Их Монголын морьт цэрэг орос, кипчакийн нэгдсэн армийг Калк гол дээр ялсны 800 жилийн ойд зориулав.
/ өгүүллэг /
1223 он. Сүбээдэй жанжин, Зэв ноён хоёр Чингис хааны илгээсэн 495 худалдаачин элчийг хөнөөж хамаг эд хөрөнгийг нь дээрэмдсэн Хорезм улсын султан Мохаммедийн араас мөшгиж байлаа. Сүбээдэй, Зэв хоёр Мохаммед султаны цэргийг Бухар, Самарканд, Отрар, Ургенч хотод бут цохиод Каспийн тэнгисийн урдуур гарч Кавказын нурууг нэвтэлж замд таарсан кипчак цэргийг довтлон сарниулав.Чингис хааны цэргүүд Хорезмын том хотуудад бэхэлсэн Хорезмын цэргүүдийг бүсэлж уух усгүй, идэх хоолгүй болгож дайсны сүр сүлдийг нь мохоож ялж байлаа. Чингис хааны 9 түмэн / 90 000 / их цэрэг Хорезмын Мохаммед султаны 50 түмэн / 500 000 / цэргийг гуравхан сарын дотор бут цохилоо. Хорезмын султан Мохаммед зугтан явсаар Каспийн тэнгисийн нэгэн арал дээр нуугдаж удалгүй өвчнөөр өөд болжээ. Сүбээдэй, Зэв нар султан Мохаммедийг Каспийн тэнгисийн өмнүүр гарч Кавказ руу зугатаасан хэмээн таамаглаж байв.
Сүбээдэйн морьт цэрэг Кавказыг нэвтлэн Калк голын дэргэд ирлээ. Сүбээдэй жанжин морьт цэргээ Калк голын дэргэд амсхийлгэж их тулаанд бэлтгэв. Анх эх нутгаасаа хамт гарсан гурван түмэн / гучин мянган / Монгол цэргийн нэг түмэн цэрэг нь Хорезм, Кавказын тулаанд амиа өргөжээ. Эдүгээ Сүбээдэй жанжны өмнө монгол цэргээс долоо дахин олон орос кипчакийн нэгдсэн 15 түмэн / 150 000 / цэргийг ялах зорилт тулгарав.
Сүбээдэй жанжны мэдэлд хоёр түмэн / хорин мянга / монгол цэрэг байлаа. Дайсны цэрэг монгол цэргээс долоо дахин олон байлаа. Энэ тулаанд хэн олон нь биш, хэн ухаантай нь ялна хэмээн Сүбээдэй баатар сэтгэх авай.
Сүбээдэй баатар Кипчакийн Хотян хааны таван түмэн цэргийг мөшгисөөр оросын нутагт ийм олон дайсантай нүүр тулна хэмээн огт бодож байсангүй. Монголын цэргээс зугатсан кипчакийн Хотян хаан оросын ван Мстислав Удатный дээр очиж тэдэнд адуу, тэмээ, алт мөнгө бүхий үлэмж их бэлэг сэлт өгч, “Монголчууд бидний газрыг булаан эзэллээ. Маргааш танай газар нутгийг булаан эзлэх болно. Иймд хамтдаа буруу номтон монголчуудыг сөнөөн устгая” хэмээв. Хотян хаан тэднийг ийнхүү ятгаж монголын эсрэг Киев, Черниговский, Смоленскийн вант улсуудын арван түмэн /100 000 / орос цэргийг байлдуулахаар болов. Хотян хаан өөрийн таван түмэн цэргээ монголын эсрэг байлдахад бэлэн байгаагаа тэдэнд мэдэгджээ.
Сүбээдэй баатар Эзэн Богд Чингис хааныхаа “Монголын дайсныг хаа байгаа газарт нь хүрч очоод даран сөнөөтүгэй” гэсэн хатуу зарлигийг өглөө бүр санаж байлаа. Сүбээдэй баатар ямар ч байсан монголын дайсан кипчакуудыг орогнуулж байгаа оросын вангуудад захидал бичиж элч илгээх нь зүйтэй хэмээн шийдэв. Хамгийн зоригтой, тэвчээртэй таван монгол цэргээ бэлтгэж элч болгон бэлэг сэлт, захидалын хамт оросын ван Мстислав Романовичад илгээв. Сүбээдэй жанжин захидалдаа: “ Оросын вангууд та нар кипчакуудын худал үгэнд хууртаж монголчууд бидний эсрэг дайтах гэж байна уу. Кипчакууд бол оросын эртний дайсан.Та нар одоо кипчакуудаас өшөөгөө ав. Монголчууд бид оросын цэрэгтэй дайтах ямар ч шалтгаан байхгүй.Танай газар нутгийг бид эзлэх ямар ч санаа байхгүй. Оросын ардыг доромжилж хөнөөх санаа бидэнд огт байхгүй.“ хэмээжээ. Элчээр очсон монголын элч нарын зэвсгийг оросын цэргүүд хурааж тэднийг оросын ванд бараалхуулав. Захидал, бэлэг сэлтийг хүлээн авсан оросын ван Мстислав монголын элчийг хараад ихэд ёжтой инээж өгүүлрүүн: “Буруу номтон зэрлэг монголчууд та нар оросын ариун дагшин газар дэмий явж иржээ. Одоо би та нарыг цаазлах болно” гэв. Оросын вангууд монголын таван элч цэргийг цаазаар аваад ялалт байгуулсан мэт их л маадгар байлаа.
