer ni heterhii ikhe gemt hereg ilerch garch irsen,bas Mongol hynii men chanar alga bolson!....Bid chini delhiid yarigdah yoc syrtahyyntai ard tymen ene gychaad jild ardchilal nereer anhlan ydirdsan nam ni byryy tiis ni salaaluulaj byhiin hyzyynd dabagdasgyi bolgoloo.Odoo Mongolchyyd hyychin yos syrtahyyndaa ergej orno gedeg yu l bol?....eneeder ahmad nastai hyniig toohgui eersdee hegsrehgyi yum sig geleg charailaj baij?ted haisaa harah be?.....Bygdeeree ene tal deeree deer doorgyi yarilzaj harilzan hamaatyylaj baij,bas syrtalchilgaa syrtahyynaa bainga yarij baij,deesleh yy?....esbel ene ylas maani meheh yy?yos syrtahyyngyi ard tymen mehne.....eer sinj baidal baidagggyi ee!!!!!!!!!!!!
энэ гуч дөчин хөрөнгөтний намын нөгөө жин дээр ард түмнийг хамгаалах коммунист социолист намыг байгуулж ажиллая хөрөгөтөн орондч социалист коммунист нам одоо байна хоёр хөршид ард түмний төлөө үгээ хэлдэг коммунист нам байна монголд байгуулсан коммунист социалист намын төлөө саналаа өгч их хурлын гишүүн болох ард түмнээ хамгаалах хүн байхгүй юм уу
Цэрэнпунцаг тангад ламд залбирч заслаа өндөр үнээр хийлгэж сүм хөшөөг нь хиых гэж хэдэн саяар нь мөнгө шамшиж улайран тэмцэж байхаар тэр өрөвдөөд байгаа хүүхдүүдээ өөрийнхөа мөнгөөр сургаач ! Адилхан л тэнэг зальхай луйварчид хэн хэнээ хэлэлтгүй дээ