sonin.mn
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, доктор Хэнри Альфред Киссинжер 5-р сарын 27-нд 100 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэжээ. Энэ үеэр БНХАУ-аас АНУ-д суугаа шинэ элчин сайд түүнтэй уулзаж, 100 насных нь ойд Хятад улс баяр хүргэж буйг илэрхийлсэн байна.
 
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Зуун настай Киссинжерийн дипломат ажил үйлсийг эргэн харахад 1971 онд Бээжинд нууц айлчлал хийж байсан нь онцлох үйл явдал юм. Тухайн үед Киссинжер Хятад, Америкийн удирдагчидтай хамтран үндсэн нөхцөл байдал нь харилцан адилгүй хоёр орны харилцааг хэвийн болгохыг дэмжсэн бөгөөд энэ санаачилга нь одоо ч гэсэн тус хоёр орон, дэлхий дахинд чухал нөлөө үзүүлсээр байгаа юм. 50 гаруй жилийн турш Хятад улсаас Америкт авч хэрэгжүүлж буй бодлого тасалдаагүй, тогтвортой хэвээр байгаа бол сүүлийн жилүүдэд Хятад улсын талаарх буруу ойлголтоосоо болж Америк харин Хятад улсыг өөрийн гол өрсөлдөгч, урт хугацааны сорилт гэж үзээд Хятад Америкийн харилцааг зөв замаас гарган, дэлхий нийтийг ч тогтворгүй байдалд оруулж байна." гэж өгүүлжээ.
 
Г.Бямба