Оросын вангуудын энэ харгис зэрлэг үйлдлийг сонссон Сүбээдэй баатар уур хилэнгээ ихэд барьж байлаа. Сүбээдэй баатар хамаг цэргээ тэр даруй дагуулж Орос руу дайрсангүй. Дахин юү хийхээ сайтар тунгаан бодлоо. Оросын вангууд Киев хотод цугларч байгааг сонссон Сүбээдэй жанжин 15 монгол элчийг дахин Киевт илгээлээ. Энэ цугларалтад Оросын гурван том ноён Мстислав Романович, Мстислав Мстиславич, Мстислав Стятославич нар гол үүрэг гүйцэтгэж байв.
Оросын вангууд монгол цэргийн жанжин Сүбээдэйгээс ирүүлсэн бэлэг сэлт, захидлыг үзээд хөхрөлдөж: “Монголчууд биднээс айгаад бэлэг сэлт дахин явуулжээ” гэцгээв. Оросын ван Мстислав монголчуудын илгээсэн 15 элчийг бүгдийг нь цаазаар авав. Үүнийг сонссон Сүбээдэй баатар ихэд хилэгнэж, зоригт дайчин элч нараа алдсандаа үлэмж харамсан гашуудав.
Сүбээдэй жанжин уут дүүрэн шагай авчрахыг тушаалаа.Тэр бээр бүх шагайгаа ширдэг дээр өрж орос кипчакийн нэгдсэн цэргийг хэрхэн бут цохих төлөвлөгөгөөг бодож оллоо. Сүбээдэй баатарын “цалам” хэмээх байлдааны аргыг ямар ч дайсан ухаарч ойлгодоггүй байв. Дайсны цэргийн хүчийг жагсаалаас нь өдөөж гаргаад гол хүчийг нь тарамдуулан цувруулан нэг нэгээр нь таслан цохиж эцэст нь эцэж сульдсан дайсны гол хүчийг бүрмөсөн устгахад энэ төлөвлөгөөний гол санаа оршиж байлаа. Дошгин эмнэг морийг ижил сүргээс нь таслан хөөж эцээгээд тасардаггүй бөх цалмаар бугуйлдан авч номхруулдаг монгол арга байдаг даа. Яг ийм аргаар дайснын хүчийг нь сулруулж мохоогоод урхинд оруулж ялах талаар Сүбээдэй жанжин бодож байлаа.
Эхний шатанд дайсны гол хүч рүү дайсныг өдөөн гаргах хоёр мянган монгол цэрэг явуулж гол хүчтэй нь тулалдаж байснаа гэнэт зарим зэр зэвсгээ хаян зугатаах аргаар гол хүчийг нь сарниулж Калк гол руу зугатах. Дараагийн шатанд зугатах замдаа үхэр, тэрэг, эд зүйлсийг зориуд орхиж дайсныг улам омогшуулан гол хүчнээс нь улам холдуулах. Гуравдах шатанд хэдэн өдөр, шөнө монгол цэргийн араас хөөсөн дайсны гол хүчийг Калк голын зүүн эрэг дээр гармагц бүслэн устгах. Үлдсэн дайсны цэрэгт түр зугатах зурвас гарган Калк гол гатлуулан зугтаалгаж баруун эрэг дээр хориглох байрлалд нь оруулах. Дөрөвдүгээр шат. Калк голын баруун эрэг дээр байрлалдаа очсон дайсны усны эх үүсвэрийг нь таслан бүсэлж шөнө дайсны унтаж амарч байгаа байрлалыг бүслэн галт сумаар харваж майхануудыг нь шатаах . Тавдугаар шат. Дайсны ар талаас ирэх хүнсийг нь замд нь булаан авч хүнс хоолгүй болгох. Зургадугаар шат. Усгүй, хоолгүй болсон дайсныг санаа сэтгэлээр унагаж бууж өгвөл хоол унд өгч амьд үлдээж нутаг руу нь буцаах тухай ярьж ятгах. Наймдугаар шат. Хэрэв дайсан бууж өгөхгүй бол бүслэлтээ улам хумиж унд, хоолгүй болсон гол хүчийг нь улам сулруулан доройтуулж тал талаас нь дайрч дайсныг бүрмөсөн устгах гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргав.
