Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь удаагийн мэс заслаа амжилтай хийлээ.
Тухайлбал, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мах зорогч машинд бугуйны түвшингээр бүрэн тасарсан өвчтөний гарыг эргүүлэн залгах мэс засал хийсэн нь амжилттай болж, өдгөө шарх бүрэн эдгэрч үйл ажиллагаа нь сэргэж эхэлсэн байна.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд оператор эмчээр Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч С.Баатаржав болон ассистент эмч Ц.Мөнх-Очир, Э.Мөнхбат, мэдээгүйжүүлгийн эмч Б.Гүн-Үйлс, хагалгааны сувилагч н.Болортуяа, н.Одонтунгалаг, мэдээгүйжүүлгийн сувилагч н.Ганцэцэг, асрагч н.Алтанчимэг, н.Нарангэрэл нар багтжээ.
Дашрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.
Тус төвд анх 1985 оноос эхлэн тасарсан хөл, гарыг эргүүлэн залгах мэс засал хийж, 2003 оноос хойш бүрэн тасарсан хурууг эргүүлэн залгах мэс заслыг тусламж үйлчилгээний практикт нэвтрүүлсэн аж. Түүнээс хойш хагас болон бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах мэс засал нийт 10.000 орчим хийгдсэн байна.
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Сэтгэгдэл(6)
Сайн бна баяр хүргье.Олон хүнд буян болж яваарай мундаг мэс засалчид минь...харин монголд дэлхийн хэмжээний мэс засалыг хийдэг боллоо гээд яааран зарлаад байж болохгүй шүү.олон дахин хийж байж үр дүнг нь хардаг бх нь чухал ... гадниын орнуудын мэс заслын дараа үеийг ажиллулах аргад маш их анхаардаг хашир аргаар ажиллаарай.Амжилт хүсье танай багийханд
мундаг чадвартай эмч, бусад ажилтнуудад баяр хүргэе. Хүнд ажил хийж, буянтай үйлс бүтээж буй хамт олонд амилт хүсье.
Сэтгэцийн өвчтэй монголчууд хөгшин залуугүй сээр цохиж гар хуруугаа гэмтээж байна.
Гайхалтай эмч нартаа Дэлхийн эмч нарын өдрийн халуун мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөөөе. Та нараар үнэхээр бахархаж байна. Агуу л гэж хэлье дээээ.
Yneheer mundag baina.... Ta byhendee bygded ni bayar hurgej az jargal eruul enh amjilt sain saihan buhniig husen erooe
YMAR MUNDAG AGUU VILS VE? GSSVT-n EMCH NARTAA ULAM IH AMJILTYG HVSEJ,ERVVL ENH,AZ JARGALYG HVSEY!!! ENE AGUU BUYNTAI VILSED BAG HAMT OLNOOR N SHAGNAL OGOH N ZVITEI !. VVND: EMCH TUS BYRD GAVYAT, BAGAAR N CHINGISIIN ODONG HVRTEEH N SHUDRAGA YS ZVID NIICNE GEDEGT ITGELTEI BAINA! TVMEND SAIN TVGEE! ENE TUHAI OGT MEDEEGVI, ODOO L ANH MEDLEE! TIIMEES ARD TVMENDEE, SONSGOJ, SAIN TVGEE!!!!!.