Сүбээдэй жанжин оросын цэргээс монгол цэрэг юугаараа давуу байгааг сайтар тунгаав. Орос цэргүүд хүнд зэвсэгтэй, урт жадтай, сүх, сэлмээр зэвсэглэсэн, нум сумтай боловч сум нь хол газар тусдаггүй. Монгол цэргийн сум хөнгөхөн, орос цэргийн сумнаас хоёр дахин хол зайд тусдаг. Оросын морьд холын зайнд явахдаа амархан эцэж цуцдаг. Морьд нь тэжээл байхгүй бол өлбөрдөг. Монгол цэрэг бүр хөтөлгөө морьтой, морьд нь холын замд тэсвэртэй, хурдан, бэлчээрийн өвсний сорыг идэж амархан тарга тэвээр авдаг, монгол морьт цэрэг хурдан хугацаанд ямар ч газрыг хурдан туулдаг чадвартай. Орос цэрэг холын замыг хурдан туулах чадваргүй. Орос цэрэг талх хүнсгүй бол ганц долоо хоног ч тэсэхгүй. Монгол цэрэг борц, ааруул, шар тостойгоо байсан цагт хэдэн сар ч тэснэ.
Сүбээдэй жанжин мянгатын ноёдоо цуглуулан төлөвлөгөөгөө танилцуулж биелүүлэхийг тушаав. Сүбээдэй баатар Зэв ноёнд хандаж: “Зэв ноён минь. Орос хүн хорезмын хүн адил шуналтай, омогтой. Энэ зангийг нь ашиглаж цөөхөн монгол цэргээр их цэргийг нь өдөөж зугатах замдаа мал сүрэг, эд хөрөнгө зориуд орхиж шунал омгийг нь бадраагаад орос кипчакийн их цэргийг цувуулаад дагуулан ирээрэй. Бид энд тэдэнд зориулж гарахын аргагүй урхи тавьчихна” гэв. Монгол цэргийн түрүүч ангийн хоёр мянган цэргийг Зэв ноён тэргүүлэн дайсны гол хүч хуримталсан Днепр мөрний зүг мордлоо. Монгол цэргийн гол их хүчээ авч үлдсэн Сүбээдэй жанжин Калк голын зүүн эргийн нэгэн өндөрлөгийг эзэлж тэнд хийх их тулаандаа бэлтгэж эхлэв. Днепр мөрний зүүн эрэг дээр гарсан дайсны гол цэрэгтэй тэргүүн эгнээнд явуулсан Зэв ноёны хоёр мянган морьт цэрэг тосож байлдлаа.
Эхлээд монгол цэргүүд орос цэргүүдтэй ширүүн тулаан хийж байснаа гэнэт ухарч зугатлаа. Араас нь дайснууд элдэн хөөнө. Монголчууд дайснаас хэт холдохгүй, зөвхөн барааг нь алсаас харах зайны хэмжээнд зугатна. Монгол цэргүүд сандарсан дүр эсгэж ухрах замдаа үхэр мал, ачаа тэрэг, эд зүйлсээ зориуд орхино. Дайснууд тэдгээр зүйлийг олзолж аваад улам омогшин дайрна. Ийм байдлаар монгол цэрэг 9 өдөр, шөнийн турш орос цэргээс зугатаж оросын гол хүчийг тарамдуулан явсаар Калк голын ойролцоо ирлээ. Бүтэн 9 өдөр, шөнө монголчуудыг хөөсөн дайснууд ихэд эцэж цуцсан байлаа. 9 өдрийн турш Калк голын орчим тулаанд бэлтгэсэн Сүбээдэй баатарын хоёр түмэн монгол цэргүүдийн морьд нь тарган, цэрэг нь цатгалан, сүр хүч нь багтан ядаж байлаа. Оросын их цэргээс зугатан оросын их цэргийг нь араасаа цувуулан дагуулж ирсэн Зэв ноёны морьт цэргүүд Сүбээдэй жанжны байрлалд буцан ирж их цэрэгтэйгээ нийлж морьдоо сольж, борцтой хоолоо идэж жаахан амраад дахин хүчээ сэргээж их цэрэгтэйгээ хамт тулалдахад бэлэн болов.
Сүбээдэй жанжин монгол цэргийн дайны хар сүлдээ уулын оройд аваачиж нар салхинд намируулан хийсгэж тэнгэрийн хүчийг шингээж хар сүлдээ догшруулан тахив. Дайсны загалмайтай тугийг уулын уруу харуулан доош хатгаж дайсны сүлд хийморийг доройтуулав.
Тулаан Сүбээдэй жанжны төлөвлөгөөний дагуу явагдав. Мстислав Удалый гол хүчээ хүлээлгүй яаран Калк голыг гатлан зүүн эрэг дээр гарч түүнийг өдөөн дайрсан цөөхөн монгол морьт цэргийг хөөсөөр монгол цэргийн отолтын газар иржээ. Киевийн их ноён Мстислав орос цэргийн гол хүчээ Калк голын баруун эрэг дээр нэгэн хонхор газар олон майхнаа ойр ойрхон байрлуулж тэндээ үлдэж нөгөө зүүн эрэгийн цаана байлдаж буй орос монгол цэргийн хоорондох тулааныг зүгээр л ажиглаж байв. Киевийн Мстиславт Калк голын нөгөө эрэг дээр монголчуудад ялагдаж байгаа орос цэрэгтээ туслах санаа огтхон ч төрсөнгүй.
Нэг дор шавааралдан байрласан дайсны байрлалыг Сүбээдэй жанжин олж мэдлээ. Дайсныг шөнө унтаж байхад нь галт сумаар энэ байрлалыг нь харваж шатаан устгах юм байна гэдгээ Сүбээдэй жанжин сайтар ойлголоо. Дайсны байрлал Калк голоос баруун талд уснаасаа нилээд зайтай байв. Энэ байдлыг ашиглан монгол цэргүүд голын зүүн эрэгт тулалдаж байгаа дайсныг голын баруун байрлалд нь хөөж оруулаад Калк голын уснаас тасалж дайсны ундны усыг хаах хэрэгтэйг Сүбээдэй баатар сайтар ойлгов. Дайсан баруун зүгт байдаг Днепр мөрний ус хүртэл 9 өдрийн газар байгаа тул баруун зүгт усанд хүрэх ямар ч боломжгүй юм байна гэдгийг сайтар ойлгов. Тэгээд эцэст нь дайсныг Калк голын баруун эрэгт бүсэлж галт сумаар байрлалыг нь зогсоо зайгүй харваж устгах нь зөв арга юм байна гэдгээ мэдлээ.
Монгол цэргүүдийг хөөж омогшсон кипчак цэргүүд болон Волыний орос цэргүүд оросын вангуудын гол хүчнээс хэт түрүүлж Калк голын зүүн эрэгт ирснийг ажигласан Сүбээдэй жанжин монгол цэргүүдэд кипчак болон орос цэргүүдийг түргэн бүсэлж устгах зарлиг өгөв. Кипчакийн цэргүүд толгодын цаанаас гэнэт гарч ирсэн олон морьт монгол цэргүүдийг хараад ихэд цочин сүрдэж хэсэг тулалдсаны дараа хамаг морьд, хагас цэргээ алдаад монгол цэргийн дайралтыг тэсэж чадалгүй Калк гол руу зугатааж тэнд байсан оросын ван Мстислав Черниговскийн цэргүүдийн морьдыг булаан авч цааш баруун зүг зугатаалаа.
Кипчак цэргийн араас нь Калк гол дээр ирсэн Оросын ван Мстислав Голыцин эхний тулаанд Монголчуудтай байлдаж, ялагдаад ихэд айж мэгдэн зугатааж араас нь монгол цэргүүд хөөж ирнэ хэмээн болгоомжилж Калк голын зүүн эрэг дээр байсан хамаг завь онгоцоо шатааж устгасан нь маш том алдаа байлаа.
Зүүн эргийн цаана үлдсэн оросын цэрэг ухрахдаа Калк голыг гаталж чадахгүй болов. Голын эрэг дээр бөөгнөрсөн орос цэргийн толгой дээр монголчууд суман мөндөр буулгаж байв. Харин Хотян хааны кипчак цэргүүд Калк голын өмнөд гармаар зугатааж баруун зүг уусан алга болов. Одоо зөвхөн орос цэргээс бүрдсэн хүч нь суларсан оросын арми монголчуудыг хүлээж байлаа. Монгол цэргүүд Мстислав Луцкий,Олег Курскийн цэргийг бүрмөсөн бут цохилоо.
Тулаан яг л Сүбээдэй жанжны санааны дагуу болж байлаа. Калк голын баруун эрэг дээр Киевийн вангийн байрлалд зугатан ирсэн дайсныг шөнө унтаж байхад нь моншол цэргүүд галт сумаар харвав. Дайсны ойр ойрхон барьсан майханууд амархан галд автаж дайсны цэргүүд шатаж байлаа. Монгол цэргүүд Киевийн Мстиславын цэргүүдийг гурав хоног бүсэлж Калк голын ус руу очих бүх замыг нь хаасан тул орос цэргүүд ихэд цангаж өлсөж байлаа. Дайсны салхин дээр нь Монголчууд зориуд мах шарж өлссөн дайсны цэргүүдийн хоол идэх дуршлыг нь өдөөж зовоож байв. Өлссөн дайсны цэргүүд санаа сэтгэлээр бүрмөсөн унажээ. Усгүй цангасан орос цэргүүд улам суларч доройтжээ. Монгол цэргүүд бүслэгдсэн орос цэргүүдэд хандаж: “Та нар бууж өгвөл амьд үлдээж ус хоол өгч гэрт чинь буцаана” гэж байв. Оросын вангууд аргаа барж цэргүүдийнхээ хамт монголчуудад бууж өгчээ. “Бууж өгсөн оросын ван, цэргүүдээс оросын вангуудад хөнөөгдсөн монгол элч нарынхаа өшөөг заавал авч түргэн устгаарай” гэсэн Сүбээдэй жанжны нууц тушаалыг монгол цэргүүд хурдан биелүүлэв.
Зуны эхэн сарын шинийн 8 буюу 5-р сарын 30- ны өдөр. Калк голын тулааны талбарт монгол цэргийн хар сүлд тулааны талбарыг хөндлөн гулд туулж яваа нь харагдлаа. Энэ бол монгол цэргийн ялалтын дохио байлаа.
Сүбээдэй жанжин ийнхүү долоо дахин их хүчтэй дайсныг бүслэн устгаж орос вангуудыг олзлов. Сүбээдэй жанжин энэ тулаанд дайсны 10 түмэн /100 000/ орос кипчакийн цэргийг устгаж том ялалт байгууллаа. Дайны талбараас цөөхөн орос цэрэг амьд үлдэж, гурван түмэн кипчак цэргээ тулаанд алдсан Хотян хаан амьд үлдсэн хоёр түмэн кипчак цэргээ дагуулан Днепр мөрөн рүү зугатаажээ. Монголчууд энэхүү их тулаанд оросын 9 ванг хөнөөж, оросын 70 баатар эрийг устгав. Ялалтын дараа Сүбээдэй жанжин тулалдаанд олзлогдсон оросын Мстислав Романович, Андрей, Александр Дубровский нарын арван хоёр ванг авчрахыг тушаав.
Сүбээдэй жанжин олзлогдсон орос вангуудад хандаж: “Би та нарт найрамдалыг тогтооё хэмээн хоёр удаа хорин элчээ нөхрийн ёсоор захидал, бэлэг сэлттэй илгээсэн. Та нар миний бүх элчүүдийг цаазлан хөнөөж маш том нүгэл үйлдэв. Танай оросын ёсонд “Око за око, зуб за зуб – Нүдний оронд нүд, шүдний оронд шүд” гэдэг биз дээ. Манай монгол ёсонд айлд очсон зочныг алж хөнөөдөггүй, зочилж дайлаад гэрт нь буцаадаг юм. Хэрэв алж хөнөөвөл тэр хүн хамгийн адгийн нүгэлт амьтан болдог юм. Одоо та нар хийсэн нүглийнхээ хариуг амсаж , тэнгэрийн гэсгээл хүртэх болно. Амийг амиар солино ” гэв.
Сүбээдэй жанжны тушаалаар олзлогдсон зургаан орос ванг нурууг нь хугалж цаазаар авлаа. Монгол цэргүүд моднуудыг тэгшлэн засаж том шал болгоод түүн дор үлдсэн зургаан орос ванг хүлж хэвтүүлэн дээр нь Монгол цэргийн мянгатын ноёд ялалтын найраа хийлээ.
Монгол уртын дуу Оросын тэнгэрт хадаж, монгол цэргийн ноёдын найрын дуун шалан дорхи оросын вангуудын ёолон бахирах чимээг дарж, Монголчуудын их найр гурав хоног үргэлжлэв.
Шороон түмэн Орос цэргийг цаламдан урхидаж ялсан Сүбээдэй жанжин ээлжит ялалтынхаа дараа салхи мэт хурдан хоёр түмэн Монгол цэргээ дагуулан кипчакийн Хотян хааны толгой хоргодож байгаа европын Унгар улсын зүг Монгол цэргийн хар сүлдээ мандуулан мордлоо.
Их Монголын ялагдашгүй морьт цэргийн өмнө дэлхий дахин сөхөрч байлаа.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл0
Монгол улсын маань сэргэж хөгжих нь ганцхан эрчүүдийн хүн чанараас шалтгаалах цаг ирлээ. Бид хүн чанараа гээж олз ашигт шунаад авилгадаад эх орон газар шороогоо худалдаад байвал цаанаа сөнөх нигууртай шүү. Монгол эрчүүд минь мэдтүгэй. Хэрэгжүүлтүгэй.
Тэмдэггүй ард түмэн мөхөж урсдаггүй ус ширгэдэг гэдгийг санаж яв оркуудаа
ЕР НЬ БОЛ ОРОСУУД МОНГОЛЧУУДЫГ ХЯТАДТАЙ НАЙМАА ХИЙГЭЭД БАЯН БОЛЧИХВИЙ ГЭЖ ҮРГЭЛЖ АЙЖ БАЙДАГ МАГАДГҮЙ ХЯТАДТАЙ НИЙЛЭЭД АЛСДОРНОД ЗҮҮН СИБИРЭЭ АЛДАНА ГЭЖ ҮРГЭЛЖ АЙЖ БАЙДАГ
Эрчүүд нь халамжийн мөнгө горьдсон гөлөг болцгоосон. Авилгачид хүүхдийн мөнгийг чинь хаслаа гэж айлгахад л гонгинолдоод авилгачидыг аргадаж эхэлдэг.
Оросууд владивостокоо алдсан.
Тархай бутархай Оросын вант улсуудыг Монголчууд нэгтгэж, анх удаа төрт улс байгуулж өгсөнийг түүх гэрчилнэ. Монголчууд бол Оросыг үүсгэгчид болохоос Орсууд бидний ах, дүүс биш. Тэд биднээс эртний түүхийн өшөөг авч ирсэн, үргэлж ядуу дорой, хараат байлгахыг хүсдэг. Орос болон гадныг шүтдэг хүмүүс бол Монгол хүмүүс биш.
Хятадын хагас сая хүнтэй жижигхэн муж болчихоод байсан монголчуудыг их ленин сталин оросын ард түмэн тусгаар тогтносон аж үйлдвэржсэн улс болгож өгсөнийг иим хурдан марталаа гэж үү. Манай монголчуудын зарим нь үнэхээр тийм тэнэг мартамхай юм уу эсвэл тэнэг мартамхай дүр эсгэдэг юм үү ер ойлгохгүй юм.
Уран сайхны аргаар жаахан хэтрүүлэгтэй бичиж ! Гэхдээ Сүхээ бичээч өөрөө Оросуудад дургүй өшөөтэй юм чинь ингэж бичих нь зөв л дө ! Зүүн Кавказын тэнд хойшоо нэвтрэх босго болох Дёрбёнт гэдэг цайз бий тэнд Зэв Сүбээдэй хоёр саатаж 3 хоносон гэдэг ! энийг дурдах хэрэгтэй ! Бат хаан Киёвийг эзлээд шатаахад түймэр нь олон хоног холоос харагдаж байсан гэдэг ! Тэр үёд жижиг суурин байсан модон Москва ч шатсан ёр нь Оросын олон хот эзлэгдэж шатсан да ! Баруун тийшээ нэвт Атлантын далай хүрч чадах юман дээр согтуу Өгөөдэй хаан гэдэг юм гэнэт нас бараад аргагүй буцсан да !
КИЕВСКАЯ РУСЬ ГЭЖ ОРОСЫН АНХНЫ ТӨРТ УЛС БАЙСАНЫГ ДУРДСАНГҮЙ ! ОДОО ЯАГААД ДАЙН ХИЙГЭЭД БАЙГААГ ОЙЛГОДОГГҮЙ ШАЛДАН ҮГЭЭР ТООЧИН БИЧИГЧ МИНЬ ! ХҮҮХДИЙН ЯРИА ШИГ Л ИНЭЭД ХҮРМЭЭР БИЧИХ ЮМ АА! СОНИН ГЭХ САЙТ ИЙМ ДЭМИЙРЭГЧДИЙГ ДЭМЖИХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ.
1979 онд Киев хотод найз дээрээ очиход таксины жолоочтой жаахан буу халаад явж байсан крещатикийн ойролцоо юм шиг санахын надад нэг 2-3 давхар бололтой байшинг харуулаад Киевийг танайхан шатаахад энэ сүм ганцаараа шатаагүй үлдсэн,Бат хаан энэ сүм байсан,байх ч болно бүү шатаа гэсэн гэдэг домог ч юмуу нэг түүх ярьсан санаанд байхийн, тэр Киевт сурч байсан нөхдүүд л сайн мэдэх учиртай даа,манайхан шатаахдаа хүртэл хүний шүтэх эрхийг нь харгалзаж байсан юм шиг үүгээрээ энгийн иргэдэд ширүүн байгаагүй болтой юм билээ,сонин шүү
Киев улс гэж байгаагүй киевийн оросууд гэж байсан. Украйныг арчих хэрэгтэй
МАШ ГОЁ БИЧЖЭЭ. ҮНЭНД НИЙЦЭЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ҮНЭХЭЭР Л САЙХАН ӨГҮҮЛЭЛ ТҮҮХ БАЙНАДАА. ҮНЭНД НИЙЦЭЖ БУЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА АА ТҮМЭН ОЛОН ЧИНЬ
та нөгөө муулаад байдаг Оросын Калашников, Ян, нарын уран сайхны зохиолыг түүхэн баримт юм шиг ойгоцон тууж явна. Түүхэн судлаглахуун гэж өөр байдаг юм аа.
Oros daisan bish .Magdgui mongolchuud zugeer l technology nedehgui bolhi mangar ihenh ni mastнn unaj bitgii hel mashin medehgui
Худлаа баахан тоо тавьсан байна 150000 биш 50000 мөн тэр үёд босс нь сүбээдэй биш зэв
сайхан фантаз уран зохиол шүү юм байна чингэс бат хаан сүбээдэй нь одоо хаа байнаа хэдэн түмэн цэрэг баатраас 70хан хүн үхсэн хэрэг үү ТЭР ҮЕД тийм хүчирхэг байсан юм бол түүнээс хойш улам хүчирхэг болсон баймаар юм манжийн дарлалд яагаад 240 жил боолчлуулсан юм болдоо ОРОС НЬ дайн болгонд хэдэн арван саяаар алуулаад байхад 150 сая байдаг ЗХУ-ын үед 300 сая байсан Монголын дайсан манж гаминг устгаж хөөгөөд 100 жил болж байна устаж мөхөж байсан монгол харин 3 сая болсон шүү баруун монголын урт үлгэрийн баатар зохиохоо болимоор юм Одоо тэр эзэлсэн юм бол монгол нь хаа баййна монгол улс гэдэг нэртэй юм тэр үел байгаагүй өнгөрсөн жилийн запорожийг орсууд днеприйн баруун эрэгт гарч эзлээд цэргээ алуулахгүйн тулд орхиод зүүн эрэгт гарсаныг хэлээд байгаа юм уу
Яанадаа чи оросын шээсээ,,,украины бандэр хөвгүүд голыг чинь гогдож голомтыг чинь самарлаадаа,,,бөгс путины москалиуд шуналаасаа болж сөнөж байгаамдаа,,,
chi Mongol hun bish bna.
ГОЛГҮЙ ТЭНЭГ ХОГ ВЭ ??? ҮЛГЭР ГЭЖ ЮҮ БАЙДГИЙГ Ч МЭДДЭГГҮЙ МАНГАР БАЦААН БЭ ???
сайн байна сайхан одоо хятадыг байлдан эзэлж бутцохисон тухай бичээрэй
Энэ түүхийг Англи-д байхдаа анх уншиж уйлж унтаж ч чадахгүй байлаа. Залуу байсанч харьд байхдаа жигтэйхн омогшиж сайн сурья, эх орондоо тус нэмэр болоё гэж мөрөөдж байв. Ядахдаа үйлдвэр үзэж явахдаа Монгол Малын минь ноос тэртээ холын Англи- д давхар, оросын рэ-экспортд оччихсон анхлан гарсан манай боомт, улсын маань нэр хаяг балраагүй байсныг харж асар бухимдж сбснаа санаж б. Цааш нь манай ноос ноолуурыг орос нь хэд дахисан өндөр үнээр Англид зарж байсныг үзсэн нь энэ. Их л доромжлуулж бн гж бодсон. Мөн тэндхийн номын санд энэ талын, бидний мэдкүй түүх орос англи дээр асар их байдгийг нууцаар уншиж бв. Солжэницины хориотой гэх номыг ч нууцаар уншиж бв. Мөн одоо ирэх гээд буй өндөр дэлхийн хэмжээний зочин маань энэ түүхийг бараг цээжээрээ ярьдаг ём. Өгөөдэй хаан нас барснаас Авмтрын Вэна хотын их хаалганаас монгол цэргүүд нутаг буцаж байсанг саяхан хүртэл энэ найз ярьж л бв.
Би о.у-н тэтгэлгээр сурч, оёутан мөртлөө асар баян, элдэв үнэтэы ном худалдж авсан ч ирэхдээ хил гааль дээр хуу хураалгж бв. Сэтгүүлүүдээ ч адилхан.Бритиш Каунсалд хамрагдан элдэв үзвэр үздэг, оксфорд кэмбрижийн бүр дээр үэийн барилга байшинг үзэж, оёутан суудаг бсн вандан сандал дээр нь сууж зураг татуулж бв. Аав маань тэр үэд ховор командировкд ордог өбсн ажлаар очих аз таарахад дээрх 2 сургуулийг хамгийн түрүүнд үзүүлж Лондонд бдг Хатан хааны нэртэй газар болон Альбэрт Хоолд үзвэр үзүүлж бв. Дашрамд дурьдахад Учрал, Батшугр 2 гэр хорооллын сургуульд Кэмбриджын бүрэн Сургалт нэвтрүүлсний төлөө тусгайлан өндөр шагнал авах ёстойг уламжлая. Учрал гишүүн асар өндөр манлайлалтай, бас ч бусдыг дагуулахгүй ялгарч харагдаад бдг эвтэйхэн СОЁЛтой нь харагддаг.
Би ч европ азийн олон ч орноор явлаа бүгд л оросуудыг муулж байдаг яагаад тэгдэг юм болдоо, Украины дайнаас өмнө.
бахархаж байна
Энэ мөн хөөрхөн шүү! Хүүхэд шиг!
Ер нь бол Оросын биш Украйны армийг ялсан байна.Одоо бүх л юм Украйных болсон.
Зэв сүбээдэйн цэргүүд болгаруудад цохиулаад хамаг цэрэгээ алдсан гэдэг. Тэгээд сүүлд бат хааны байлдан дагуулалтыг волгын булгааруудаас эхэлсэн гэдэг. Харин зэв сүбээдэйгийн цэргийн тоо болон бусад мэдээллүүд маш бүрхэг гарчиг төдий байхад яасан нь мэдэгдэхгүй үйл явдалуудыг сүхбаатар гэх бичигч өөрөө зохиогоод маш гоё үлгэр болгосон нь таалагдлаа.
монгол хүнийг газрын тагт аваачиж алуулж байсан юм байна тэр чингэс сүбээдэй монголд эргэж ирээгүй хөшөө дурсал оршуулсан газар байхгүй өөр улс руу зугтан орсон байхоо бүх монгол гэр бүлийг мал хөрөнгөтэй нь цэрэгт хөөж явуулаад монгол хүн амыг цөөрүүлсээр түвд манжид боолчлуулах эх суурийг тавьсан
800 garui jiliin umnuh unen hudal ni medehdehgui ymr ch tuujem notolgoo baihgui am damjsan barag ulger domog met yumiig odoo hurtel yeij teriigee omogshil ntr gej goloo zogooj baigaa ard tumen, ter omogshilii gargaad busdiin tuvshind amidarldaa odoo
Түүх гэтэл эш баримт нотолгоогүй, уран сайханы нийтлэл юм уу гэтэл хийц зохиомж хэл найруулга гэж авах юм байхгүй, ийм өөх ч биш булчирхай ч биш юмыг олон нийтэд тараагаад байхаар залуучууд эх түүхийнхээ тухай улам буруу ойлголттой болно шүү дээ.
Bidniig Kommunizmiin yed ene saihan tyyh sasdiraas maani men ch ikhe holdyylaj tegj bolohgyi ingej yabahgyi hemeen men ch ikhe horijee,tegsneeree bid Ulaan Orosiin stalin gedeg gaihald hamag saihan ardyyd lam hybragyydaa aluulaj hiles heregt tohoogdyylj hamag soyol irgensiltei holbootoi bygdeen ystgyylj dee!!!tyyh gedeg tyyheeree yldeh boltygai.Odoo harin Orosyyd maani yaah iih ni harin ch neg todorhoigyi yileen yzej yseen zylgaaj baih sig baina daa....ardchilal bidend heregtei ni ene tyyhiig olj bidend tanilzyylaj baigaagaas ehleed bidnii nydnii tarhinii oyunii medremjiig neej egch baigaa hynd bayarlaj talarhasanaa egyylsygei....
1932 оноос манж хятадыг эзэлсэн япончууд монгол хятад орсын хил рүү байнга зөрчиж довтолсоор байв монглын дотор лам хураг хүмүүсийг ашиглан дилав хутагт мэтийн хүмүүс чанкай шид зөвлөхөөр орж чанкйшийн дэргэд америкийн зөвлөх тагнуулуудтай харилцаж монголд бослого хөдөлгөөн гаргаж байв архангайд лам нар танк хүлж ардын засгийн төлөөний түшмэл орос монгол багш эмч нарыг хөдөө орон нутагт зэрлэгээр хөнөөж тамлаж алж байв лам нарын олон газар гарсан баслогыг ардын засаг устгав бичиг үсэг мэддэгээр хороодын холбоо улсын байгууллагад шургалж их хэмжээний мөнгө бараа материал завшсан 1937 онд дарагдсан боловч 1939 онд лам нарыг турхирч байсан япон манжууд монгол орос руу довтолж бут цохигдоод дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн дэмид хэлэхдээ монголчуудыг япон руу ачичхана шүү гэсэн баримт бий шүү орсын маш олон улаан цэрэг халхын голд монголын төлөө амиа өгсөн ТҮВД бол манжаас илүү одоо хүртэл монголыг боолчилж байгаа шар
Гайхамшиг
Чингэс хааны нэр алдар сууг дэлхий дахинаа цуурайтуулсан цэргийн нэрт жанжин Урианхайн Сүбээдэйн гавьяаг Чингэс хаан болон хамтран зүтгэгчид нь өндөрөөр үнэлсэн байдаг.Түүний хүү,ач гээд мөн л цэргийн нэрт жанжнууд байлаа,бахархгүй байхын аргагүй.
Гайхалтай. Кино хиймээр байна. Кино дэмжих санд мөнгө үлдсэн боловуу.
Гоё өгүүллэг болжээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Агуу өвөг дээдэстээ мөргөе
Агуу өвөг дээдэстээ мөргөе